Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 157/ШШ2024/00081

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:157/2023/00254/И

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

  Нэхэмжлэгч *******өнхбазарын нэхэмжлэлтэй

              Хариуцагч *******өнхтуулд холбогдох “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Соёлын төвийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 81 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 221000329 дугаар бүхий 81 м2 газрыг албадан чөлөөлүүлэх тухай”,

              -олох байсан түрээсийн орлого 34,205,127 төгрөгийг хариуцагч *******өнхтуулаас гаргуулах,

              -нэхэмжлэгч *******өнхбазараас үл хөдлөх хөрөнгийн засварын зардал 22,704,873 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч *******өнхтуулын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Нэхэмжлэгч *******өнхбазар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******өнх-Эрдэнэ

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              1.Нэхэмжлэгч *******өнхбазар нь хариуцагч *******өнхтуулд холбогдуулан “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Соёлын төвийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 81 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 221000329 дугаар бүхий 81 м2 газрыг албадан чөлөөлүүлэх тухай”, олох байсан түрээсийн орлого 34,205,127 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1.Нэхэмжлэгч *******өнхбазар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 08 дугаар сард манай эхнэр Мягмархандын 10 жилийн ангийн найз болох Цэндсүрэн овогтой Мөнхтуул нь бидэнтэй тохиролцон миний эзэмшлийн дээрх объектыг худалдан авах тухай ярьж, тухайн үед амаар тохирсон бөгөөд бид ямар нэгэн гэрээ хийгээгүйгээр итгэж түүнд зарах болсон боловч үнэ дээр тохиролцоогүй гэсэн шалтгаанаар тодорхой шийдэлд хүрээгүй юм. Гэвч Мөнхтуул нь өнөөдрийг хүртэл худалдаж авна гэж караоке баарыг маань ажиллуулсаар байсан бөгөөд ямар нэгэн шийд хэлэхгүй сүүлдээ утсаа ч авахаа больж миний утсыг блоклосон. Тэд \гэр бүлийн хамт\ ажиллуулахын тулд засвар хийсэн гэдэг ч ямар хэмжээний ажил, хэрхэн хийсэн гэдгийг тухайн үед засварын төсвийг явуулчих гэхэд огт явуулаагүй бөгөөд хийсэн гэдгийг нь өөрсдөөс нь л сонсож байсан. Энэ хугацаанд миний бие Орхон аймагт амьдардаг байнга уулзаад байх боломж байхгүй, эхнэр төрж, бага насны хүүхэдтэй учраас нааш цааш явах боломж бидэнд байгаагүй болно. Тиймээс өнөөдрийг хүртэл бид тодорхой шийдэлд хүрээгүй, улмаар миний эзэмшлийн объектод үйл ажиллагаа явуулсан гэж ямар нэгэн төлбөр өгөх тухай асуудал ч байхгүй байгаа тул Хэнтий аймаг Бор Өндөр сум 2 дугаар хэсэг Соёлын төвийн баруун талд байрлах одоо нэр “Full караоке бар” байрлах объектыг  албадан чөлөөлж өгнө үү.” гэжээ. (хх-ийн 01-02 дугаар хуудас),

 

1.2.Нэхэмжлэгч *******өнхбазар нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Хариуцагч *******өнхтуулын шүүхэд гаргасан тайлбартай танилцсан бөгөөд тайлбартай 100 хувь санал нийлэхгүй /засварын зардал хийсвэр хэт өндөр, гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан гэх, ашиг олоогүй гэх, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гэх/ байгаа бөгөөд миний бие өнгөрсөн хугацаанд олж болох байсан түрээсийг нэхэмжилж байна. Үүнд:

            1.2011 оноос уг объектыг түрээсэлж байсан бөгөөд тухайн үед 1.3 сая төгрөгөөс 1.5 сая төгрөгөөр түрээсэлж байсан.

            2.Инфляц болон хэрэглээний үнийн улсын индекс 2011 оноос жилд дунджаар 2.2-13 хувь гэвэл 2022 оны сүүлийн 10 жилд 98 хувь ханш уналт байгаа бөгөөд 2012 оноос тооцож, дээр нь үл хөдлөхийн түрээсээр тооцоход 2,845,500 төгрөг

            3.COVID19 цар тахал 2022 оны 11 сард дэгдэж бүтэн хагас хязгаарласан хязгаар 2022 оны 05 сард дуусаж, 6 сараас хэвийн горимд улс даяар шилжсэн. Улсын онцгой комисс, Бор-Өндөр сумын Засаг даргын COVID19 үеийн үйлдвэр үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулахыг хориглосон захирамжийг нэг бүрчлэн үзэж тулгаж 2020 оны 11 сараас 2024 оны 03 сар хүртэл 41 сараас COVID19 шалтгаанаар хязгаарласан хугацаа 18 сар COVID19 шалтгаан хүмүүсийн гарах хэвийн амьдралд дасах хугацаа 3 сар нийт 21 сарыг ажиллаагүй гэвэл үлдэгдэл 20 сар хэвийн ажилласан.

            4.Тооцоог нэгтгэвэл:

Хугацаа: 20 сар*2,845,500= 56,910,000 төгрөг

Засвар /хөндлөнгийн шинжээч/: 22,704,873 төгрөг

Зөрүү: 34,205,127 төгрөг

Иймд 34,205,127 (гучин дөрвөн сая хоёр зуун таван мянга нэг зуун хорин долоон) төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.  (хх-ийн 193 дугаар хуудас),

 

1.3.Нэхэмжлэгч *******өнхбазар нь хариуцагч *******өнхтуулын сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж шүүхэд гаргасан тайлбартаа: “*******өнхбазар миний бие 2020 оны 08 дугаар сараас өөрийн өмч хөрөнгийг өнөөдрийг хүртэл зарах гэхээр авна гээд, түрээслэх гэхлээр суллаж өгөхгүй ямар нэгэн шалтаг шалтгаанаар аргалсаар ирсэн. Хүний хөрөнгийг 3-4 жил ашиглаад ашиг орлого олсон хэр нь түрээс өгөх ёстой байхад эсрэгээр засварын мөнгө нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэжээ. (хх-ийн 242 дугаар хуудас),

1.4.Нэхэмжлэгч *******өнхбазар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   “Миний бие хариуцагч *******өнхтуулд холбогдуулж “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Соёлын төвийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 81 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 221000329 дугаар бүхий 81 м2 газрыг албадан чөлөөлүүлэх тухай”, олох байсан түрээсийн орлого 34,205,127 төгрөгийг хариуцагч *******өнхтуулаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн, нэмэгдсэн, хасагдсан зүйл байхгүй.

