Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                  

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

хохирогч, түүний төлөөлөгч Б.Ариунболд,  хохирогчийн өмгөөлөгч М.Хатанзориг,

шүүгдэгч Ө.Шийрав, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуун овогт Өлзийтогтохын Шийравд холбогдох эрүүгийн 201626031261 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн ЯЦЦ-14а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Алаг адуун овогт Өлзийтогтохын Шийрав /РД:ХК85111219/

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ө.Шийрав нь 2013 оноос “СББ трейд” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний хооронд харилцагч байгууллагуудын /”Алаг-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн 2.200.000 төгрөг, “Төгс-1” хүнсний дэлгүүрийн 485.000 төгрөг, “Тs мини” дэлгүүрийн 2.008.100 төгрөг, “Зөгийн бал” хүнсний дэлгүүрийн 1.742.835 төгрөг, “Ба-Цэ-Дэс-2” хүнсний дэлгүүрийн 1.815.650 төгрөг, “Баяндүнгээ” хүнсний дэлгүүрийн 106.050 төгрөг, “Хос бумба” дэлгүүрийн 865.642 төгрөг, “Ентүм Алтай” хүнсний дэлгүүрийн 1.056.040 төгрөг, “Золоохой” хүнсний дэлгүүрийн 210.003 төгрөг, “Хөмрөг” хүнсний дэлгүүрийн 396.400 төгрөг, “Хүрд” хүнсний дэлгүүрийн 436.050 төгрөг, “Цэнгэлтэй хайрхан” хүнсний дэлгүүрийн 124.250 төгрөг/ бараа борлуулсны орлого болох 11.446.023 төгрөгийн “СББ трейд” ХХК-д тушаагаагүй хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ө.Шийраваас: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв...”

Хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Ариунболдоос: “...Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

            Гэрч Э.Баярсайханы: “...Би 2016 оны 6 дугаар сараас эхлэн Шийрэвийг хариуцаж эхэлсэн. Өмнө нь Шийрэвийг манай нөгөө менежер Баяндалай хариуцаж байсан. Ө.Шийрэв нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрүүдээс захиалга авдаг байсан. Би албан тушаал дэвшээд шинэ ажилд томилогдсон учраас ажлаа хүлээж аван ажилтайгаа танилцан өөрийнхөө хариуцсан худалдааны төлөөлөгч Наранцэцэг, Өлзийхишиг, Бат-Ерөөл, Отгонбаатар, Шийрэв нараас тооцоо нийлсэн актаа нэхэхэд Ө.Шийрэв нь надад 2016 оны 6 дугаар сарын тооцоо нийлсэн актаа бүрэн өгөөгүй надад хэдхэн харилцагч газрын тооцоо нийлсэн актыг өгсөн. Тэгээд би энэ талаар санхүүгийн албанд мэдэгдсэн. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын эхээр Ө.Шийрэвт санхүүгийн шалгалт хийсэн. Санхүүгийн шалгалтаар Ө.Шийрэвт зөрчил илэрсэн байсан. Тэрээр харилцагч газруудаас авсан мөнгийг кассанд тушаалгүй хувьдаа завшсан байсан. Удалгүй Ө.Шийрав нь ажлаасаа халагдсан юм....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29 дүгээр хуудас/

