Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2026/ШЦТ/245

 

 

 

 

 

 

 

2026        5         06                                         2026/ШЦТ/245

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Өсөхбаяр даргалж,

-шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Гантуяа хөтөлж,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтад хяналт тавих хяналтын прокурор М.Мөнхтайван,

-иргэний нэхэмжлэгч Э.Сарантуяа /цахим/

-шүүгдэгч М.Бтүүний өмгөөлөгч М.Мэндсүрэн, Ж.Энх-Амгалан

-шүүгдэгч Д.Мтүүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Маамхүүгийн Бямбасүрэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигин овогт Дуламрагчаагийн Мөнхцэцэг нарт холбогдох эрүүгийн 2234001480516 дугаартай хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 1.Монгол Улсын иргэн, ........... оны ..........дүгээр сарын .........-ний өдөр ....., эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ................. газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Б......... овогт Д............. М............, регистрийн .......... дугаартай гэв.

2. Монгол Улсын иргэн, ............ Төв аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, Т.....................ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ............ оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт М. Б., регистрийн . дугаартай гэв.

 

Холбогдсон хэргийн агуулга/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:

Шүүгдэгч Д.Мнь Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-аас 19-ний өдрийг хүртэл, 2022 оны 01 дүгээр сарын 25-аас 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсний улмаас ойн санд 4,216,681 төгрөгийн буюу Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж” 12,650,043 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч М.Бнь нийтийн албан тушаалтнаар буюу төрийн захиргааны албан хаагч болох байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа албан үүргээ зориуд хэрэгжүүлээгүйгээр Д.М “мод бэлтгэх зөвшөөрлийг амаар өгч” түүнд давуу байдал бий болгон Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-аас 19-ний өдрийг хүртэл, 2022 оны 01 дүгээр сарын 25-аас 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгүүлэн, тээвэрлүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Мнь: "...Мэдүүлэг өгөхгүй." гэв.

Шүүгдэгч М.Бнь: "...Мэдүүлэг өгөхгүй." гэв.

Иргэний нэхэмжлэгч: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэх  зүйл байхгүй.” гэв.

Эрүүгийн 2234001480516 дугаартай 5 хавтас хэргээс:

Улсын яллагч:

“Нэгдүгээр хавтаст хэргийн 9-36 дугаар хуудас, н.Галтын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, 62 дугаар хуудас, 82, 84 дүгээр хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсанд тооцуулна” гэв.

 Шүүгдэгч М.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан:

“Нэгдүгээр хавтаст хэргийн 244 дүгээр хуудас, 247 дугаар хуудас, хоёрдугаар хавтаст хэргээс 221 дүгээр хуудас, гуравдугаар хавтаст хэргээс М.Бямбасүрэнгийн ажлын газрын тодорхойлолт 1-13 хх, Баянцогт сумын иргэдийн хурлын тогтоол М.Бнь 2022 онд нийт 12 хүнд мод олгох эрхийн бичиг өгч байсан тухай баримт 220 хх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулна” гэв.

Шүүгдэгч М.Бямбасүрэнгийн өмгөөлөгч М.Мэндсүрэн:

Яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулснаар тооцуулна.” гэв.

Шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан:

“Нэгдүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудас, 9-25 дугаар хуудас, 42-43 дугаар хуудас, 53-54 дүгээр хуудас, 58-59 дүгээр хуудас, 60 дугаар хуудас, 78-82 дугаар хуудас, 71 дүгээр хуудас, 84-87 дугаар хуудас, 90 дүгээр хуудас, 92 дугаар хуудас зэрэг баримтуудыг шинжлэн судлуулсанд тооцуулна” гэв.

Иргэний нэхэмжлэгч Э.Сарантуяа: Шинжлэн судлах нотлох баримт байхгүй.” гэсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлуулах саналуудыг гаргав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн 2234001480516 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэтгэлцээний тэгш эрхийн үндсэн дээр талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

1.2 Шүүгдэгч Д.Мнь Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-аас 19-ний өдрийг хүртэл, 2022 оны 01 дүгээр сарын 25-аас 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсний улмаас ойн санд 4,216,681 төгрөгийн буюу Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж” 12,650,043 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг,

1.3 Шүүгдэгч М.Бнь нийтийн албан тушаалтнаар буюу төрийн захиргааны албан хаагч болох байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа албан үүргээ зориуд хэрэгжүүлээгүйгээр Д.М “мод бэлтгэх зөвшөөрлийг амаар өгч” түүнд давуу байдал бий болгон Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-аас 19-ний өдрийг хүртэл, 2022 оны 01 дүгээр сарын 25-аас 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгүүлэн, тээвэрлүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

1.4 Шүүхээс тогтоогдсон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна үүнд:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 7 тал/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 9-25 тал/,

-Эд зүйл, тээврийн хэрэгсэл, ачаа, тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 26-34, 38-43 тал/,

-2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 тал/,

-Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Н.Отгондуламын "... Миний хувьд гомдол байхгүй, харин харин үнэлгээгээр гарсан мөнгөн дүнг нэхэмжилж оролцоно..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51 тал/,