              Харин нэхэмжлэгч *******өнхбазар надаас үл хөдлөх хөрөнгийн засварын хөлс 22,704,873 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч *******өнхтуулын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            2020 оны 8 дугаар сард манай эхнэр В.Мягмарханд *******өнхтуултай манай гэр бүлийн өмч болох газар, үйлчилгээ явуулах зориулалттай объектыг худалдахаар тохиролцсон. Анх 38,000,000 төгрөгөөр худалдахаар манай эхнэр тохиролцсон. 2012 онд би уг объектыг 38 сая төгрөгөөр худалдах зорилготой байсан. Улаанбаатар хотод *******өнхтуул, түүний нөхөр нартай уулзаад зарах үнээ хэлсэн. 2020 оны 11 сард корона өвчин гарсан. 2021 онд Улаанбаатар хотод уулзахаар тохиролцоод Орхон аймгаас би хотод ирсэн. Тэгэхэд *******өнх-Эрдэнэ, *******өнхтуул нар ирж уулзаагүй. 2022 онд уулзаж ярилцъя гэж тохироод мөн Улаанбаатар хотод би очсон. Мөн эд нар ирж уулзаагүй. Би тэр үед нь манай үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахгүй гэж байгаа бол түрээсийн төлбөр бодогдоод явж байгаа шүү гэж хэлж байсан. *******өнх-Эрдэнэ маш их засвар хийсэн гэсэн. Би засвар хийсэн төсвөө гаргаад өгчих. Би мөнгийг нь өгнө гэж удаа дараа хэлсэн. Өнөөдрийг хүртэл засвар хийсэн төсвөө гаргаж өгөөгүй. Түрээсийн гэрээг байгуулах гэж их үзсэн. Ирж уулздаггүй. Манай үл хөдлөх хөрөнгийг хүлээж аваад бүтэн 4 жил болж байна. Ямар ч хүн ямар ч эд хөрөнгийг хүнд зүгээр үнэ төлбөргүйгээр 4 жил ашиглуулна гэж байхгүй. 2023 оны 07 дугаар сард 100 сая төгрөгөөр зарна гэж би хэлсэн. Энэ хүмүүс эхэн үедээ утсаар ярьдаг байсан. Сүүлдээ миний утсыг блоклосон. Би утсаар ярьж чадахгүй болсон. 30 сая төгрөгийг *******өнхтуул надад шилжүүлсэн байсан. Би сүүлд 30 сая төгрөгийг нь буцаагаад өгсөн. Үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг *******өнхтуултай байгуулаагүй. Худалдах талаар амаар тохирч байгаад сүүлдээ маргаан үүссэн. 2020 онд би гэрчилгээгээ *******өнхтуулд өгсөн. Өөрийнх нь утсан дээр чат дээр зураг нь хүртэл байж л байна. Говь-Аргалантай ХХК бол миний өмчлөлийн компани мөн. Энэ үл хөдлөх хөрөнгийг баарны зориулалтаар өмнө нь түрээсэлж байсан. Уг үл хөдлөх хөрөнгөд засвар хийх талаар ярилцаж, тохиролцсон зүйл байхгүй. Жаахан юм хийгээд л шууд үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. Үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, энэ хүмүүст шилжүүлээгүй. Хүнд алдагдсан боломж гэж байдаг. Бүтэн 4 жил эдгээр хүмүүс миний үл хөдлөх хөрөнгийг ашиглаж, үйл ажиллагаа явуулж, ашиг олсон байгаа. Энэ бол тодорхой. Сангийн яамнаас жил бүрийн инфляцыг хэрэглээний үнийн суурь индексийг гаргадаг. 2011 оноос уг объектыг түрээсэлж байсан бөгөөд тухайн үед 1.3 сая төгрөгөөс 1.5 сая төгрөгөөр түрээсэлж байсан. Инфляц болон хэрэглээний үнийн улсын индекс 2011 оноос жилд дунджаар 2.2-13 хувь гэвэл 2022 оны сүүлийн 10 жилд 98 хувь ханш уналт байгаа бөгөөд 2012 оноос тооцож, дээр нь үл хөдлөхийн түрээсээр тооцоход 2,845,500 төгрөг. COVID19 цар тахал 2022 оны 11 сард дэгдэж бүтэн хагас хязгаарласан хязгаар 2022 оны 05 сард дуусаж, 6 сараас хэвийн горимд улс даяар шилжсэн. Улсын онцгой комисс, Бор-Өндөр сумын Засаг даргын COVID19 үеийн үйлдвэр үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулахыг хориглосон захирамжийг нэг бүрчлэн үзэж тулгаж 2020 оны 11 сараас 2024 оны 03 сар хүртэл 41 сараас COVID19 шалтгаанаар хязгаарласан хугацаа 18 сар COVID19 шалтгаан хүмүүсийн гарах хэвийн амьдралд дасах хугацаа 3 сар нийт 21 сарыг ажиллаагүй гэвэл үлдэгдэл 20 сар хэвийн ажилласан. Тооцоог нэгтгэвэл: Хугацаа 20 сар*2,845,500= 56,910,000 төгрөг. Засвар /хөндлөнгийн шинжээч /22,704,873 төгрөг. Зөрүү 34,205,127 төгрөг болсон. Иймд 34,205,127 төгрөгийг гаргуулна.

