Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 191

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

иргэдийн төлөөлөгч Н.Чулуунбаатар,

улсын яллагч Б.Баярхүү,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Р.Булган,

шүүгдэгч Б.Даваажав, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

шүүгдэгч А.Амарбаясгалан, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Д.Бямбадорж, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Э.Мягмарнаран, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баянбатын Даваажав,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цахар овогт Амаржаргалын Амарбаясгалан, Норолхоосүрэн овогт Даваадоржийн Бямбадорж, Боржигон овогт Эрдэнэжаргалын Мягмарнаран,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Баянсангийн Бат-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201526030543 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Хан-уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 3-127 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баянбатын Даваажав /РД:УП99010831/

2. Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Хан-уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 23 дугаар гудамжны 311 тоотод суух,улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цахар овогт Амаржаргалын Амарбаясгалан /РД:РА94111031/

3. Монгол улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Хан-уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа ардын байр 01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Норолхоосүрэн овогтой Даваадоржийн Бямбадорж /РД:УЦ96072717/

4. Монгол улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 10-425 тоотод оршин суух,хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Эрдэнэжаргалын Мягмарнаран /РД:ЙО97062417/

5.  Монгол улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймагт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах, 2 эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1-39б тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Баянсангийн Бат-Эрдэнэ /РД:ОЮ95091114/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Даваажав нь 2015 оны 07 дугаар сарын 13-ны орой 22-23 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бурхантын гудамжны дунд байрлах Оршуулгын газрын зүүн хойд талд бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч Г.Дамдинхүрэнг “тамхи нэхлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр Г.Дамдинсүрэнгийн толгойн тус газар чулуугаар цохиж гавал тархины битүү гэмтэл учруулж, хүнийг санаатай алсан,

Шүүгдэгч А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран нар нь бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 13-ны орой 22-23 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бурхантын гудамжны дунд байрлах Оршуулгын газрын зүүн хойд талд бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч Г.Дамдинхүрэнг “тамхи нэхлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн, зодож биед нь дух, зулай, дагз, шилбэнд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь мөрдөн байцаалт, шүүхэд худал мэдүүлбэл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх учрыг сануулсаар байтал 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүдэгч, хохирогчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримт зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Даваажав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 07 дугаар сарын 13-ны орой бид нар талийгаачийг зодоогүй. Мягмарнаран бид хоёр Амарбаясгалангийн дүү болох Мөнхзулыг гэрт нь хүргэж өгчихөөд оршуулгын зүүн хойноос гарч ирээд зүүн урагшаа явж байгаад дэлгүүрийн гадаа очиход Соёлоо нөхөртэйгээ хамт зогсож байсан. Би Соёлоогоос “Бямбадоржийг ирсэн үү” гэж асуухад “ирээгүй” гэхээр нь хамт явахаар хүлээсэн. Бямбадоржтой хамт архи авахаар дэлгүүр ортол Амарбаясгалангийн аав нь байсан ба дэлгүүрээс Амарбаясгалангийн аав нь гарч ирээд бид нараас Амарбаясгаланг асуухаар нь “мэдэхгүй” гэж хэлсэн. Дэлгүүр орж нэг шил архи аваад гарч явахад оршуулгын зүүн талд Амарбаясгалан, нэг ах, хоёр хүүхэдтэй юм яриад зогсож байсан. Амарбаясгалан, Мягмарнаран, Бямбадорж, Соёлоо, Соёлоогийн нөхөр бид нар Соёлоогийн гэр рүү явсан. Буяа, Дизи хоёр ирээд “та нар хүн зодсон уу” гэж асуухад нь “үгүй” гэхэд Мягмарнаран, Батмягмар хоёрыг дуудаж гаргаж ирээд 1-2 удаа нуруун тус газар нь цохисон. Буяа, Дизи хоёр явсан, бид нар ч удалгүй гэр, гэр рүүгээ явсан. Зодоогүй болоогүй гэв.

Шүүгдэгч А.Амарбаясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2015 оны 07 дугаар сарын 13-ны орой Даваажав, Мягмарнаран, Бямбадорж бид нар айлд мод буулгах ажил хийгээд 50.000 төгрөгийг ажлын хөлсөндөө авсан. Тэр мөнгөөрөө дэлгүүр орж бид 0,75 граммтай шил архи 1 ширхэг, 2 шил боргио пиво авч Соёлоогийнд очиж уусан. Бид нар архи ууж дуусаад би гадаа гарч гэрийн хажууд хуучин найз охиныхоо дүүтэй утсаар “ахад нь хэцүү байна, ахын дүү эгч бид хоёрыгоо буцаагаад нийлүүлээд өг” гэж уйлж ярьсан. Гэр рүү буцаж ороход манай охин дүү Мөнхзул ирсэн байсан ба дүү “ахаа та яагаад архи уугаад байгаа юм бэ, ээж, аав хоёрын санаа зовоод байна, хариач” гэж хэлсэн. Манай охин дүүг Мягмарнаран, Даваажав хоёр гэрт нь хүргэж өгөхөөр хамт явсан. Соёлоо хүүхдийн сүү дууссан гээд Соёлоо, Бат-Эрдэнэ, Мс нар “Ойгон” дэлгүүр яваад удаад ирэхгүй болохоор нь би дэлгүүр рүү очтол “Ойгон” дэлгүүрийн гадаа Соёлоо, Бат-Эрдэнэ, Мс, Даваажав, Мягмарнаран хамт байсан. Соёлоо гэрт хүргээд өг гэхээр нь бид нар гэрт хүргэж өгөөд зарим нь Соёлоогийн гэрт унтсан. Зарим нь гэр рүүгээ харьцгаасан. Тухайн үед зодоон болоогүй гэв.

Шүүгдэгч Д.Бямбадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Даваажав, Мягмарнаран, Амарбаясгалан бид нар айлд мод буулгах ажил хийсэн тул миний өмсөж явсан хувцас хөө болсон байхаар нь гэртээ очиж хувцсаа солиод ирье гэж Соёлоод хэлээд явсан. Буцаж Соёлоогийнх руу явах замаараа Амарсайханы гэрт орж 10 жилийнхээ зургийн цомгийг үзэж нилээн удаж байгаад Амарсайханы ээжийн хоолыг нь гол хүргэж өгөөд Соёлоогийн гэрт ирсэн. Гэтэл Амарбаясгалан нэг шил архиа ганцаараа уусан байсан. Амарбаясгалан “надад 5000 төгрөг байна, мөнгө нийлүүлээд дахиад нэг шил архи аваад өг” гэж хэлж байсан. Би тухайн үед Соёлоогийн баруун талын орон дээр Батмягмартай хамт юм яриад сууж байхад гадаа харанхуй болчихсон Соёлоогийн гэрт байсан хүмүүс бүгд гараад явсан байсан. Тэгэхээр нь Батмягмар бид хоёр ойрхон дэлгүүр рүү уруудаж явахад “Ойгон” дэлгүүрийн гадаа Мягмарнаран Даваажав хоёр ноцолдож тоглож байсан. Би дэлгүүр рүү ортол Амарбаясгалан, Амарсайхан нарын аав зогсож байхаар нь дэлгүүрээс гарсан ба Амарбаясгалангийн аавыг дэлгүүрээс гарахад нь би зөрж ороод архи авах гэтэл мөнгө дутахаар нь би гэртээ очиж 5000 төгрөг аваад дэлгүүрийн гадаа очиход Даваажав, Мягмарнаран нар байсан. Батмягмар бид хоёр дэлгүүрээс архи аваад гараад ирэхэд Даваажав, Мягмарнаран нар Соёлоогийн гэр рүү явсан байсан. Батмягмар бид хоёр Соёлоогийн гэрт очоод авсан архиа амаарт нь уусан. Гэтэл Буяа, Дижи хоёр ирээд Мягмарнаран, Даваажав нарыг дуудаж гаргаад учиргүй зодоод бид нарын архинаас ууж байгаад явсан. Удалгүй Даваажав, Мягмарнаран бид гурав гэртээ харьцгаасан. Зодоон болоогүй гэв.

Шүүгдэгч Э.Мягмарнаран шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Соёлоогийн гэрт байхад Соёлоо намайг хүүхдийн сүүнд яваад ир гэхээр нь сүүнд яваад ирэхэд Амарбаясгалан нэг шилтэй архи ганцаараа уугаад дуусч байсан. Амарбаясгалангийн дүү Мөнхзул ирээд Амарбаясгаланг “та яагаад архи уугаад байгаа юм гэртээ харихгүй юм уу” гэхэд Амарбаясгалан уурласан. Тэгээд би Мөнхзултай гадаа юм ярьж байхад Даваажавыг ирэхээр нь хамт Мөнхзулыг гэрт нь хүргэж өгчихөөд “Ойгон” дэлгүүрийн хажуугаар явж байхад Бат-Эрдэнэ, Соёлоо хоёр хүүхдийн сүү аваад явж байсан.  Амарбаясгалан 2-3 хүнтэй дэлгүүрийн доор зогсож байсан. Дэлгүүрээс Батмягмар, Бямбадорж хоёр “архи авах гэсэн боловч архины мөнгө дутчихлаа гэр рүүгээ хариад мөнгө аваад иръе” гэж хэлээд явсан. Удалгүй Батмягмар, Бямбадорж хоёр ирээд дэлгүүрээс архи аваад бид нар хамт Соёлоогийн гэрт очоод байж байхад Буяа, Дизи хоёр ирээд Даваажав, Батмягмар бид гурвыг дуудаж гаргаад “та нар хүн зодсон уу” гэхээр нь “үгүй” гэхэд намайг элэгдсэн. Тухайн үед зодоон болоогүй гэв.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хууль мэдэхгүй байсан тул худал мэдүүлэг өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 07 дугаар сарын 13-ны орой 22-23 цагийн үед охин Гантуяагийн хамт зурагтаа айлаас авах зорилготой яваад гэртээ буцаад ирэхэд талийгаач нөхөр гаднаас хүнд зодуулсан шинжтэй орж ирсэн. Тухайн үед би юу болсон талаар асуухад хэл ам нь зууралдаад огт юм дуугарахгүй байснаа гэрээс гараад явахаар нь охин бид хоёр араас нь гартал оршуулгын хашаа руу заагаад байсан. Хашааны хажууд очоод газар унасан. Би сандраад түргэн дуудаад эмнэлэг аваад явсан. Хохирол төлбөрөө барагдуулах хүсэлттэй байна. Оршуулгын зардалд 4.683.540 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Б.Даваажав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2015.07.16-ны өдөр Сэжигтнээр “...Ойгон дэлгүүрийн баруун талаар буюу үүдний хажуугаар нь алхаад явж байтал Мягмарнаран руу 40-50 орчим насны өмссөн хувцсыг нь санахгүй байна, хэл яриа нь ойлгогдохгүй, согтуу юм шиг нэг ах ирээд Мягмарнаранг “чи хаанахын хүүхэд вэ” гэхэд нь “Яармагийнх” гэсэн чинь үгийн зөрүүтэй шууд Мягмарнарангийн зүүн талын хацар руу нэг удаа алгадахад нь Мягмарнаран зөрүүлээд нэг удаа элэг рүү нь гараараа цохисон. Тэр үед Бямбадорж, Амарбаясгалан хоёр “Ойгон” дэлгүүрийн тэндээс алхаад ирж байсан. Бид нарыг харангуутаа Амарбаясгалан гүйж ирээд тэр ахын элэг, бөөр, нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Бямбадорж бас элэг, бөөр рүү нь цохиод хөл рүү нь өшиглөж, нүүр рүү нь гараараа 3 юм уу 4 удаа цохиод авсан. Би хавирга, элэг, цээж рүү нь гараараа, толгой руу нь 2 удаа чулуугаар цохисон. Би чулуугаар толгойных нь зүүн талын хэсэгт 2 удаа цохисон чинь өвдөглөж суугаад, дараа нь нүүрээрээ газар унасан. Мягмарнаран бид хоёроос бусад нь уусан. Амарбаясгалан нилээн согтуу байсан, Бямбадорж сүүлийн архинаас нилээн их уусан. Гэхдээ нэг их согтоогүй. Мягмарнаранг тэр ах /Дамдинсүрэн/ “чи хаанахынх юм бэ” гээд алгадаад авахаар нь бид Амарбаясгалан, Бямбадорж, Мягмарнаран бид дөрөв нийлээд зодсон. Би зүүн талын хавирга нь гараараа нэг удаа цохиод, газраас жижиг чулуу аваад толгойных нь зүүн талын духны хэсэгт нэг удаа, толгойны ар талын зүүн хэсэгт нэг удаа цохисон чинь өвдөглөж суугаад нүүр хэсгээрээ газар унасан. /хх-ийн 1-р хавтас 145-147-р хуудас/,

2015.07.28-ны өдөр: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсгээр ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 154-р хуудас/,

2015.09.03-ны өдөр Яллагдагчаар “...Бид нар цагдаагийн амыг дагуулаад зодсон гэж хэлсэн. Би тэнд байх хугацаандаа ямар нэгэн хүнтэй зодоон хийсэн зүйл байхгүй. Анх байцаалт авахад нь үнэнгээ хэлсэн боловч цагдаа нар “чи хүн зодсон шүү, толгой руу нь цохисон байна” гэж тулгаад байхаар нь айсандаа “зодсон” гэж хэлсэн. Тэгээд ч Амарбаясгалан “зодсон, цохисон гээд хэлчих, би дараа нь даая, төлбөрийг нь бас өгье  гэхээр нь худал мэдүүлсэн. 07 дугаар сарын 29-ний өдөр ял сонсгож байцаалт өгөхдөө ээж, багш нарын хамт мэдүүлэг өгөөгүй. Намайг болон биднийг хүн зодоогүй гэдгийг Соёлоогийнд байсан бүх хүмүүс мэдэж байгаа. /хх-ийн 2-р хавтас 217-218-р хуудас/,

2015.11.03-ны өдөр Яллагдагчаар дахин “...07 дугаар сарын 14-ний өдөр бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч явж байхдаа цагдаа нар “та нар хийсэн хэргээ мэдэж байна” гэхэд нь “мэдэхгүй байна” гэсэн чинь “та нар хүн зодоо биз дээ” гээд цахилгаан бороохойгоо аймар чанга дуугаргаад байсан. Амарбаясгалан “бүгдээрээ хүн зодсон гээд үгээ нийлүүлье” гээд нийлүүлсэн. 07 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн хэлтэс дээр очоод Амарбаясгалангийн зааж өгснөөр худал мэдүүлэг өгсөн юм. Түүнээс биш би энэ хэргийг хийгээгүй, хүн зодоогүй. Байцаагч намайг байцаахдаа “нөгөө 3 чинь чамайг чулуугаар цохисон гэж хэлсэн, оршуулгын газрын хойно явж байсан хүнийг зодсон байна шүү дээ” гэхээр нь би байцаагчийн амыг дагуулаад “тийм” гээд хэлчихсэн юм. Намайг “Ойгон” хүнсний дэлгүүрийн зүүн хойд талаас Бямбадорж, Улаанаа буюу Батмягмартай ирсэн. Амарбаясгалан оршуулгын газрын зүүн урд талаас нэг ах хоёр хүүхэдтэй гарч ирсэн, тэнд ямар нэгэн зодоон болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 219-220-р хуудас/,

2015.12.03-ны өдөр Ял өөрчлөн сонсгоод байцаасан тэмдэглэл “... 2015.07.14-ний өдөр цагдаагийн хэлтсийн шатны доор Амарбаясгалан “тэр хүн Мягмарнаранг хаанахын хүүхэд юм бэ гэхээр нь цохисон” гээд хэлээрэй гэсэн. Үнэндээ бол би тэр хүнийг цохиогүй, цагдаа нараас айсандаа тэгж худал мэдүүлэг өгсөн юм. Намайг тэр хүнийг зодсон гэж Мягмарнаран худал мэдүүлэг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 222-223-р хуудас/,

2015.09.03-ны өдөр яллагдагчаар “...Энгийн хувцастай цагдаа хүн намайг цахилгаан бороохойгоор цохиулаад “чи үнэн ээ хүлээ” гэж хэлсэн. Амарбаясгалан зодсон гээд хэлчих гэж хажуунаас хэлсэн. Цагдаа нар Мягмарнаранг надтай хамт нэг машинд суулгаад цагдаагийн газар руу явж байхдаа Мягмарнаранг тэр цагдаа цахилгаан бороохойгоор цохиулсан. ...Амарбаясгалан “тэр хүн сэхээнээс гарангуут биднийг биш гээд хэлчихнэ тиймээс зодсон, цохисон гээд хэлчих” гэсэн. Надаас Амарбаясгалан, Мягмарнаран, Бямбадорж 3 холдонгуут Даваажавыг “толгойг нь хагалсан гээд хэлчихье гээд хоорондоо ярилцсан байсан. Ингээд шатаар дээшээ гараад мэдүүлгээ тус тусдаа хүнд өгсөн. Би тухайн үед цагдаад “зодоогүй” гэдгээ хэлэхэд цагдаа орж ирээд 3 хүний мэдүүлэг нь таарч байна. Чи ямар чулуугаар хаана нь цохисон юм бэ гэхэд “мэдэхгүй” гэсэн чинь “зүүн талд нь цохисон шүү дээ чи” гээд надаас тулгаж асуухад нь “цохиогүй” гэсэн чинь түүнийг хүлээж авахгүй байсан. Дандаа цохисон гэж тулгаад байхаар нь цагдаа нарын амыг дагуулаад “тиймээ, цохисон” гээд хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 65-66-р хуудас/

 2015.11.30-ны өдөр “...Цагдаа нар цахилгаан бороохойгоороо миний зүүн гарын булчин, гуя руу цохиулаад “ямар хүн зодсоноо санаж байна уу” гэхээр нь “мэдэхгүй” гэсэн чинь миний зүүн гар руу бороохойдсон. Мягмарнаранг бас цахилгаан бороохойдож байсан. Тухайн үедээ би сандарсан байдалтай байсан болохоор Мягмарнарангийн хаана нь цахилгаан бороохойдсон гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй байна. ...Би сэжигтнээр мэдүүлэхдээ “хүн зодсон” гэж худлаа хэлсэн. Амарбаясгалан нь Мягмарнаран бид хоёрыг “та хоёр түрүүлж гараад явж байхдаа тэр хүнтэй маргалдсан. Мягмарнаранг нүүр рүү нь цохисон. Та хэдийг зодолдож байхад бид нарыг очиж зодсон гэж хэлээрэй гэсэн. Мягмарнаран, Амарбаясгалан, Бямбадорж гурав надаас жаахан зай аваад хоорондоо юм яриад байх шиг байсан. Тэр байцаагч байцаалт авч байхад нөгөө гурав чинь чамайг тэр хүний толгойг чулуугаар хагалсан гэдгийг гэрчилж байна гэж хэлсэн. Чулуугаар цохисон юм уу гэхээр нь үгүй гэж хэлсэн миний үгийг тоохгүйгээр чулуугаар цохисон гээд оруулаад биччихсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 73-74-р хуудас/,

2016.02.01-ны өдөр Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 /хх-ийн 3-р хавтас 118-р хуудас/,

2016.02.01-ний өдөр Ял өөрчлөн сонсгоод байцаасан тухай тэмдэглэл “...Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12-д зааснаар нэмж өөрчлөн ял сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хэргийг хийгээгүй. Амарбаясгалан, Мягмарнаран, Даваажав нартай бүлэглэж хүн амины хэрэг үйлдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 119-р хуудас/,