Гэрч У.Болортуяагийн: “...2016 оны 1 дүгээр сараас хойш би Ө.Шийрэвийн багийг хариуцдаг байсан. Тэгээд би сарын дундуур харилцагч газруудын өрийн үлдэгдлийг асуухаар Б.Шийрэв нь “би мэдэж байгаа удахгүй төлнө” гэдэг байсан. Тэгтэл Ө.Шийрэв нь надад мэдэж байгаа удахгүй авна гэж хэлчихээд цаагуураа харилцагч газруудаас мөнгийг нь авсан байдаг байсан. Энэ тухай би бүр сүүлд мэдсэн. Ө.Шийрэв нь 2016 оны 1 дүгээр сараас эхлэн харилцагч газруудын өрийн үлдэгдлийг дутуу тушааж эхэлсэн Ө.Шийрэв нь хааяа өрийн үлдэгдлийг нь дутуу тушаагаад хааяа бүтэн тушаадаггүй байсан. Ингэж явсаар байгаад би 2016 оны 5 дугаар сарын дундаар харилцагч “Хувь цагаан” хүнсийн дэлгүүр дээр очин уулзахад манайх өр төлбөргүй, байгаа бол төлбөрөө Шийрэвт өгсөн гэж хэлсэн. Тэгээд энэ тухай Шийрэвээс асуухаар надаа мөнгөний асуудал гарсан учраас мөнгийг нь авчихсан, удахгүй төлнө гэж байсан. Тэгээд Ө.Шийрэвийн сар бүрийн үлдэгдэлтэй гарсан харилцагч нар дээр 2016 оны 7 дугаар сар, 8 дугаар сард шалгалт оруулсан. Манайх дотроосоо оруулсан шалгалтын комисст борлуулалтын албаны менежер Баярсайхан, дотоод аудитын албанаас Даулет нар байсан. Шалгалтаар Ө.Шийрэвийн хариуцаж байсан 25 харилцагчаар тулган баталгаажуулалт хийхэд 12 харилцагч дээр зөрүүтэй гарсан. ...Би сар бүр Ө.Шийрэвтэй тооцоо нийлж тулган хяналт тавьж байсан. Тэгээд тооцоо нийлэхээр зөрчил илэрдэггүй байсан учир нь манай гаргаж өгсөн авлагын үлдэгдэл харилцагчийн үлдэгдэлтэй таарсан гэсэн тооцоо нийлсэн актыг надад өгдөг байсан. Тэгээд би 2016 оны 5 дугаар сард харилцагч газрууд дээр өөрийн биеэр уулзахад үлдэгдэлгүй, өр байхгүй Ө.Шийрэвт мөнгөө өгсөн. гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг  /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Гэрч Б.Баяндалайгийн: “...Би СББ трейд ХХК-д 2016 оноос хойш ажиллаж байна. 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн худалдааны төлөөлөгчийг хариуцсан менежерээр ажиллах болсон. Би таван худалдааны төлөөлөгч хариуцдаг байсан. Тэр дотор Ө.Шийрэв байсан. Ө.Шийрэв нь Дэнжийн-1000, телевизийн зүүн талын 100 гаран дэлгүүрийг хариуцдаг байсан. Би 2016 оны 6 дугаар сараас өөр албан тушаалд томилогдон ажиллах болсон. Намайг өөр албан тушаалд очсон хойно Ө.Шийрав дээр дутагдал илэрсэн. Ажиллаж байх хугацаандаа 2016 оны хавар Ө.Шийрэвийн харилцагч “Зөгийн бал” дэлгүүр дээр үлдэгдэл гарч ирсэн гэдэг. Хэдэн төгрөгийн үлдэгдэл гарч ирсэн талаар одоо би сайн санахгүй байна. ... Ө.Шийрэв нь тооцоо нийлсэн актаа санхүүд өгдөг юм, би ажлаа гүйцэтгэж байгаад нь хяналт тавьдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34 дугаар хуудас/,

Гэрч Э.Анхбаярын: “...2016 оны 4 дүгээр сараас эхлэн “Золоохой” дэлгүүрийг түрээслэсэн. Тэр үеэс эхлэн тэр залуугаас архи захиалан авдаг байсан. 2016 оны 7 дугаар сард би зээлээр бараа аваад түүний мөнгийг худалдааны төлөөлөгч Ө.Шийрэвт бэлнээр өгсөн. Түүнд эхлээд 855.650 төгрөг, 2016 оны 7 дугаар сард 210.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/,

Гэрч Н.Дэлгэртуяагийн: “... Би “Интум-Аптай” хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг юм. Ө.Шийрэв худалдааны төлөөлөгч нь 2015 оноос эхлэн манайхаас захилга авдаг болсон. Зээлээр авсан барааныхаа мөнгийг 2016 оны 6 дугаар сард бэлнээр өгсөн. СББ трейд ХХК-аас авсан барааныхаа мөнгийг бэлнээр болон дансаар өгдөг байсан... гэсэн мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 38 дугаар хуудас/,