            2023 оны 10 сарын 07-ны өдөр 65 сая төгрөгөөр зарна гэж үнээ энэ хүмүүст хэлсэн. Түрээсийн төлбөр нэмэгдээд 100 орчим сая төгрөг болж байна гэж хэлсэн. Нааш цаашаа явсан замын зардал маш их гарсан. 2022 оны 04 дүгээр сард, 2023 оны 11 дүгээр сард би Орхон аймгаас Бор-Өндөр суманд ирж энэ хүмүүстэй уулзаж байсан.

              Иймд хариуцагч *******өнхтуулаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Соёлын төвийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 81 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 221000329 дугаар бүхий 81 м2 газрыг албадан чөлөөлж, 2020 оны 08 дугаар сараас хойш олох байсан түрээсийн орлого 34,205,127 төгрөгийг хариуцагч *******өнхтуулаас гаргуулж өгнө үү.”

              Харин *******өнхтуулын гаргасан засварын зардал 22,704,873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг зардлыг би төлөх үндэслэлгүй. Энэ талаар тохиролцоогүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

              2.Нэхэмжлэгч *******өнхбазар нь хариуцагч *******өнхтуулд холбогдуулан “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Соёлын төвийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 81 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 221000329 дугаар бүхий 81 м2 газрыг албадан чөлөөлүүлэх тухай”, олох байсан түрээсийн орлого 34,205,127 төгрөгийг хариуцагч *******өнхтуулаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч *******өнхтуул нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзаж, сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

2.1.Хариуцагч *******өнхтуул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Цэндсүрэн овогтой Мөнхтуул миний бие *******өнхбазарын “Хэнтий аймаг, Бор-Өндөр сум 2 дугаар баг Соёлын төвийн баруун талд байрлах хуучин нэрээр “Нүнжиг” цайны газар одоо нэр “Full” караоке паб объектыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2020 оны 08 дугаар сард *******өнхбазарын эхнэр В.Мягмархандтай тохиролцож тухайн объектыг 38,000,000 /гучин найман сая/ төгрөгөөр худалдан авахаар болж тухайн үед 30,000,000 /гучин сая/ төгрөгийг өгч, үлдэгдэл 8,000,000 /найман сая/ төгрөгийг худалдах, худалдан авах гэрээ хийсний дараа төлөхөөр тохиролцсон. Тухайн үед тус байр нь халаалт цахилгаан, цэвэр, бохир ус, халуун, хүйтэн усгүй, шууд ашиглах боломжгүй байсан бөгөөд хүлээж авснаас хойш хоёр сарын хугацаанд засвар үйлчилгээ хийж, дэд бүтцийг нь шийдэж нийт 60,000,0000 /жаран сая/ төгрөг зарцуулсан. Манайх тус объектыг хүлээн авснаас хойш улс орон даяар КОВИД-19 цар тахал болж бүх үйл ажиллагаа зогсож 2 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаагаа явуулж чадаагүй, гадагш дотогшоо хөдөлгөөн хорьсны улмаас худалдах, худалдан авах гэрээгээ хийж чадаагүй байж байтал *******өнхбазар нь тухайн объектынхоо үнийг нэмж 65,000,000 /жаран таван сая/ болгож үл хөдлөх улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байсан бөгөөд бид нар тэр үед бүтэн засвар хийхийн тулд банкнаас 60,000,000 төгрөгийн зээл авч одоогийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байсан тул шууд наймаа буцах боломжгүй байсан. Улмаар жил гаран наймаа тохиролцохгүй явж байгаад 65,000,000 /жаран таван сая/ нь авна гэсэн боловч ахиж үнээ нэмж 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг болгож энэ үнээр авахгүй бол байраа буцааж авна гээд байгаа болно.

Миний бие тухайн байрыг худалдан авснаас хойш өөрийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгийг зарцуулж засвар үйлчилгээ хийсэн байрныхаа үнэ цэнийг өсгөсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. (хх-ийн 17 дугаар хуудас),

 

2.2.Хариуцагч *******өнхтуул 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Цэндсүрэнгийн Мөнхтуул миний бие 2020 оны 08 сард *******өнхбазарын эхнэр В.Мягмархандтай /10 жилийн найз/ “Говь алтаргана” ХХК-ийн өмчлөлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар хэсэг Соёлын төвийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай, 81 мкв талбай бүхий барилгыг *******өнхбазарын эзэмшлийн газрын хамт 38,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба гэрээний төлбөр 30,000,000 төгрөгийг 2020 оны 08 сарын 31-ний өдөр *******өнхбазарын дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 8,000,000 төгрөгийг газрын болон барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны дагуу шилжүүлж өгсний дараа төлөхөөр тохиролцсон. Ингээд 2020 оны 08 сарын 29-ний өдөр В.Мягмархандын эцэг, эх нь тус объектыг хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн үед уг объектын халаалт, цахилгаан, цэвэр, бохир ус, халуун, хүйтэн усгүй шууд үйлчилгээ явуулах ямар ч боломжгүй байсан. Ингээд бид 2 сарын хугацаанд засвар үйлчилгээ хийж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэтэл улс орон даяар Ковид-19 цар тахал болж бүх үйл ажиллагаа зогссон бөгөөд 2 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаагаа явуулж чадаагүй, зорчих хөдөлгөөн хаасан байсан учир худалдах, худалдан авах гэрээгээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ шилжүүлж авч чадаагүй байж байтал *******өнхбазар анх тохиролцсон үнээ нэмж 65,000,000 төгрөг болгон үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээгээ шилжүүлж өгөхгүй байсан бөгөөд бид тухайн үед банкнаас 60,000,000 төгрөгийн зээл авч одоогийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байсан тул шууд наймаа буцах боломжгүй байсан. Ингээд жил гаран хугацаанд тохиролцож чадахгүй явж байгаад *******өнхбазарын санал болгосон 65,000,000 төгрөгөөр нь худалдан авъя гэсэн боловч дахин үнээ нэмж 100,000,000 төгрөг болгосон бөгөөд хэрэв энэ үнээр худалдан авахгүй бол объектоо буцаан авна гэсэн. Миний бие тухайн үйлчилгээний объектыг худалдан авснаас хойш өөрийн хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулж засвар үйлчилгээ хийж уг үйлчилгээний объектын үнэ цэнийг өсгөсөн. Ингээд тохиролцоонд хүрч чадахгүй байсан учир гэрээний төлбөр 30,000,000 төгрөг, засвар үйлчилгээ хийсэн зардлыг тооцоод наймаагаа буцъя гэсэн боловч гэрээний үндсэн төлбөр 30,000,000 төгрөгийг 2021 оны 08 сарын 12-ны өдөр шилжүүлээд, засвар үйлчилгээний хийсэн зардлыг шилжүүлээгүй учир өнөөдрийг хүртэл бид уг объектыг суллаж өгөөгүй байна. Иймд *******өнхбазараас худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан гэм хорын хохирол буюу 2024 оны 04 сарын 05-ны өдрийн №ХЭ-07-24 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 22,704,873 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ. (хх-ийн 225 дугаар хуудас),

