Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2024/00050/И |
Дугаар | 157/ШШ2024/00061 |
Огноо | 2024-04-02 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 157/ШШ2024/00061
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:157/2024/00050/И
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч хариуцагч Л.*******эд холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 8,381,106.43 (найман сая гурван зуун наян нэгэн мянга нэг зуун зургаан төгрөг дөчин гурван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “3ээлдэгч Л.******* нь ХААН банктай 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №317201944697087 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №БГХ/201944697087 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 5,000,000 (таван сая) төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар дахин өмнөх зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №317201944951960 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн №БГХ/201944951960 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 4,300,000 (дөрвөн сая гурван зуун мянган) төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. Дахин өмнөх зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №ЗГ/202045757425 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн № БГХ/202045757425 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. Талууд 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 317201944951960-1 тоот зээлийн гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/202045757425-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж гэрээг тус тус байгуулан зээлийн гэрээний хугацааг сунгасан байдаг. Зээлдэгч Л.******* нь Зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 10,965,525.70 төгрөг, зээлийн хүүнээс 1,968,398.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0 төгрөг нийт 12,933,924.49 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч Л.******* нь зээлийн гэрээний хавсралт дахь “Зээл буцаан төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардах, утсаар мэдэгдэх биечлэн уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хугацаа хэтэрсэн зээлийн гэрээний хугацаа дууссан байна.
Иймд Монгол улсын Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар хуулийн 453.1 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлдэгч Л.*******эд холбогдуулан шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч Л.*******ээс зээлийн үндсэн төлбөр 2,334,474.30 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,566,582.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 480,049.62 төгрөг нийт 8,381,106.43 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Боржгин ******* ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Лхагвасүрэн овогт ******* нь ХААН банкнаас цалингийн зээл болох 13,300,000 төгрөг зээлж авсан нь үнэн болно. Төлөгдөөгүй үлдэгдэл зээл болох 8,381,106.43 төгрөгийг сар болгоны 10-ны өдөр 500,000 төгрөгөөр, сар болгоны 20-ны өдөр 200,000 төгрөгөөр 12 сард багтааж төлж дуусгах саналтай байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Л.*******эд холбогдуулж “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 8,381,106.43 (найман сая гурван зуун наян нэгэн мянга нэг зуун зургаан төгрөг дөчин гурван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Зээлдэгч Л.******* нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 6,944,827.9 төгрөг дээр 4,000,000 төгрөгийн зээлийг нэмж нийт 10,944,827.9 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 365 хоногийн хугацаатайгаар №ЗГ/202045757425 тоот гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчид уг зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
3.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж хуульчилсан.
4.Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төв нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж хариуцагч Л.*******ээс зээлийн үндсэн төлбөр 2,334,474.30 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,566,582.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 480,049.62 төгрөг нийт 8,381,106.43 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
5.Зохигч нь зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байгаа, хариуцагч Л.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8,381,106.43 төгрөгийг төлөөгүй, хариуцагч нь уг зээлийн гэрээний үүргийн дагуу дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлага 8,381,106.43 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.
8.Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,381,106.43 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төв улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,048 төгрөгөөс 74,524 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 74,524 төгрөгийг, хариуцагч Л.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 74,524 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжилсэн 8,381,106.43 (найман сая гурван зуун наян нэгэн мянга нэг зуун зургаан төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг хариуцагч Л.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,048 төгрөгөөс 74,524 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 74,524 төгрөгийг, хариуцагч Л.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 74,524 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ХААН банк” ХК-ийн Хэнтий салбар Бор-Өндөр тооцооны төвт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Л.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