Гэрч Д.Мягмарцэрэнгийн: “...Хөмрөг дэлгүүрийг ажиллуулаад 15 жил болж байна. Дэлгүүрийг ажиллуулах хугацаанд “СББ трейд” ХХК-аас бараа авдаг юм. Би авсан барааныхаа мөнгийг түгээгчид бэлнээр өгдөг байсан...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 39 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Ариунаагийн: “...“ТЗ” дэлгүүрийг ажиллуулаад 3 жил болж байна. Шийрэв нь 2015 оны сүүлээс 2016 оны зун хүртэл захиалга авч байсан. ...Зээлээр авсан барааныхаа мөнгийг Шийрэвт бэлнээр өгдөг байсан. 2016 оны 4 дүгээр сард би хэдэн төгрөг өгснөө сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 39 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Оюунчимэгийн: ...“Зөгийн бал” дэлгүүрийг ажиллуулаад би 4 жил болж байна. Шийрэв гэх залуу 2015 оны 9 дүгээр сараас эхлэн манай дэлгүүрт “СББ трейд”-ынхаа пиво архийг зардаг байсан. 2016 оны 2 дугаар сард би зээлээр 2.400.000 төгрөгийн бараа авсан. Тэгээд Шийравыг захиалга аваад ирэхэд барааны тооцоог бэлнээр өгч байсан...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 41 дүгээр хуудас/,

Гэрч О.Алтантуулын: “...Би “Алаг-Эрдэнэ” дэлгүүрийг ажиллуулаад 7-8 жил болж байна. Ө.Шийрэв нь 2015 оны 8 сараас 2016 оны 8 дугаар сар хүртэл манайд архи пивоны захиалга авч байсан. ...Манайх зээлээр авсан барааны мөнгийг бэлнээр болон “СББ трейд”-ХХК-ын дансанд хийдэг байсан. 2016 оны 1 дүгээр сард Ө.Шийрэвт 2 сая төгрөг өгч байсан дараа нь тухайн сардаа дараа нь 200.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Нийт 2.200.000 төгрөгийг бэлнээр өгч байсан...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч Р.Түмэндэмбэрэлийн: “... Манайх “Хос бумба” дэлгүүрийг олон жил ажиллуулж байна. Ө.Шийрэв нь нэг жил гаран манайд “СББ трейд”-ийн архи пивийг нийлүүлж байна. Манайх тооцоогоо бэлнээр болон дансаар өгдөг байсан....” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 43 дугаар хуудас/,

Гэрч Б.Нарантунгалагийн: “...Би 2016 оны 3 дугаар сард “Төгс-1” дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Намайг ажилд орсноос хойш “СББ трейд” ХХК-ны төлөөлөгч Шийрэв архи, пиво нийлүүлдэг байсан. ...Манай дэлгүүр 7 хоногт 2 удаа “СББ трейд”-ээс бараа татдаг. Тооцоогоо бэлнээр болон дансаар хийнэ. Зээлээр ч бараа авдаг юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгэр хх-ийн 44 дүгээр хуудас/,

Гэрч Х.Цэцэгмаагийн: “...Ө.Шийрэв нь “СББ трейд”-ын архийг нийлүүлдэг юм. Би “Цэнгэлтэй хайрхан”  дэлгүүрийг 6 жил түрээсэлж байна. “СББ трейд” ХХК-аас бараа авахад тооцоогоо бэлнээр хийж байсан. Тооцооны мөнгөө борлуулагчид өгдөг. 2016 оны 7 дугаар сард манайх баярын үеэр бараа авчихаад баярын дараа төлөөлөгч Ө.Шийрэвт бэлнээр өгч байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45 дугаар хуудас/,

Гэрч Д.Нямжавын: “...Ө.Шийрэвийг мэднэ. Тухай бүр нь тооцоогоо янз бүрээр хийгээд явдаг байсан юм. Шийрэв 7 хоног бүр Даваа, Пүрэв гаригт өөрийн биеэр ирж захиалгаа авдаг байсан. Тухайн үед СББ трейд ХХК-ны 2 удаа ирээд 436.000 төгрөг Ө.Шийрэвээс авах талаар тодруулж тушаалт хийхэд Ө.Шийрэв нь дээрх мөнгийг аваад гарын үсэг зурсан байсан. Тэр үед баримт нь байсан одоо бол байхгүй...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 213 дугаар хуудас/