-Сэжигтэн Э.Галтын "...Төв аймаг Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн 3 нутаг Уушгийн хөтөл гэх газар хүнсний мухлаг ажиллуулдаг Д.Мэгч надад үхрийн саравч барих гэсэн юм хэдэн шургааг хэрэгтэй байна гэж хэлээд надад туслаад өгөх боломж байна уу гэж асуухаар нь би танд өгөх мөнгөнийхөө оронд модны ажилд чинь туслаад өгье гээд бид хоёр тохирсон. Д.Мэгчээс модны ажил хэцүү гоожин бичиж байгаа эсэхийг нь тодруулахад надад байгаа гэж хэлсэн. Тэгээд модонд явах болоод надад туслах хүн хэн байгаа юм гэж асуухад чамд туслах 3 хүн байгаа гэсэн. Тэгээд би нөгөө хамт мод хийнэ гэсэн н.Нямка, н.Баяраа, н.Мөнхөө гэх гурван хүнийг дагуулаад өөрийн эзэмшлийн Приус-30 маркийн 99-73 ТӨВ улсын дугаартай авто машинаар Төв аймгийн Баянцогт сумын Хайрт ханы Пийшинт эх булаг гэх газар очоод тухайн газрын байгаль хамгаалагч М.Бямбасүрэнтэй уулзаад мод бэлтгэх газраа заалгаж аваад модоо бэлтгээд эхний 900 ширхэг 2 метрийн урттай хуурай нарсан шургаагийг уулнаас цагаалж буулган 5 тонны амбаартай цагаан өнгийн авто машинд ачиж Төв аймаг Аргалант сумын Жирмийн цагаан нуур гэх газар байрлах Д.Мөнхцэцэгийнд буулгаж өгөөд уулнаас буусан байсан.

 Тухайн үед ууланд бэлтгээд үлдээсэн байсан 900 орчим нарсан шургааг 2022 оны 02 дугаар сарын 12-ны орой 99307181 дугаарын утастай хүн мод авна гэж байна чи холбогдоод ачиж өгөөд явуул гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би өмнө нь мод ачиж байсан жолооч н.Баатартай холбогдож мод ачуулахаар тохирч 99307181 дугаарын утастай хүнтэй 2022 оны 02 дугаар сарын 12-ны орой утсаар яриад 61-н гарам гэх газар уулзахаар болоод очоод Аргалант сумын хэсгийн төлөөлөгч, мөн Баянцогт сумын хэсгийн төлөөлөгч нар ирсэн юм. Тэгээд тэр хүмүүстэй хамт уул руу явж ууланд бэлтгэж орхисон байсан модыг зааж өгсөн. Мөн Улаанбаатар хот руу хамт явж 1 дүгээр хорооллын дэнжид нэг танихгүй хашаанд очтол мод хураасан байсан, тухайн газарт удаагүй намайг маргаа Аргалант сумын төвд ирээрэй гэхээр нь би тэндээсээ гэр рүүгээ явсан юм.... Би н.Баяраа, н.Мөнхөө, н.Нямка нарын хамт Төв аймаг, Баянцогт сумын нутаг Хайрт ханы Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08, 09-ний үеэр мод бэлтгэж эхлээд 01 дүгээр сарын 19-ний өдөр гэхэд 1800 орчим хуурай нарсан шургааг бэлтгэсэн. Тухайн модыг бэлтгэхдээ Д.Мэгчийн авч өгсөн ягаан өнгөтэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хөрөөг ашиглаж 2 метрийн урттай огтлол хийсэн юм. Баянгол сумын Пийшинт гэх газар бэлтгэсэн байсан моднуудыг Д.Мэгчийн олж өгсөн Бонго портер маркийн, хар хөх өнгөтэй улсын дугаарыг нь сайн мэдэхгүй машинаар уулнаас цагаалж буулгасан.

Уулнаас цагаалж буулгасан моднуудаа 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр н.Баатар гэдэг хүний бүрхүүлтэй цагаан өнгийн машинаар 01 дүгээр сарын 23-ны өдөр жолоочийг нь танихгүй цагаан өнгийн Маяти маркийн тээврийн хэрэгслээр ачиж Аргалант сумын нутаг Жирэм гэх газар Д.Мэгчийн гэрийн гадаа буулгасан юм. ...би 2021 оны 01 дүгээр сарын 08-19-ний өдөр хүртэл ууланд мод бэлтгэж бууж ирээд модоо ачихдаа Баянцогт сумын байгаль хамгаалагч М.Бгэдэг хүнээс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 24 кубметр, 01 дүгээр сарын 23-24 НТЙ үед 8 кубметр, нийт 32 кубметр мод бэлтгэн эрхийг бичиг аваад модоо ачиж явсан юм, нийт 32 кубметр модоо ачаад дууссан. Харин мод цагаалсан газарт 900 орчим шургааг үлдсэн. Тэр үлдсэн модны эрхийг бичгийг бичүүлээгүй, тухайн модыг авахдаа бичүүлэх гэж байсан юм..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 тал/,

