Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2024/00067/И |
Дугаар | 157/ШШ2024/00084 |
Огноо | 2024-05-07 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 157/ШШ2024/00084
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:157/2024/00067/И
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Тэмүүжинд холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,274,063.64 (зургаан сая хоёр зуун далан дөрвөн мянга жаран гурван төгрөг жаран дөрвөн мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Тэмүүжин нь манай компанитай 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр L90500212 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж гэрээнд “Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасан богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч Б.Тэмүүжингийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас:
2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 7810427901 дугаартай зээлийн дансны дугаартай, 721,600.00 /долоон зуун хорин нэгэн мянга зургаан зуун/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946523032 банкны тоот дансанд;
2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 7100215888 дугаартай зээлийн дансны дугаартай, 3,620,000.00 /гурван сая зургаан зуун хорин мянган/ төгрөгийг урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946523032 банкны тоот дансанд;
2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 7100215839 дугаартай зээлийн дансны дугаартай, 1,000,000.00 /нэг сая/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946523032 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар “Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх” үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1.2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 721,600,00 /долоон зуун хорин нэгэн мянга зургаан зуун/ төгрөг
- Шимтгэл: 14,432.00 /арван дөрвөн мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөг
- Үндсэн хүү: 135,581,72 /нэг зуун гучин таван мянга таван зуун наян нэгэн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү:19,856.86 /арван есөн мянга найман зуун тавин зургаан төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг
- Нийт: 887,200.29 /найман зуун наян долоон мянга хоёр зуун төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг
2.2023 оны 11 дүгээр сарын 9-ний зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 3,620,000,00 /гурван сая зургаан зуун хорин мянган/ төгрөг,
- Шимтгэл: 36,200.00 /гучин зургаан мянга хоёр зуун/ төгрөг
- Үндсэн хүү: 561,268,61 /таван зуун жаран нэгэн мянга хоёр зуун жаран найман төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү:15,656.17 /арван таван мянга зургаан зуун тавин зургаан төгрөг арван долоон мөнгө/төгрөг
- Нийт: 4,214,997.98 /дөрвөн сая хоёр зуун арван дөрвөн мянга есөн зуун ерэн долоон төгрөг ерэн найман мөнгө/ төгрөг
3.2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 1,000,000 /нэг сая/ төгрөг
- Шимтгэл: 10,000.00 /арван мянган/ төгрөг
- Үндсэн хүү: 155,046,57 /нэг зуун тавин таван мянга дөчин зургаан төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 4326,31 /дөрвөн мянга гурван хорин зургаан төгрөг гучин нэгэн мөнгө /
- Нийт: 1,169,372,88. /нэг сая нэг зуун жаран есөн мянга гурван зуун далан хоёр төгрөг наян найман мөнгө /
4.Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун/ төгрөг/
Иймд хариуцагч Б.Тэмүүжингээс нийт 6,274,063.64 /зургаан сая хоёр зуун далан дөрвөн мянга жаран гурван төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Боржигин овогт Болдбаатарын Тэмүүжин шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Болдбаатар овогтой Тэмүүжин миний бие нь “Инвескор хэтэвч ББСБ”-ын төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь ажилгүй олон сар болсон. Саяхнаас ажилд орсон байгаа учраас төлбөрийг хувааж төлөх болно. Эхний төлөлтөө 5 дугаар сарын 30-ны өдрөөс 500,000 төгрөг гэх мэтчилэн сар бүр 500,000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Тэмүүжинд холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,274,063.64 (зургаан сая хоёр зуун далан дөрвөн мянга жаран гурван төгрөг жаран дөрвөн мөнгө) гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК хариуцагч Б.Тэмүүжин нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн L90500212 дугаартай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,274,063.64 (зургаан сая хоёр зуун далан дөрвөн мянга жаран гурван төгрөг жаран дөрвөн мөнгө) гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Тэмүүжин нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,274,063.64 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч Б.Тэмүүжин нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,274,063.64 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,335 төгрөгийн тал хувь болох 57,667 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 57,667 төгрөг 50 мөнгийг, төрийн сангийн данснаас тогтоосон хэмжээний илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 452 төгрөгийг, хариуцагч Б.Тэмүүжингээс улсын тэмдэгтийн хураамж 57,667 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 6,274,063.64 (зургаан сая хоёр зуун далан дөрвөн мянга жаран гурван төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Тэмүүжин төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,335 төгрөгийн тал хувь болох 57,667 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 57,667 төгрөг 50 мөнгийг, төрийн сангийн данснаас тогтоосон хэмжээний илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 452 төгрөгийг, хариуцагч Б.Тэмүүжингээс улсын тэмдэгтийн хураамж 57,667 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Инвескор хэтэвч ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Тэмүүжин нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