Гэрч М.Соёл-Эрдэнийн: “...Манайх ихэвчлэн тооцоогоо бэлнээр өгдөг байсан. ...Одоо СББ трейд ХХК-д ямар нэгэн тооцоо байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээ хх-ийн 214 дүгээр хуудас/

Гэрч Н.Гэрэлчулууны: “...”СББ трейд ХХК”-аас архи, пиво аваад 10 гаран жил болж байна. Худалдааны төлөөлөгч Ө.Шийрэв ирж захиалга авдаг байсан. ...Тооцоогоо бэлнээр дансаар янз янзаар хийдэг байсан. Хэрвээ шаардлагатай гэвэл зээлээр авдаг байсан. Тухайн үед Ө.Шийрэв нь барааны мөнгийг аваад гарын үсэг зуруулдаг байсан. Тэр үед манайх зээлээр бараа авдаг байсан. Тухайн зээлээр авсан барааныхаа мөнгийг өгөөд гарын үсэг зуруулж байсан..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 215 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:

           

            2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Их монгол хөлөг ХХК”-ний аудитын нэмэлт тайлан /хх-ийн 227-229 дүгээр хуудас/,

            “СББ трейд” ХХК-ны санхүүгийн анхан шатны тайлан / 1 дүгээр хх-ийн 47-69, 70-146 дугаар хуудас/,

            Нэр бүхий 12 харилцагчаас “СББ трейд” ХХК-д боруулалтын орлого тушаасан талаарх санхүүгийн түүвэр уулзалт /1 дүгээр хх-ийн 71-83 дугаар хуудас/,

            Харилцагч нэр бүхий 12 байгууллагатай тооцоо нийлсэн акт /1 дүгээр хх-ийн 130-141 дүгээр хуудас/,

            “СББ трейд” ХХК-ны дотоод хяналтаас санхүүгийн анхан шатны шалгалтын тайлан /1 дүгээр хх-ийн 172 дугаар хуудас/,

            2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 215 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 149-155 дугаар хуудас/

            2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэмэлт шинжилгээ хийсэн 54 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 159-166 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ө.Шийравын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд:

Мөрдөн байцаалтын шатанд Ө.Шийрэвийн сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би 2013 оны 10 дугаар сард “СББ трейд ХХК”-нд худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Тэгээд ажиллаж байх хугацаандаа 2016 оны 01 дүгээр сард би “Аглаг-Эрдэнэ” дэлгүүрээс борлуулалтын мөнгө гэж 2.200.000 төгрөгийг кассанд тушаалгүй биедээ авч яваад найз нартайгаа архи ууж байгаад 1.000.000 төгрөгийг нь алдчихсан юм. Үлдсэн 1.200.000 төгрөгийг нь алдсан мөнгөө эргүүлэн олох гэж байгаад 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр мөрийтэй тоглож байгаад алдсан. 2016 оны 02 дугаар сард харилцагч “Зөгийн бал” дэлгүүрээс 1.742.840 төгрөгийг авчихаад архи дарс уугаад дуусчихсан. 2016 оны 03 дугаар сард Ба.Ца.Дэс дэлгүүрээс борлуулалтын мөнгө гэж 1.815.640 төгрөгийг авчихаад мөн л найзуудтайгаа архи дарс уугаад дуусгасан. 2016 оны 04 дүгээр сард ТиЭс дэлгүүрээс борлуулалтын 2.008.100 төгрөгийг авчихаад 400.000 төгрөгийг нь хувь хүнээс түрээсэлж авсан мөнгөндөө өгсөн. Үлдсэн мөнгийг нь шоудаад дуусгасан. 2016 оны 05 дугаар сард “Төгс-1” дэлгүүрээс 485.300 төгрөгийг авчихаад мөн машины түрээсийн мөнгөнд өгсөн. 2016 оны 06 дугаар сард “Баяндүнгээ” дэлгүүрээс 106.050 төгрөг, “Интум алтай” дэлгүүрээс 1.017.750 төгрөгийг тус тус аваад мөн архи дарс уугаад дуусгасан. 2016 оны 07 дугаар сард “Хос бумба” дэлгүүрээс 865.650 төгрөг, “Золоохой” дэлгүүрзэс 210.000 төгрөг, “Хөмрөг” дэлгүүрээс 396.400 төгрөг, “Хүрд” дэлгүүрээс 436.050 төгрөгийг авчхаад кассанд тушаалгүй үрээд шоудаад дуусгасан. Би уг мөнгөнөөс 2016 оны 06 дугаар сард Бөхийн өргөөний урд талд байрлах ломбардаас 230.000 төгрөгөөр “Самсунг Нөте-3” маркийн гар утас худалдаж авсан. Өөр эд зүйл би худалдаж аваагүй харин үлдсэн мөнгөөр нь шоудаад архи дарс уугаад,  мөрийтэй тоглоод, 1.000.000 төгрөгийг хулгайд алдаад дууссан...”гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 163 дугаар хуудас/,