-Сэжигтэн Э.Галтын сэжигтнээр дахин өгсөн "... Би Баянцогт сумын Пийшинт гэх газар өмнө нь бэлтгэсэн байсан модоо татаж авах гээд сумын байгаль хамгаалагч М.Бямбаа гэдэг хүн дээр очсон юм. Тэр үед М.Бямбаа хэлэхдээ ууланд бэлтгэсэн одоо ачаад гараад ир, тэгэхээр чинь хэмжилт хийгээд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгье гэсэн юм. Миний өмнө нь ууланд бэлтгэсэн мод мөн адил уулнаас буух үед хэмжилт хийгээд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Тэгэхээр нь би бас тэр байдлаар мод бэлтгэх эрхийн бичиг авах юм байна гэж бодож байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 тал/,

-Шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн сэжигтнээр өгсөн: "...Би, Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутагт байрлах үхрийн ферм дээрээ үхрийн саравч барих гэтэл 1500 ширхэг шургааг мод хэрэгтэй болсон юм, манай сум мод байдаггүй учир Баянцогт сумын байгаль хамгаалагч Бямбасүрэнтэй уулзаж мод бэлтгэж авч болох эсэх талаар асуухад 1500 ширхэг мод хэрэгтэй байна гэхэд тийм их хэрэгтэй байгаа юм уу, ууланд гаргах хүн байгаа юм уу гэхээр нь тийм хүн байхгүй зар тавьж байгаад хүн олоод хийлгэчихье гэж хэлсэн юм. Тэгээд мод бэлтгэх хэрэгтэй болоод үнэгүй.мн гэсэн зар дээрээс ажил хийнэ гэсэн 2 хүний утсаар холбогдож дуудаж Аргалант суманд авчраад уулын мод руу Галтын хамт түүний авчирсан 1 залуу, тэгээд миний олсон 2 залуугийн хамт нийлүүлээд 2022 оны 01 сарын дунд хавиар уул руу 7 хоног гаргасан, Галт тэд нар 7 хоногийн хугацаанд мод оо бэлтгэж, цагаалаад 2 удаа зөөвөрлөөд манай фермийн гадна талд авчирч буулгасан юм.

Түүнээс хойш нэлээн хэд хонож байтал банкны мөнгө нэхэгдсэн учир нөхөр н.Доржхорлоотой бэлтгэсэн модоо заръя гэж ярилцаад үнэгүй. мн дээрээс мод авна гэсэн зарын дагуу 1 хүнтэй холбогдсон. Тэгээд хайж байгаад ахиж мод ачдаг машин олоод 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр цагаан сарын өмнөхөн Улаанбаатар хот руу оруулаад мод авна гэсэн зарын дагуу холбогдсон хүнтэй уулзтал ийм мод авахгүй, хар мод авдаг, наадах чинь өмхөрсөн нарс байна Хангай зар дээр аваачиж өг гэтэл нөгөө машины жолооч олон тийшээ, дахин дахин явж болохгүй гээд уурлахаар нь 1 дүгээр хороололд дүүгийнхээ хашаанд аваачиж буулгасан юм. Ингээд байтал банкны хүн залгаад мөнгөө нэхээд байхаар нь нөхөртэйгөө хоорондоо ярилцаад 1 ширхэг шургаагийг 5000 төгрөгөөр зарахаар болж өөрийн нөхөр Жамц Доржхорлоо гэсэн хаягаас шургааг зарна гэсэн зарыг Аргалант сумын зар гэсэн групп дээр нийтэлсэн юм. Тэгтэл 1 хүн залгаад шургааг авъя гэсэн, очиж үзье гэсэн. Тэгэхээр нь моднуудаа үзүүлсэн. Гэтэл сумын цагдаа байсан юм..." мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 тал/,

-Гэрч Д.Баатарын өгсөн. "...Би 2022 оны 01 сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгаас өөрийн эзэмшлийн 5 тонны Трак голд маркийн 89-65 УНҮ улсын дугаартай машинаар малын хужир ачиж Төв аймгийн Аргалант сумын Галт гэх айлд буулгаад байж байтал Галт намайг ойрхноос мод татаад өгөөч бүх бичиг баримт нь бүрэн мод байгаа юм гэхээр нь би татаж өгөхөөр тохироод өөрийн эзэмшлийн 5 тонны Трак голд маркийн 89-65 УНУ улсын дугаартай машинаар н.Галтын мод бэлтгэсэн газарт очиж байгаль хамгаалагчийн гэрт ирээд н.Галт байгаль хамгаалагчтай уулзаж гарч ирээд тэгсэн байгаль хамгаалагч та хэд модоо ачаад ир гээд хэлсэн би машинаа бариа хөдлөөд н.Галт өөрийнхөө машинтай надад зам заагаад уулнаас бэлтгэсэн модоо хамт явж байсан танихгүй 2 залуугийн хамт миний машинд модоо 2022 оны 01 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн үед ачиж дуусаад байгаль хамгаалагчид шалгуулаад тэндээсээ хөдлөөд 21 цагийн үед Аргалант сумын нутагт байрлах ногоон дээвэртэй үхрийн Фермерийн хашааны өвсний хашааны хажууд 750 ширхэг орчмын нарсан нарын шургааган модыг буулгаж өгөөд тээврийн зардал гэж над руу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр утсаар залгаад Төв аймгийн нэг сум руу 1000 шургааг ачих гэсэн юм гэхээр нь тээврийн хөлс яаж явах юм гэсэн чинь надаас асуухаар нь 800,000 гэсэн. Тэгээд би 1000 ачиж чадахгүй байх гээд ярилцаж байгаад 61 гарам дээр аваад ир гэхээр нь би очтол цагдаа нар байсан юм..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62 тал/,