 

2.3.Хариуцагч *******өнхтуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******өнх-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Дамдинсүрэн овогтой Мөнх-Эрдэнэ миний бие хариуцагч *******өнхтуулын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор итгэмжлэл авсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******өнхбазараас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, түрээсийн төлбөр 34,205,127 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл ирүүлсэнтэй 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр танилцлаа. *******өнхтуул, В.Мягмарханд, *******өнхбазар нарын хооронд ямар ч түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, гэрээ байгуулагдаагүй учир нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хариуцагч *******өнхтуулаас түрээсийн төлбөр 34,205,127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. (хх-ийн 241 дүгээр хуудас),

 

2.4.Хариуцагч *******өнхтуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******өнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 08 дугаар сард манай эхнэр *******өнхтуул *******өнхбазарын эхнэр В.Мягмарханд нар ярилцаж тохиролцоод уг үл хөдлөх хөрөнгийг газрын хамт худалдаж авахаар болсон. Анх бол амаар тохиролцсон. 38,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Би банкнаас 60,000,000 төгрөг зээлсэн. Тухайн үед засвар хийх зайлшгүй шаардлагатай байсан. Шууд үйлчилгээний үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. “Вендо” хөрөнгийн үнэлгээний компани засварын үнэлгээг гаргасан. Үүнийг үндэслэж сөрөг нэхэмжлэл гаргасан. 2020 оны 08 сард уг үл хөдлөх хөрөнгийг хүлээж аваад засвар хийж байтал 2020 оны 10 сард корона өвчин гарсан. 2021 оны 11 сард *******өнхбазартай уулзсан. 65 сая төгрөгөөр зарна гэж анх хэлсэн үнээ нэмсэн. Би утсаар нь залгахаар утсаа авдаггүй. Эхлээд үнээ хэлэхгүй байсан. Яг хэдээр зарах гээд байгаа юм гээд асуухаар үнээ хэлэхгүй байсан. Сүүлдээ 100,000,000 төгрөгөөр зарна гэж үнээ нэмсэн. Тэгэхээр нь би объектоо буцааж ав гэж хэлсэн. Улаанбаатар хотод 2022 оны 04 дүгээр сард уулзана гэж очоод уулзаагүй вэ гэвэл тухайн үед хүүхдийн бие өвдөөд эмнэлгээр явж байгаад уулзаагүй. Сүүлд 2023 онд яагаад уулзаагүй вэ гэхээр 100,000,000 төгрөгөөр зарна гэхээр нь уулзахаас татгалзсан. Засварын төсвийг гаргаад өгье гэхээр өөрөө ирж үзнэ гэсэн. Би өөрийнхөө үнэлгээг өг гэдэг. Чи надад түрээсийн төлбөр өг гэдэг. Түрээсийн гэрээг байгуулаагүй.

Сөрөг нэхэмжлэл болох 22,704,873 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг үндэслээд уг зардлыг гаргуулна. Би энэ үйл ажиллагааг явуулахад банкнаас зээлсэн 60,000,000 төгрөгийг зарцуулсан. Худалдах, худалдан авах хэлцэл хийсэн. Гэрээгээ байгуулаад үл хөдлөх хөрөнгөө би өөрөө авмаар байна гэхээр үнээ нэмээд байдаг. Энэ асуудлын талаар мессежээр байнга холбогддог байсан. Хэрэгт бичсэн мессеж нь нотлох баримтаар байгаа.

  *******өнхбазарын Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Соёлын төвийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 81 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 221000329 дугаар бүхий 81 м2 газрыг чөлөөлөөд өгч болно. Гэхдээ *******өнхбазараас үл хөдлөх хөрөнгийн засварын хөлс 22,704,873 төгрөгийг гаргуулна. *******өнхбазарын олох байсан түрээсийн орлого 34,205,127 төгрөгийг хариуцагч *******өнхтуулаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, *******өнхбазараас үл хөдлөх хөрөнгийн засварын хөлс 22,704,873 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч *******өнхтуулын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.  

 

2.5.Хариуцагчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...В.Мягмарханд, *******өнхтуул нар нь 2020 оны 08 дугаар сард уг үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцлийг амаар тохиролцсон. Анх уг газар, объектыг 38,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. 30 сая төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр *******өнхтуул нь *******өнхбазарт шилжүүлсэн. 8 сая төгрөгийг нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсний дараа өгнө гэж тохиролцсон.

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийгдсэн. *******өнхбазар гэрээний үүргийг зөрчсөн. Сүүлд үл хөдлөх хөрөнгийн үнийг нэмж 65,000,000, 100,000,000 төгрөгөөр зарна гэж *******өнхбазар хэлсэн. Үүнээс болж маргаан үүссэн.

