| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/02101/И |
| Дугаар | 184/ШШ2024/02471 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2024/02471
| 2024 05 ******* | 14/ШШ2024/02471 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* цамхаг оффис өөрийн байранд байрлах, ******* ББСБ ХК /рд:5*******9754/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, тоот хаягт оршин суух, овогт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,273,551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны ******* сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ББСБ ХК зээлдэгчийн LendMN аппликейшнээр дамжуулан гаргасан зээлийн хүсэлтийг шийдвэрлэж 2023 оны 01 сарын 12-ны өдөр хариуцагчийн Төрийн банкны тоот дансанд 30 хоногийн хугацаатай олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс дээш хоног хэтрүүлж цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж өнөөдрийг хүртэл авсан зээлээ хуримтлагдсан хүүгийн хамт нийт 3,260,551 төгрөгийг төлөхгүй байна. Иймд гэрээг дуусгавар болгож нийт зээлийн үлдэгдлийг нотариатын зардал 13,000 төгрөгийн хамт, нийт 3,273,551 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,273,551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.
Эвлэрлийн гэрээнд: ...******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,273,551 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,273,551 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд төлөлтийг 2024 оны 05 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны ******* сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 0 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 10 сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 12 сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны ******* сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 373,551 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,273,551 төгрөг гаргуулах тухай ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2024 оны 05 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны ******* сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 0 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 10 сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 12 сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны ******* сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 373,551 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,400 төгрөгөөс 33,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 33,700 төгрөг, хариуцагч Б.эс 33,700 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