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би СББ трейд ХХК-нд ажиллаж байх хугацаандаа 2016 оны 01 дүгээр сард Дэнжийн мянгад байх харилцагч “Аглаг-Эрдэнэ” дэлгүүрээс компаний барааны мөнгийг бэлнээр авчихаад тэр мөнгөнөөс нь 2.200.000.06 төгрөгийг хувьдаа авсан. Би яг одоо он, сар өдрийг нь санахгүй байна. 2016 оны 01 дүгээр сард гэдгээ санаж байна. Компаний барааны мөнгийг өдөр бүр биш сард 2-3 удаа кассанд тушаах ёстой байдаг. Би тухайн 2.200.000.06 төгрөгийг бэлнээр авч явж байгаад “Модны 2”-т хэдэн найзуудтайгаа архи ууж шоудсан. Би хэн гэх найзуудтайгаа тэр үед шоудсанаа санахгүй байна. Тэгээд баарны тооцоонд 1 сая орчмыг нь өгөөд үлдсэн мөнгийг нь согтуу таксинд суугаад хаяж гээгдүүлээд алдсан. Би тэр үед согтуу байсан болохоор суусан таксиндаа л хаяж гээгдүүлсэн гэж бодож байна. 2016 оны 02 дугаар сард Дэнжийн мянгад байх харилцагч “Зөгийн бал” дэлгүүрээс 4 удаагийн үйлдлээр компаний барааны мөнгө болох 1.742.835.00 төгрөгийг кассанд мөн компаний дансанд тушаалгүй өөртөө хувьдаа завшсан. Би 1.742.835.00 төгрөгийг бөөнд нь тушаана гэж явж байгаад үрээд дууссан. Тухайн мөнгийг би хэрэглээндээ үрээд идэж уугаад дууссан. 2016 оны 04 дүгээр сард Дэнжийн мянгад байрлах “ТS” дэлгүүрээс компаний барааны орлогын мөнгө болох 2.008.100.00 төгрөгийг бэлнээр 3 удаагийн үйлдлээр авчихаад тухайн үедээ архи дарс уугаад хэрэглээндээ хэрэглээд дууссан.

