Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2024/00085/И |
Дугаар | 157/ШШ2024/00092 |
Огноо | 2024-05-13 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 157/ШШ2024/00092
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:157/2024/00085/И
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологи 12-04 тоотод оршин суух, Авгачууд овогт Сээрэвийн Түмэнбаяр /РД:******* /-ийн хүсэлттэй,
“Г.Баянжаргалтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Хүсэлт гаргагч С.Түмэнбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч С.Түмэнбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Түмэнбаяр миний бие Г.Баянжаргалтай 2003 онд танилцан улмаар хамтран амьдарч байсан. Хамтран амьдрах хугацаандаа 2007 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү Т.Баттулга, 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүү Т.Бат-Оргил нар төрсөн. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан. 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нөхөр Г.Баянжаргал хүнд өвчний улмаас нас барсан. Хүү Т.Баттулга, Т.Бат-Оргил нарт хагас өнчний тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүй шалтгааны улмаас уг тэтгэвэрт хамрагдах боломжгүй байна.
Иймд С.Түмэнбаярыг нөхөр Г.Баянжаргалтай 2003 оны 12 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.
2.Хүсэлт гаргагч С.Түмэнбаяраас:
-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 149 дугаартай “...С.Түмэнбаярын ам бүлийн тодорхойлолт” (хх-ийн 3 дугаар хуудас),
-Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ИБД 210113070528 дугаартай Боржигон овогт Гонгорын Баянжаргал /РД:ЖЯ70111170/-ын “Нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар” (хх-ийн 4 дүгээр хуудас),
-Боржигон овогт Гонгорын Баянжаргалын ЖЯ70111170 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 дугаар хуудас),
-Авгачууд овогт Сээрэвийн Түмэнбаярын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 дугаар хуудас),
-Авгачууд овогт Түмэнбаярын Баттулгын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 дугаар хуудас),
-Авгачууд овогт Түмэнбаярын Бат-Оргилын ЖЮ09240174 регистрийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 дугаар хуудас),
-Харган овогт Нямаагийн Энхтуяа, Хатгин овогт Дамдинжавын Дашдорж нарын тодорхойлолт (хх-ийн 9 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхээс:
-Хүсэлт гаргагчийн хүсэлтээр хамтран амьдарч байсан талаар тодорхойлолт гаргасан Н.Энхтуяа, Д.Дашдорж нарын гэрчийн мэдүүлэг (хх-ийн 23-26 дугаар хуудас) авсан байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч С.Түмэнбаяр нь “Г.Баянжаргалтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь тус шүүхэд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг гаргах эрхтэй байна.
4.Хүсэлт гаргагч С.Түмэнбаяр нь нөхөр Г.Баянжаргалтай 2003 онд танилцаж, 2003 оны 12 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан. Хамтран амьдрах хугацаанд 2 хүүхэдтэй болсон. 2007 онд хүү Т.Баттулга, 2009 онд хүү Т.Бат-Оргил нар төрсөн. Нөхөр Г.Баянжаргал нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өвчний улмаас нас барсан. Бид хамтран амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулаагүй байсан. Биднийг 2003 оны 12 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан үйл баримт тогтоогдож байна.
5.Хүсэлт гаргагч С.Түмэнбаяр нь нөхөр Г.Баянжаргалтай 2003 оны 12 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь:
-Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ИБД 210113070528 дугаартай Боржигон овогт Гонгорын Баянжаргал /РД:ЖЯ70111170/-ын “Нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар” (хх-ийн 4 дүгээр хуудас),
-Боржигон овогт Гонгорын Баянжаргалын ЖЯ70111170 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 дугаар хуудас),
-Авгачууд овогт Сээрэвийн Түмэнбаярын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6 дугаар хуудас),
-Авгачууд овогт Түмэнбаярын Баттулгын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 дугаар хуудас),
-Авгачууд овогт Түмэнбаярын Бат-Оргилын ЖЮ09240174 регистрийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 дугаар хуудас),
-Гэрч Н.Энхтуяагийн “С.Түмэнбаяр, Г.Баянжаргал нар 2003 онд Дорнод аймагт хамт амьдарч байсан. Манайх 2015 онд Дорнод аймгаас Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд шилжиж ирсэн. Талийгаач Г.Баянжаргалын гэр манайхаас дараахан мөн Бор-Өндөрт шилжиж ирж байсан. С.Түмэнбаяр, Г.Баянжаргал нар 2003-2015 онд Дорнод аймагт амьдарч байгаад 2015 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 1309 тоот хашаанд амьдардаг байсан. С.Түмэнбаяр, Г.Баянжаргал нар дундаасаа 2 хүүхэдтэй. Том хүү Баянжаргалын Баттулга 10 дугаар ангид, бага хүү Баянжаргалын Бат-Оргил 9 дүгээр ангид суралцдаг. Том хүү Б.Баттулгыг яг хэддүгээр ангид сурдаг гэдгийг нь сайн мэдэхгүй. Г.Баянжаргал саяхан 2024 оны 5 сард өвчний улмаас өвчнөөр нас барсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 23-24 дүгээр хуудас),
Гэрч Д.Дашдоржийн “...2003 оноос Дорнод аймагт амьдарч байхад С.Түмэнбаяр, Г.Баянжаргал нар ханилж нийлээд 2 хүүхэдтэй болсон. Манай 2 ам бүл 2015 онд Дорнод аймгаас Бор-Өндөр суманд шилжиж ирж байсан. Тэгээд Баянжаргалыг бурхан болтол буюу 2024 оны 4 сар хүртэл нэг хашаанд хөрш амьдарч байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас), хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
6.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
7.Иймд хүсэлт гаргагч С.Түмэнбаярыг нөхөр Г.Баянжаргалтай 2003 оны 12 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.
8.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* регистрийн дугаартай Авгачууд овогт Сээрэвийн Түмэнбаярыг ЖЯ70111170 регистрийн дугаартай Боржигон овогт Гонгорын Баянжаргалтай 2003 оны 12 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