Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 157/ШШ2024/00063

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “Таван Богд Финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Наранцэцэгт холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, зээлийн үндсэн төлбөр 933,157.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 286,811.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,668.00 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13,000 төгрөг, нийт 1,277,637.42 (нэг сая хоёр зуун далан долоон мянга зургаан зуун гучин долоон төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянаад                                                                      

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Таван Богд Финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “1109420 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 28834 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 933,157.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 286,811.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,668.00 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13,000.00 төгрөг, нийт 1,277,637.42 (нэг сая хоёр зуун далан долоон мянга зургаан зуун гучин долоо зууны дөчин хоёр) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч П.Наранцэцэгээс гаргуулах тухай. Зээлдэгч П.Наранцэцэг нь “Таван Богд Финанс ББСБ” ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 04 сарын 01-ний өдөр 1109420 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 28834 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 1,099,900.00 (нэг сая ерэн есөн мянга есөн зуун) төгрөгийн зээлийг сарын 2.8 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай буюу 2023 оны 03 сарын 26-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.

Зээлдэгч П.Наранцэцэг нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 06 сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 166,742.38 төгрөгийг, хүүгийн төлбөрт 315,055.43 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 35,302.19 төгрөгийг, нийт 517,100.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч П.Наранцэцэг нь 2024 оны 02 сарын 22-ны өдрийн байдлаар 606 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 933,157.62 төгрөг, зээлийн хүү 286,811.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 44,668.00 төгрөг, нийт 1,264,637.42 төгрөг. Таван Богд Финанс ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч П.Наранцэцэгтэй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч П.Наранцэцэг нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 1109420 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 28834 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 933,157.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 286,811.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,668.00 төгрөг, нотариатын зардал 13,000.00 төгрөг, бүгд 1,277,637.42 (нэг сая хоёр зуун далан долоон мянга зургаан зуун гучин долоон төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч П.Наранцэцэгээс гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Боржигон овогт Пүрэвдоржийн Наранцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Миний бие П.Наранцэцэг Таван богд Финанс ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар утас авсан нь үнэн. Төлбөрийн дүн 1,277,637.42 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор миний бие эрхэлсэн ажилгүй байгаа учир хүүхдийн мөнгө сард 100,000 төгрөг авдаг. Үүнийг сар болгон өгч байгаад ажилд орвол ойрын хугацаанд төлж барагдуулна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Таван Богд Финанс ББСБ” ХХК нь хариуцагч П.Наранцэцэгт холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, зээлийн үндсэн төлбөр 933,157.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 286,811.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,668.00 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13,000 төгрөг, нийт 1,277,637.42 (нэг сая хоёр зуун далан долоон мянга зургаан зуун гучин долоон төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч “Таван Богд Финанс ББСБ” ХХК хариуцагч П.Наранцэцэг нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд

-2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1109420 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ,

-2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 28834 дугаартай цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, зээлийн үндсэн төлбөр 933,157.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 286,811.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,668.00 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13,000 төгрөг, нийт 1,277,637.42 (нэг сая хоёр зуун далан долоон мянга зургаан зуун гучин долоон төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Наранцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,277,637.42 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            5.Хариуцагч П.Наранцэцэг нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,277,637.42 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч “Таван Богд Финанс ББСБ” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,213 төгрөгийн тал хувь болох 17,606 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 17,606 төгрөг 50 мөнгийг, хариуцагч П.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 17,606 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Таван Богд Финанс ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Таван Богд Финанс ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 1,277,637.42 (нэг сая хоёр зуун далан долоон мянга зургаан зуун гучин долоон төгрөг дөчин хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч П.Наранцэцэг төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Таван Богд Финанс ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,213 төгрөгийн тал хувь болох 17,606 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 17,606 төгрөг 50 мөнгийг, хариуцагч П.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 17,606 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Таван Богд Финанс ББСБ” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч П.Наранцэцэг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