-Шүүгдэгч М.Бямбасүрэнгийн гэрчээр өгсөн: “...Би Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн байгаль хамгаалагчаар 23 дахь жилдээ ажиллаж байна. Иргэдэд мод бэлтгэх эрхийн бичгийг олгохдоо эхлээд мод бэлтгэх газрыг нь зааж өгөөд дараа нь төрийн сангийн дансанд мод бэлтгэх эрхийн бичгийн мөнгийг нь тушаалгадаг. Тэгээд мод бэлтгэх эрхийн бичиг олгож уул руу нь гаргадаг бөгөөд мод оо бэлтгээд буух үед нь мод бэлтгэх эрхийн бичигт бичигдсэн хэмжээндээ бэлтгэсэн эсэхэд нь хяналт тавьж шалгаад уулнаас буулгадаг юм. Аргалант сумын иргэн Д.Мбол миний аавын төрсөн эгчийн хүүхэд нь байгаа юм. Бид хоёр садан төрлийн харилцаа холбоотой хүмүүс байгаа юм. Д.Мнадаас 2 удаагийн бичилтээр 32 кубметр мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Тэрээр 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 24 кубметр, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 8 кубметр мод бэлтгэх эрхийн бичиг Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Пийшинт гэх газраас 4 залуугаар модоо бэлтгүүлсэн юм. Аргалант сумын иргэн Д.Ммод бэлтгүүлэх зорилгоор олж авсан хүмүүс нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр уул руу гарч мод бэлтгэж дуусаад дараа нь буюу уулнаас буухдаа мод бэлтгэх эрхийн бичгээ аваад 32 кубметр мод ачаад явсан. Би эдгээр хүмүүсийг ууланд гарах үед нь олгох гэтэл мод бэлтгэх газар нь түүж, энд тэндээс бэлтгэдэг газар байсан учир уулнаас бууж ирэхээр нь бичье гэж бодоод дараа нь бичсэн юм...Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Пийшинтийн ам гэх газар хураалттай байсан 2 метр урттай нарс модыг Аргалант сумын иргэн Э.Галт 2022 оны 01 сараас хойш ууланд бэлтгээд цагаан сарын өмнөхөн уулнаас буулгаж тухайн газарт хурааж орхисон юм. Иргэн Э.Галтын бэлтгэж орхисон модонд, мод бэлтгэх эрхийн бичиг бичигдээгүй юм..." гэх мэдүүлгүүд /1 дүгээр хавтаст хэргийн 64-65 тал/,

-Гэрч Д.Доржхорлоогийн "...Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт байдаг үхрийн ферм дээрээ 2022 оны 01 дүгээр сард үхрийн саравч барихаар болж тус сумын иргэн Э.Галт гэдэг залуугаар мод бэлтгүүлэхээр тохиролцож, Баянцогт сумын байгаль хамгаалагч Бямбаагаас мод бэлтгэх бичиг /гоожин/ авч мод бэлтгүүлэхээр болсон юмаа. Тэгээд Баянцогт сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэхээр болж н.Галт уул руу гарч, мод оо бэлтгэж дуусаад уулнаас бууж ирээд, 2 метрийн урттай шургааг модыг зөөж манай гэрийн гадаа буулгасан, үлдсэн модыг уулнаас цагаалж буулгаад ууланд нь орхисон гэж байсан. Тэгээд нөгөө модоор саравч аа барих гэтэл сар бүр төлдөг Хаан банкны зээлийн эргэн төлөлт болсон, тэр үед сүүний урамшуулал орж ирээгүй мөнгөгүй байсан учир банкны зээлээ төлөх зорилгоор нөгөө моднуудаа заръя гэж эхнэр Мөнхцэцэгтэй хоорондоо ярилцаж тохироод зарахаар болсон юм. Тэгээд 2022 оны 01 сарын сүүлээр Улаанбаатар хотоос машин хөлсөлж олоод нөгөө моднуудаа ачиж Улаанбаатар хот руу оруулж, мод авдаг хүнд зарахаар үзүүлтэл наадах чинь хар мод биш байна гээд аваагүй болохоор нь хуучин өөрийнхөө амьдарч байсан гэрийн гадаа аваачиж хурааж орхисон юм..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69 тал/,

-2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Төв аймгийн Батсүмбэр сум дахь сум дундын ойн ангийн мэргэжилтэн Ц.Батбаярын "Экологи эдийн засгийн үнэлгээ" /11 дүгээр хавтаст хэргийн 82, 84 тал/,

-Мод бэлтгэх эрхийн бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 87-88, 90-91 тал/,

-Ойн нөөцийн төлбөрийн Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 92-93 тал/,

-"Эй Жэй Жэй Эм" ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 07/348 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 180-188 тал/,

-2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №26 дугаартай "Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 201-203 тал/.

