| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/04157/И |
| Дугаар | 184/ШШ2024/02512 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/02512
| 2024 ******* 06 | *******84/ШШ2024/025*******2 |
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух /рд:ШУ88**************024/-д холбогдох,
595,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны ******* сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хаан Даатгал ХХК-тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан даатгуулагч түүний зөвшөөрөл бүхий этгээд нь 2023 оны 09 сарын 20-ны өдөр 9*******-02 улсын дугаартай, приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон СХД-ийн 7 дугаар хороо, 67 дугаар сургуулийн баруун урд уулзварт явж байх үед О.Тэмүүжин жолоочтой улсын дугаартай, чезер маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөн, зам тээврийн осол гаргасан болно. Ослын газар үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд О.Тэмүүжин нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а болон *******5.8 дахь заалтуудыг зөрчин, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасан нь тогтоогддог. Ингээд О.Тэмүүжин нь даатгуулагч С.Болормаагийн эзэмшлийн 9*******-02 улсын дугаартай, приус маркийн тээврийн хэрэгсэлд нийт 2,3*******0,000 төгрөгийн хохирол учруулснаас Хаан Даатгал ХХК нь даатгалын гэрээний дагуу *******,986,600 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд буруутай этгээд болох О.Тэмүүжин түүний хууль ёсны төлөөлөгч болох ээж У.тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ болон Даатгалын тухай хуулийн 8.7 дахь заалтыг үндэслэн 2023 оны 09 сарын 27-ны өдөр буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх хэлцлийг 5 удаагийн хуваарьт төлбөрийн дагуу буцаан төлүүлэхээр байгуулсан боловч тэрээр нийт төлбөрөөс *******,589,280 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл төлж барагдуулаагүй, төлөлт хийх тухай удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй, Даатгалын тухай хуулийн 8.7 болон Иргэний хуулийн 443.7 дахь зохицуулалт, талуудын хооронд байгуулсан хэлцлээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөөр ирсэн тул буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх хэлцлийн 3.4 дэх заалтын дагуу хариуцагчийн оршин буй хаягт хамаарах шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд иргэн У.аас буцаан нэхэмжлэх хэлцлийн дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 397,320 төгрөг, Иргэний хуулийн 232.4 дэх зохицуулалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох *******98,660 төгрөгийн алданги, нийт 595,980 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь У.д холбогдуулан 595,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянжаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...******* ХХК нь иргэн У.аас гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 595,980 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг холбогдох баримтын хамтаар тус шүүхэд гаргасан болно. Нэхэмжлэл гаргасан даруйд хариуцагч У. нь 2024 оны ******* сарын 0*******-ний өдөр утсаар холбогдон 595,980 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, компанийн 5007739356 тоот дансанд төлбөрийг бүхэлд нь шилжүүлж, компанийг хохиролгүй болгосон тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-т хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан...бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж заасан.
Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй ба хууль зөрчөөгүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т хуулийн 56.5-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно гэж заасан тул тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй У.д холбогдох 595,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******8,529.40 төгрөгөөс 9,264.7 төгрөгийг улсын орлогод үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 9,264.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