2016.06.13-ны өдөр дахин “...Би 2015 оны 07 сарын 15-ны орой ямар ч хэрэг үйлдээгүй. 2015 оны 07 сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлгийг би худлаа ярьсан яагаад гэвэл Амарбаясгалан нь “тэр хүн гэмтлээс гарч ирээд бид нарыг биш гэж хэлнэ. Ямар нэгэн эмчилгээний зардал гэх юм бол би өөрөө өгчихнө та нар энэ хүнийг зодсон гээд хэлчих” гээд байсан. Энэ үгийг 2015 оны 07 дугаар сарын 14-ний орой Хан-Уул дүүргийн цагдаа дээр бүгдээрээ ирчихсэн, шатны дор зогсоочихсон байхад Амарбаясгалан нь Мягмарнаран, Бямбадорж бид гуравт хэлсэн. Цагдаа дээр анх хүргэгдэж ирэхдээ цагдаа нараас айж сандарсан байдалтай байхад Амарбаясгалан “хүн зодсон гээд хүлээчих” гээд байсан болохоор л цагдаа нараас айсандаа болоод худлаа ярьсан юм. Үнэндээ бол бид нар хазгай хэлтэй, настай хүнтэй таараагүй. Амарбаясгалан л бидэнд хэлэхдээ хэл нь ойлгогдохгүй бөөрөнхий хэлтэй хүн байсан гэж хэлээрэй гэж хэлсэн болохоор ингэж анх ярьсан. Ойгон хүнсний дэлгүүрээр Амарбаясгалангийн аав нь ороод гарсан, тэгээд Соёлмаа нөхөртэйгээ Мягмарнаран, Бямбадорж, Батмягмар бид нар очсон Амарбаясгалан оршуулгын зүүн урд буланд 3 хүнтэй цуг явсан. Өөр тэр хавиар ямар нэгэн хүн явж харагдаагүй, зодоон болоогүй. Өөр хүмүүс хүн зодож байхыг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 30-р хуудас/,

2017.03.23-ны өдөр Ял өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол /ЭХТА-ийн 91.2.2/ /хх-ийн 5-р хавтас 1-р хуудас/,

2017.03.23-ны өдөр “...ЭХТА-ийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсгээр ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 07 дугаар сарын 14-ний өдөр Ербахыт байцаагч “нөгөө гурав чинь чамайг талийгаачийн толгойд нь  цохисон гэж байна, чи яагаад үнэнээ хэлэхгүй байгаа юм” гэхэд нь байцаагчийн амыг нь дагуулаад тийм гэж хэлсэн. Байцаагч намайг дарамтлаад ингэж хэл гэсэн зүйл байхгүй, би айж сандарсандаа тэр хүнийг чулуугаар цохисон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 2-3-р хуудас/,

 

2. Шүүгдэгч А.Амарбаясгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2015.07.14-ний өдрийн сэжигтнээр “...50 орчим насны эрэгтэй хүн биднийг үгээр өдөөд байхаар нь манай найз тэр хүнийг элэгдээд цохисон, мөн хоёр хөл рүү нь өшиглөсөн. Элэгдэж цохитол тэр ах доошоо тонгойход нь би очоод тэр ахын хөл рүү нь хоёр удаа өшиглөсөн. Би тэр ахыг газарт унасан байхад нь өшиглөсөн. Бид дөрөв бөөнөөрөө тэр ахыг зодсон бөгөөд бид нараас өөр хүн тэнд байгаагүй. Бид нарыг явахад тэр хүн босоогүй, газарт хэвтэж байсан. Тэр ах өөрөө манай найзыг эхэлж алгадаж авсан гэх боловч би алгадахыг нь хараагүй. Бид нарт зодуулж байсан хүн согтуу, халамцуу байсан. Даваажав нь гараараа тэр хүний /Дамдинсүрэн/ гэдэс рүү нь цохисон, Бямбадорж гараараа цохиж байсан, гэхдээ би хаана цохиж байгааг нь хараагүй. Зодоон болсны дараа бид нарыг Соёлоогийн гэрт байхад Тулгаа, Соёлоо хоёрт “хүн зодчихлоо” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 135-137-р хуудас/,

2015.07.28-ны өдөр Яллагдагчаар татах тогтоол “...Оршуулгын газрын зүүн хойд булангаас ирж явсан 50-60 орчим насны эрэгтэй хүн Мягмарнаранг дуудахаар нь Даваажав тэр хоёрыг очтол тэр ах “тамхи байна уу” гэхээр нь “байхгүй” гэтэл “яагаад байдаггүй юм” гээд Мягмарнаранг хоёр удаа алгадаад авсан. Тэгсэн чинь Мягмарнаран тэр ахыг хоёр удаа элэгдээд, Даваажав хөл рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Нэг мэдсэн чинь Бямбадорж ирчихсэн байсан. Хаанаас ирснийг нь мэдэхгүй байна. Бямбадорж бас тэр ахын элэг рүү гараараа цохиод байсан. Тэр ахыг уначихсан байхаар нь би гуя хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. Бид зугтаагаад Соёлоогийн гэрт очсон ба би Тулгаа хочтой Бат-Эрдэнэд “бид дөрөв сая оршуулгын газрын хажууд хүн зодчихлоо” гэж хэлсэн. “Хэн, хэн байсан юм бэ” гэхээр нь Даваажав, Бямбадорж, Мягмарнаран бид дөрөв байсан гэж хэлсэн. Тэр хүн Мягмарнарангаас тамхи нэхэхэд Мягмарнаран “байхгүй” гэж хэлсэн чинь тэр ах Мягмарнаранг алгадаад авахаар нь бид дөрөв нийлээд тэр хүнийг зодсон. Бид нарыг Соёлмаагийн хаашаанаас гараад ирсэн чинь тэр залуу явж байсан. Би согтуугаараа очоод тэр ахыг мөрлөчихсөн чинь бас над руу хэрүүл хийх гээд дайраад байсан. Тэр залуу араас дагаж яваад харсан болов уу гэж бодож байна. Би тэр ахыг газар унасан байхад нь гуя хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн. Мягмарнаран хэд хэдэн удаа өшиглөсөн, Бямбадорж 2 юм уу 3 удаа элэгдэхэд тэр ах өвдөглөөд газар суусан. Харин Мягмарнаран хөл рүү нь өшиглөхөд газар унасан. /хх-ийн 1-р хавтас 150-152-р хуудас/,

2015.09.07-ны өдөр Яллагдагчаар дахин “...Цагдаагийн газар дээр очиход эрүүгийн төлөөлөгч бороохойгоор цохиж айлгахаар нь анхнаасаа зодсон гээд хэлье гэж би нөгөө хэдэд хэлэхэд тэд “тэгье” гэсэн юм. Цагдаа нар биднийг тулгаж асуугаад яриулсан. “Ойгон” хүнсний дэлгүүрийн доод талд залуухан ахтай таарч би тэр ахтай уулзаад зогсож байтал Тулгаа, Соёлоо нар дэлгүүрээс гарч ирэхээр нь бөөндөө буцаад Соёлоогийнд очоод архи, пиво уугаад байж байтал Буяа, Дизи гэх хоёр залуу ирээд “манайх ахыг та нар зодсон уу” гээд манай хэдийг нэг нэгээр нь цохиж аваад байхаар нь би босоод гэрээс гарах гэж яваад ширдгэн дээр нүүрээрээ унаж баруун талын хацрын дээд хэсэгт шалбалчихсан юм. Би тэр орой ямар нэгэн зодоон хийгээгүй. Замд таарсан залуухан ахыг манай хэд харвал таних байх. Мөн намайг зодоон хийгээгүй гэдгийг дэлгүүрээс гарч ирсэн манай найзууд бүгд мэднэ. Би тухайн үед цагдаа нарт цахилгаан бороохойгоор цохиулсан байсан тул айсандаа худал хэлсэн. Мөн цагдаа нар гараар цохиж аваад “хэнийг зодсоноо хэл чи” гээд айлгаад байхаар нь тэгж хэлсэн. 07 дугаар сарын 13-ны орой намайг хүн зодоогүй, хэрэг хийгээгүй Соёлмаа, Энхмаа, манай дүү нар мэдэж байгаа. Би тухайн болсон зүйлийн заримыг нь л санаж байна. Гэхдээ би хүн зодоогүй гэдгийг сайн санаж байна. Би тэр үед хүн зодох нь бүү хэл өөрийгөө яаж авч явах уу гэсэн байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 179-180-р хуудас/,

2015.11.20-ны өдөр Яллагдагчаар дахин “...Ойгон хүнсний дэлгүүрийн дээд талд Шарилын хашааны зүүн хойд булангийн доод талд нэг хүнтэй маргалдаад зодолдож байгаа нь харагдсан. Тэгээд яваад очтол хөгшин насны нэг хүнийг зодож байсан. “Намайг яасан бэ” гэж асуухад Бямбадорж “энэ хүн өөрөө эхэлж өдсөн юм аа” гэсэн. Тэгэхээр нь би тэр хүн нүүрээ дараад дээшээ хараад атиралдаад газар хэвтэж байхад нь түүний гуя руу 2 удаа өшиглөөд Соёлоогийнх руу зугтаасан. Намайг доороос ирж байхад Бямбадоржийг цохиход тэр хүнийг газар уналаа  гэж харсан, тэр гурав тал талаас нь зодож байсан, яг хэн нь зодож байсныг нарийн хараагүй. Би тэр хүний гуя руу нь 2 удаа өшиглөснөөс өөр ямар нэгэн байдлаар цохиогүй. Бямбадорж нь “чи насанд хүрсэн, бид нар насанд хүрээгүй, чи биеэ даагаад явах чадвартай тул ганцаараа хэргээ хүлээчих гэж 461 дүгээр хорих ангид хоригдож байхдаа хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 181-р хуудас/,

2015.12.03-ны өдөр Ял өөрчилж сонсгоод байцаасан тэмдэглэл “...Мягмарнаран худал ярьж байна. Намайг очиход Мягмарнаран, Бямбадорж, Даваажав нар тэр хүнийг газар унагаан тал талаас нь зодож байхаар нь би очоод өвдөг, гуя хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн, өөр зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 187-р хуудас/,

“...Би хүний амь насанд халдаагүй ба би тэр хүний гуя, өвдөг орчим руу 2 удаа өшиглөсөн. Би тухайн үед Даваажавыг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 225-226-р хуудас/

2016.02.03-ны өдөр Ял өөрчлөн сонсгоод байцаасан тухай тэмдэглэл  “...Би ял өөрчлөн сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг очиход Мягмарнаран, Бямбадорж, Даваажав гурав тэр хүнийг газар унагаасан тал талаас нь зодоод өшиглөж, цохиж байсан. Тэгэхэд нь би очоод 2 гуя руу нь нэг нэг буюу 2 удаа л өшиглөсөн. Тэр хүнийг санаатай алъя гэж бодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 114-р хуудас/,

2016.06.14-ний өдөр Яллагдагчаар дахин “...Би 2015 оны 11 сарын 19-ний өдөр мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаанд очиж энд зодсон гэж зааж өгсөн мөн 11 сарын 20-нд өгсөн мэдүүлэг дээрээ бид нар нийлж хүн зодсон гэж ярьсан нь үнэн. Би даалтанд гаръя гэж бодоод ингэж худлаа ярьсан юм. Урьдчилан хорих төвд хоригдож байсан хүмүүс “чи тэр хүнийг зодсон гэж ярих юм бол чамайг даалтанд гаргана, тиймээс зодсон гээд л хэлчихгүй юу” гээд байхаар нь би тэр хүнийг зодсон гэж худлаа ярьсан. Энгийн хувцастай төлөөлөгч нар бороохойгоор цохиод айлгаад байсан. Бат-Эрдэнэ гүйж ирээд “андаа мань чинь зодсон гээд хэлчихсэн шүү, чи өөрөө аргалаарай” гэж хэлсэн. Бид цагдаагийн газрын нэг давхрын шатан доор бид 4-ийг зогсоосон байсан тэгэхээр нь би тэр гуравт хандаад бүгдээрээ зодсон гээд хэлчихье, тэртэй тэрэнгүй наад хүн чинь эмнэлгээс гарч ирээд намайг зодсон хүн биш байна гэж хэлнэ гэж Бямбадорж, Даваадорж, Мягмарнаран нарт хэлсэн. Ингээд хоорондоо тохирохдоо Даваажав толгой руу нь чулуугаар цохисон бол, Бямбадорж элэг рүү нь цохисон, Мягмарнаран нэг удаа өшиглөсөн, би 2 удаа өшиглөсөн гээд хэлье гэж бид хоорондоо тохирсон юм. Үнэндээ бол бид нар тийм хүнтэй таараагүй, тэр хүнийг хараагүй, зодоогүй. Эхлээд би цагдаа нараас айгаад хүн зодсон гэж худлаа ярьсан, дараа нь би хүн зодоогүй гэж мэдүүлэг өгсөн. Ганц худгийн хорих ангид хоригдож байхдаа даалтанд гарахын тулд хүн зодсон гэж худлаа ярьсан нь үнэн. Надад хэн нэгэн хүн ингэж ярь гэж зааж өгөөгүй. Үнэндээ бол бид нар хүн зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 28-р хуудас/,

2017.03.24-ний өдөр Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол /хх-ийн 5-р хавтас 4-р хуудас/,

2017.03.24-ний өдөр “...эрүүгийн төлөөлөгч нар намайг аваачиж айлгаж сүрдүүлэн цахилгаан бороохойгоор толгойд цохиулсан, түүнээс би их айсан тул худал мэдүүлэг өгсөн. Бямбадорж, Мягмарнаран, Даваажав нартай хамт шатны доор зогсож байхад Бат-Эрдэнэ мэдүүлэг өгчихөөд бууж ирээд “та нарыг зодсон гээд хэлчихсэн шүү, өөрсдөө аргалаарай” гээд 4 цаг болж байхад яваад өгсөн. Тэр хүн эмнэлгээс гараад ирэхээрээ биднийг зодоогүй гээд үнэн зөвийг нь хэлнэ, тиймээс бүгдээрээ зодсон гээд хэлье гээд хоорондоо тохирсон. Бид тэр хүнтэй таараагүй, хүн зодоогүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 5-7-р хуудас/,

2017.05.19-ний өдөр Сонсгосон ялыг өөрчлөх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 5-р хавтас 60-61-р хуудас/,

2017.05.19-ний өдөр “...Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 62-р хуудас/,

 

3. Шүүгдэгч Д.Бямбадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2015.07.15-ны өдөр Сэжигтнээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 /байцаалтыг 00.50-01.35 цагийн хооронд авсан байх/ “...Мягмарнаран шарилын зүүн хойд талд нэг настай ахтай маргалдаад байхаар нь дөхөөд очтол нөгөө ах “чи хаанахын пизда вэ” гээд байсан. Хэл ам нь бөөрөнхий зарим нэг хэлсэн юм нь ойлгогдохгүй байсан. Мягмарнаранг алгадаад авахад Мягмарнаран зөрүүлээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Цаанаас нь Амарбаясгалан гарч ирээд тэр ахын нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон чинь тэр ах өвдөглөөд суухаар нь би гүйж очоод хөл рүү нь өшиглөж, хэвлий хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Даваажав баруун талын гартаа жижиг чулуу барьчихсан тэр ахын толгой руу цохиод авсан чинь тэр ах нүүрээрээ газар унасан. Мягмарнаран зодооныг эхлүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 133-134-р хуудас/,

2015.07.29-ний өдөр Яллагдагчаар татах тогтоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 /хх-ийн 1-р хавтас 158-р хуудас/,

2015.07.29-ний өдөр Яллагдагчаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-т зааснаар “...Амарбаясгалан авчирсан архи уучихлаа гээд нилээн согтуу байсан. Даваажав, Мягмарнаран нар архиа уусан эсэхийг анзаараагүй. Архинаас бага зэрэг үлдсэн байсныг Амарсайхан бид хоёр бага зэрэг уусан.  Даваажавыг тэр ахын толгой руу чулуугаар цохиж байгааг би яг нүдээрээ харсан. Даваажав, Мягмарнаран, Амарбаясгалан бид дөрөв зодоонд оролцсон. Өөр оролцсон хүн байхгүй. Тэр ахыг зодож байхад бид нарын биед гэмтэл учраагүй. Зодуулсан ах бидний өмнөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 159-160-р хуудас/,

2015.09.03-ны өдөр Яллагдагчаар “...Амарбаясгалан 16 цагийн үед над руу яриад “гялс цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир” гэхээр нь очтол цагдаа нар “чи ямар хэрэг хийсэн бэ” гэхээр нь “хүн зодоогүй” гээд болсон явдлаа хэлтэл “яагаад худлаа яриад байгаа юм бэ, танай Амарбаясгалан хүн зодсноо хүлээн зөвшөөрсөн, чи ч бас хүн зодсон биз дээ” гэсэн. Харин ч Буяа миний уруул, элэг рүү цохисон. Мөн цагдаа нар зодсон, гэхдээ гэмтэл учраагүй. Тухайн үед надад үнэнгийг нь хэлэх боломж олгоогүй. Харин одоо миний ярьж байгаа үнэн. Хүн зодоогүй, би ямар нэгэн настай хүнтэй таараагүй. Цагдаа нар л өөрсдөө “50 орчим настай, согтуу юм шиг ярьдаг хүн байсан биз дээ” гэхээр нь “тийм” гэж хэлсэн. Цагдаагийн газар дээр очоод Амарбаясгалан бүгдээрээ энэ хэргийг хүлээчихье, энэ хүн эрүүл босоод бид нарыг хараад биднийг зодсон хүн биш гэдгийг хэлнэ гэхээр нь тэгж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 208-209-р хуудас/,

2015.11.24-ний өдөр Яллагдагчаар дахин “...Миний хувьд хүн зодсон зүйл байхгүй, намайг хүн зодоогүй гэдгийг Улаанаа буюу Батмягмар гэрчилнэ. Ербахыт байцаагч намайг байцаахдаа тулгаж, өөрөө яриад бичээд гарын үсэг зур гэхээр нь зурсан. 07 дугаар сарын 29-ний өдрийн байцаалтанд өмгөөлөгч түр гарчихаад ороод ирэхийн хооронд байцаагч “чи муу үнэнгээ яриарай” гээд загнаад байхаар нь би “хүн зодсон” гэж худал мэдүүлсэн. Анх цагдаагийн газар дээр очиход энгийн хувцастай цагдаа нар цахилгаан бороохойгоор биед хүргээд “чи муу үнэнээ яриарай” гэхээр нь би “хүн зодоогүй” гэсэн чинь “яах гээд байгаа юм” гээд гараа далайлгаад байсан. Түүнээс гараар цохиогүй, харин бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Энэ үед надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Би айсандаа худал мэдүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 210-211-р хуудас/,

2015.12.08-ны өдөр Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэл оруулах тогтоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12 /хх-ийн 2-р хавтас 213-р хуудас/,