 *******өнхбазар, В.Мягмарханд нар нь “Говь-Аргалантай” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болох нь тогтоогдож байгаа. 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ төлбөрийг *******өнхбазар нь хүлээж авсан гэдэг нь гэрээ хэлцлийг өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Үйлдлээрээ хэлцлийг хүлээн зөвшөөрч байгаа. *******өнхбазар нь ямар нэгэн эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй. Түүнтэй холбоотой бичиг баримтыг шилжүүлж өгөх үүрэгтэй. Үл хөдлөх хөрөнгөө шилжүүлээд өгчихвөл үлдэгдэл 8 сая төгрөгийг өгнө гэж тохиролцсон. Өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлээгүй. Худалдан авагчийн хувьд үнийг төлөх үүрэгтэй. В.Мягмарханд нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй учраас хэлцэл хийх эрхтэй. Гэрээгээ байгуулаад үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээд өмчлөх эрхээ шилжүүлнэ гэхээр нэхэмжлэгч тал үнээ нэмээд байдаг. Ийм шалтгаанаар гэрээнээс татгалзсан байдаг. Гэрээний үүргийг нэхэмжлэгч тал зөрчсөн.

 Түрээсийн гэрээг *******өнхтуултай байгуулаагүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасныг зөрчсөн тул түрээсийн олох байсан орлогыг нэхэмжлэх эрхгүй.

2011 онд Ганхуяг, Дуламдорж, Бадармаа нарт түрээсэлж байсан гэж байгаа боловч энэ хэрэгт хамааралгүй. 2012 онд байгуулсан гэрээг хэрэгт өгсөн нь ач холбогдолгүй.

Сангийн яамны сайтаас авсан мэдээлэл нь өнөөдөр нотлох баримтын шаардлага хангахгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой. Хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт гаргаж өгөх ёстой. Хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүх үнэлэх боломжгүй.

Тухайн үл хөдлөх хөрөнгийг засвар хийхгүйгээр шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Заавал засвар хийж байж үйл ажиллагаа явуулах шаардлага гарсан. Тэгээд банкнаас 60,000,000 төгрөгийг зээлж засвар хийж, техник, тоног төхөөрөмж авсан. Ингэж үйл ажиллагаа явуулсан.

*******өнхбазар нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 30,000,000 төгрөгийг *******өнхтуулд буцаагаад өгсөн. Гэрээнээс татгалзаад мөнгийг буцаагаад өгсөн. Энэ үеэс *******өнхтуулаас үл хөдлөх хөрөнгөө суллаж авах эрх нь нээлттэй байсан.

 Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох өөр хүнд түрээсэлж олох байсан орлого 34,205,127 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй. Өмнө нь өөр хүнд 2011 онд түрээсэлж байсан гэрээг нотлох баримтаар өгсөн нь энэ хэрэгт ач холбогдолгүй. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан шаардлага хангаагүй. Нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Олох байсан түрээсийн орлого 34,205,127 төгрөгийг хариуцагч *******өнхтуулаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”

*******өнхтуулын гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд *******өнхтуул нь банкнаас 60 сая төгрөгийн зээл авч, уг объектэд засвар хийж үйл ажиллагаа явуулах шаардлагатай байсан тул 2020 оны 08 дугаар сараас 10 сар хүртэл засвар хийсэн. Шууд засвар хийхгүйгээр хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээгээр  22,704,873 төгрөгийн зардал гарсан гэсэн дүгнэлт гарсан. Иймд уг үнэлгээг үндэслэж, засварын хөлс 22,704,873 төгрөгийг нэхэмжлэгч *******өнхбазараас гаргуулж өгнө үү.” гэв. 

 

  3.Талуудаас шүүхэд гаргаж өгсөн болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт

 

3.1.Нэхэмжлэгч нь  хавтаст хэргээс:

-Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл (хх-ийн 1-2 дугаар хуудас),

-В.Мягмархандаас *******өнхбазарт олгосон итгэмжлэл (хх-ийн 3 дугаар хуудас),

-Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт (хх-ийн 4 дүгээр хуудас),

-“Говь-Аргалантай” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, (хх-ийн 5-8 дугаар хуудас),

-Хариуцагч *******өнхтуулын хариу тайлбар (хх-ийн 17 дугаар хуудас),

-“Говь-Аргалантай” ХХК-ийн хувийн хэрэг (хх-ийн 101-167 дугаар хуудас),

-“Вендо” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 175-185 дугаар хуудас),

-Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн шаардлага (хх-ийн 193 дугаар хуудас),

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын захирамж (хх-ийн 194-207 дугаар хуудас),

-Хэрэглээний үнийн индекс (хх-ийн 208-209 дүгээр хуудас),

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-ийн 210 дугаар хуудас),

-*******өнхтуулаас *******өнх-Эрдэнэд олгосон итгэмжлэл (хх-ийн 213 дугаар хуудас),

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 229-234 дүгээр хуудас),

-*******өнхбазар, *******өнх-Эрдэнэ нарын хариу тайлбар (хх-ийн 241-242 дугаар хуудас),

-Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан 63 хуудас нотлох баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

3.2.Хариуцагч нь хавтаст хэргээс:

-Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл (хх-ийн 1 дүгээр хуудас),

-В.Мягмархандаас *******өнхбазарт олгосон итгэмжлэл (хх-ийн 3 дугаар хуудас),

-Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ (хх-ийн 5-6 дугаар хуудас),

-*******өнхтуулын шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-ийн 17 дугаар хуудас),

-2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 30,000,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны баримт (хх-ийн 91 дүгээр хуудас),

-Улсын бүртгэлийн газраас “Говь-Аргалантай” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-ийн 102 дугаар хуудас),

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (хх-ийн 103-104 дүгээр хуудас),

-Тусгай зөвшөөрөл (хх-ийн 156 дугаар хуудас),

-Засаг даргын захирамж (хх-ийн 194 дүгээр хуудас),

-Хэрэглээний үнийн индекс (хх-ийн 208-209 дүгээр хуудас),

-Шинжээчийн дүгнэлт (хх-ийн 175-185 дугаар хуудас),

-Тусгай зөвшөөрөл (хх-ийн 227 дугаар хуудас),

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 229-234 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

              1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

     2.Нэхэмжлэгч *******өнхбазар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

    “....2020 оны 08 дугаар сард манай эхнэр В.Мягмарханд өөрийн найз *******өнхтуултай тохиролцож, миний эзэмшлийн газар, үйлчилгээний барилгыг худалдах, худалдан авах тухай ярилцаж, тухайн үед амаар тохирсон. Бид ямар нэгэн гэрээ байгуулаагүй. *******өнхтуул нь худалдаж авна гэсэн боловч үнэ хөлс дээр тохиролцоогүй гэсэн шалтгаанаар тодорхой шийдэлд хүрээгүй.

              Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Соёлын төвийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 81 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 221000329 дугаар бүхий 81 м2 газрыг албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасан. Мөн 2020 оны 08 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөөгүй тул уг хугацаанд олох байсан түрээсийн орлого 34,205,127 төгрөгийг хариуцагч *******өнхтуулаас гаргуулж өгнө үү.”

Үүнд:

          1-рт.Миний бие Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө болох газар, объект худалдах-худалдан авах гэрээг *******өнхтуултай байгуулаагүй,

            2-рт.2020 оны 08 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг *******өнхтуул суллаж өгөөгүйгээс болж олох байсан түрээсийн орлого 34,205,127 төгрөгийг *******өнхтуулаас гаргуулна,

            3-рт.Миний үл хөдлөх эд хөрөнгө болох объектэд засвар хийх талаар *******өнхтуултай харилцан тохиролцоогүй тул засварын зардал 22,704,873 төгрөгийг төлөх үндэслэлгүй.” гэж,

 

3.Хариуцагч *******өнхтуул нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзаж, сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.

Үүнд:

          1-рт.Миний бие Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө болох газар, объект худалдах-худалдан авах гэрээг *******өнхбазарын эхнэр В.Мягмархандтай байгуулсан,

            2-рт.2020 оны 08 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд үл хөдлөх хөрөнгийг *******өнхтуул суллаж өгөөгүйгээс болж олох байсан түрээсийн орлого 34,205,127 төгрөгийг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, *******өнхтуул, В.Мягмарханд нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээг байгуулаагүй,

            3-рт.*******өнхбазарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох объектэд засвар хийсэн засварын зардал 22,704,873 төгрөгийг гаргуулна.” гэж тус тус тодорхойлж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

1.Нэхэмжлэгч *******өнхбазарын нэхэмжлэлтэй хариуцагч *******өнхтуулд холбогдуулж “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Соёлын төвийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 81 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 221000329 дугаар бүхий 81 м2 газрыг албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Соёлын төвийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 81 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “Говь-Аргалантай” ХХК-д өмчлөх эрхийн №000114961 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. (хх-ийн 5)

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 221000329 дугаар бүхий 81 м2 газрыг 40 жилийн хугацаатайгаар худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг Харчин овогт Доржийн Мөнхбазарт олгож, №0095096 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. (хх-ийн 6)

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Соёлын төвийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 81 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “Говь-Аргалантай” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу эцсийн өмчлөгч нь В.Мягмарханд болох нь тогтоогдож байна. (хх-ийн 102)

 

“Говь-Аргалантай” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу эцсийн өмчлөгч нь В.Мягмарханд нь нөхөр *******өнхбазарт 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн байгаа нь *******өнхбазар нь В.Мягмархандыг шүүхэд бүрэн төлөөлөх эрхтэй болох нь тогтоогдож байна. (хх-ийн 3)

 

“Говь-Аргалантай” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь *******өнхбазар, В.Мягмарханд нар болох  нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. (хх-ийн 103)

 

2020 оны 08 дугаар сард В.Мягмарханд, *******өнхтуул нар нь *******өнхбазарын эзэмшлийн худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй 81 м2 талбайтай газрыг, мөн үйлчилгээний зориулалттай 81 м2 талбайтай барилгыг нийт 38,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах хэлцэл амаар тохиролцож хийсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж хуульчилсан.

 

Харин Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж хуульчилсан.

 

Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.

 

Өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд эд хөрөнгийг шилжүүлснээр, өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар, эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эзэмшилд байвал өмчлөгч шаардах эрхээ өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдэд шилжүүлсэн гэрээ байгуулснаар эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ.

 

Гэтэл В.Мягмарханд, *******өнхтуул нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй, гэрээний үнэ 38,000,000 төгрөгийг худалдан авагч нь худалдагч талд төлөөгүй, гэрээний зүйлийн үнийн талаар талууд тохиролцоогүй  байгаа тул В.Мягмарханд, *******өнхбазар, *******өнхтуул нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй байна.

 

2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр *******өнхтуул нь *******өнхбазарын ХААН банкны данс руу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн, уг 30,000,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр буцааж *******өнхбазараас *******өнхтуул нь авсан талаар талууд маргаагүй.

 

В.Мягмархандын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох барилга, *******өнхбазарын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө болох газрыг *******өнхтуул нь хууль бусаар эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч *******өнхбазар нь маргаан бүхий “Хэнтий аймаг, Бор Өндөр сум, 2 дугаар баг Соёлын төвийн баруун талд байрлах хуучин нэрээр “Нүнжиг паб караоке” одоо нэр “Full караоке бар” объектыг албадан чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийн үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийн хувьд өмчлөлийн зүйлийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхээ эдлэх, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй юм.

 

Эдгээрээс үзвэл “Хэнтий аймаг, Бор Өндөр сум, 2 дугаар баг Соёлын төвийн баруун талд байрлах хуучин нэрээр “Нүнжиг паб караоке” одоо нэр “Full караоке бар” объектын хууль ёсны өмчлөгч нь *******өнхбазар мөн болох нь Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000114961 дугаартай гэрчилгээ, 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр олгосон Газар эзэмших эрхийн №0095096 дугаартай гэрчилгээнд бичигдсэний дагуу тогтоогдож байна, харин хариуцагч *******өнхтуул нь тус объектыг хууль ёсоор эзэмшиж байгаа талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

 Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан ба хариуцагч нь маргаан бүхий объектыг хууль ёсоор эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд эзэмшил нь хууль бус байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнийн “...*******өнхбазар нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 30,000,000 төгрөгийг *******өнхтуулд буцаагаад өгсөн. Гэрээнээс татгалзаад мөнгийг буцаагаад өгсөн. Энэ үеэс *******өнхтуулаас үл хөдлөх хөрөнгөө суллаж авах эрх нь нээлттэй байсан.” гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд худалдах- худалдан авах гэрээ байгуулагдаагүй байх тул гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах гэсэн ойлголт байхгүй болно.