-"Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07/348/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 13-22 тал/,

-Гэрч Д.Болдбаатарын "... Тухайн үед М.Бнад руу залгаад очих завгүй байна, дансаар нь мөнгийг явуулчих уу гэхээр нь н.Гантөмөр гэдэг хүн явж байхаар нь гуйгаад дансаар нь мөнгийг хийлгээд банкнаас авхуулаад нэхэмжлэхийг нь үүсгэсэн..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 24 тал/,

-Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 25 тал/, -Иргэний нэхэмжлэгч Ө.Оргилсайханы "... Уг машины миний өөрийн нэр дээр байдаг машин. Манай хадам аав Д. Баатар унаж хэрэглэдэг юм.... Хэрэв уг машиныг улсын орлого болгосон тохиолдолд гэм буруутай хүнээс хохирлоо нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 28 тал/,

-Экологийн эдийн засгийн үнэлгээ /2 дугаар хавтаст хэргийн 37-41 тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1653 дугаартай "... Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байх 153 ширхэг буюу 2.48 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 663,913.36 төгрөг байна. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байх моднууд нь Pinanceae Lindl-Нарсны овгийн Larix sibirica-Сибирь шинэс болох нь тогтоогдов. Байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээг тооцох нь шинжээчийн тусгай

мэдлэгт хамаарахгүй..." гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 46-49 тал/,

-Шүүгдэгч Д.Мнь “Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай төрийн сангийн данс руу 4.216.681 төгрөгийг шилжүүлсэн төлбөрийн баримт /2 дугаар хавтаст хэргийн 103 тал/,

-"Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаартай прокурорын тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 227-228 тал/,

-Шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн "Би прокурорын тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 231 тал/,

-"Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаартай прокурорын тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 232-235 тал/,

-"Байгаль хамгаалагч нарыг томилох тухай" 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай Төв аймгийн Байгаль орчны албаны даргын тушаал /2 дугаар хавтаст хэргийн 250 тал/,

-"Ажилд томилох тухай" 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаартай Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын тушаал /3 дугаар хавтаст хэргийн 1 тал/,

-"Ажлаас чөлөөлөх тухай" 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын тушаал /3 дугаар хавтаст хэргийн 2 тал/,

-Ажлын байрны тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 3-7 тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгондуламын "... Тухайн үед буюу 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд манай сумын Гуна 1 дүгээр баг Хайрт хаан хэсгээс их хэмжээний шургааг мод хууль бусаар бэлтгэсэн гэх хэрэг байгаа. Тухайн хэрэгт Баянцогт сум хохирогчоор оролцож манай суманд хууль бусаар бэлтгэсэн мод нь 42 төгрөгийн хохирол учирсан гэж мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргасан байгаа. ...миний хувьд болон хохирсон байгууллагаас бэлтгэсэн модны хохирлыг төлүүлэх хүсэлтэй байгаа. Суманд учирсан хохирлоо барагдуулмаар байна..." гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 12 тал/,

-Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 16-18 тал/,

            -2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шүүгдэгч М.Бямбасүрэнгийн “6,325,021 төгрөгийг ”Байгаль орчин уур амьсгалын сангийн” 100900013040 тоот  дансанд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт“ /3 дугаар хавтаст хэргийн 96 тал/,

            -2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн “2,108,341 төгрөгийг ”Байгаль орчин уур амьсгалын сангийн” 100900013040 тоот дансанд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт“ /3 дугаар хавтаст хэргийн 97 тал/,

-Гэрч Н.Отгондуламын өгсөн: “...Тухайн хэрэг гарах үед Төв аймгийн Баянцогт сумын Засаг Даргын Тамгын Газар нь Байгаль орчны улсын байцаагч байхгүй байсан тэгээд намайг томилсон 2024 оны 12 дугаар сараас тус суманд байгаль орчны байцаагчийн ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Э.Сарантуяа гэдэг хүн томилогдсон учраас миний бие иргэний нэхэмжлэгчээс өөрийн хүсэлтээр татгалзсан. Миний хувд ажлын ачаалал ихтэй сумын хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний ажлыг давхар хариуцан ажиллаж байгаа учраас өөрийн хүсэлтээрээ татгалзсан. Би Мөнхцэцэг гэдэг хүнийг бол огт танихгүй Бямбасүрэнг бол танина манай сумын засан даргын тамгын газарт харьяалагдана ажилладаг учраас, би тухайн хүмүүстэй садан төрлийн болон ажил хэргийн харилцаа холбоо байхгүй.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 5-6 тал/,

            -Иргэний нэхэмжлэгч Э.Сарантуяагийн өгсөн: “...Дээрх хэрэгт би шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ойн санд учирсан хохирлыг хуулийн дагуу 3 нугалж төлүүлэх нэхэмжлэлтэй оролцоно” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 11 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, үйл баримт нотлогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхгүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2. Хууль зүйн дүгнэлт:

Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргийн тухайд:

2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг гэдэг ойлголтыг 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

 

2.2 Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэж сум дундын болон сум, дүүргийн ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/-аас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр ойгоос мод бэлтгэснийг ойлгоно.

Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэж иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага нь  ойгоос бэлтгэсэн мод, гуалин, шургааг, дүнз зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахдаа сум дундын болон сум, дүүргийн ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/-аас гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсныг ойлгоно.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу Аймаг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж,  

Тус хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-т заасны дагуу олгоно...” гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж хуульчлагдсан байна.

Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 2.1.1-т мод бэлтгэх эрхийн бичиг /цаашид эрхийн бичиг гэх/ гэж иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад Ойн тухай хуулийн 34.1-т заасны дагуу олгосон ойн нөөц ашигласны төлбөр төлснийг баталгаажуулсан баримт бичиг,

 Мөн журмын 2.1.2-т мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ /цаашид “гарал үүслийн гэрчилгээ” гэх/ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-т заасны дагуу олгосон баримт бичгийг,

Тус журмын 4.1-т Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг бүрэн төлсний дараа Ойн тухай хуулийн 34.1-т заасны дагуу эрхийн бичгийг олгоно.  

Тус журмын 6.6-т гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ гэж тус тус заасан ба иргэнд зөвшөөрөлгүйгээр босоо мод огтолж, ургаа мод бэлтгэхийг Ойн тухай хуулиар хориглосон тул шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн 32м3 хэмжээтэй хуурай нарс модыг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн, мөн 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар бэлтгэсэн хуурай нарс модыг Ө.Оргилсайханы эзэмшлийн “Hyundai 5тн gold маркийн 8965 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлүүлсэн гэж тус тус үзэхээр байна. 

2.3 Шүүгдэгч Д.Мнь 32м3 хэмжээтэй хуурай нарс модыг мод бэлтгэх болон гарал үүслийн гэрчилгээгүй гэдгийг мэдсээр байж Э.Галт, Н.Нямка, н.Баяраа, н.Мөнхөө гэх хүмүүсээр бэлтгүүлсэн, мөн Ө.Оргилсайханы эзэмшлийн “Hyundai 5тн gold маркийн 8965 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлүүлсэн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг нийгэм аюултай үйлдэл гэж үзнэ.

2.4 Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Мнь Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-аас 19-ний өдрийг хүртэл, 2022 оны 01 дүгээр сарын 25-аас 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр зохих зөвшөөрөл эрх бүхий байгууллага албан тушаалтнаас авалгүйгээр дээрх дурдсан хууль, журам, мод бэлтгэх арга, технологийг зөрчиж ойгоос ургаа мод тайрч 32м3 хуурай нарс модыг бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсний улмаас ойн санд 4.216.681 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

2.5 Мөн 1-р хавтаст хэргийн 90-93 талд шүүгдэгч Д.Мнь мод бэлтгэх эрхийн бичгийг 2022.01.19-21-ний өдрүүдэд 2022.01.25-26-ны өдөр авсан, мөн 2022.04.16-ны өдөр төлбөр хураамж төлсөн баримт хавсаргагдсан хэдий боловч дээрх эрхийн бичгийг өөрийн хамаарал бүхий харилцаатай гэр бүлийн гишүүн М.Бямбасүрэнгээс дээрх хуульд заасан журмыг зөрчиж 2022.01.08-19-ний өдрүүдэд, 2022.01.25-26-ны өдрүүдэд мод бэлтгэсэн, тээвэрлэсний дараа мод бэлтгэх эрхийн бичгийг авсан нь нөхөн гүйцэтгэж авсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр мод бэлтгэх эрхийн бичгийг авах ёстой байтал мод бэлтгэсний дараа мод бэлтгэх эрхийн бичиг, төлбөр тушаасан гэх агуулгатай баримт зэрэг нь мод бэлтгэсэн, тээвэрлэсний дараа үйлдэгдсэн баримтууд байх тул мод бэлтгэх, тээвэрлэх хууль, журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй болно.

3. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн тухайд:

3.1 ШүүгдэгчМ.Бнь нийтийн албан тушаалтнаар буюу төрийн захиргааны албан хаагч болох байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа албан үүргээ зориуд хэрэгжүүлээгүйгээр Д.М “мод бэлтгэх зөвшөөрлийг амаар өгч” түүнд давуу байдал бий болгон Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-аас 19-ний өдрийг хүртэл, 2022 оны 01 дүгээр сарын 25-аас 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг  бэлтгүүлэн, тээвэрлүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

3.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр төгссөнд тооцдог.

Тус гэмт хэргийн объектив тал нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгсдөг, хор уршиг учруулсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бол, гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдэж, хүсэж үйлдсэн байдаг.

Хуульд “урвуулан ашиглах” гэдгийг албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгохоор заасан.