2015.12.03-ны Ял өөрчлөн сонсгоод байцаасан тэмдэглэл “...2014.07.14-ний өдөр цагдаагийн газрын шатны доор 4-үүлээ зогсож байхад Амарбаясгалан “хэдүүлээ энэ хэргийг хүлээчихье, дараа нь биднийг хараад зодоогүй гэдгийг хэлчихнэ” гэхээр нь зодсон гэж худал мэдүүлэг өгсөн. Дараа нь дахин байцаалт авахад мөрдөн байцаагч “чи анх ярьснаарай өгөөрэй” гээд байхаар нь айсандаа “зодсон” гэж хэлсэн. Байцаалтын дараа Ганчимэг өмгөөлөгчид “би энэ хэргийг хийгээгүй” гэж хэлсэн. Би энэ хэрэгт оролцоогүй. Тэр хүнийг зодоогүй байхад намайг Мягмарнаран, Амарбаясгалан нар яагаад ийм мэдүүлэг өгөөд байгааг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 214-215-р хуудас/

2015.12.09-ний өдөр сэжигтнээр “...Би тухайн үед Даваажавыг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 228-229-р хуудас/,

2015.09.05-ны өдөр яллагдагчаар “...Ербахыт байцаагч намайг сэжигтнээр байцаахдаа “чи тэгсэн биз дээ, ийм биз дээ” гээд тулгаж асууж, тэмдэглэл үйлдчихээд намайг гарын үсэг зур гэхээр нь гарын үсгээ зурсан. Тэр өдөр өмгөөлөгч Ганчимэгтэй мэдүүлэг өгсөн нь үнэн боловч тухайн үед өмгөөлөгч гадаа хүнтэй уулзахаар гарсан хойгуур байцаагч “чи муу үнэнээ яриарай” гээд загнаад байхаар нь би хүн зодсон гээд худлаа ярьчихсан. Намайг анх цагдаагийн хэлтэс дээр очиход энгийн хувцастай цагдаа нар цахилгаан бороохойгоор миний биед хүргээд “чи муу үнэнээ яриарай” гэхээр нь “хүн зодоогүй” гэсэн чинь “яах гээд байгаа юм” гээд гараа далайлгасан боловч цохиогүй. Харин бөгс рүү нэг удаа өшиглөхөд өвдөөд л өнгөрсөн. Ямар нэгэн гэмтэл учраагүй. Тэр болгоноос нь би айгаад худлаа ярьсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 65-66-р хуудас/,

2015.11.30-ны өдөр “...Амарбаясгалан цагдаа нарт “би хүн зодсон” гэж ярьснаа намайг “чи хүн зодсон уу” гэхээр нь “би хүн зодоогүй” гээд үнэнээ хэлсэн чинь хэн нэгэн нь “чи битгий худлаа шаагаад байгаарай энэ хэргээ ярихгүй бол чамд энэ хэргийг тохоод ганцааранг чинь аваачаад хийж чадна шүү” гэж дарамт үзүүлсэн. Нэг цагдаа нь миний зүүн талын бөөрний орчим цахилгаан бороохойгоор цохиулсан. ...намайг болохоор чи нэг өшиглөж цохисон гэж хэлээрэй гэсэн. Тэгээд байцаалт авахаар нь би Амарбаясгалангийн үгээр байцаагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 75-р хуудас/

2016.02.02-ны өдөр Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 /хх-ийн 3-р хавтас 120-р  хуудас/,

2016.02.02-ны өдөр Ял өөрчлөн сонсгоод байцаасан тухай тэмдэглэл  “...Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12-т зааснаар нэмж өөрчлөн ял сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би энэ хэргийг хийгээгүй. Амарбаясгалан, Мягмарнаран, Даваажав нартай бүлэглэж хүн амины хэрэг үйлдээгүй. Би энэ хэргийг үйлдээгүй байхад Мягмарнаран, Амарбаясгалан нар худлаа яриад байна, яагаад ингэж яриад байгааг мэдэхгүй. Би Даваажавыг Яармагийн 63-р сургуульд байхад зүгээр л таньдаг байсан, хэдэн онд төрсөн, хэдэн настай гэдгийг мэдэхгүй, надтай чацуу л байх гэж боддог байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 121-р хуудас/,

2016.06.08-ны өдөр Яллагдагчаар дахин “...Хан-Уул дүүргийн цагдаа дээр намайг аваачаад намайг анх байцаасан байцаагч “чи тэгсэн биз дээ” гээд тулгаад байсан, тэгээд шарилын хойд талд та нар настай хүнтэй таараа биз дээ гээд загнаад өөрөө бичээд байсан. Өмнө ярьсан зүйл бүгд худлаа. Эхлээд Амарбаясгалан байцаалт өгөхийн өмнө “хүн зодсон гээд хэлчих” гэхээр нь тэр настай хүнийг зодсон гэж хэлсэн. 7 сарын 29-ний өдөр Урьдчилан хорих анги дээр Ганчимэг өмгөөлөгч байцаалтан дундуур гараад явчихсан хойгуур Ербахыт байцаагч “чамайг ингэж ярих юм бол гадуур даалтанд гаргана, гэрийнхэнтэй чинь уулзуулна” гээд байхаар нь би өмнө өгсөн мэдүүлэгтэйгээ адилхан мэдүүлэг өгсөн. Үүнээс хойш 7 хоногийн дараа Ганчимэг өмгөөлөгч над дээр ирж уулзахаар нь би “энэ хүнийг зодоогүй” гэдгийг өмгөөлөгчид хэлсэн. Эхний 2 мэдүүлэг бол худлаа өгсөн мэдүүлэг, эхлээд Амарбаясгалан энэ хүнийг “зодсон” гээд ярьчих дараа нь тэр хүн гайгүй болоод гараад ирэхээр бид нарыг хараад биш гэж хэлнэ шүү дээ гэсэн. Тэгээд ч цагдаа нар “чи хүн зодсон биз дээ” гээд загнаад айлгаад байхаар нь ингэж худлаа мэдүүлэг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 29-р хуудас/,

2017.05.19-ний өдөр Сонсгосон ялыг өөрчлөх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 5-р хавтас 57-58-р хуудас/,

2017.05.19-ний өдөр “...Сонсгож байгаа зүйл ангийг сонслоо, нэмж ярих санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 56-р хуудас/,

2017.03.22-ны өдөр Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулсан тогтоол /хх-ийн 4-р хавтас 248-р хуудас/

2017.03.22-ны өдөр “...Би өмнө өгсөн мэдүүлгээ уншлаа. Энэ мэдүүлэгт Ойгон дэлгүүрийн гадна 50 орчим насны бөөрөнхий хэлтэй ах Мягмарнаран, Давааажав 2-ыг дуудаад тамхи асуусан. Мягмарнаран байхгүй гэхэд хацар руу нь зөөлөн алгадахад Мягмарнаран “та яаж байна аа” гэхэд тэр ах “яасан ч яадаг юм чи тэгээд яах гээд байгаа юм” гэсэн чинь Мягмарнаран нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Би гүйж очоод элэг бөөр хавь руу нь гараараа нэг цохиод баруун талын хөлийн гуя хэсэг рүү нь өшиглөхөд Амарбаясгалан орж ирээд нүүр рүү нь цохьсонд /хэдэн удаа цохьсоныг мэдэхгүй/ тэр ах өвдөглөөд суусан. Тэгсэн чинь Даваажав газраас чулуу аваад тэр ахын толгойны ар хэсэг рүү нэг удаа цохисон чинь тэр ах нүүрээрээ газар унасан” гэжээ. Би энэ мэдүүлэгтэй уншиж танилцаагүй. Би мөрдөн байцаагч Ербахытад “Би тэр үед Улаанаатай /Батмягмар/ хамт явсан гэсэн чинь “чи битгий худлаа яриад бай” гээд өөрөө бичээд байсан. Би ийм мэдүүлэг өгснөө санахгүй байна. Ганчимэг өмгөөлөгч утсаар ярьж орж ирээд уншиж танилцаад гарын үсэг зурсан. Надад уншиж өгөөгүй. ЭХТА-ийн 91.2.2, 91.2.11, 91.2.12-т заасан зүйл ангиудыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 182.2.5-д зааснаар ял өөрчлөн сонсгож байгааг зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 249-250-р хуудас/

 

4. Шүүгдэгч Э.Мягмарнаран мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2015.07.15-ны өдөр Сэжигтнээр “...Нисэхийн оршуулгын газрын хашааны зүүн хойд талын буланд өмнө нь харж байгаагүй, халамцуу юм шиг хөгшин ахтай тааралдахад тэр ах бид нараас “тамхи аваад өг” гэж гуйсан. Даваажав “мөнгө байхгүй” гэж хэлтэл тэр ах баруун гараараа 1 удаа миний зүүн хацрыг алгадсан. Би тэсэхгүй гараа атгаж байгаад баруун гараараа хэвлий хэсэгт нь 3-4 удаа цохиход газар уначихсан. Амарбаясгалан хөлөөрөө тэр ахыг хоёр хөлнийх нь шилбэ болон гуяыг нь нилээн олон удаа өшиглөсөн. Даваажав, Бямбадорж хоёр тэр ахыг газар уначихсан байхад нь хэвлий хэсэг рүү нь олон удаа өшиглөж байсан. Дараа нь тэр ахыг босгож ирээд “ямар овоо пизда” вэ гэж хэлээд баруун гараа атгаж байгаад зүүн шанаанд нь нэг удаа цохиж газарт унагаасан. Даваажав оршуулгын хашааны хажуу талын газраас алганд багтах хэмжээний хатуу зүйл аваад тэр ахын духны зүүн хэсэгт нь хоёр удаа цохисон. Тэр ахыг би гараа атгаж байгаад зүүн шанаа хэсэгт нь 2 удаа цохиж, гараа атгаж байгаад хэвлий рүү нь 3-4 удаа цохисон, бас хэвлий рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Миний харснаар Амарбаясгалан тэр ахыг газарт унасан байхад нь 2 удаа гуя болон шилбэ хэсэгт нь 5-6 удаа өшиглөсөн. Бямбадорж болохоор тэр ахыг мөн газарт унасан байхад элэг рүү нь хөлөөрөө 6-7 удаа өшиглөсөн. Тухайн үед би нилээд согтсон байсан, харин Амарбаясгалан тасарчихсан байсан юм шиг санагдсан. Бямбадорж, Даваажав хоёр гайгүй согтолттой байсан. Тэр ах бид нарт зодуулж байхдаа газар атирч хэвтээд нүүрээ хаагаад байсан. Бидний өмнөөс ямар нэгэн үг хэлж, эсэргүүцэл үзүүлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 139-141-р хуудас/,

2015.07.28-ны өдөр Яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-р хавтас 155-р хуудас/,

2015.07.28-ны өдөр Яллагдагчаар “...Оршуулгын газрын зүүн хойд талд 50 орчим насны эрэгтэй хүн “нааш ир” гээд дуудахаар нь Даваажав бид хоёр яваад очтол хэл яриа нь согтуу юм шиг дальдаа яриатай хүн “ахын дүү тамхи байна уу” гэхээр нь байхгүй гэсэн чинь “муусайн гуйлгачид” гэхээр нь “ахаа та хүнийг ингэж хэлж болохгүй шдээ, би таниас юм гуйгаагүй биз дээ” гэсэн чинь баруун талын гараараа миний зүүн талын хацар руу нэг удаа алгадсан. Би баруун гараараа зүүн талын шанаа хэсэг рүү нь нэг удаа цохиод, баруун гараараа нэг удаа элэгдсэн чинь өвдөглөөд суучихсан. Даваажав баруун талын бөөр рүү нь өшиглөөд, мөр рүү нь хөлөөрөө жийсэн чинь нуруугаараа газар унасан. Тэгсэн чинь Амарбаясгалан, Бямбадорж хоёр хүрч ирээд Амарбаясгалан шилбэ, гуя руу нь өшиглөөд байсан. Бямбадорж болохоор элэг, гэдэс рүү нь өшиглөсөн. Уначихсан байсан байхаар нь  би  татаж босгоод “яасан овоо пизда вэ” гээд баруун талын гараараа зүүн талын шанаа руу нэг цохисон чинь тэр ах хажуу хэсгээрээ унасан. Даваажав бөөр рүү нь хэд хэдэн удаа өшиглөөд, мөр рүү нь хөлөөрөө жийсэн чинь нөгөө хүн хойшоо нуруугаараа унасан. Амарбаясгалан шилбэ, гуя руу нь өшиглөж, Бямбадорж элэгдсэн. Бямбадорж надад Даваажав жижиг чулуу барьчихсан тэр ахын толгой руу хэд хэдэн удаа цохиод байсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 156-157-р хуудас/,

2015.10.08-ны өдөр Яллагдагчаар дахин “...Шарилын хашааны зүүн хойд талд Даваажав бид хоёр явж байсан чинь нэг ах хашааны булан руу явж байсан бид хоёрыг дуудахаар нь яваад очтол тэр ах Даваажав бид хоёроос тамхи асуухаар нь “байхгүй” гэж хариулсан чинь тэр ах “мөнгө байна уу” гэхэд нь “мөнгө байхгүй, найзындаа очих гээд явж байна” гэсэн чинь “хувхай гуйлгачин” гээд намайг алгадахад нь би зөрүүлээд баруун гараараа зүүн шанаанд нь цохисон. Амарбаясгалан “наадах чинь яасан овоо пизда вэ” гээд хэвлий орчимд нь өшиглөхөд тэр ах газар унасан ба дараа нь 2-3 удаа өшиглөхөөр нь би бас гуя орчимд нь 2 удаа өшиглөсөн. Бямбадорж мөн унасны нь дараа өшиглөсөн. Харин Даваажав яаж цохисныг би хараагүй. Бид нарыг хүн зодож байхад ойр орчимд нэг ч хүн харагдаагүй, өөр хүн харсан эсэхийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 190-191-р хуудас/,

2015.09.07-ны өдөр Яллагдагчаар дахин “...Тулгаа /Бат-Эрдэнэ/ нь байцаалт өгөх гээд бид 4-ийн хажуугаар өнгөрөхөд нь Амарбаясгалан Тулгаа /Бат-Эрдэнэ/-г дуудаад “бид нарыг зодсон гэж байцаалт өгөөрэй” гэж хэлсэн. Тулгаа /Бат-Эрдэнэ/ “за за” гээд байцаагч руу орсон. Бид нарыг 2 давхарт гаргаж гавалж байгаад нэг нэгээр нь байцаалт авсан. Бид нар мэдүүлэг өгөхөөс өмнө тэгж ярина шүү гэж тохирсон байсан тул худал мэдүүлсэн. Тухайн үед байцаагч “тэгж ярь” гэж тулгаагүй. Бид 07 дугаар сарын 13-ны орой ямар нэгэн хүнтэй зодолдоогүй, хүн ч зодоогүй. Амарбаясгалан архи, пиво их уусан ч өөрийгөө жолоодож авч явах чадвартай байсан. Миний хувьд тэр орой архинаас нэг л балгасан, би угаасаа архи уудаг. Цагдаа нарт зодуулснаас надад ямар нэгэн гэмтэл учраагүй, тухайн үед өвдөөд л өнгөрсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 192-194-р хуудас/,

2015.11.04-ний өдөр Яллагдагчаар “...оршуулгын газрын зүүн хойд буланд явж байхад урдаас нэг ахимаг насны ах урдаас ирж байсан, бид хоёртой таараад надаас тамхи асуухаар нь “байхгүй” гээд хажуугаар нь гарах гэтэл дахиад “мөнгө байна уу” гэсэн. Тэгээд бид “байхгүй гэж хэлэхэд “хувхай гуйлгачингуудаа мөнгө байвал өгчихөөч” гэсэн. “Ойгон” хүнсний дэлгүүр талаас Амарбаясгалан, Бямбадорж 2 ирж явснаа бид 2 дээр ирэхээр нь “энэ ах хэрүүл өдөөд байна” гэсэн чинь Амарбаясгалан шууд тэр ахыг хөлөөрөө хэвлий орчим руу нь жийгээд унагаахаар нь бид нар нийлээд тэр ахын хэвлий ар нуруу орчим руу тал талаас нь өшиглөсөн. Би тэр ахын өвдөгний дээгүүр хөл орчимд нь 4-5 удаа өшиглөсөн. Харин нөгөө хэд яг хаана нь цохисныг сайн хараагүй. Ямар ч байсан өшиглөж зодсон. Би “одоо болио наад хүн чинь үхлээ шдээ” гэж хэлэхэд тэд болиод Соёлоогийнх руу зугтаад гүйсэн. Бид нарыг архи, пиво хувааж ууж байтал Амарбаясгалангийн танидаг найзууд бололтой 2 залуу ирээд “та нар хүн зодсон уу” гэж асуухаар нь бид нар “зодоогүй” гэж хэлсэн. Тэгсэн нэг нь намайг “чи хаанахынх юм” гэхээр нь би “Яармагийнх” гэж хэлсэн чинь миний цээж рүү 2 удаа цохиж аваад “Яармагийнхан хэзээ ийм болчихсон юм” гэсэн. Намайг би тонгойход нэг нь миний эрүү рүү өшиглөхөөр нь “та нар яагаад байгаа юм бэ” гэсэн чинь тэр залуу “гараад үзчих үү” гэсэн. Амарбаясгалангийн дүү Сайханаа “яах юм бэ” гээд болиулсан. Бид нарыг зодсон хүнийг сайн хараагүй, учир нь харанхуй байсан болохоор хувцас нүүр царай нь сайн харагдаагүй. Тэр ахын хэлж байгаа юм нь сайн ойлгогдохгүй хэл ам нь дальдраад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 195-196-р хуудас/,

2015.11.06-ны өдөр Яллагдагчаар “... Тэр хоёр ирээд наад хүн чинь яасан юм  гэж асуусан. Энэ ах мөнгө нэхэхээр нь жаахан маргалдаад байж байсан чинь  Амарбаясгалан гэнэт тэр ахын гэдэс рүү тийрээд унагаахаар нь Даваажав, Бямбадорж бид гурав тал талаас нь өшиглөсөн. Би тэр ахын гуя орчим руу нь 4-5 удаа өшиглөсөн. Нөгөө хэд ямар ч байсан тал талаас нь өшиглөж байсан боловч хаана нь яаж цохисон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Би эргэж хараад нөгөө хэдийг “боль” гээд Даваажавыг татсан чинь Даваажав бас нөгөө хоёрыг “боль боль” гэсэн. Бид 4 Соёлоогийнх руу явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 197-199-р хуудас/,

2015.10.21-ний өдөр Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12 /хх-ийн 2-р хавтас 204-р хуудас/

2015.12.01-ний өдөр Яллагдагчаар дахин “...Амарбаясгалан худал мэдүүлж байна, Амарбаясгалан эхэлж ирээд хэвлий хэсэг рүү нь өшиглөж унагаасан. Тухайн үед Даваажавыг насанд хүрээгүй гэж мэдээгүй, өндөр биетэй болохоор нь бидний үеийн хүүхэд гэж бодсон. Бид нар тэр хүнийг зодохгүй байж болох байсан. Тэр хүн бид нарын өмнөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж, зодолдоогүй. Би Даваажавыг чулуу бариад зогсож байгааг хараагүй. Анх өгсөн мэдүүлэг дээрээ бид нар үгээ нийлүүлье гээд Даваажавыг чулуугаар цохисон гээд Амарбаясгалан, Бямбадорж хоёр хэлчих гэхээр нь худал хэлсэн. Үнэндээ бол тэр хүний толгой руу цохиж байгааг хараагүй. Амарбаясгалан, Даваажав хоёр тэр ахын толгой руу нь өшиглөж харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 206-207-р хуудас/,