Хэлцэл болгон гэрээ биш, гэрээ болгон хэлцэл мөн гэсэн иргэний эрх зүйн үндсэн зарчмын дагуу талуудын хоорондын харилцан тохиролцсон хэлцлийг шууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заасны дагуу  хариуцагч *******өнхтуулын хууль бус эзэмшлээс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Соёлын төвийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 81 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 221000329 дугаар бүхий 81 м2 газрыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч *******өнхбазарт олгох нь зүйтэй байна.

 

2.Нэхэмжлэгч *******өнхбазарын нэхэмжлэлтэй хариуцагч *******өнхтуулд холбогдуулж “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Соёлын төвийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 81 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 221000329 дугаар бүхий 81 м2 газрыг суллаж өгөөгүйгээс болж олох байсан түрээсийн орлого 34,205,127 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Учир нь В.Мягмарханд, *******өнхбазар, *******өнхтуул нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдаагүй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.” гэж хуульчилсан бөгөөд зохигчдын хооронд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдаагүй байна.

 

Иймд *******өнхбазар нь олох байсан түрээсийн орлого 34,205,127 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй байна.

 

2020 оны 08 дугаар сард маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******өнхтуул нь хүлээж авсан, *******өнхтуул нь одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа, *******өнхбазарт уг үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй талаар талууд маргаагүй.

 

*******өнхбазар нь 2020 оны 08 дугаар сараас хойш одоог хүртэл уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөр хүнд түрээсэлж, 56,910,000 төгрөг олох байсан бөгөөд үүнээс уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн 22,704,873 төгрөгийг хасаад 34,205,127 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Өөрөөр хэлбэл 2011 оноос уг объектыг түрээсэлж байсан бөгөөд тухайн үед 1.3 сая төгрөгөөс 1.5 сая төгрөгөөр түрээсэлж байсан. Инфляц болон хэрэглээний үнийн улсын индекс 2011 оноос жилд дунджаар 2.2-13 хувь гэвэл 2022 оны сүүлийн 10 жилд 98 хувь ханш уналт байгаа бөгөөд 2012 оноос тооцож, дээр нь үл хөдлөхийн түрээсээр тооцоход 2,845,500 төгрөг

            COVID19 цар тахал 2022 оны 11 сард дэгдэж бүтэн хагас хязгаарласан хязгаар 2022 оны 05 сард дуусаж, 6 сараас хэвийн горимд улс даяар шилжсэн. Улсын онцгой комисс, Бор-Өндөр сумын Засаг даргын COVID19 үеийн үйлдвэр үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулахыг хориглосон захирамжийг нэг бүрчлэн үзэж тулгаж 2020 оны 11 сараас 2024 оны 03 сар хүртэл 41 сараас COVID19 шалтгаанаар хязгаарласан хугацаа 18 сар COVID19 шалтгаан хүмүүсийн гарах хэвийн амьдралд дасах хугацаа 3 сар нийт 21 сарыг ажиллаагүй гэвэл үлдэгдэл 20 сар хэвийн ажилласан.

            Тооцоог нэгтгэвэл:

Хугацаа: 20 сар*2,845,500= 56,910,000 төгрөг

Засвар /хөндлөнгийн шинжээч/: 22,704,873 төгрөг

Зөрүү: 34,205,127 төгрөг

Иймд 34,205,127 (гучин дөрвөн сая хоёр зуун таван мянга нэг зуун хорин долоон) төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлоогүй, нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүнийг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр *******өнхбазар нь түрээслэгч Д.Дуламдорж, Ч.Бадармаа, Г.Ганхуяг нартай байгуулсан ажлын байр түрээслэх гэрээ” нь *******өнхбазар, *******өнхтуул нарын хооронд байгуулсан гэх түрээсийн гэрээтэй хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн  “2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр *******өнхбазар Д.Дуламдорж, Ч.Бадармаа, Г.Ганхуяг нартай байгуулсан ажлын байр түрээслэх гэрээ 4 хуудас, Нүнжиг баарны эд хогшил, хөрөнгө, тоног төхөөрөмжийн жагсаалт бүхий 7 хуудас баримт, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ 2 хуудас, нэмэлт баримт 2 хуудас зэрэг нотлох баримт нь энэ хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Мөн *******өнхтуул Facebook-н мессеж, гар утасны мессеж бүхий 23 хуудас баримт, Мобиком компаниас олгосон ярианы хэрэглээний 9 хуудас баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 16 хуудас нотлох баримт”-аар *******өнхбазарыг 2011, 2012 онд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээсэлж байсан орлогыг нотлох боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч *******өнхбазар нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, ...нийт 21 сарыг ажиллаагүй гэвэл үлдэгдэл 20 сар хэвийн ажилласан бөгөөд 20 сарыг нэг сарын 2,845,500 төгрөгөөр тооцож, нийт 56,910,000 төгрөг олох байсан. Үүнээс засварын хөлс 22,704,873 төгрөгийг хасаад үлдэгдэл 34,205,127 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа бөгөөд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага засварын хөлс 22,704,873 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнийн “...В.Мягмарханд, *******өнхтуул нар нь 2020 оны 08 дугаар сард уг үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцлийг амаар тохиролцсон. Анх уг газар, объектыг 38,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. 30 сая төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр *******өнхтуул нь *******өнхбазарт шилжүүлсэн. 8 сая төгрөгийг нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсний дараа өгнө гэж тохиролцсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн. *******өнхбазар гэрээний үүргийг зөрчсөн. Сүүлд үл хөдлөх хөрөнгийн үнийг нэмж 65,000,000 төгрөгөөр зарна гэж *******өнхбазар хэлсэн. Үүнээс болж маргаан үүссэн. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох өөр хүнд түрээсэлж олох байсан орлого 34,205,127 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй. Өмнө нь өөр хүнд 2011 онд түрээсэлж байсан гэрээг нотлох баримтаар өгсөн нь хэрэгт ач холбогдолгүй. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан шаардлага хангаагүй. Нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Олох байсан түрээсийн орлого 34,205,127 төгрөгийг хариуцагч *******өнхтуулаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч *******өнхбазарын нэхэмжлэлтэй хариуцагч *******өнхтуулд холбогдуулж “Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Соёлын төвийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 81 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 221000329 дугаар бүхий 81 м2 газрыг суллаж өгөөгүйгээс болж олох байсан түрээсийн орлого 34,205,127 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