3.3 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээдийг" гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т "Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна." гэж,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т "төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан..." гэж тус тус заажээ.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлд Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна", мөн зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.8-т  "...хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал..." гэж заасан байх бөгөөд шүүгдэгч М.Бнь "Байгаль хамгаалагч нарыг томилох тухай" 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай Төв аймгийн Байгаль орчны албаны даргын тушаалаар байгаль хамгаалагчаар томилогдсон бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан төрийн захиргааны албаны гүйцэтгэх албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтанд хамаарна.

3.4 Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Бнь дээр дурдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан байна. Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг" ойлгоно гэж заасан.

3.5 Шүүгдэгч М.Ббайгаль хамгаалагчаар буюу төрийн захиргааны албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллахдаа хууль дээдлэн, тэгш шударга, хариуцлагатайгаар, албаны ёс зүйг сахин ажиллах үүргээ биелүүлэлгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-т “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн.

3.6 Мөн шүүгдэгч М.Бямбасүрэн, Д.Мнар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т заасан “хамаарал бүхий этгээд” буюу гэр бүлийн гишүүн харилцаатай болон мөрдөн шалгах ажиллагааны шатан өгсөн мэдүүлэг, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр “...М.Бнь Д.Мөнхцэцэгийн ээжийнх нь төрсөн дүү...” гэх мэдүүлгээр тус тус “хамаарал бүхий этгээд” болох нь тогтоогдож байна.

3.7 Гэтэл шүүгдэгч М.Бямбасүрэн, Д.Мнар нь хамаарал бүхий этгээдүүд гэдгийг М.Бмэдсээр байж Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Дээр дурдсан Ойн тухай хууль, мод бэлтгэх, тээвэрлэх тухай дүрэм, журмыг баримтлалгүй өөрийн хамаарал бүхий этгээд болох гэр бүлийн гишүүн садангийн хүн Д.М үргэлжилсэн үйлдлээр давуу байдал үүсгэн мод бэлтгэх зөвшөөрлийг амаар өгч, мод бэлтгэх эрхийн бичгийг мод бэлтгэсний дараа нөхөн олгож албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

3.8 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж заасны дагуу шүүгдэгч Д.Мөнхцэцэгийг зохих зөвшөөрөлгүйгээр Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-аас 19-ний өдрийг хүртэл, 2022 оны 01 дүгээр сарын 25-аас 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгүүлэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсний улмаас ойн санд 4,216,681 төгрөгийн буюу Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж” 12,650,043 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 3.9 шүүгдэгч М.Бямбасүрэнг нийтийн албан тушаалтнаар буюу төрийн захиргааны албан хаагч болох байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа албан үүргээ зориуд хэрэгжүүлэлгүйгээр Д.М “мод бэлтгэх зөвшөөрлийг амаар өгч, мод бэлтгэх эрхийн бичгийг мод бэлтгэсний дараа нөхөн олгож” түүнд давуу байдал бий болгон Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Пийшинт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 08-аас 19-ний өдрийг хүртэл, 2022 оны 01 дүгээр сарын 25-аас 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр зохих зөвшөөрөлгүйгээр 32м3 хуурай нарс модыг бэлтгүүлэн, тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.

4. Хохирол, хор уршгийн талаар:

4.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан ур дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

4.2. Гэмт хэргийн улмаас байгаль орчинд Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйл 4.1-т зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээгээр 12,650,043 төгрөгийн хохирол учирсан байна.

Тус хохирлыг шүүгдэгч Д.М2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нь “Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай төрийн сангийн данс руу 4,216,681 төгрөг, /2 дугаар хавтаст хэргийн 103 тал/, мөн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Байгаль орчин уур амьсгалын сангийн” 100900013040 тоот  дансанд 2,108,341 төгрөгийг” /3 дугаар хавтаст хэргийн 97 тал/

4.3. шүүгдэгч М.Б2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Байгаль орчин уур амьсгалын сангийн” 100900013040 тоот  дансанд 6,325,021 төгрөгийг” /3 дугаар хавтаст хэргийн 96 тал/ тус тус шилжүүлж нийт 12,650,043 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

5. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

5.1 Шүүх хуралдаанд улсын яллагч: “…Шүүгдэгч М.Бямбасүрэн, Д.Мнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Үргэлжилсэн үйлдлээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч М.БЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилуулах эрхийг хасаж, 3 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч М.Бнь 21 хоног цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн 532 ширхэг шургаа, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бензин хөрөөг улсын орлогод оруулан тооцуулах саналтай байна. Тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 15,009,800 төгрөгийг шүүгдэгч М.Бямбасүрэн, Д.Мнараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Мнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.” гэсэн,

5.2 Шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан: “...Миний үйлчлүүлэгч Д.Мөнхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Д.Мнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн байдал нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Хувийн байдал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. Тиймээс багийн бага хэмжээгээр буюу 1,000,000 төгрөгөөр торгож өгнө үү. Мөн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гарсан 15,009,800 төгрөгийг тал хувийг шүүгдэгч Д.Мөнхцэцэгээс гаргуулах нь үндэслэлтэй байна.” гэсэн,

5.3 Шүүгдэгч М.Бямбасүрэнгийн өмгөөлөгч М.Мэндсүрэн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Нийтийн албанд ажиллах эрхийн 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн

5.4 Шүүгдэгч М.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан: “...М.Мэндсүрэн өмгөөлөгчтэй санал нэг байна. Прокурорын ялын дүгнэлтийн талаар би буруу, зөрүү сонссон байна.” гэсэн,

5.5 Шүүгдэгч М.Бямбасүрэн: “...Би өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг бага оногдуулж өгнө үү.” гэсэн,

5.6 Шүүгдэгч Д.Мөнхцэцэг: “...Би өмгөөлөгчтэйгөө санал нэг байна.” гэсэн дүгнэлт, саналуудыг тус тус гаргав.