2015.12.01-ний өдөр  “...цагдаагийн албан хаагч нараас хэн нэгэн нь намайг зодож, цохисон зүйл байхгүй. Нэг ах босч ирээд Даваажавын зүүн гарын булчин руу нь нэг удаа цахилгаан бороохойгоор цохиулсан. Амарбаясгалан “тэр хүн чамаас тамхи асууна, тэгэхээр байхгүй гэж хэлэхээр муу сайн гуйлгачид гээд чамайг эхлээд цохисон” гэж хэлээрэй, харин Бямбадорж бид хоёрт Даваажавыг гартаа чулуу барьчихсан зогсож байсан гэж хэлээрэй гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 76-р хуудас/

2016.02.03-ны өдөр Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 /хх-ийн 3-р хавтас 115-р  хуудас/,

2016.02.03-ны өдөр Ял өөрчлөн сонсгоод байцаасан тухай тэмдэглэл  “...Ял өөрчлөн сонсгохдоо онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусдыг нь хүлээн зөвшөөрч байна. Тэр хүнийг Амарбаясгалан, Даваажав, Бямбадорж бид нар бүлэглэж зодсон нь үнэн гэхдээ тэр хүнийг зодоод алчихъя гэж бодоогүй. Эхэлж Амарбаясгалан ирээд цээж рүү нь өшиглөөд унагаахаар нь бид нар тал талаас нь өшиглөсөн, харанхуйд хэн хаана өшиглөж байгааг мэдээгүй. Толгойд нь хэн өшиглөснийг би анзаарч хараагүй. Би тэр хүний гэдэс хөл орчим руу нь 4-5 удаа өшиглөсөн. Нөгөө 3 тэр хүнийг бас л 4-5 удаа өшиглөсөн байх. 2015 оны 8 дугаар сард би нартай 461-р хорих анги дээр прокурор ирж уулзсан. Биднийг саатуулах өрөөнд байхад Амарбаясгалан, Бямбадорж хоёр нь Даваажав бид хоёрт “тэр хүнийг зодоогүй гэж хэлнэ шүү” гэж хэлсэн, тэгээд энэ хэргийг үйлдээгүй гэж ярьсан. Тэр хүн хойшоо буюу шарилын хашаа дагасан байдалтай унасан байсан. Даваажав тэр хүний толгой талд нь, би зүүн талд нь, Амарбаясгалан хөл талд нь Бямбадорж баруун талд нь зогсож байгаад бүгдээрээ тал талаас нь өшиглөөд зугтсан гараар бол цохисон хүн байхгүй. Тэр хүн тэндээ хэвтээд үлдсэн. Босч явахыг нь хараагүй. Сүүлд нь дэлгүүр хаах үед архи авах гээд эргээд очиход тэр хүн байхгүй босоод явчихсан байсан...гэх мэдүүлэг  /хх-ийн 3-р хавтас 116-117-р хуудас/,

2016.06.07-ны өдөр дахин “...2015 оны 07 сарын 13-ны орой би ямар ч хэрэг үйлдээгүй. Анх Хан-Уул дүүрэг дээр байхад Амарбаясгалан зодсон гээд хэлчих гээд байсан. Ингээд сүүлд нь шүүх хурал дээр очоод хийгээгүй юм чинь хийгээгүй гэж яръя гэж би бодоод энэ хэргийг хийгээгүй гэж ярьсан. Би цагдаагийн байгууллагаар тоглоом хийгээгүй. Би 4 өөр янзаар ярьсан нь үнэн. Эхлээд Яармагийн цагдаа дээр Амарбаясгалан нь зодсон гээд хэлчих гээд байсан. Дараа нь 2015 оны 9 сард зодоогүй гэж мэдүүлэг өгсөн. Дараа нь надтай цуг хоригдож байсан хүмүүс “чи зодсон гэж ярих юм бол даалтанд гаргана шүү дээ” гээд байхаар нь би “зодсон” гэж худлаа ярьсан юм. Ингээд дараа нь шүүх хурал дээр би үнэнээ яръя гэж бодоод үнэнээр нь зодоогүй гэж хэлсэн юм. Тэр хүнийг хэн зодсоныг мэдэхгүй, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаанд би явсан газраа л заасан. Амарбаясгаланг яасныг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 31-р хуудас/,

2017.03. 22-ны өдөр Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулсан тогтоол /хх-ийн 4-р хавтас 245-р хуудас/

2017.03. 22-ны өдөр “...би тэр хүнийг зодоогүй нь үнэн тийм хөгшин хүнтэй таараагүй нь үнэн цагдаагийн байцаагч Ербахыт хэргээ хүлээчихвэл чамайг гэр рүү чинь явууллаа гэсэн мөн цахилгаан бороохойгоор булчин дээр нэг удаа цохиулсан. Байцаалт авах гээд шатны доор зогсож байтал Амарбаясгалан нь хэдүүлээ зодсон гээд худлаа хүлээчихье гэж хэлэхээр нь зодсон гэж худлаа ярьсан. ...Тэр өдөр ямар нэгэн зодоон болоогүй учраас би хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 246-247-р хуудас/

2017.05.19-ний өдөр Сонсгосон ялыг өөрчлөх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 5-р хавтас 54-55-р хуудас/,

2017.05.19-ний өдөр “...Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 56-р хуудас/,

 

5. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

            2017.03.31-ний өдөр сэжигтнээр “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэг өгөхөд Амарбаясгалан “чи өмнөх мэдүүлгээсээ татгалзаад өгчих” гэхээр нь би хууль сайн мэдэхгүй болохоор худал мэдүүлэг өгсөн юм. Үнэндээ Амарбаясгалан согтуу 2015 оны 07 дугаар сарын 13-ны орой манайд байхдаа “тэр хүнийг зодсон, элэг, бөөр рүү нь цохисон. Даваажав чулуугаар цохисон” гэж хэлсэн эхний миний мэдүүлэг үнэн зөв...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 9-р хуудас/,

2017.03.31.-ний өдөр яллагдагчаар “...Би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэг өгөхөөс 7 хоногийн өмнө намайг Нисэхэд явж байхад Амарбаясгалан гудамжинд ганцаараа таараад “чи өмнөх мэдүүлгээсээ татгалзаад мэдүүлэг өгчих, намайг тийм зүйл яриагүй гээд хэлчих” гэхээр нь би худал мэдүүлэг өгсөн. Би дараа нь ямар учир холбогдол гарахыг нь мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 13-14-р хуудас/,

2017.05.04-ний өдөр Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол /хх-ийн 5-р хавтас 40-р хуудас/,

2017.05.04-ний өдөр яллагдагчаар “...миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 41-р хуудас/,

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунцэцэг мэдүүлэхдээ:

2015.08.03-ны өдөр ...2015 оны 07 дугаар сарын 13-нд өдөр талийгаач нөхөр Дамдинсүрэн авсан газраа үзчихээд орой 19 цагийн үед гэртээ ирсэн ба би гэртээ хоол хийгээд байж байтал хүү Мөнгөнхөлөг гаднаас бага зэрэг халамцуу орж ирсэн. Хоолоо идчихээд сууж байтал нөхөр Дамдинсүрэн “тамхи дуусчихсан байна, тамхинд явлаа” гээд гарсан. Мөнгөнхөлөгийг хэвтэж байхад түүний найз нь утсаар яриад “ирээд зурагтаа аваарай” гэсэн. Мөнгөнхөлөг “ээж та явчихаад ирээч” гэхээр нь охин Гантуяаг дагуулаад гэрийнхээ гэрлийг унтраачихаад Ганзориг гэдэг залуугийн гэрт нь очиж зурагтаа авахад “янзалж болохгүй байна” гэсэн. Бид хоёр зурагтаа тэврээд 10-20 минутын дараа гэртээ иртэл гэр харанхуй, талийгаач нөхөр маань хойд талын орон дээр саарал өнгийн фудволктой, толгойноос нь цус гарсан байдалтай сууж байсан. Гэрлээ асаагаад хартал толгойноос нь аймар их цус гарсан байхаар нь “яасан бэ” гэхэд дуугараагүй. Мөнгөнхөлөг орон дээр унтаж байхаар нь сэрээгээд “аав чинь яасан юм бэ” гэсэн чинь “аав таныг хэн зодсон юм бэ, зодсон хүмүүс чинь хаана байна вэ” гэж асуухад тэрээр юу ч дуугаралгүй гэрээс гараад явахаар нь охин Гантуяа бид хоёр араас нь дагаад гартал оршуулгын газрын тийшээ явж байснаа 1 метр орчим өндөртэй төмөр хашааг даваад орсон. Талийгаач нөхөр маань байнга тамхи авдаг “Ойгон” нэртэй дэлгүүр рүү гараараа заачихаад газар унасан. Бид нарыг дөхөөд очтол гар, хөл нь татаад байхаар нь Мөнгөнхөлөг очоод тэвэрсэн. Тэгээд түргэн тусламж, цагдаа дуудаад удалгүй түргэний машин 40 минутын дараа ирээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 70-71-р хуудас/,

2015.09.16-ны өдөр ...Тэр орой Мөнгөнхөлөг, талийгаач нөхөр хоёр гэртээ унтаж байсан, талийгаач тухайн орой барагцаагаар 21 цаг өнгөрч байх үед л гэрээс гарсан болов уу би яг цаг хараагүй хоол идчихээд гараад тамхиа авъя гээд гарсан. Удалгүй утас дуугарахад Мөнгөнхөлөг утсаа аваад “Ганзориг ирж зурагтаа ав гэж байна” гэхээр нь би охин Гантуяатай хамт зурагтаа авахаар явсан. Гэрээс гараад 10 минут л болоод буцаад гэртээ ирээд гэрлээ асаахад Мөнгөнхөлөг хойморийн орон дээр унтаж байсан. Талийгаач зүүн талын орон дээр толгойноос нь цус гарсан байдалтай байсан ба цус нь газар дуслаагүй, гараараа дарчихсан сууж байсан. Би “чамайг хэн зодсон юм бэ” гэхэд дуугарахгүй толгойгоо бариад гэрээс гараад шарилийн зүг рүү явахад нь охин Гантуяа бид хоёр араас нь дагаад явсан. Шарилын хашаа хүртэл манайхаас 20-30 метр орчим байдаг ба шарилын хашаа тулж очоод “Ойгон” дэлгүүр рүү гараараа заагаад  юу ч дуугараагүй. Тэгснээ ухаан алдаад газар унасан. “Ойгон” дэлгүүрийн зүг рүү харахад цагаан болон бараан хувцастай 4-5 хүн бөөгнөрөөд зогсож байгаа харагдсан. Тухайн үед хэн хэн байсан нь танигдаагүй. Талийгаач нөхөр маань тэнд зогсож байсан хүмүүс рүү заагаад байсан байх. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Талийгаачийн амь насыг хохироосон этгээдээс оршуулгын зардал болох 4.683.547 төгрөгийг нэхэмжилж байна. Бусад хохирлыг ах, дүү нартайгаа ярилцаж байгаад нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 244-246-р хуудас/,

2016.06.22-ны өдөр ...Мөнгөнхөлөг тэр орой ямар нэгэн зан ааш гаргаагүй унтаад байсан. ...Түргэний машин ирэхэд хажууд ирчихсэн байсан. ...Би гэрт хаана, ямар цус болсоныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 12-р хуудас/

 

7. Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2015.07.14-ний өдөр “...Архи ууж байхад Амарбаясгалан бид хоёр тамхи татах гээд гэрээс гарахад Амарбаясгалан “найз нь өнөөдөр хүн зодчихлоо” гэж хэлснээ уйлаад байсан. Амарбаясгалан нилээд согтолттой байсан. Бямбадорж, Мягмарнаран, Даваажав бид дөрөв шарилын хажуугаар явж байсан чинь нэг настай хэл ам нь ойлгогдохгүй ах “ахын дүү тамхи аваад өгчих, та нар хаанахын хүүхдүүд вэ” гэж хэлэхээр нь “мөнгө байхгүй шдээ ах” гэсэн чинь “муусайн гуйлгачид” гэж хэлсэн. Тэгэхээр нь Амарбаясгалан “та яагаад бид нарыг зүгээр явж байхад гуйлгачинаар нь дуудаад байгаа юм” гэж хэлээд нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон чинь ёолоод 2 өвдөгөөрөө газар сөхрөөд суухад Бямбадорж, Мягмарнаран хоёр элэг, бөөр рүү нь гараараа цохиод байсан. Даваажав болохоор чулуугаар толгой руу нь 2 удаа цохисон гэж хэлсэн. Би ганцаараа хүн зодоогүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 73-74-р хуудас/,

2015.09.18-ны өдөр 2 дахь удаагаа “...Би энэ дөрвийг хүн зодож байгааг хараагүй. Амарбаясгалан эхний шил архийг ганцаараа ууж дуусгах үедээ бид хоёр гэрээс гарч тамхи татаж байхад “найз нь хүн зодчихсон чинь сэтгэл санаа жаахан тиймэрхүү байна” гэж хэлсэн. Тэгээд гэр рүү орж дахин нэг хундага архи уучихаад гарч ирээд “өнөөдөр найз нь хүн алчихлаа” гэж хэлсэн. Ингээд 2 дахь шил архиа ууж дуусгаад нөгөө хэд явсны дараа унтахын өмнөхөн найз нь шарилын энд хөгшин хүн зодчихсон гэж хэлсэн. Жаахан байж байгаад нэг тамхи татсанаа Мягмарнаран, Даваажав, Бямбадорж бид дөрөв хүн зодчихсон гэж хэлсэн. Амарбаясгалан гэрт орсноо “Шарилын хажууд нэг хүн ирээд өвөөдөө нэг ширхэг тамхи өгөөч” гэхээр нь “надад тамхи байхгүй, тамхи татдаггүй” гэж хэлсэн чинь “муусайн гуйлгачингууд” гэхээр нь би 2 удаа цохисон, араас нь хоёр нь цохисон, нэг нь чулуугаар цохисон” гэж хэлсэн. Би Амарбаясгалан, Мягмарнаран, Бямбадорж, Даваажав нартай тохиролцож мэдүүлэг өгсөн зүйл байхгүйгээр шууд байцаалт өгсөн. Би тухайн үед манайх руу ирж явах замдаа хүн зодсон юм байна гэж ойлгосон. Хөгшин настай хүнтэй таарч зодсон гэж Амарбаясгалан надад хэлсэн. Амарбаясгалангийн ингэж хэлснийг надаас өөр сонссон хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 42-44-р хуудас/,

2016.06.27-ны өдөр “...2015 оны 07 дугаар сарын 13-ны орой 9 цаг болж байхад Амарбаясгалан, Даваажав, Мягмарнаран, Бямбадорж нар манайд 1 шил архи, нэг том савтай пивотой орж ирсэн. Амарбаясгалангаас бусад нь гадагш явцгаасан. Хаашаа явсныг нь мэдээгүй. Амарбаясгалан согтуу хашаанаас гараад явсан, Мягмарнаран, Давааажав, Улаанаа /Батмягмар/ Бямбадорж нар бүгд дахиад архинд явсан. Соёлоо бид хоёр Ойгон хүнсний дэлгүүр рүү хүүхдийн сүүнд явсан. Соёлоо бид хоёр дэлгүүрээс гараад ирсэн чинь Мягмарнаран, Даваажав, Бямбадорж гурав дэлгүүрийн гадаа, Амарбаясгалан хүнтэй уулзаад зогсож байсан. Бид нар нийлээд Соёлоогийнх руу явсан. Ирээд амбаарт сууж байхад Буяа, Дизи хоёр “манай найзын аавыг зодсон байна, та нар зодсон уу” гэсээр орж ирээд архинаас нэг нэг татчихаад гарсан. ...Би худлаа ярьсан юм. Анх Хан-Уул дүүргийн цагдаа дээр очоод мэдүүлэг өгөхөд Амарбаясгалан хүн зодсон уу, яаж зодсон гээд байхаар нь айсандаа болоод амыг нь дагуулаад тэгсэн гээд худлаа ярьчихсан юм. ...Би шүүх хурал дээр айж сандарсандаа болоод ярьж чадаагүй, “би жоохон сэтгэцийн өвчтэй” гээд хэлчихсэн байна лээ. Түүнээс надад сэтгэцийн ямар нэгэн өвчин байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 20-21-р хуудас/,

 

8. Гэрч Ц.Энхмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2015.07.19-ний өдөр: “...20 цаг өнгөрч байхад Баясаа хочтой Амарбаясгалан, Бямбадорж, Даваажав, Мягмарнаран нар саарал өнгийн таксигаар Соёлмаагийн хашааны гадна ирээд буугаад орж ирэхдээ 2,5 литрийн пиво, 0,75 литрийн Хараа нэртэй архи авчирсан. Тэднийг ирсний дараа Мягмарнаран, Бямбадорж, Батмягмар, Даваажав, бид 5-улаа “Ойгон” дэлгүүр рүү сүү аваад буцаад ирэхэд Амарбаясгалан архиа задалдчихсан ууж байсан. Бат-Эрдэнэ, Даваажав хоёр ганц удаа 100 грамм архи уугаад дахиад уугаагүй. Пивыг нь тэнд байсан бүх хүмүүс уусан ба ууж дуусаад Бямбадорж гэртээ очоод буцаж ирэхдээ Амарсайханыг дагуулаад ирье гэж хэлээд 21 цаг өнгөрч байхад гэрээс гараад 22 цаг өнгөрч байхад Амарсайхантай хамт орж ирсэн. Тэр хоёр орж ирэхдээ хүнтэй маргалдаж муудалцсан зүйл анзаарагдаагүй. 23 цаг болж байхад Амарсайханы дүү Энхмаа гэр рүүгээ харьлаа гэсэн чинь найз залуу нь болох Мягмарнаран “би хүргэж өгчихөөд ирье” гээд тэр хоёр хамт гарсан. Удалгүй Соёлмаа, Бат-Эрдэнэ охиныхоо хамт 3-улаа Ойгон дэлгүүрийн тийш алхаад явж байсан ба араас нь Амарбаясгалан явж байгаа харагдсан. Энэ үед Даваажав хаана юу хийж байсныг санахгүй байна. Соёлоо, Бат-Эрдэнэ хоёр удалгүй ороод ирсэн. Амарбаясгалан хэзээ орж ирснийг санахгүй байна. Бид нар бөөнөөрөө амбаар дотор сууж байтал танихгүй 12 орчим насны хүүхэд хашаа руу орж ирээд бид нар руу сүрхий харж байснаа буцаж гараад Буяа, Дизи хоёр орж ирээд “сая оршуулгын тэнд явж байсан та хоёр гараад ир” гээд Улаанаа хочтой Батмягмар, Бямбадорж хоёрыг гаргаж ирээд Улаанааг Буяа гэх хүүхэд цохиод байсан.  Оршуулгын тэнд манай найзын аавыг зодчихсон байна, та нар зодсон уу гэхэд Бямбадорж “танай аавыг зодсон юм уу” гэхэд Буяа гэх залуу “надад аав, ээж байхгүй” гэж хэлээд Бямбаагийн элэг рүү нь гараараа цохисон. Хэдэн удаа цохисон эсэхийг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 75-76-р хуудас/,

2015.08.28-ны өдөр “...Буяа гэж залуу нэг залуутай хашаанд орж ирсэн. Сая шарилын тэнд хэн явж байсан гэж асуухад Батмягмар, Бямбадорж хоёр бид хоёр явсан гээд гарсан. Тэр хоёрыг цохиж аваад байснаа Амарбаясгаланг шилийн хүзүүнээс нь бариад авахаар нь би болиулсан. /хх-ийн 2 хавтас 59-60, 61-р хуудас/

