| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00078И |
| Дугаар | 157/ШШ2024/00085 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 157/ШШ2024/00085
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:157/2024/00078/И
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бямбадашид холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,231,807.12 (дөрвөн сая хоёр зуун гучин нэгэн мянга найман зуун долоон төгрөг, арван хоёр мөнгө) гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одгариг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Бямбадаш нь манай компанитай 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ХЭ-БЗГ/2022-68723 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,838,400 /найман зуун тавин мянган төгрөг/ төгрөгийг сарын 2.99%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утас, зурагт худалдан авах зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч Б.Бямбадаш нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний ELKO SMPA-50AD9B, Samsung Galaxy АЗЗ Black 128GB загварын утас, зурагт “Пи Си Молл” ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
Зээлдэгч Б.Бямбадаш нь ХЭ-БЗГ/2022-68723 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,278,301.11 /гурван сая хоёр зуун далан найман мянга гурван зуун нэг төгрөг арван нэгэн мөнгө / төгрөг төлөх байснаас 168,000.00 /нэг зуун жаран найман мянган төгрөг/ төгрөг төлж 3,110,301.11 /гурван сая нэг зуун арван мянга гурван зуун нэг төгрөг арван нэгэн мөнгө / төгрөг төлөөгүй 483 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Б.Бямбадаш нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Зээлдэгч Б.Бямбадаш нь ХЭ-БЗГ/2022-68723 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний байдлаар үндсэн зээл 2,759,839.56 /хоёр сая долоон зуун тавин есөн мянга найман зуун гучин есөн төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөг, зээлийн хүү 1,392,520.74 /нэг сая гурван зуун ерэн хоёр мянга таван зуун хорин төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,446.82 /далан есөн мянга дөрвөн зуун дөчин зургаан төгрөг наян хоёр мөнгө / төгрөг, нийт 4,231,807.12 /дөрвөн сая хоёр зуун гучин нэг найман зуун долоон төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийн зээлийн өртэй болоод байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Иймд зээлдэгч Б.Бямбадашаас зээлийн гэрээний үүрэгт нийт 4,231,807.12/ дөрвөн сая хоёр зуун гучин нэг найман зуун долоон төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт “ХЭРЭГЛЭЭНИЙ ЛИЗИНГ” ХХК-д гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Боржигон овогт Батболдын Бямбадаш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “Хэрэглээний Лизинг” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 4,231,807.12 төгрөгийг сард 1,060,000 төгрөгөөр 4 сарын хугацаанд төлөх хүсэлттэй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бямбадашид холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,231,807.12 (дөрвөн сая хоёр зуун гучин нэгэн мянга найман зуун долоон төгрөг, арван хоёр мөнгө) гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК хариуцагч Б.Бямбадаш нарын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан “санхүүгийн түрээсийн гэрээ”-ний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №ХЭ-БЗГ/2022-68723 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, үндсэн зээлийн төлбөр 2,759,839.56 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,392,520.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 79,446.82 төгрөг, нийт 4,231,807.12 (дөрвөн сая хоёр зуун гучин нэгэн мянга найман зуун долоон төгрөг, арван хоёр мөнгө) гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бямбадаш нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,231,807.12 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч Б.Бямбадаш нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,231,807.12 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,659 төгрөгийн тал хувь болох 41,329 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 41,329 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.Бямбадашаас улсын тэмдэгтийн хураамж 41,329 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК-иас нэхэмжилсэн 4,231,807.12 (дөрвөн сая хоёр зуун гучин нэгэн мянга найман зуун долоон төгрөг, арван хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Бямбадаш төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,659 төгрөгийн тал хувь болох 41,329 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 41,329 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.Бямбадашийн улсын тэмдэгтийн хураамж 41,329 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хэрэглээний лизинг” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Бямбадаш нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