2016 оны 04 дүгээр сард мөн Дэнжийн мянгад байрлах “Ба Цэ Дэс” дэлгүүрээс компаний барааны мөнгө болох 1.815.650.00 төгрөгийг бэлнээр авчихаад архи дарс уугаад дууссан. 2016 оны 05 дугаар сард телевизэд байрлах “Төгс-1” дэлгүүрээс компаний барааны мөнгө болох 485.003.00 төгрөгийг бэлнээр авчихаад 230.000 төгрөгөөр Бөхийн өргөөний урд талын ломбардаас “Ноте-3” маркийн гар утсыг худалдаж авсан. Үлдсэн мөнгөөр нь мөн хэрэглээндээ зарцуулаад дууссан. 2016 оны 06 дугаар сард Телевизид байрлах “Баяндүнгээ” дэлгүүрээс барааны мөнгө болох 106.050.00 төгрөгийг бэлнээр авчихаад тухайн үед кассанд тушаалгүй хоол унданд үрээд зарцуулаад дууссан. 2016 оны 06 дугаар сард Дэнжийн мянгад байрлах “Ентүм алтай” дэлгүүрээс компаний барааны мөнгө болох 3 удаагийн үйлдлээр 1.056.040.00 төгрөгийг авчихаад үрээд дууссан. Би “Сонота-6” маркийн машиныг түрээсэлж байсан юм. Тэгээд машины түрээсэнд өгөөд дууссан. 2016 оны 07 дугаар сард Дэнжийн мянгад байрлах “Хос бумба” дэлгүүрээс барааны мөнгө болох 865.642 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр авчхаад мөн хувьдаа хэрэглээд дуусан. 2016 оны 07 дугаар сард Дэнжийн мянгад байрлах “Золоохой” дэлгүүрээс барааны мөнгө болох 210.033 төгрөгийг авчихаад хэрэглээндээ үрээд дуусгасан. 2016 оны 07 дугаар сард Дэнжийн мянгад байрлах “Хөмрөг” дэлгүүрээс барааны мөнгө болох 396.400.00 төгрөгийг авчихаад мөн хэрэглээндээ үрээд дууссан. 2016 оны 07 дугаар сард Дэнжийн мянгад байрлах “Хүрд” дэлгүүрээс барааны мөнгө болох 436.050 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр авчихаад хувьдаа үрээд дууссан. 2016 оны 07 дугаар сард телевизэд байрлах “Цэнгэлтэй хайрхан” дэлгүүрээс 124.250 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр авчихаад мөн хувьдаа хэрэглээд дууссан. “СББ трейд” ХХК нь намайг авлагын үлдэгдэлтэй гээд 2016 оны 06 дугаар сард цалин хаагаад 07 дугаар сард тавьж олгосон. Тэгээд надад мөнгө хэрэг байсан учраас би тэр саруудад харилцагчийн мөнгийг хувьдаа хэрэглээд дууссан. Амьдралын бололцоо тааруу учраас би дээрх харилцагч нарын мөнгийг хувьдаа завшиж идэж уугаад хэрэглээндээ үрээд дуусгасан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 166 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Ө.Шийравын хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хх-ийн 174 дүгээр хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 2 дугаар хх-ийн 173 дугаар хуудас/

            -Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 175 дугаар хуудас/,

 

            Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

 

          Шүүгдэгч Ө.Шийрав нь 2013 оноос “СББ трейд” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний хооронд харилцагч байгууллагуудын /”Алаг-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн 2.200.000 төгрөг, “Төгс-1” хүнсний дэлгүүрийн 485.000 төгрөг, “Тs мини” дэлгүүрийн 2.008.100 төгрөг, “Зөгийн бал” хүнсний дэлгүүрийн 1.742.835 төгрөг, “Ба-Цэ-Дэс-2” хүнсний дэлгүүрийн 1.815.650 төгрөг, “Баяндүнгээ” хүнсний дэлгүүрийн 106.050 төгрөг, “Хос бумба” дэлгүүрийн 865.642 төгрөг, “Ентүм Алтай” хүнсний дэлгүүрийн 1.056.040 төгрөг, “Золоохой” хүнсний дэлгүүрийн 210.003 төгрөг, “Хөмрөг” хүнсний дэлгүүрийн 396.400 төгрөг, “Хүрд” хүнсний дэлгүүрийн 436.050 төгрөг, “Цэнгэлтэй хайрхан” хүнсний дэлгүүрийн 124.250 төгрөг/ бараа борлуулсны орлого болох 11.446.023 төгрөгийн “СББ трейд” ХХК-д тушаагаагүй хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Э.Баярсайханы мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрч У.Болортуяагийн мэдүүлэг  /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Б.Баяндалайгийн  мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34 дугаар хуудас/, гэрч Э.Анхбаярын мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Н.Дэлгэртуяагийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38 дугаар хуудас/, гэрч Д.Мягмарцэрэнгийн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрч Ч.Ариунаагийн  мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрч Ц.Оюунчимэгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41 дүгээр хуудас/, гэрч О.Алтантуулын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 42 дугаар хуудас/, гэрч Р.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43 дугаар хуудас/, гэрч Б.Нарантунгалагийн мэдүүлэг /1 дүгэр хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч Х.Цэцэгмаагийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч Д.Нямжавын мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 213 дугаар хуудас/, гэрч М.Соёл-Эрдэнийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 214 дүгээр хуудас/, гэрч Н.Гэрэлчулууны мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 215 дугаар хуудас/,