 

9. Гэрч А.Амарсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2015.07.19-ний өдөр: “...23 цаг болж байхад Соёлмаагийн гэр рүү очиход манай төрсөн ах Амарбаясгалан болон Даваажав, Мягмарнаран, Улаанаа буюу Батмягмар, Соёлмаа, дүү Соёлоо, нөхөр Бат-Эрдэнэ, Энхмаа нар байсан ба намайг очиход Амарбаясгалан ах нилээд согтуу, бусад нь бага зэрэг архи үнэртүүлчихсэн байсан. Би хашаан дотор найз охинтойгоо юм яриад сууж байтал Соёлмаа эгч “Баясаа /Амарбаясгалан/ гээд хэд хэдэн удаа орилсон. Гэр нь тэнд ойрхон байдаг болохоор сонсогддог юм. Тэр үед Амарбаясгалан ах “Соёлмаа дуудаад байна” гээд гараад явсан. Соёлмаа эгчийн дуу Ойгон дэлгүүрийн орчмоос гарсан. Удалгүй Соёлмаа нөхөртэйгээ хамт орж ирэхэд араас нь Бямбадорж, Батмягмар, Амарбаясгалан, Даваажав дөрөв хамт орж ирсэн. Амарбаясгалангийн хувцас хунар шороо болчихсон байсан. Дөнгөж архи задлаад байж байтал араас нь Буяа, Дизи хоёр орж ирсэн. Бямбадорж, Улаанаа /Батмягмар/ хоёр руу гэрэл тусгаад та хоёр гараад ир гэж хэлэхэд нь гараад очтол “та нар сая манай найзын аавыг зодсон уу” гэхэд Улаанаа /Батмягмар/ “зодоогүй” гэсэн. Тэгтэл Улаанаа /Батмягмар/-г Буяа гэдэг залуу гараараа элэг рүү нь хэд хэдэн удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 77-78-р хуудас/,

 

10. Гэрч Г.Бат-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2015.07.19-ний өдөр: “...Би тухайн өдөр орой 21 цагаас хойш Ойгон дэлгүүрт худалдагчаар суусан ба 23.52 цагт 20 орчим насны 2 залуу орж ирээд 0,5 литрийн 1 шил архи, 2,5 литрийн пиво аваад гарсан. Манай дэлгүүрийн гадаа ямар нэгэн зодоон болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 81-82-р хуудас/,

 

11. Гэрч Ц.Соёлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2015.07.24-ний өдөр “...Амарбаясгалан ганцаараа архи уугаад дуусч байтал 22 цагийн үед Амарсайхан, Бямбадорж нар орж ирсэн. Би 23.30 миунтын үед Ойгон дэлгүүр рүү нөхөр Бат-Эрдэнэтэй хамт ороод сүү, чихэр аваад гараад ирэхэд оршуулгын газрын ертөнцийн зүгээр зүүн урд талд Амарбаясгалан, Ээгий, МС гэж дууддаг ах, манай хажуу айлын Мөнгөншагай, Үерхүү нар зогсож байсан. Манай гудамж буюу оршуулгын газрын зүүн талаас Даваажав, Мягмарнаран, Батмягмар, Бямбадорж 4 гарч ирэхээр нь “та нар хаашаа явах гэж байгаа юм” гэсэн чинь Амарбаясгалан архи нэхээд байсан шдээ гээд Бямбадорж, Мягмарнаран хоёр 23.50 цагийн үед Ойгон дэлгүүр рүү орсон. Мягмарнаран, Даваажав хоёр манай гудамжны баруун үзүүрт зогсож байсан. Амарбаясгалан нөгөө гурван залуутай манай гудамж руу ороод явчихсан. Манай хашаанд байх амбаарт бөөнөөрөө ороод Даваажав, Мягмарнаран, Бямбадорж гурав архийг хуваагаад уусан.  Маргааш өдөр нь гэртээ байж байтал манай нөхөр Бат-Эрдэнэ “нээрээ Соёлмаа өчигдөр орой Амарбаясгалан бид хоёр бие засах газрын тэнд зогсож байхад би хүн зодчихсон гэж хэлээд байсан” гэж хэлсэн. Амарбаясгалан нөгөө хөл муутай ахыг мөрөөрөө мөрлөөд байна. Гудамжаар би хүн зодмоор байна гэж хэлээд орилоод уйлаад яваад байна шдээ гэж хэлсэн. Манайхаас хэн ч Амарбаясгаланг авахаар гараагүй. Удалгүй МС нэртэй ах Баясаа /Амарбаясгалан/ ахын дүү унт гээд оруулж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 83-84-р хуудас/,

2015.08.28-ны өдөр 2 дахь удаагаа “...Орой 23 цаг болох гэж байхад архиа ууж байгаад Тулгаа /Бат-Эрдэнэ/-г дуудаад хашааны гадна очоод “найз нь хүн зодчихлоо” гэж Тулгаа /Бат-Эрдэнэ/-д хэлсэн байсан. Би тэгж ярьсныг нь сонсоогүй. Тулгаа /Бат-Эрдэнэ/ маргааш нь буюу 07 дугаар сарын 14-ний орой цагдаад мэдүүлэг өгч ирэхээр нь “чи мэдүүлэгт юу гэж хэлсэн бэ, битгий худал үнэн юм яриад өөрийгөө чирээд байгаарай” гэсэн чинь Тулгаа /Бат-Эрдэнэ/ “би байцаагчид Баясаа /Амарбаясгалан/ тэр орой хүн зодсон гэж надад хэлсэн” гээд хэлчихсэн, зөв болов уу, буруу болов уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үнэхээр чамд тэгж хэлсэн л юм бол үнэнгийг нь хэлэхгүй юу” гэсэн чинь “тэгвэл зөв л юм байна” гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 56-58-р хуудас/,

 

12. Гэрч Д.Гантулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“...2015 оны 07 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед Мөнгөнхөлөг ах залгаад “аав энд зодуулчихсан байна, шарилын баруун хойд буланд хүрээд ир” гэхээр нь очтол эмнэлгийн машинд аав хэвтчихсэн манай ээж, эмэгтэй дүү, Мөнгөнхөлөг ах нар бүгд ирчихсэн байсан. Эмнэлгийн машинд дүү Гантуяа бид хоёр суугаад Гэмтлийн эмнэлэг рүү яваад Дашзэвэг рүү “наагуур чинь зодсон хүн байна уу, яваад хараад өгөөч” гэж утсаар ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 17-18-р хуудас/,

 

13. Гэрч Д.Мөнхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“...Манай ээж Оюунцэцэг “орой 11 цагийн үед гэртээ орж ирээд гэрлээ асаасан чинь нүүр, ам нь цус болсон доошоо хараад байж байхаар нь яасан, юу болсон юм бэ гэхэд ямар нэгэн юм ярилгүй гэрээс гараад манайхаас 50 метр орчим зайд байдаг шарилын хашаанд тулж очоод хуруугаараа зааж байгаад хашаан дээгүүр давж ороод ухаан алдаад газар унасан” гэж утсаар ярьсан. Аав Дамдинсүрэн 21-22 цагийн үед эгч Сийлэндоржийн гэрээр ороод гарсан байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 20-21-р хуудас/,

 

14. Гэрч Д.Мөнгөнхөлөг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“...хэрэг болсон орой 22 цагийн үед би гэртээ унтчихсан байсан ба аав Дамдинсүрэн 21 цагийн үед гэрээс гараад Сийлэндорж эгчийнд очиж байгаад 22 цагийн үед гэртээ харилаа гээд гарсан гэдэг. Тэгэхээр 22-23 цагийн хооронд л зодуулсан байх. Ээж Оюунцэцэг гаднаас гэртээ орж ирээд гэрлээ асаагаад аав Дамдинсүрэнг харангуутаа “юу болоо вэ, хүнд зодуулчихаа юу” гэхэд нь аав юм ярилгүй гэрээсээ гараад урагшаа гараараа заагаад явахад нь ээж араас нь дагаад гарсан. Ээж хэлэхдээ “заасных нь дагуу явсаар байгаад энд ирсэн ба шууд ухаан алдаад, татаад уначихлаа” гэж хэлсэн. “Ойгон” дэлгүүрийн чиглэлд л заагаад явж байгаад замдаа унасан. Намайг халамцуу ирэхээр аав маань үг хэлдэг би жоохон сөргөж үг хэлэхээр цагдаа дуудаад өгчихдөг түүнээс би аав, ээжийг зодож, гар хүрч байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 22-27-р хуудас/,

 

15. Гэрч Д.Гантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“...Мөнгөнхөлөг ах “ээж бид хоёрыг Ганзориг ахынх руу очоод зурагт аваад ир” гэхээр нь зурагтанд явчихаад гэртээ ирээд ээж гэрлээ асаахад аав зүүн талын орон дээр толгойгоо барьсан байдалтай сууж байсан. Мөнгөнхөлөг ах цаашаа хараад хойморийн орон дээр унтаж байсан. Аав гэрээс гарахаар нь ээж бид хоёр дагаад явтал шарилын хашаа даваад “Ойгон” хүнсний дэлгүүр рүү гараараа зааж байснаа ямар нэгэн юм ярилгүй шарилын буланд очоод гаазр унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 28-30-р хуудас/,

“...Түргэний эмч надаас “энэ хүн яасан юм бэ, юу болсон юм” гэж асуухаар нь “би хүнд зодуулчихсан юм” гэж хэлсэн, өөр ямар нэгэн юм хэлээгүй. Эмч “энэ хүн согтуу байсан юм уу” гэхээр нь “үгүй, эрүүл байсан” гэж хариулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 109-р хуудас/,

 

16. Гэрч М.Мөнх-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“...Манай дэлгүүрээс шарил хүртэл багцаагаар 500 орчим метр байдаг болохоор тэр хүртэлх зайг манай хяналтын камер харж чадахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 38-р хуудас/,

 

17. Гэрч Б.Эрдэнэсувд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“...талийгаач Г.Дамдинсүрэн нь тархины маш хүнд гэмтэлтэй, тархинд цус хуралтын улмаас тархи дарагдаж, цус хомсдол үүссэн, тархмал, субархайд харвалт, тархины хаван, тархины үхэл комын байдал үргэлжилсээр үйлчлэл амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа давамгайлсаны улмаас нас барсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 64-65-р хуудас/,

 

18. Гэрч Б.Батзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“...Амарбаясгалан гэх хүн миний урдаас ирээд зөрөхдөө намайг мөрлөсөн тэгэхээр нь “та яагаад намайг мөрлөж байгаа юм бэ” гэхэд цаанаас нь нэг эмэгтэй хүн ирээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 79-80-р хуудас/,

 

19. Гэрч М.Буяннэмэх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“...Гантулгын ах Мөнгөнхөлөг, Дашзэвэг бид 2-ыг яваад “согтуу хүн амьтан байна уу, харчихаад ир” гэж хэлэхээр нь “Ойгон” хүнсний дэлгүүрээс хэдэн ах нар юм аваад гарч байсан гэж хэлсэн. Хаашаа явсан гэхэд Соёлоогийн гэрийг зааж өгсөн. Энэ орчмын хүмүүс бүгд талийгаачийг тал цус харвасан гэдгийг нь мэддэ болохоор Соёлоогийнд ирсэн Яармагийн гадны хүүхдүүд зодчсон байх...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 85-86-р хуудас/,

 

20. Гэрч Т.Дашзэвэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“...Мөнгөнхөлөг ах энэ хавиар согтуу хөлчүү хүн байна уу, та нар хараад ир, Ойгон дэлгүүр рүү заагаад газар унасан гэж байна. Тэнд л зодуулсан юм шиг байна гэж Буяннэмэх бид хоёрт хэлсэн. Ингээд түргэний машин хөдлөхөөс өмнө Буяннэмэх бид хоёр шарилын хашааны араар тойроод Ойгон хүнсний дэлгүүр рүү яваад дэлгүүрийн дээд талд нэг 13-14 насны эрэгтэй хүүхэдтэй таарсан тэр хүүхдээс бид хоёр “энэ хавьд зодоон цохион болсон уу, согтуу хүн явсан уу, архи авч уусан хүн байна уу” гэхэд “хэдэн ах, эгч нар дэлгүүрээс архи аваад гарч байсан гэж Ойгон дэлгүүрийн урдуур зүүн тийш эргээд гол руу явдаг замд байх нэг айлыг зааж өгсөн. Тэгээд тэр айлд Буяннэмэх бид хоёрыг очиход 4-5 банди нар байсан ба миний таньдгаас Баясаа гэж дууддаг Нисэхийн Амарбаясгалан байсан. Тэд нилээн согтуу байх шиг байсан. Амарбаясгалан нь юу болж байгааг мэдэхгүй шал согтуу гэрийн баруун талд суучихсан утсаар яриад уйлаад сууж байсан. Амарбаясгалангаас  “таньж байна уу” гэж асуухад юм дуугарахгүй уйлаад суугаад байсан. Тэгсэн цаанаас нэг хүүхэн гарч ирээд “та нар хашаанд дураараа орж ирлээ, зайл” гэхээр нь бид хоёр гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 10-11-р хуудас/,

 

21. Гэрч Ж.Баянмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“...талийгаач ярихдаа Мөнгөнхөлөг намайг зодохоор нь би цагдаад бариулчихлаа гэж ярьж ирдэг байсан. ...21 цаг 30 минутанд манай хашааны арын хаалгаар орж ирсэн. Манай дэлгүүрээс 1 хайрцаг тамхи худалдаж авсан. Манай хашаанд 10-15 минут болоод арын хаалгаар гараад явсан. Ийшээ, тийшээ явлаа гэж хэлээгүй. Гэр рүүгээ явлаа гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 13-14-р хуудас/,

 

22. Насанд хүрээгүй гэрч С.Батсүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

 “...Отгонжаргал бид хоёр юм яриад зогсож байтал Буяа, Дизи 2, бас нэг танихгүй хоёр хүнтэй ирээд “ахын дүү сая энэ хавиар зодоон болсон уу, чи харсан уу” гэхээр нь “би хараагүй, мэдэхгүй” гэж хэлсэн. Согтуу хүн явсан уу гэхээр нь Соёлмаагийн гэрийг нь зааж өгсөн. Тэд нар бөөнөөрөө амбаар дотор архи уугаад сууж байсан. Амарбаясгалан гэдэг ах нь шал согтуу орилоод, утсаар яриад байсан. Буяа ах нэг өндөр хүүхдийг “чи хаанахынх вэ” гээд элэг рүү нь гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 85-86-р хуудас/

 

23. Насанд хүрээгүй гэрч О.Үерхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“...23 цаг болох гэж байхад гэртээ харихаар явсан. Мөнгөншагай бид 2 цуг явж байгаад Эрдэнэ ахтай таарсан. Бид гурав Ойгон хүнсний дэлгүүр орчихоод явж байхдаа Амарбаясгалан буюу Баясаа ахтай таарахад их согтуу байсан. Соёлоо Тулгаа /Бат-Эрдэнэ/ нар ирээд Амарбаясгаланг аваад явсан. Мөнгөншагай бид хоёр Эрдэнэ ахыг гэрт нь хүргэж өгөөд гэртээ орцгоосон. Амарбаясгалан тухайн үед хүнтэй зодолдсон маргалдсан зүйл байхгүй, би лав мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 47-48-р хуудас/,

24. Насанд хүрээгүй гэрч А.Мөнгөншагай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“...Үерхүү бид 2 Ойгон дэлгүүрээс зайрмаг аваад гэр рүүгээ явж байтал дэлгүүрийн доод үзүүр дээр Эрдэнэ ахтай таарсан. Цааш эргэтэл Амарбаясгалан ахтай таарсан. Амарбаясгалан ах Эрдэнэ ахтай юм ярьж байтал Тулгаа /Бат-Эрдэнэ/ ах, Соёлмаа эгчтэй дэлгүүрээс гарч ирээд Амарбаясгалан ахыг гэр рүүгээ авч явсан. ...Бидний замд ямар нэгэн хүмүүс хоорондоо зодолсон талаар харсан үзсэн зүйл байхгүй. ...Амарбаясгалан ахын хажууд Соёлоо, Тулгаа /Бат-Эрдэнэ/ 2 байсан хажууд нь бас нэг хоёр ах байсан тэр хоёр хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 49-50-р хуудас/,

 

25. Насанд хүрээгүй гэрч Т.Батмягмар мэдүүлэхдээ:

“...Соёлмаагийнд очиход Соёлмаа, дүү Соёлоо, Соёлмаагийн нөхөр болох Тулгаа /Бат-Эрдэнэ/, Амарсайхан, Энхмаа нар байсан. Даваажав, Мягмарнаран гэж 2 хүүхэд тэднийхээс гараад Бямбадоржийнд очно гэж байсан. 21 цагийн орчимд Даваажав, Мягмарнаран, Бямбадорж, Амарбасгалан нар Соёлмаагийнд ирсэн. 1 шил 0,75 литрийн архи, нэг сав пиво бариад орж ирсэн. Хэн хэн архи уусныг мэдэхгүй хамгийн их согтсон нь Амарбаясгалан байсан. Дахиад юм аваад өг гээд байхаар нь би Бямбадоржтой хамт “Ойгон” дэлгүүр рүү очиход дэлгүүрийн гадаа Соёлмаа, Тулгаа /Бат-Эрдэнэ/, Даваажав, Мягмарнаран нар байсан. Амарбаясгалан шарилын зүүн урд буланд 3 хүнтэй юм яриад зогсож байсан. Бямбадорж гэрээсээ 5000 төгрөг аваад буцаад дэлгүүр дээр ирсэн чинь нөгөө хэд Соёлмаагийнх руу явсан хэн нь ч байхгүй байсан. Ингээд 0,5 литр архи, 1 сав пиво аваад Соёлмаагийнд очиход тэнд бүгдээрээ байсан. Архиа уух гээд жижиг амбаар руу ортол хашаан дотор 2 шар залуу орж ирээд манй найзын аавыг та нар зодчихоод явсан байна гэж хэлсэн. Бямбадорж, Мягмарнаран бид гурвын гэдсэнд цохиж авснаа “за за эд нар биш юм шиг байна” гэж хэлээд авчирсан архи, пивыг хувааж уучихаад гараад явсан. Дараа нь Бямбадорж, Мягмарнаран, Даваажав нар гэртээ харилаа гээд явсан. Амарбаясгалан, Соёлмаагийн гэрийн хивсэнд тээглэж унаад нэг хацраа шалбалсан. ...Бямбадорж, Мягмарнаран, Даваажав нар 21 цагийн үед таксигаар ирсэн. Тэгэхэд хүн зодсон эсэхийг би мэдэхгүй. Соёлмаагийнд ирснээс хойш хүн зодоогүй, зодох боломж гараагүй. Амарбаясгалан шал согтуу байсан ба хүнтэй маргаж байхыг хараагүй. Бид нар шарилын баруун тал руу хэн ч яваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 51-53-р хуудас/

“...Бямбасүрэн бид хоёрын дэлгүүр явахаас өмнө Мягмарнаран, Даваажав, 2 нь гэрт лав байхгүй байсан, Амарбаясгалан хажуу талын айл руу орчихоод ирье гээд гарсан. Бямбадоржийн хувьд нэг удаа Амарсайхантай гол дээр очиж ээжид нь хоол өгчихөөд ирлээ гэж орж ирсний дараа Амарбаясгалангийн араас гарсан байх би гэрээс гараагүй. Энхмаа, Соёлоо бид гэрт нь байсан. Дараа нь Бямбадорж архинд гараад ирье гээд гарсан. Тулгаа /Бат-Эрдэнэ/, Соёлоо хоёр хүүхдийн сүүнд явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 54-55-р хуудас/