3.Хариуцагч *******өнхтуулын маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох объектэд засвар хийсэн зардал 22,704,873 төгрөгийг нэхэмжлэгч *******өнхбазараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч *******өнхтуул нь нэхэмжлэгч *******өнхбазарын өмчлөлийн үйлчилгээ явуулах зориулалттай 81 м2 талбай бүхий объектэд 22,704,783 төгрөгийн засвар хийсэн зардлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй, уг сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байх тул шүүхээс сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.

 

 Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь *******өнхбазар, В.Мягмарханд нар мөн болох нь тогтоогдсон, уг үл хөдлөх хөрөнгийн хууль бус эзэмшигч нь *******өнхтуул болох нь нотлогдсон, талууд уг үл хөдлөх хөрөнгөд засвар хийх талаар тохиролцоогүй,  уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж, үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангах үүднээс зайлшгүй засвар хийх шаардлагатай байсан гэдгийг *******өнхтуул нотлоогүй байна.

 

*******өнхбазар нь хууль болон ямар нэгэн гэрээний үүргийн дагуу өөрийн өмчлөлийн объектэд *******өнхтуулын засвар хийсэн зардлыг төлөх үүрэг хүлээгээгүй байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй байх тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс учирсан хохирлыг *******өнхбазар *******өнхтуулд төлөх үүрэггүй байна.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ нарын “...В.Мягмарханд, *******өнхтуул нар нь 2020 оны 08 дугаар сард уг үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцлийг амаар тохиролцсон. Анх уг газар, объектыг 38,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. 30 сая төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр *******өнхтуул нь *******өнхбазарт шилжүүлсэн. 8 сая төгрөгийг нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсний дараа өгнө гэж тохиролцсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн. *******өнхбазар гэрээний үүргийг зөрчсөн. Сүүлд үл хөдлөх хөрөнгийн үнийг нэмж  65,000,000 төгрөгөөр зарна гэж *******өнхбазар хэлсэн. Үүнээс болж маргаан үүссэн. *******өнхтуул нь банкнаас 60 сая төгрөгийн зээл авч, уг объектэд засвар хийж үйл ажиллагаа явуулах шаардлагатай байсан тул 2020 оны 08 дугаар сараас 10 сар хүртэл засвар хийсэн. Шууд засвар хийхгүйгээр хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээгээр  22,704,873 төгрөгийн зардал гарсан гэсэн дүгнэлт гарсан. Иймд уг үнэлгээг үндэслэж, засварын хөлс 22,704,873 төгрөгийг нэхэмжлэгч *******өнхбазараас гаргуулж өгнө үү.” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн гаргасан дүгнэлт нь уг объектэд 22,704,873 төгрөгийн засварын зардал гарсан гэдгийг нотолж байгаа болохоос *******өнхбазар нь уг зардлыг төлөх үндэслэлтэй гэсэн дүгнэлт биш байх тул уг шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

Хариуцагч *******өнхтуулын “...*******өнхбазараас худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан гэм хорын хохирол буюу 2024 оны 04 сарын 05-ны өдрийн №ХЭ-07-24 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 22,704,873 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн зардал, хөлс 22,704,873 төгрөг нэхэмжилсэн нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан гэм хорын хохирол биш байна.

 

Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно.

 

Хариуцагч *******өнхтуулын маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох объектэд засвар хийсэн зардал 22,704,873 төгрөгийг нэхэмжлэгч *******өнхбазараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

              Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******өнхбазарын өмчлөлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Соёлын төвийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 81 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 221000329 дугаар бүхий 81 м2 газрыг хариуцагч *******өнхтуулын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч *******өнхбазарт олгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт зааснаар олох байсан түрээсийн орлого 34,205,127 төгрөгийг хариуцагч *******өнхтуулаас гаргуулах тухай нэхэмжлэлийг мөн нэхэмжлэгч *******өнхбазараас үл хөдлөх эд хөрөнгийн засварын зардал 22,704,873 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******өнхтуулын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******өнхбазарын үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, олох байсан түрээсийн орлого 34,205,127 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 328,976 төгрөг нийт 399,176 төгрөгийг, хариуцагч *******өнхтуулын сөрөг нэхэмжлэл болох 22,704,873 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,475 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч *******өнхтуулаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******өнхбазарт олгох нь хуульд нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******өнхбазарын өмчлөлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Соёлын төвийн баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 81 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 221000329 дугаар бүхий 81 м2 газрыг хариуцагч *******өнхтуулын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч *******өнхбазарт олгож,  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт зааснаар олох байсан түрээсийн орлого 34,205,127 төгрөгийг хариуцагч *******өнхтуулаас гаргуулах тухай нэхэмжлэлийг мөн нэхэмжлэгч *******өнхбазараас үл хөдлөх эд хөрөнгийн засварын зардал 22,704,873 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******өнхтуулын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

   2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******өнхбазарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399,176 төгрөгийг, хариуцагч *******өнхтуулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,475 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч *******өнхтуулаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******өнхбазарт олгосугай. 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    М.ЭНХМАНДАХ