Хохирогч  Б.Ариунболдын: “...Ө.Шийрав нь 2013 оны 03 дугаар сараас худалдааны төлөөлөгчөөр ажилд орон 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс ажлаас халагдсан. Ажиллах хугацаандаа Ө.Шийрав нь 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ажиллах хугацаандаа 11.446.023 төгрөгийн дутагдал гарган хувьдаа завшсан. Уг дутагдал зөрчил нь байгууллагын дотоод санхүүгийн шалгалтаар илэрсэн. Ө.Шийрав нь одоогийн байдлаар дутаасан мөнгөнөөс ямар нэгэн мөнгө төлөөгүй байна. 2016 оны 08 дугаар сарын ерөнхий нягтлан бодогч Баасансүрэнгийн ахалсан баг санхүүгийн шалгалтыг хийн дээрх зөрчлийг илрүүлсэн юм. Тэгээд Ө.Шийрав нь дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрч би мөнгө авсан нь үнэн төлнө гэсэн бичиг хийж өгнө. Ө.Шийрав нь тухайн үед олон харилцагчтай байснаас 12 харилцагчаас дээрх 11.446.023 төгрөгийг авч хувьдаа завшсан юм. Ө.Шийрав нь тухайн үед Дэнжийн мянга орчим дэлгүүрүүдээр явж захиалга авдаг байсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 212 дугаар хуудас/,

           

  2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Их монгол хөлөг ХХК”-ний аудитын нэмэлт тайлан /хх-ийн 227-229 дүгээр хуудас/,

            СББ трейд ХХК-ны санхүүгийн анхан шатны тайлан / 1 дүгээр хх-ийн 62-69, 86-123 дугаар хуудас/,

            Нэр бүхий 12 харилцагчаас СББ трейд ХХК-д боруулалтын орлого тушаасан талаарх санхүүгийн түүвэр уулзалт /1 дүгээр хх-ийн 71-83 дугаар хуудас/,

            Харилцагч нэр бүхий 12 байгууллагатай тооцоо нийлсэн акт /1 дүгээр хх-ийн 130-141 дүгээр хуудас/,

            СББ трейд ХХК-ны дотоод хяналтаас санхүүгийн анхан шатны шалгалтын тайлан /1 дүгээр хх-ийн 172 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаартай шинжээчийн дүгнэлт

  1. “Их Монгол хөлөг аудит” ХХК-ний 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн аудитын дүгнэлтын баримтаар тогтоосон зүйлийн тайлан нь үндэслэлтэй байна.
  2. “Спирт бал бурам трейд” ХХК-ний гаргасан санхүүгийн тайлан баланс үнэн зөв эсэх талаар “Их Монгол хөлөг аудит” ХХК-ний 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн аудитын баримтаар тогтоосон зүйлийн тайланд “...Дээрх горимууд нь Аудитын олон улсын стандарт эсвэл Нягтлах ажлын олон улсын стандартын дагуу хийгдсэн аудит, нягтлах ажил биш учир компанийн 2016 оны санхүүгийн тайланд ямар нэгэн баталгаа гаргаж, дүгнэлт илэрхийлэхгүй” гэж тусгагдсан байна.

Харин “Спирт бал бурам трейд” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Ө.Шийравт холбогдох 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 08 дугаар сарын 31-ний хоорондох хугацааны 12 харилцагч байгууллагын авлагын тооцоололыг анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлтэй тулган шалгаж, хөндлөнгийн баталгаажуулалт хийсэн байна. “Спирт бал бурам трейд” ХХК-ний бүртгэлийн ажилтнууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг дараахь тохиолдолд заавал хийнэ: 12.2.3-т эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед”, 13 дугаар зүйлийн 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүний үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцана” 19 дүгээр зүйлийн “Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналт”, 20 дугаар зүйлийн 20.2.6-д “эд хөрөнгийн тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” зэрэг заалтуудыг мөрдөж ажиллаагүй байна.