 

26. Гэрч Б.Баньдхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Полиграфийн аппарат бол АНУ-д үйлдвэрлэгдсэн. А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран, Б.Даваажав нарын хүмүүсийг Полиграфит оруулахдаа цусны даралт, амьсгал, зүрх судас, хөдөлгөөн мэдрэгч зэргийг биед нь зүүлгэж хэргийн болсон явдлын талаар ярилцлага асуулт тавихад тэд нарын талаас хариу реакц үзүүлсэн үзүүлэлт нь бага байсан учир хэрэгт холбогдолгүй байх магадлалтай гэж үзэн магадлалаар гаргасан байгаа. Миний дээрхи хүмүүст хийсэн Полиграфийн шинжилгээ явуулсан магадлалыг дүгнэлт гэж үзэхгүй, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй, гэхдээ Полиграфийн аппарат магадлалаар буюу чиглүүлэх зорилгоор гаргадаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 69-р хуудас/

 

27. Гэрч Э.Энхтүвшин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“...Г.Дамдинсүрэнд үүссэн гэмтэл нь гадны нөлөөтэй байсан, энэ өвчин нь гэмтлийн шалтгаантай үүснэ. Ямар зүйлээр, хэдэн удаагийн үйлчлэлээр гэмтсэнийг шинжээч эмч тогтооно. ...баруун зулайн яснаас суурь яс руу үргэлжилсэн шугаман хугаралттай, хугарлын доор хатуу хальсны дээрх их хэмжээний цусан хуралттай, тархины баруун тал бөмбөлөгийн няцралттай, аалзавчин бүрхүүлийн доорх цус хуралт харвалттай байсан. Уг гэмтлийг юунаас яаж үүссэнийг шинжээч эмч тогтооно...” гэх мэдүүлэг  /хх-ийн 4-р хавтас 201-р хуудас/,

 

28. Гэрч Баярцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“...2015 оны 07 дугаар сарын 13-ны орой 23 цаг өнгөрч байхад яг хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна. Манай хашааны хаалгыг хүн нүдэхээр нь гараад хаалга онгойлгоход талийгаач Дамдинсүрэнгийн охин Гантуяа байсан, юу болсон яав гэхэд аав ухаан алдаад уначихлаа гэж хэлэхээр нь аав, ээж хоёрт хэлэлгүй бэргэн эгч Туяацэцэгийн хамт отчиход гэрийнхээ урд талд шарилын хашааны хойд буланд хашаан дотор талийгаач хажуулдаад газар уначихсан нүүр, ам, толгой нь нил цус болсон байдалтай  хэвтэж байсан. Хажууд нь Гантуяа, Мөнгөнхөлөг хоёр ээжтэйгээ гурвуулаа байсан. Гэтэл хүү Гантулга нь 2 хоёр найзтайгаа ирсэн. Мөнгөнхөлөг нь “пизда аавыг хэн зодоод хаячихаа вэ” гэж дуугарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 15-16-р хуудас/,

 

29. Гэрч Мягмарсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“...Би Амарбаясгаланг танина, манай эгчийн охин Ээгий буюу Бумчинь 2015 оны өвөл намайг Амарбаясгалантай танилцуулсан юм. Тэрнээс хойш үерхээд ноднин буюу 2015 оны 05 дугаар сард би жирэмсэн болсон чинь намайг зодохоор нь би Амарбаясгалангаас салсан. Тэрнээс хойш бид хоёр уулзаагүй, над руу яриагүй. 2016 оны 07 дугаар сард байхаа өдрийг нь сайн санахгүй байна. Манай дүү Ээгийн надад “Амарбаясгалан ах архи уучихаад утсаар над руу залгаж уйлаад Мягмарсүрэн бид хоёрыг буцаагаад нийлүүлээд өг, би хөгшин хүн цохьчихсон, шоронд орно” гэж ярилаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 67-68-р хуудас/,

 

30. Шинжээч эмч Ч.Эрдэмболор мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэхдээ:

“...талийгаач Г.Дамдинсүрэнгийн биед учирсан зулайн ясны баруун хэсгээс суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, баруун чамархайн булчингийн цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу ирмэггүй хавтгай зүйлээр толгойн баруун чамархайн хэсэгт цохих үед үүсэх боломжтой. Духны зүүн дээд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны шарх, баруун шилбэний урд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр буюу чулуугаар цохих үед үүснэ. Бусад зулгаралт гэмтэл нь хүний гараар үүсэх боломжгүй чулуугаар буюу гуталтай хөлөөр өшиглөх үед үүсэх боломжтой. Ирмэггүй хавтгай зүйл гэдэг нь ирмэггүй мод, чулуу болон хавтгай хана, газар аль нь ч байж болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 202-р хуудас/

 

31. Шинжээч эмч С.Одончимэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэхдээ:

2015.02.01-ний өдөр “...Шинжээчийн 82 дугаартай дүгнэлтийг Ч.Эрдэмболор, Н.Энхцолмон нарын бүрэлдэхүүнтэй гаргасан. Биологийн шинжилгээнд гарсан дүгнэлт дээр 1-р бүлгийн цус гэж гарсан байдаг. Мөн талийгаач Дамдинсүрэнгийн ГССҮТ-д эмчлэгдэж байх үеийн өвчний түүх дээр 1 дүгээр бүлэг гэж гарсан байдаг. Энэ бүгдийг үндэслэж 1 дүгээр бүлгийн цустай гэж гаргасан юм. Талийгаачийн дагз толгойн хэсэгт духны дээд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн 3 удаагийн үйлчлэл, мөн баруун шанаа, хацар зэрэгт зулгаралт үүссэн болохоор олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Харин талийгаачийн зулайн ясны суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дахь цусан хураа, баруун чамархайн булчингийн цус хуралт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. /хх-ийн 3-р хавтас 107-р хуудас/,

2017.03.03-ны өдөр  “...Талийгаачийн гавлын ясны хугарлын хувьд өшиглөх үед үүсэх боломжтой. Чулуугаар, гараар цохих үйлдлийг нарийн тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 203-р хуудас/,

 

32. Шинжээч Н.Энхцолмон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэхдээ:

2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “...тархинд үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тархины баруун хэсэгт үйлчилсэн хүчний улмаас үүсгэгдэнэ. Хатуу мохоо зүйлээр цохих, өшиглөх, унах аль ч үед нь ч байж болно. Мөлгөр чулуу, мод, хавтгай гадаргуу юу ч байж болно. Шарх гэмтэл нь чулуугаар цохисон үед үүсэх боломжтой. Гар хөлөөр ч үүсгэгдэх боломжтой. Яг нарийн ялгах боломжгүй. Зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 204-р хуудас/,

 

33. Шинжээч эмч Б.Ганзориг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэхдээ:

2015.09.22-ны өдөр ....гавлын орой суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дух, зулай, дагз, шилбэнд үүссэн шарх, дух хацар шанаа, мөр сарвуу, өвдөг шилбэ чихэнд үүссэн зулгаралтууд бүгд нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Харин тус тусад нь авч үзвэл бүх шархнууд нь хөнгөн зэргийн гэмтэл, зулгаралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй юм. Олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд юм...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 117-118-р хуудас/

2017.03.27-ны өдөр “...би 1012 тоот дүгнэлтийг хавтаст хэргийн материалаар гаргасан. Талийгаач Г.Дамдинсүрэнгийн биед зулайн ясны баруун хэсгээс суурь руу үргэлжилсэн шугаман хугарал баруун чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа баруун чамархайн тархины эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Харин дух шанаа, мөр, сарвуу, гарын алга, өвдөг, чих шилбэ, гуя, хэвлий зэрэгт үүссэн олон тооны шарх гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралтууд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэргийн материалаас харахад баруун хацар, мөр, зүүн шилбэ, баруун ташаа, гуя, өвдөг, шилбэнд улаан өнгийн зулгаралтууд байсан. Зулайн ясны баруун хэсгээс суурь руу үргэлжилсэн шугаман хугарал баруун чамархайн тархины эдийн няцрал нь цогцост хийсэн задлан шинжилгээний тэмдэглэл, гэмтэл согог судлалын гэмтлийн эмчийн өвчний түүхээс үзэхэд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 205-р хуудас/,

 

34.  Шинжээч М.Өнөржаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр цэнхэр өнгийн урдаа судалтай ноосон цамц, саарал өнгийн подволк шинжилгээнд ирүүлсэн. Дээрхи хувцаснууд дээр цус илэрсэн. Уг цуснаас 2 удаа шинжилгээ тавихад АВ улаан бөөмтэй наалдац өгөөгүй тул IY бүлгийн харъяалалтай байна гэж үзсэн. АВ улаан бөөмтэй наалдац өгөөгүй тохиолдолд мөн урвал явагдаагүй гэж үздэг. Гэтэл энэ нь миний гаргасан шинжилгээнд урвал явагдаагүй байсан байж болно. Урвал явагдаагүй тохиолдолд нь IV бүлгийн цустай ижил уншигддаг. Тэгэхээр намайг шинжилгээ хийхэд урвал явагдаагүй байж болох юм гэж үзэж байна. /хх-ийн 3-р хавтас 108-р хуудас/,

 

35. Шинжээч эмч Л.Баттулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Энэ хүмүүс нь оюуны хөнгөн зэргийн хомсдолтой байсан. Оюуны хөнгөн зэргийн хомсдол гэдэг нь оюун ухааны хөгжил нь сэтгэцийн хувьд эрүүл хөгжилтэй хүний түвшинд хүрэхгүй харьцангуй доогуур гэсэн үг юм. ...Оюуны хөнгөн хомсдолтой хүмүүс нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож өөрийгөө удирдан жолоодох чадвартай байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 101-102-р хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлтүүд:

36. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №3381 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх цамцанд 8х7 мм хэмжээтэй дулааны үйлчлэлээр гарсан шинэ түлэгдсэн цоорхой, 32мм, 24мм 45мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзарсан уранхайнууд байна. Харин саарал богино ханцуйтай цамцанд 55мм, 45мм, 30мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзарсан уранхай байна. /хх-ийн 1-р хавтас 84-86-р хуудас/,

 

37. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №10347 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Мягмарнарангийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 1-р хавтас 98-р хуудас/,

 

38. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №10346 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Бямбадоржийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 1-р хавтас 100-р хуудас/,

 

39. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №10345 дугаартай дүгнэлтэнд:

1. А.Амарбаясгалангийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 1-р хавтас 102-р хуудас/,

 

40. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №10344 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Даваажавын биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 1-р хавтас 104-р хуудас/,

 

41. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №3377 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас харьцуулах шинжилгээний шаардлага хангана.

2. Шинжилгээнд тэнцэх гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн санд МN000610015584 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн байна.

3. Даваадорж овогтой Бямбадоржийн гарын хээний дардас нь Гарын хээний нэгдсэн сангийн эзэнгүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй.

Жич: Шинжилгээнд ирүүлсэн зүйлс 3377 тоот шинжээчийн дүгнэлт, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийг бүрэн хүлээлгэн өгөв. /хх-ийн 1-р хавтас 106-109-р хуудас/,

 

42. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №3375 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн А.Амарбаясгалангийн гарын хээний дардас харьцуулах шинжилгээний шаардлага хангаж байна.

2. Шинжлэгдэж буй гарын дардас санд бүртгэлтэй гарын дардсууд болон эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

3. А.Амарбаясгалангийн гарын дардсыг санд МN0000ХУД00319 дугаараар кодлож оруулав. /хх-ийн 1-р хавтас 111-112-р хуудас/,

 

43. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №3378 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Э.Мягмарнарангийн гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэх сэжигтэн Э.Мягмарнарангийн гарын хээний дардас нь Папилон системийн нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардсуудтай тохирохгүй.

3. Шинжилгээнд тэнцэх сэжигтэн Э.Мягмарнарангийн гарын хээний дардас нь Папилон системийн нэгдсэн санд бүртгэлтэй эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй. /хх-ийн 1-р хавтас 115-116-р хуудас/,

 

44. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №3376 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Б.Даваажавын гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэх сэжигтэн Б.Даваажавын гарын хээний дардас нь Папилон системийн нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардсуудтай тохирохгүй.

3. Шинжилгээнд тэнцэх сэжигтэн Б.Даваажавын гарын хээний дардас нь Папилон системийн нэгдсэн санд бүртгэлтэй эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй. /хх-ийн 1-р хавтас 119-120-р хуудас/,

 

45. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №3374 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Г.Дамдинсүрэнгийн цогцосноос бэхжүүлсэн гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэж буй Г.Дамдинсүрэнгийн цогцосноос бэхжүүлсэн гарын дардас санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй.

3. Г.Дамдинсүрэн 2010.02.09-ний өдөр “эрүүлжүүлэгдсэн” санд N000110006761 дугаараар 1 удаа бүртгэгдсэн байна. /хх-ийн 1-р хавтас 124-126-р хуудас/,

 

46. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6477 дугаартай дүгнэлтэнд:

1. ХГҮ-ээр илрүүлсэн шороотой цаас дээр цус илэрсэн. Уг цусны бүлгийн харъяалал, хүний, амьтны аль нь болохыг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 1-р хавтас 128-р хуудас/,

 

47. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №6478 дугаартай дүгнэлтэнд:

1. Цэнхэр алаг өнгийн даавууны тасархай дээр цус илэрсэн. Уг цус нь АВ/IV/ бүлгийн харъяалалтай байна.

2. Ногоон эрээн хулдаасны тасархай дээр цус илрээгүй. /хх-ийн 1-р хавтас 130-р хуудас/,

 

48. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6476 дугаартай дүгнэлтэнд:

1. Хохирогч  Г.Дамдинсүрэнгийн авга дүү У.Нарангэрэлээс хураан авсан гэх  цэнхэр өнгийн урдаа хөндлөн судалтай ноосон цамц, саарал өнгийн фудволк дээр цус илэрсэн. Уг цус нь АВ/IV/ бүлгийн харъяалалтай байна.

2. Хохирогч  Г.Дамдинсүрэнгийн авга дүү У.Нарангэрэлээс хураан авсан гэх  цэнхэр өнгийн урдаа хөндлөн судалтай ноосон цамц, саарал өнгийн фудволк дээр бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. /хх-ийн 1-р хавтас 131-р хуудас/,

 

49. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №1282 шинжээчийн дүгнэлтэнд: 

1. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зулай ясны баруун хэсгээс суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, дух, зулайд няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хуучин өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь эмнэлэгт эмчлэгдэж байсан тул цусанд спирт үзэх боломжгүй.

5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 2-р хавтас 106-107-р хуудас/,

 

50. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №6444 дүгнэлтэнд: 

1. Шинжилгээнд ирүүлсэн Г.Дамдинсүрэнгийн цогцосноос авсан гэх цусанд спиртийн зүйл илрээгүй байна. /хх-ийн 2-р хавтас 108-109-р хуудас/

 

51. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн нэмэлт гаргасан №1012 шинжээчийн дүгнэлтэнд:

1. Талийгаач Дамдинсүрэнгийн биед зулай ясны баруун хэсгээс суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, дух, зулай, дагз, шилбэнд шарх, дух, баруун шанаа, хацар, баруун мөр, зүүн сарвуу, баруун өвдөг шилбэ, баруун сарвуу, хэвлий, баруун чихний дэлбээнд зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ.

2. Дээрх гэмтлүүд мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дамдинсүрэнгийн биед учирсан гавал тархины гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд, шарх гэмтлүүд нь тус тусдаа 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн, зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Задлан шинжилгээ, цогцост анх үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн материалд авагдсан фото зураг зэргээс үзэхэд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 2-р хавтас 111-113-р хуудас/,

 

 

52. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар гаргасан №82 шинжээчийн дүгнэлтэнд: 

1. ГССҮТ-н №7442 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр талийгаач Г.Дамдинсүрэн нь 1-р бүлгийн цустай байна.

2. Талийгаач  Дамдинсүрэнгийн зулайн ясны баруун хэсгээс суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, баруун чамархайн булчингийн цус хуралт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, духны зүүн дээд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны шарх, баруун шилбэний урд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн 3 удаагийн, дух, баруун шанаа, хацар, баруун мөр, зүүн сарвуу, алга, баруун, зүүн өвдөг, шилбэний гадаргуу, баруун гуя, баруун гарын сарвуу, хэвлийн зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. /хх-ийн 3-р хавтас 98-101-р хуудас/,

 

53. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн  дүгнэлтэнд:

1. Талийгаач Г.Дамдинсүрэнгийн гэх цамцнууд дээр цус илэрсэн. Энэ нь  0/I бүлгийн харъяалалтай хүний цус байна.

2. Яллагдагч А.Амарбаясгалан, Д.Бямбадорж нарын гэх цус нь А/II/ бүлгийн цус байна.

3. Яллагдагч Э.Мягмарнарангийн гэх цус нь O/I/ бүлгийн цус  байна.

4. Яллагдагч Б.Даваажавын гэх цус нь AB/IY/ бүлгийн цус байна. /хх-ийн 3-р хавтас 106-р хуудас/,

 

54. Шүүх сэтгэц эмгэг судлалын №776  дугаартай дүгнэлтэнд:

1. А.Амарбаясгалан нь хэрэг үйлдэх үедээ F 70 “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байсан байна.

2. А.Амарбаясгалан нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан байна.

3. А.Амарбаясгалан нь одоо F 70 “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.

4. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. А.Амарбаясгалан F 70 “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна.