5.7 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Бямбасүрэн, Д.Мнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан.       

5.8 Шүүгдэгч М.Бямбасүрэн, Д.Мнар нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг харгалзаж, Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5.9 Шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

 

5.10 Шүүгдэгч М.Бямбасүрэнгийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь"...нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих..." гэж зааснаар тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарагдаж байна.

5.11 Шүүх шүүгдэгч Д.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж,

 

5.12 Шүүгдэгч М.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бямбасүрэнгийн 21 /хорин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч М.Бямбасүрэнгийн зорчих эрх хязгаарлах ялын хугацааг  1 /нэг/ жил 5 /тав/ 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоож,

 Тогтоосон зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрээр тогтоож, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

6.1 Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн гэмт хэрэг үйлдэхдээ Ө.Оргилсайханы эзэмшлийн "Хьюндай 5 тонн гоулд" маркийн "89-65 УНУ улсын ашигласан иргэний нэхэмжлэгч дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 15,009,800 төгрөгийг шүүгдэгч Д.Мөнхцэцэгээс, шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн эзэмшлийн 181,000 төгрөгийн үнэлгээ бүхий бензин хөрөө, шүүгдэгч М.Бхариуцуулсан гэх 532 ширхэг 32м³ хуурай нарс модыг тус тус улсын орлого болгож, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" мөрдөгчийн тогтоол, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл"-ийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

6.2 Мөн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 38-41/ авагдсан байх бөгөөд тус үзлэгээр хураагдсан модны тоо ширхэгийг тогтоогоогүй, харин тус үзлэг, гэрэл зургийг үндэслэж 2 дугаар хх-ийн 38 талд экологи эдийн засгийн үнэлгээ гаргах тухай шинжээчийн дүгнэлтээр 20,7483 м3-р тогтоосон байх боловч тус хураан авсан модыг битүүмжлээгүйгээс хорогдсон гэж прокурор тайлбарласан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр модонд үзлэг хийсэн тэмдэглэлээр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 30-р хороо Хилчин хотхон 7 тоотод үзлэгээр 84 ширхэг шургааг болж багассан нь тогтоогдсон байна.

6.3 Гэвч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 30-р хороо Хилчин хотхон 7 тоотод 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1653 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...2-т 53 ширхэг Сибирь шинэс мод байсан болох нь тогтоож байх бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл”-д тус 84 ширхэг шургааг мод дээрх 153 ширхэг модонд багтсан мод...” гэж улсын яллагч тайлбарласан тул тус прокурорын саналаар 153 ширхэгээр тоологдсон шинэс модыг мөн улсын орлого шилжүүлэх нь зүйтэй байна.  Харин хорогдсон модны зөрүүг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын саналыг хүрээнд тус асуудлыг шийдвэрлэсэн болно.

6.4 Эрүүгийн 2234001480516 дугаартай хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Маамхүүгийн Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн үйлдсэн,

Шүүгдэгч Боржигин овогт Дуламрагчаагийн Мөнхцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бнийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Шүүгдэгч Д.Мөнхцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.БЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрээр тогтоож, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бямбасүрэнгийн 21 / хорин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч М.Бямбасүрэнгийн зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 1 /нэг/ жил 5 /тав/ 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Боногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн гэмт хэрэг үйлдэхдээ Ө.Оргилсайханы эзэмшлийн "Хьюндай 5 тонн гоулд" маркийн "89-65 УНУ улсын дугаартай ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 15,009,800 төгрөгийг шүүгдэгч Д.Мөнхцэцэгээс, шүүгдэгч Д.Мөнхцэцэгийн эзэмшлийн 181,000 төгрөгийн үнэлгээ бүхий бензин хөрөө, шүүгдэгч М.Бхариуцуулсан гэх 532 ширхэг хуурай нарс мод, мөн 153 ширхэг хуурай нарс мод 32м³ модыг тус тус улсын орлого болгож, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" мөрдөгчийн тогтоол, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл"-ийг тус тус хүчингүй болгосугай.  

7. Эрүүгийн 2234001480516 дугаартай хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг, шүүгдэгч Д.Мнь ойн санд 6,325,022 төгрөг, шүүгдэгч М.Бнь ойн санд 6,325,021 төгрөгийг тус тус Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж” 12,650,043 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлснийг тус тус  дурдсугай.

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дөлгөөнд даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

         10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Бямбасүрэн, Д.Мнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ӨСӨХБАЯР