  1. Шинжилгээгээр “Спирт бал бурам трейд” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Ө.Шийрав нь 11.446.023.06 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан байна. Энэ нь 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 08 дугаар сарын 31-ний хооронд санхүүд гаргаж өгч байсан эд хариуцагчийн бараа материалын орлого, ачилтын баримтууд, бэлэн мөнгө болон харилцахад тушаасан баримт, харилцагч нартай тооцоо нийлсэн акт зэрэг санхүүгийн анхан шатны баримтуудаар дээрхи дутагдал нь тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 149-155 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт шинжилгээ хийсэн 54 дугаартай дүгнэлт

  1. “Их Монгол хөлөг аудит” ХХК-ний 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн аудитын баримтаар тогтоосон зүйлийн тайлан нь үндэслэлтэй байна.
  2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн 215 тоот дүгнэлтэнд “Спирт бал бурам трейд” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Ө.Шийрав нь 11.446.023.06 төгрөгийн зөрчил дутагдал гарсан байна. Энэ нь 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 08 дугаар сарын 31-ний хооронд санхүүд гаргаж өгч байсан эд хариуцагчийн бараа материалын орлого, ачилтын баримтууд, бэлэн мөнгө болон харилцахад тушаасан баримт, харилцагч нартай тооцоо нийлсэн акт зэрэг санхүүгийн анхан шатны баримтуудаар дээрхи дутагдал нь тогтоогдож байна гэж тодорхой тусгасан.  “Их Монгол хөлөг аудит” ХХК-ний 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн аудитын баримтаар тогтоосон зүйлийн тайлангаар “Спирт бал бурам трейд” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Ө.Шийравт холбогдох авлагын тооцоог анхан шатны баримтууд болон нягтлан бодох бүртгэлтэй тулган шалгахад 2015 оны 08 дугаар сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ны хугацаанд Ө.Шийраваас авах авлагын үлдэгдэл 38.319.731.06 төгрөг байна гэж үзсэн нь шинжээчийн 215 тоот дүгнэлтийн авлагын эхний үлдэгдэлтэй тохирч байна.

Иймд нэмэлт шинжилгээгээр “Спирт бал бурам трейд” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Ө.Шийрав нь 2015 оны 08 дугаар сарын 01-нээс 2016 оны 08 дугаар сарын 31-ний хооронд ажиллах хугацаандаа санхүүгийн бүртгэлээр нийт 11.446.023.06 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан байна. Харин ямар цаг хугацаанд хувьдаа завшсан эсэх үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна.

  1. “Спирт бал бурам трейд” ХХК-ний гаргасан санхүүгийн тайлан баланс үнэн зөв эсэх талаар “Их Монгол хөлөг аудит” ХХК-ний 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн аудитын баримтаар тогтоосон зүйлийн тайланд “...Дээрх горимууд нь Аудитын олон улсын стандарт эсвэл Нягтлах ажлын олон улсын стандартын дагуу хийгдсэн аудит, нягтлах ажил биш учир компанийн 2015 оны санхүүгийн тайланд ямар нэгэн баталгаа гаргаж, дүгнэлт илэрхийлэхгүй” гэж тусгагдсан байна.

Харин “Спирт бал бурам трейд” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Ө.Шийравт холбогдох 2015 оны 08 дугаар сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний хоорондох хугацааны харилцагч байгуулагуудын авлагын тооцоололыг анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлтэй тулган шалгаж, хөндлөнгийн баталгаажуулалт хийсэн байна. “Спирт бал бурам трейд” ХХК-ний бүртгэлийн ажилтнууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг дараахь тохиолдолд заавал хийнэ: 12.2.3-т эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед” 13 дугаар зүйлийн 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцана”, 19 дүгээр зүйлийн “Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналт”, 20 дугаар зүйлийн 20.2.6-д “эд хөрөнгийн тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” зэрэг заалтуудыг мөрдөж ажиллаагүй байна.

  1. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно. гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 159-166 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

         Шүүгдэгч Ө.Шийрав нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ө.Шийравыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

           Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Ө.Шийраваас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  11.446.023 төгрөгийг “СББ Трейд” ХХК-д төлж барагдуулсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Ариунболд болон түүний өмгөөлөгч нараас хохирол төлбөрийг төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Note-3 загварын гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө.Шийравт буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, Ө.Шийрав нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

Шүүхээс Ө.Шийравд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.