5. А.Амарбаясгалан мэдүүлэг өгөх чадвартай байна. /хх-ийн 2-р хавтас 88-р хуудас/,

 

55. Шүүх сэтгэц эмгэг судлалын №745 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Мягмарнаран нь хэрэг үйлдэх үедээ F 70 “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Тухайн үедээ өөрийн хийж байгаа үйлдлийг өөрийн сэтгэцийн түвшинд ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. Э.Мягмарнаран нь одоо F 70 “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Э.Мягмарнаран F 70 “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна. Э.Мягмарнаран нь болсон явдлыг өөрийн сэтгэцийн түвшинд тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. /хх-ийн 2-р хавтас 91-р хуудас/,

56. Шүүх сэтгэц эмгэг судлалын №758 дугаартай дүгнэлтэнд:

Б.Даваажав нь хэрэг үйлдэх үедээ F 70 “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн өвчтэй байсан байна. Б.Даваажав нь тухайн үедээ өөрийн хийж байгаа үйлдлийг өөрийн сэтгэцийн түвшинд ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. Б.Даваажав нь одоо F 70 “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Б.Даваажав F 70 “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Даваажав нь болсон явдлыг өөрийн сэтгэцийн түвшинд тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. /хх-ийн 2-р хавтас 94-95-р хуудас/,

 

57. Шүүх сэтгэц эмгэг судлалын №732  дугаартай дүгнэлтэнд:

Д.Бямбадорж нь хэрэг үйлдэх үедээ F 70 “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Д.Бямбадорж нь тухайн үедээ өөрийн хийж байгаа үйлдлийг өөрийн сэтгэцийн түвшинд ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. Д.Бямбадорж нь одоо F 70 “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Д.Бямбадорж нь F 70 “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна. Д.Бямбадорж нь болсон явдлыг өөрийн сэтгэцийн түвшинд тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. /хх-ийн 2-р хавтас 100-р хуудас/,

 

58. Шүүх сэтгэц эмгэг судлалын №652 дугаартай дүгнэлтэнд:

Б.Бат-эрдэнэ нь 2015 оны 7-р сарын 13-нд сэтгэцийн хувьд “F 70 Оюуны хөнгөн хомсдол” эмгэгтэй байсан байна. Б.Бат-Эрдэнэ нь 2015 оны 7-р сарын 13-ны өдөр өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд болж буй үйл явдлыг ойлгон удирдах чадвартай байсан байна. Б.Бат-Эрдэнэ нь одоо “F 70 Оюуны хөнгөн хомсдол” эмгэгтэй байна. Б.Бат-Эрдэнэд амналгий нчанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Б.Бат-Эрдэнэ нь сэтгэцийн хувьд “F 70 Оюуны хөнгөн хомсдол” эмгэгтэй байна. Б.Бат-Эрдэнэ нь өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд харсан, сонссон, мэдсэн зүйлээ мэдүүлэх чадвартай байна. ...гэх дүгнэлт /хх-ийн 4-р хавтас 26-27-р хуудас/,

 

59. 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Полиграфийн сорилын дүгнэлтэнд:

“Яллагдагч Д.Бямбадорж нь талийгаач Г.Дамдинсүрэнгийн гадны нөлөөтэй нас барсан хэрэгт холбогдолгүй байх магадлалтай байна. /хх-ийн 4-р хавтас 49-51-р хуудас/,

 

60. 2016 оны  08 дугаар сарын 11-ний өдрийн Полиграфийн сорилын дүгнэлтэнд:

“Яллагдагч Э.Мягмарнаран талийгаач Г.Дамдинсүрэнг зодсон гэж худал мэдүүлсэн байх магадлалтай байна. Иймд түүнийг талийгаач Г.Дамдинсүрэнгийн гадны нөлөөтэй нас барсан хэрэгт холбогдолгүй гэж үзэж байна. /хх-ийн 4-р хавтас 52-54-р хуудас/,

 

61. 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Полиграфийн сорилын дүгнэлтэнд:

“Яллагдагч А.Амарбаясгалан нь талийгаач Г.Дамдинсүрэн гадны нөлөөтэй нас барсан хэрэгт холбогдолгүй байх магадлалтай байна. /хх-ийн 4-р хавтас 55-57-р хуудас/,

 

62. 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Полиграфийн сорилын дүгнэлтэнд:

 “Яллагдагч Б.Даваажав нь талийгаач Г.Дамдинсүрэнг зодсон гэж худал мэдүүлсэн байх магадлалтай байна. Иймд түүнийг талийгаач Г.Дамдинсүрэнгийн гадны нөлөөтэй нас барсан хэрэгт холбогдолгүй гэж үзэх үндэслэл болов. /хх-ийн 4-р хавтас 58-60-р хуудас/,

 

63. Хохирогч Г.Дамдинсүрэнгийн өвчний түүх, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 1-р хавтас 228-239-р хуудас/,

64. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 3-10, 214-217, 5-р хавтас 36-39-р хуудас/,

65. Цогсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 11-15-р хуудас/,

66. Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 33-35-р хуудас/,

67. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 36-39-р хуудас/,

68. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2 хавтас 182-185,  200-203-р хуудас/,

69. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 3-р хавтас 57-р хуудас/,

70. Шүүгдэгч Б.Даваажавын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 188-р хуудас/,

71. Шүүгдэгч Б.Даваажавын нас тоолсон баримт /хх-ийн 2-р хавтас 241-р хуудас/,

72. Шүүгдэгч А.Амарбаясгалангийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 190-р хуудас/,

73. Шүүгдэгч Д.Бямбадоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 189-р хуудас/,

74. Шүүгдэгч Э.Мягмарнарангийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 188-р хуудас/,

75. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 5-р хавтас 20-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч нарын гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас:

           шүүгдэгч Б.Даваажавыг амь хохирогч Г.Дамдинсүрэнг “тамхи нэхлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн толгойн тус газар чулуугаар цохиж гавал тархины битүү гэмтэл учруулж, хүнийг танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар,  

           шүүгдэгч А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран нарыг бүлэглэн амь хохирогч Г.Дамдинсүрэнг “тамхи нэхлээ” гэж үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож биед нь дух, зулай, дагз, шилбэнд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар,

шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус тус гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

           Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч Б.Даваажав нь 2015 оны 07 дугаар сарын 13-ны орой 22-23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бурхантын гудамжны дунд байрлах Оршуулгын газрын зүүн хойд талд амь хохирогч Г.Дамдинсүрэнг үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газар нь чулуугаар цохиж гавал тархины битүү гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан болох нь:

 Шүүгдэгч А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран нар нь 2015 оны 07 дугаар сарын 13-ны орой 22-23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бурхантын гудамжны дунд байрлах Оршуулгын газрын зүүн хойд талд гудамж талбайд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хохирогч Г.Дамдинсүрэнгийн биед нь дух, зулай, дагз, шилбэнд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

         1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунцэцэгийн “...зурагтаа тэврээд 10-20 минутын дараа гэртээ иртэл гэр харанхуй, талийгаач нөхөр маань хойд талын орон дээр саарал өнгийн фудволктой, толгойноос нь цус гарсан байдалтай сууж байсан. Гэрлээ асаагаад хартал толгойноос нь аймар их цус гарсан байхаар нь “яасан бэ” гэхэд дуугараагүй. Мөнгөнхөлөг орон дээр унтаж байхаар нь сэрээгээд “аав чинь яасан юм бэ” гэсэн чинь “аав таныг хэн зодсон юм бэ, зодсон хүмүүс чинь хаана байна вэ” гэж асуухад тэрээр юу ч дуугаралгүй гэрээс гараад явахаар нь охин Гантуяа бид хоёр араас нь дагаад гартал оршуулгын газрын тийшээ явж байснаа 1 метр орчим өндөртэй төмөр хашааг даваад орсон. Талийгаач нөхөр маань байнга тамхи авдаг “Ойгон” нэртэй дэлгүүр рүү гараараа заачихаад газар унасан. Бид нарыг дөхөөд очтол гар, хөл нь татаад байхаар нь Мөнгөнхөлөг очоод тэвэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 70-71-р хуудас/,

2015.09.16-ны өдөр мэдүүлэхдээ “...Талийгаач нөхөр маань “Ойгон” дэлгүүрийн тэнд зогсож байсан 4-5 хүмүүс рүү заагаад байсан байх. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Талийгаачийн амь насыг хохироосон этгээдээс оршуулгын зардалд 4.683.547 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 244-246-р хуудас/,

 

2. Гэрч Б.Бат-Эрдэнийн “...Амарбаясгалан надад Бямбадорж, Мягмарнаран, Даваажав бид дөрөв шарилын хажуугаар явж байсан чинь нэг настай хэл ам нь ойлгогдохгүй ах “ахын дүү тамхи аваад өгчих, та нар хаанахын хүүхдүүд вэ” гэхэд нь “мөнгө байхгүй ш дээ ” гэсэн чинь “муу гуйлгачид” гэж хэлсэн. Амарбаясгалан “та яагаад бид нарыг зүгээр явж байхад гуйлгачинаар нь дуудаад байгаа юм” гэж хэлээд нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон чинь ёолоод 2 өвдөгөөрөө газар сөхрөөд суусан гэсэн. Бямбадорж, Мягмарнаран хоёр элэг, бөөр рүү нь гараараа цохиод байсан. Даваажав болохоор чулуугаар толгой руу нь 2 удаа цохисон гэж хэлсэн. Найз нь хүн зодчихлоо гээд бараг эрүүл байх үедээ уйлаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 73-74-р хуудас/,

2015.09.18-ны өдөр 2 дахь удаагаа “...Амарбаясгалан гэр рүү орж дахин нэг хундага архи уучихаад гарч ирээд “өнөөдөр найз нь хүн алчихлаа” гэж хэлсэн. 2 дахь шил архиа ууж дуусгаад нөгөө хэд явсны дараа унтахын өмнөхөн найз нь шарилын энд хөгшин хүн зодчихсон гэж хэлсэн. Амарбаясгалан гэрт орсноо “Шарилын хажууд нэг хүн ирээд өвөөдөө нэг ширхэг тамхи өгөөч” гэсэн. Надаа тамхи байхгүй, тамхи татдаггүй” гэж хэлсэн чинь “муусайн гуйлгачингууд” гэхээр нь би 2 удаа цохисон, араас нь хоёр нь цохисон, нэг нь чулуугаар цохисон” гэж хэлсэн. ...Цагдаа дээр очиход Амарбаясгалан, Мягмарнаран, Бямбадорж, Даваажав нар байсан. Би тэр хэдтэй уулзаж ярьж тохирсон юм байхгүй шууд 2 давхарт гарч мэдүүлэг өгсөн. Цагдаа дээр очсон хойно Амарбаясгалан надтай юу ч яриагүй. Хөгшин настай хүнтэй таарч зодсон гэж Амарбаясгалан хэлсэн нь үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 42-44-р хуудас/,

 

3. Гэрч А.Амарсайханы “...Соёлмаа эгчийн дуу Ойгон дэлгүүрийн орчмоос гарсан. Удалгүй Соёлмаа нөхөртэйгээ хамт орж ирэхэд араас нь Бямбадорж, Батмягмар, Амарбаясгалан, Даваажав дөрөв хамт орж ирсэн. Амарбаясгалангийн хувцас хунар шороо болчихсон байсан. Дөнгөж архи задлаад байж байтал араас нь Буяа, Дизи хоёр орж ирсэн. Бямбадорж, Улаанаа /Батмягмар/ хоёр руу гэрэл тусгаад “та хоёр гараад ир” гэж хэлэхэд нь гараад очтол “та нар сая манай найзын аавыг зодсон уу” гэхэд Улаанаа /Батмягмар/ “зодоогүй” гэсэн. Тэгтэл Батмягмарыг /хоч Улаанаа/-г Буяа гэдэг залуу гараараа элэг рүү нь хэд хэдэн удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 77-78-р хуудас/,

 

4. Гэрч Ц.Соёлмаагийн “...оршуулгын газрын зүүн талаас Даваажав, Мягмарнаран, Батмягмар, Бямбадорж 4 гарч ирэхээр нь “та нар хаашаа явах гэж байгаа юм” гэсэн чинь Амарбаясгалан архи нэхээд байсан ш дээ гээд Бямбадорж, Мягмарнаран хоёр 23.50 цагийн үед Ойгон дэлгүүр рүү орсон. Мягмарнаран, Даваажав хоёр манай гудамжны баруун үзүүрт зогсож байсан. Амарбаясгалан нөгөө гурван залуутай манай гудамж руу ороод явчихсан. Манай хашаанд байх амбаарт бөөнөөрөө ороод Даваажав, Мягмарнаран, Бямбадорж гурав архийг хуваагаад уусан. Маргааш өдөр нь гэртээ байж байтал манай нөхөр Бат-Эрдэнэ “өчигдөр орой Амарбаясгалан бид хоёр бие засах газрын тэнд зогсож байхад хүн зодчихсон гэж хэлээд байсан” гэж хэлсэн. ...Би гэртээ хүүхэддээ сүү өгөөд байж байтал манай найз Банзрагч гэдэг охин над руу залгаад “Амарбаясгалан нөгөө хөл муутай ахыг мөрөөрөө мөрлөөд байна. Гудамжаар би хүн зодмоор байна гэж  орилоод уйлаад яваад байна ш дээ” гэж хэлсэн. Манайхаас хэн ч Амарбаясгаланг авахаар гараагүй. Удалгүй МС нэртэй ах Баясаа ахын дүү унт гээд оруулж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 83-84-р хуудас/,

2015.08.28-ны өдөр 2 дахь удаагаа “...Бат-Эрдэнэ маргааш нь буюу 07 дугаар сарын 14-ний орой цагдаад мэдүүлэг өгчихөөд ирэхээр нь “чи мэдүүлэгт юу гэж хэлсэн бэ, битгий худал үнэн юм яриад өөрийгөө чирээд байгаарай” гэсэн чинь Бат-Эрдэнэ /Тулгаа/ “би байцаагчид Баясаа /Амарбаясгалан/ тэр орой хүн зодсон гэж надад хэлсэн” гээд хэлчихсэн, зөв болов уу, буруу болов уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үнэхээр чамд тэгж хэлсэн л юм бол үнэнийг нь хэлэхгүй юу” гэсэн чинь “тэгвэл зөв л юм байна” гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 56-58-р хуудас/,

 

5. Гэрч Баярцэцэгийн “...2015 оны 07 дугаар сарын 13-ны орой 23 цаг өнгөрч байхад яг хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна. Манай хашааны хаалгыг хүн нүдэхээр нь гараад хаалга онгойлгоход талийгаач Дамдинсүрэнгийн охин Гантуяа байсан, юу болсон яав гэхэд аав ухаан алдаад уначихлаа гэж хэлэхээр нь аав, ээж хоёрт хэлэлгүй бэргэн эгч Туяацэцэгийн хамт отчиход гэрийнхээ урд талд шарилын хашааны хойд буланд хашаан дотор талийгаач хажуулдаад газар уначихсан нүүр, ам, толгой нь нил цус болсон байдалтай  хэвтэж байсан. Хажууд нь Гантуяа, Мөнгөнхөлөг хоёр ээжтэйгээ гурвуулаа байсан. Гэтэл хүү Гантулга нь 2 хоёр найзтайгаа ирсэн. Мөнгөнхөлөг нь “пизда аавыг хэн зодоод хаячихаа вэ” гэж дуугарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 15-16-р хуудас/,

 

6. Гэрч Мягмарсүрэнгийн “...Би Амарбаясгаланг танина, манай эгчийн охин Ээгий буюу Бумчинь 2015 оны өвөл намайг Амарбаясгалантай танилцуулсан юм. Тэрнээс хойш үерхээд ноднин буюу 2015 оны 05 дугаар сард би жирэмсэн болсон чинь намайг зодохоор нь би Амарбаясгалангаас салсан. Тэрнээс хойш бид хоёр уулзаагүй, над руу яриагүй. 2016 оны 07 дугаар сард байхаа өдрийг нь сайн санахгүй байна. Манай дүү Ээгийн надад “Амарбаясгалан ах архи уучихаад утсаар над руу залгаж уйлаад Мягмарсүрэн бид хоёрыг буцаагаад нийлүүлээд өг, би хөгшин хүн цохьчихсон, шоронд орно” гэж ярилаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 67-68-р хуудас/,

 

7. Гэрч Д.Мөнгөнхөлөгийн “...хэрэг болсон орой ээж Оюунцэцэг гаднаас гэртээ орж ирээд гэрлээ асаагаад аав Дамдинсүрэнг харангуутаа “юу болоо вэ, хүнд зодуулчихаа юу” гэхэд нь аав юм ярилгүй гэрээсээ гараад урагшаа гараараа заагаад явахад нь ээж араас нь дагаад гарсан. Ээж хэлэхдээ “заасных нь дагуу явсаар байгаад энд ирсэн ба шууд ухаан алдаад, татаад уначихлаа” гэж хэлсэн. “Ойгон” дэлгүүрийн чиглэлд л заагаад явж байгаад замдаа унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 22-27-р хуудас/,

 

8. Гэрч Д.Гантуяагийн “...ээж бид хоёр гэртээ ирээд гэрлээ асаахад аав зүүн талын орон дээр толгойгоо барьсан байдалтай сууж байсан. Мөнгөнхөлөг ах цаашаа хараад хойморийн орон дээр унтаж байсан. Аав гэрээс гарахаар нь ээж бид хоёр дагаад явтал шарилын хашаа даваад “Ойгон” хүнсний дэлгүүр рүү гараараа зааж байснаа ямар нэгэн юм ярилгүй шарилын буланд очоод газар унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 28-30-р хуудас/,

 

9. Гэрч Г.Сийлэндоржийн “...2015 оны 07 дугаар сарын 13-ны орой 21.30 минутын үед манайд ирээд 10 орчим минут болоод хашааны арын хаалгаар гарахаар нь би гэр рүүгээ харьж байгаа юм байна гэж бодсон. Гэтэл шөнийн 12.30 минутын үед манай хашаанд байдаг охин Баярцэцэг орж ирээд “Дамдинсүрэн ах гадаа ухаан алдаад уначихсан, түргэн тусламж ирээд аваад явсан байна” гэхээр нь өвгөн бид хоёр маргааш нь эмнэлэг дээр очиход ар гэрийнхнээр нь гарын үсэг зуруулаад хагалгаанд оруулсан. Гэтэл хагалгаагаа даалгүй нас барсан. Тэр орой ирэхдээ архи уугаагүй эрүүл ирсэн. Талийгаач нь тал цус харваснаас хойш архи уухаа больсон гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 31-32-р хуудас/,

 

10. Гэрч Д.Мөнхбаярын “...Манай ээж ярихдаа 11 цагийн үед гэртээ орж ирээд гэрлээ асаасан чинь нүүр ам нь цус болсон доошоо хараад байж байсан “яасан юу болсон юм бэ” гэсэн чинь үг дуугаралгүй гараад манайхаас 50 метр орчим зайд байдаг шарилын хашаанд тулж очоод тийшээ үг дуугаралгүй хуруугаараа зааж байгаад хашаан дотор давж ороод ухаан алдаад унасан гэж ярьсан. Аав 21-22 цагийн орчимд эгч Сийлэндоржийнхоор ороод гарсан байдаг юм билээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 20-21-р хуудас/,

 

11. Гэрч Т.Дашзэвэгийн “...Мөнгөнхөлөг ах “энэ хавиар согтуу хөлчүү хүн байна уу, та нар хараад ир, Ойгон дэлгүүр рүү заагаад газар унасан гэж байна. Тэнд л зодуулсан юм шиг байна” гэж Буяннэмэх бид хоёрт хэлсэн. Ингээд түргэний машин хөдлөхөөс өмнө Буяннэмэх бид хоёр шарилын хашааны араар тойроод Ойгон хүнсний дэлгүүр рүү яваад дэлгүүрийн дээд талд 13-14 насны эрэгтэй хүүхэдтэй таарсан тэр хүүхдээс бид хоёр “энэ хавьд зодоон цохион болсон уу, согтуу хүн явсан уу, архи авч уусан хүн байна уу” гэхэд “хэдэн ах, эгч нар дэлгүүрээс архи аваад гарч байсан гэж Ойгон дэлгүүрийн урдуур зүүн тийш эргээд гол руу явдаг замд байх нэг айлыг зааж өгсөн. Тэгээд тэр айлд Буяннэмэх бид хоёрыг очиход 4-5 банди нар байсан ба миний таньдгаас Баясаа гэж дууддаг Нисэхийн Амарбаясгалан байсан. Тэд нилээн согтуу байх шиг байсан. Амарбаясгалан нь юу болж байгааг мэдэхгүй шал согтуу гэрийн баруун талд суучихсан утсаар яриад уйлаад сууж байсан. Амарбаясгалангаас  “таньж байна уу” гэж асуухад юм дуугарахгүй уйлаад суугаад байсан. Тэгсэн цаанаас нэг хүүхэн гарч ирээд “та нар хашаанд дураараа орж ирлээ, зайл” гэхээр нь бид хоёр гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 10-11-р хуудас/,

 

12. Гэрч М.Буяннэмэхийн “...Гантулгын ах Мөнгөнхөлөг, Дашзэвэг бид 2-ыг яваад “согтуу хүн амьтан байна уу, харчихаад ир” гэж хэлэхээр нь “Ойгон” хүнсний дэлгүүрээс хэдэн ах нар юм аваад гарч байсан гэж хэлсэн. Хаашаа явсан гэхэд Соёлоогийн гэрийг зааж өгсөн. Тэгээд Соёлоогийнд яваад очиход 19-20 орчим насны залуучууд амбаарт архи ууж байсан. Таньдагаас Амарбаясгалан, дүү Сайхнаа, Соёлоо, Энхмаа, Тулгаа /Бат-Эрдэнэ/ гэж залуу байсан. Мөн танихгүй 3 залуу байсан. ... Энэ орчмын хүмүүс бүгд талийгаачийг бүгд таньдаг, тал цус харвасан гэдгийг нь мэддэг болохоор манай энэ орчим шарил тойрсон айлын хүмүүс зодохгүй. Соёлоогийнд ирсэн Яармагийн гадны хүүхдүүд зодчихов уу...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 85-86-р хуудас/,

 

           13. Насанд хүрээгүй гэрч С.Батсүхийн “...Отгонжаргал бид хоёр юм яриад зогсож байтал Буяа, Дизи 2, бас нэг танихгүй хоёр хүнтэй ирээд “ахын дүү сая энэ хавиар зодоон болсон уу, чи харсан уу” гэхээр нь “би хараагүй, мэдэхгүй” гэж хэлсэн. Согтуу хүн явсан уу гэхээр нь Соёлмаагийн гэрийг нь зааж өгсөн. Тэд нар бөөнөөрөө амбаар дотор архи уугаад сууж байсан. Амарбаясгалан гэдэг ах нь шал согтуу орилоод, утсаар яриад байсан. Буяа ах нэг өндөр хүүхдийг “чи хаанахынх вэ” гээд элэг рүү нь гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 85-86-р хуудас/

 

14. Насанд хүрээгүй гэрч Т.Батмягмарын “...Амарбаясгалан шарилын зүүн урд буланд 3 хүнтэй юм яриад зогсож байсан. Ингээд 0,5 литр архи, 1 сав пиво аваад Соёлмаагийнд очиход тэнд бүгдээрээ байсан. Архиа уух гээд жижиг амбаар руу ортол хашаан дотор 2 шар залуу орж ирээд “манай найзын аавыг та нар зодчихоод явсан байна” гэж хэлсэн. Бямбадорж, Мягмарнаран бид гурвын гэдсэнд цохиж авснаа “за за эд нар биш юм шиг байна” гэж хэлээд авчирсан архи, пивыг хувааж уучихаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 51-53-р хуудас/

 

15. Гэрч Б.Эрдэнэсувдын “...талийгаач Г.Дамдинсүрэн нь тархины маш хүнд гэмтэлтэй, тархинд цус хуралтын улмаас тархи дарагдаж, цус хомсдол үүссэн, тархмал, субархайд харвалт, тархины хаван, тархины үхэл комын байдал үргэлжилсээр үйлчлэл амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа давамгайлагдсны улмаас нас барсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 64-65-р хуудас/,

 

 

16. Гэрч Э.Энхтүвшингийн “...Г.Дамдинсүрэнд үүссэн гэмтэл нь гадны нөлөөтэй байсан, энэ өвчин нь гэмтлийн шалтгаантай үүснэ. Ямар зүйлээр, хэдэн удаагийн үйлчлэлээр гэмтсэнийг шинжээч эмч тогтооно. ...баруун зулайн яснаас суурь яс руу үргэлжилсэн шугаман хугаралттай, хугаралын доор хатуу хальсны дээрх их хэмжээний цус хуралттай, тархины баруун тал бөмбөлөгийн няцралттай, аалзавчин бүрхүүлийн доорх цус хуралт харвалттай байсан. Уг гэмтлийг юунаас яаж үүссэнийг шинжээч эмч тогтооно...” гэх мэдүүлэг  /хх-ийн 4-р хавтас 201-р хуудас/,

 

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №1282 шинжээчийн дүгнэлтэнд: 

1. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зулай ясны баруун хэсгээс суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, дух, зулайд няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хуучин өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь эмнэлэгт эмчлэгдэж байсан тул цусанд спирт үзэх боломжгүй.

5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 2-р хавтас 106-107-р хуудас/,

18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №6444 дүгнэлтэнд: 

1. Шинжилгээнд ирүүлсэн Г.Дамдинсүрэнгийн цогцосноос авсан гэх цусанд спиртийн зүйл илрээгүй байна. /хх-ийн 2-р хавтас 108-109-р хуудас/

 

19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар нэмэлт гаргасан №1012 шинжээчийн дүгнэлтэнд:

1. Талийгаач Дамдинсүрэнгийн биед зулай ясны баруун хэсгээс суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, дух, зулай, дагз, шилбэнд шарх, дух, баруун шанаа, хацар, баруун мөр, зүүн сарвуу, баруун өвдөг шилбэ, баруун сарвуу, хэвлий, баруун чихний дэлбээнд зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ.

2. Дээрх гэмтлүүд мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дамдинсүрэнгийн биед учирсан гавал тархины гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаарг учрах үедээ амь насанд аюултай хүнд, шарх гэмтлүүд нь тус тусдаа 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн, зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Задлан шинжилгээ, цогцост анх үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн материалд авагдсан фото зураг зэргээс үзэхэд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 2-р хавтас 111-113-р хуудас/,

 

20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар гаргасан №82 шинжээчийн дүгнэлтэнд: 

1. ГССҮТ-н №7442 тоот өвчний  түүхэнд бичигдсэнээр талийгаач Г.Дамдинсүрэн нь 1-р бүлгийн цустай байна.

2. Талийгаач  Дамдинсүрэнгийн зулайн ясны баруун хэсгээс суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, баруун чамархайн булчингийн цус хуралт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, духны зүүн дээд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны шарх, баруун шилбэний урд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн 3 удаагийн, дух, баруун шанаа, хацар, баруун мөр, зүүн сарвуу, алга, баруун, зүүн өвдөг, шилбэний гадаргуу, баруун гуя, баруун гарын сарвуу, хэвлийн зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. /хх-ийн 3-р хавтас 98-101-р хуудас/,

 

21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6476 дугаартай дүгнэлтэнд:

1. Хохирогч  Г.Дамдинсүрэнгийн авга дүү У.Нарангэрэлээс хураан авсан гэх  цэнхэр өнгийн урдаа хөндлөн судалтай ноосон цамц, саарал өнгийн фудволк дээр цус илэрсэн. Уг цус нь АВ/IV/ бүлгийн харъяалалтай байна.

2. Хохирогч  Г.Дамдинсүрэнгийн авга дүү У.Нарангэрэлээс хураан авсан гэх  цэнхэр өнгийн урдаа хөндлөн судалтай ноосон цамц, саарал өнгийн фудволк дээр бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. /хх-ийн 1-р хавтас 131-р хуудас/,

 

          22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн  дүгнэлтэнд:

1. Талийгаач Г.Дамдинсүрэнгийн гэх цамцнууд дээр цус илэрсэн. Энэ нь  0/I бүлгийн харъяалалтай хүний цус байна.

2. Яллагдагч А.Амарбаясгалан, Д.Бямбадорж нарын гэх цус нь А/II/ бүлгийн цус байна.

3. Яллагдагч Э.Мягмарнарангийн гэх цус нь O/I/ бүлгийн цус  байна.

4. Яллагдагч Б.Даваажавын гэх цус нь AB/IY/ бүлгийн цус байна. /хх-ийн 3-р хавтас 106-р хуудас/,

 

          23. Шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...талийгаач Г.Дамдинсүрэнгийн биед учирсан зулайн ясны баруун хэсгээс суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, баруун чамархайн булчингийн цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу ирмэггүй хавтгай зүйлээр толгойн баруун чамархайн хэсэгт цохих үед үүсэх боломжтой. Духны зүүн дээд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны шарх, баруун шилбэний урд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр буюу чулуугаар цохих үед үүснэ, бусад зулгаралт гэмтэл нь хүний гараар үүсэх боломжгүй чулуугаар буюу гуталтай хөлөөр өшиглөх үед үүсэх боломжтой. Ирмэггүй хавтгай зүйл гэдэг нь ирмэггүй мод, чулуу болон хавтгай хана, газар аль нь ч байж болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 202-р хуудас/

 

24. Шинжээч эмч С.Одончимэгийн “...Шинжээчийн 82 дугаартай дүгнэлтийг Ч.Эрдэмболор, Н.Энхцолмон нарын бүрэлдэхүүнтэй гаргасан. Биологийн шинжилгээн дээр гарсан дүгнэлт дээр 1-р бүлгийн цус гэж гарсан байдаг. Мөн талийгаач Дамдинсүрэнгийн ГССҮТ-д эмчлэгдэж байх үеийн өвчний түүх дээр 1 дүгээр бүлэг гэж гарсан байдаг. Энэ бүгдийг үндэслэж 1 дүгээр бүлгийн цустай гэж гаргасан. Талийгаачийн дагз толгойн хэсэгт духны дээд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн 3 удаагийн үйлчлэл, мөн баруун шанаа, хацар зэрэгт зулгаралт үүссэн болохоор олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Харин талийгаачийн зулайн ясны суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дахь цусан хураа, баруун чамархайн булчингийн цус хуралт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. /хх-ийн 3-р хавтас 107-р хуудас/,

2017.03.03-ны өдөр  “...Талийгаачийн гавлын ясны хугарлын хувьд өшиглөх үед үүсэх боломжтой, чулуугаар, гараар өшиглөх үйлдлийг нарийн тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 203-р хуудас/,

 

25. Шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “...тархинд үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тархины баруун хэсэгт үйлчилсэн хүчний улмаас үүсгэгдэнэ. Хатуу мохоо зүйлээр цохих, өшиглөх, унах аль ч үед нь байж болно. Мөлгөр чулуу, мод, хавтгай гадаргуу юу ч байж болно. Шарх гэмтэл нь чулуугаар цохисон үед үүсэх боломжтой, гар хөлөөр ч үүсгэгдэх боломжтой, яг нарийн ялгах боломжгүй. Зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 204-р хуудас/,

 

26. Шинжээч эмч Б.Ганзоригийн “...гавлын орой суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн, 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дух, зулай, дагз, шилбэнд үүссэн шарх, дух хацар шанаа, мөр сарвуу, өвдөг шилбэ чихэнд үүссэн зулгаралтууд бүгд нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Харин тус тусад нь авч үзвэл бүх шархнууд нь хөнгөн зэргийн гэмтэл, зулгаралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй юм. Олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд юм. /хх-ийн 2-р хавтас 117-118-р хуудас/

2017.03.27-ны өдөр “...би 1012 тоот дүгнэлтийг хавтаст хэргийн материалаар гаргасан. Талийгаач Г.Дамдинсүрэнгийн биед зулайн ясны баруун хэсгээс суурь руу үргэлжилсэн шугаман хугарал баруун чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа баруун чамархайн тархины эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Харин дух шанаа, мөр, сарвуу, гарын алга, өвдөг, чих шилббэ гуя хэвлий зэрэгт үүссэн олон тооны шарх гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралтууд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэргийн материалаас харахад баруун хацар, мөр, зүүн шилбэ, баруун ташаа, гуя өвдөг, шилбэнд улаан өнгийн зулгаралтууд байсан. Зулайн ясны баруун хэсгээс суурь руу үргэлжилсэн шугаман хугарал баруун чамархайн тархины эдийн няцрал нь цогцост хийсэн задлан шинжилгээний тэмдэглэл, гэмтэл согог судлалын гэмтлийн эмчийн өвчний түүхээс үзэхэд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 205-р хуудас/,

 

27. Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 3-10-р хуудас/,

28. Амь хохирогчийн хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-р хавтас 32-35-р хуудас/

29. Яллагдагч А.Амарбаясгалангийн мэдүүлгийг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 2-р хавтас 182-185-р хуудас/,

30. Яллагдагч Э.Мягмарнарангийн мэдүүлгийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 2-р хавтас 200-203-р хуудас/,

            31. Амь хохирогч Г.Дамдинсүрэнгийн өвчний түүх №7442 /хх-ийн 1-р хавтас 228-237-р хуудас/,

32. Шүүгдэгч Б.Даваажавын нас тоолсон баримт /хх-ийн 2-р хавтас 241-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

           Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Даваажавыг амь хохирогч Г.Дамдинсүрэнг “тамхи нэхлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр санаатай алсан гэм буруутайд,

           Шүүгдэгч А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран нарыг хохирогч Г.Дамдинсүрэнг “тамхи нэхлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан бүлэглэн зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж бүлэглэн танхайрсан,

           Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргаж байна.

 

           Шүүгдэгч Б.Даваажав, А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран нар гэм буруугийн талаар маргаж, “цагдаа нар тулгаж мэдүүлэг авсан, ямар ч гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэдүүлж, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар дараахь байдлаар мэтгэлцэж санал гаргав. Тухайлбал: шүүгдэгч Б.Даваажавын өмгөөлөгч “...Б.Бат-Эрдэний мэдүүлэг эргэлзээтэй.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан. Иймд шүүгдэгч Б.Даваажавын гэм буруу тогтоогдохгүй байна” гэж,

          шүүгдэгч А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран нарын өмгөөлөгч нараас “шүүгдэгч нар гэм буруугүй. Шүүгдэгчээр оролцож байгаа Б.Бат-Эрдэний мэдүүлгийг үнэлэх боломжгүй. Түүний гэрчээр хавтаст хэргийн 2-р хавтас 42-44-р хуудаст өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийг зөрчсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинж нь “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” байхыг шаардана. Шүүгдэгч А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба 2015 оны Эрүүгийн хуульд “Танхайрах” гэмт хэрэг гэж байхгүй” гэсэн саналыг тус тус гаргаж байна.       

          Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “Б.Даваажав нь хүний амь нас хохироосон болох нь тогтоогдохгүй байна. Харин А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран нарыг танхайрсан, Б.Бат-Эрдэн худал мэдүүлэг өгсөн гэм буруутай” гэсэн саналыг бичгээр гаргажээ.

 

          Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаж, гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа хэдий ч амь хохирогч Г.Дамдинсүрэнд зулайн ясны баруун хэсгээс суурь руу үргэлжилсэн шугаман хугарал баруун чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа баруун чамархайн тархины эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарах ба тэрээр гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой талаарх шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч Ч.Эрдэмболор, С.Одончимэг, Б.Ганзориг, Н.Энхцолмон нарын мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэсувд, Э.Энхтүвшин, гэрч Б.Бат-Эрдэнэ, Ц.Соёлмаа, Г.Сийлэндорж нарын мэдүүлэг, амь хохирогчийн өмсөж явсан хувцсанд биологийн шинжилгээгээр 4-р бүлгийн цус илэрсэн ба шүүгдэгч Б.Даваажавын цусны бүлэгтэй тохирч байгаа талаарх шинжээчийн дүгнэлт,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч А.Амарбаясгалан, Э.Мягмарнаран нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтанд удаа дараа өгсөн мэдүүлгүүдийг хэрэгт цугларсан баримтуудтай өөр хооронд нь харьцуулан дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Даваажав, А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран нар нь бүлэглэн амь хохирогч Г.Дамдинсүрэнг үл ялих зүйлээр шалтаглан зодсон ба шүүгдэгч Б.Даваажав нь хохирогчийн толгойн тус газарт чулуугаар цохиж гэмтэл учруулсны улмаас тэрээр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 2015 оны 07 дугаар сарын 13-ны шөнө хүргэгдэн эмчлүүлж байгаад 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “гавал тархины битүү гэмтлийн” улмаас нас барсан болох нь нотлогдож байна.   

 

         Гэмт хэрэг гарсан байдлаас үзэхэд: Шүүгдэгч Б.Даваажавд хохирогчийн амь насыг хохироох хор уршигийг хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Даваажавыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд,

         харин шүүгдэгч А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж амь хохирогч Г.Дамдинсүрэнгийн биед хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

         Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “оюун ухааны хомсдолтой хүмүүс нь хүний хэлснийг дагуулж ярьдаг шинжтэй. Эдгээр хүмүүсийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй” гэж мэтгэлцэж байгаа ч шүүгдэгч Б.Даваажав, А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран, Б.Бат-Эрдэнэ нар нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдан жолоодох чадвартай талаар шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээч эмч Л.Баттулгын мэдүүлгээр /хх-ийн 2-р хавтас 101-102-р хуудас/ няцаагдаж байна.

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Танхайрах” гэмт хэрэг гэж байхгүй. Иймд А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран нар гэм буруугүй” гэсэн саналыг гаргаж байгаа боловч шүүгдэгч нар нь гудамж талбайд хохирогч Г.Дамдинсүрэнг хүч хэрэглэн зодсон үйл баримт нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

      

         Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ “А.Амарбаясгалан надаас чи өмнөх мэдүүлгээсээ татгалзаад өгчих” гэж гуйсны дагуу өмнө өгсөн мэдүүлгээс өөр буюу худал мэдүүлгийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан болон 2016 оны 06 сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн болохоо тайлбарлаж байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Даваажавыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т /хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан/ зааснаар ,

Шүүгдэгч А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн/ зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Б.Даваажав, .Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран нарт тухайн зүйл, хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

         2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Б.Даваажавын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд тус тус хамаарч байна.

 

          Шүүгдэгч Б.Даваажав нь 1999 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 06 сар 05 хоногтой байсан, одоо 21 нас хүрээгүй тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Даваажавд оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх боловч шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

          Шүүгдэгч А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунцэцэг амь хохирогчийн эмчилгээ болон оршуулгын зардалд 4.683.547 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар нийт 4.043.510 төгрөгийн баримт авагдсан тул шүүгдэгч Б.Даваажаваас 4.043.510 төгрөг гаргуулж, хохирогч С.Оюунцэцэгт олгохоор шийдвэрлэв.

            

           Хавтаст хэрэгт шүүгдэгч Б.Даваажав, А.Амарбаясгалан, Д.Бямбадорж, Э.Мягмарнаран нарыг 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хойшлуулшгүйгээр баривчлах тогтоол авагдсан боловч шүүгдэгч нарыг 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн байгуулага дээр авчирч тайлбар, мэдүүлэг авч хонуулсан болох нь баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нарын цагдан хоригдсон хугацааг 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тооцсон болно.

           Шүүгдэгч Б.Даваажав 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, нийт 219 хоног,

Шүүгдэгч А.Амарбаясгалан 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, нийт 260 хоног,

Шүүгдэгч Д.Бямбадорж 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, нийт 219 хоног,

Шүүгдэгч Э.Мягмарнаран 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, нийт 240 хоног тус тус цагдан хоригдсон хугацааг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн даавууны хайчилбар 1 ширхэг, ууттай шороо, цаасан ууттай хайчилбар 1 ширхэг, цаасан ууттай шороо, босоо захтай саарал өнгийн фудволк 1 ширхэг, цэнхэр өнгийн урд тал нь саарал хөндлөн судалтай ноосон цамц 1 ширхэг, хар цэнхэр өнгийн нилон материалтай өмд 1 ширхэг, шаргал өнгийн пүүз 1 ширхэг, хар өнгийн эрэгтэй дотуур хувцас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.