Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 09

 

 

                                         

 

   2022          02           22                                      2022/ДШМ/09

 

 

 

Б.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Ууганзаяа

Шүүгдэгч Б.*******/цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг

нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов. 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн 2137000120033 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1970 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******гийн ******* РД:*******,

2.*******гийн ******* НЬ Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг Майхан хар гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 15-17 ны өдрүүдэд нөхөн сэргээлт нэрийдлээр ******* УБ улсын дугаартай ковшоор хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж, хайж, байгаль экологид 933,256 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас: *******гийн *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000/ таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 5,400,000/ таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Т930 маркийн ******* УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 30,000,000 /гучин сая/ төгрөг, 1 ширхэг шигшүүрийн үнэ 63,664/жаран гурван мянга зургаан зуун далан найман мянга хоёр зуун хорин дөрвөн/ төгрөг, 1 ширхэг гагнуурын аппаратын үнэ 116,000/нэг зуун арван зургаан мянган/ төгрөг, нийт 30,857,888/гучин сая найман зуун тавин долоон мянга найман зуун наян найман/ төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.******* нь “Майхан хар” гэх газар очиж эрэх хайх ажиллагаа хийсэн гэдэг нь нотлогдоогүй гэмт хэргийн шинжгүй байгаа тул Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр   сарын 17-ны өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.******* нь Алтай сумын Алтангадас багт “Майхан хар” гэх газар нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд ******* улсын дугаартай ковш жолоодуулан хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж, хайж байгаль экологид 933.256 төгрөгийн хохирол учруулсан нь гэм буруутайд нотлогдон тогтоогдсон. Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын давж заалдах журмаар гаргасан   гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            1.Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг  хангасан байна.

 

            2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагууд ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлгүй байна.

 

            3. Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Х.Түмэндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Төрийн сангийн 100160155402 тоот дансанд мөнгө нь орох ёстой учирсан хохирлоо төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-хх-190/

            Гэрч Н.Бямба-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ирсэн. Уугий гэх хүн намайг ажил хийхэд туслаад хоол хийгээд гал тогоо бариад өг гэсэн. Даргатайгаа нийлээд 6 хүн 2 хоног ажилласан.Надаас бусад нь шигшүүр дээр ажилладаг. ... ******* УБ гэсэн ковш-50, 1ш шигшүүр, Ланд-80 маркийн авто машин бас нэг машин байгаа, чиргүүлийн хажууд байгаа шигшүүр мотор бид нарыг ирэхэд байсан, Нэг өдөр шороо шигшсэн,...шигшсэн шороогоо малтсан нүхэнд хийж газар тэгшилсэн” гэх мэдүүлэг /1-хх-32-33/ 

            Гэрч С.Баяртын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай авга ах болох Б.******* Алтай сумын Алтангадас багт нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл авлаа гэж хэлээд “Майхан хар” гэх газар 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дагуулж ирсэн. ******* ах болон бусад хүмүүстэй нийлээд 6 хүн байсан.Зөвшөөрөл байгаа эсэхийг

            Гэрч П.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С.Ариунбаатар Алтай сумын “Майхан хар”-д эвдэрсэн талбай янзлах нөхөн сэргээлт хийх зөвшөөрөлтэй бичигтэй хүмүүс байгаа тэр газарт очиж нөхөн сэргээлт хийнэ гээд явцгаасан. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр очсон. 16-ны өдөр гагнуур хийж өнжсөн, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр С.Мөнхбат ковшоор шороо түрж, баригч шигшүүрэн дээр шороо асгаж байхад ковш эвдрээд С.Ариунбаатар, Б.******* бид гурав Булган сум руу сэлбэг авахаар явсан юм.Сэлбэгээ аваад Алтай сумын  “Майхан хар” гэдэг газар буцаад очиход цагдаагийн алба хаагчид ирсэн байсан, ...Би  2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шигшүүр төмөр,ковшид гагнуур хийсэн” гэх мэдүүлэг /1-хх-37,113-114/

Гэрч  С.Ариунбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.******* гэх хүн 2019 оны 4 дүгээр сарын эхээр надтай уулзаад надад Алтай сумын Тамгын газрын дарга Д.Баатарсүрэнгийн гарын үсэгтэй албан бичиг үзүүлээд Алтай сумын Алтангадас багийн нутаг “Майхан хар” гэдэг газарт нөхөн сэргээлт хийнэ гэсэн.Тэр бичгэн дээр “Алтайн хишиг говь” нөхөрлөлд Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг “Майхан хар”  гэдэг газарт нөхөн сэргээлт хийхийг  зөвшөөрөв” гэсэн утгатай бичиг байсан. Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ бид гурав 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Булган сумаас Алтай сумын Алтангадас багийн нутаг “Майхан хар” гэдэг газарт миний ковшийг авч очсон. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Бат-Эрдэнэ бид нар ковшид гагнуур хийсэн,маргааш нь  2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр С.Мөнхбат ковшоор шороо түрсэн.Бямба-Очирыг тэр газарт ажил хийлгэхээр дагуулж явсан.” гэх мэдүүлэг/1-хх-110-111/

Гэрч Б.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Алтайн хишиг говь” нөхөрлөл 2018 онд байгуулагдсан.Одоогоор манай нөхөрлөлд ямар нэгэн эд хөрөнгө байхгүй. “Алтайн хишиг говь” нөхөрлөл “Хавтаг богд” ХХК-тай Алтай сумын Алтангадас багийн нутаг “Майхан хар” гэдэг газарт эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийж гүйцэтгэх талаар гэрээ хийх талаар ярилцаж байгаад энэ компани алга болчихсон дахиж ирээгүй.” гэх мэдүүлэг /1-хх-128-129/

Гэрч С.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... С.Ариунбаатар намайг ковш бариад өг гэхээр нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр очсон. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ковш барьж эвдэгдсэн газрыг тэгшлэж, ковшоор шигшүүр лүү 3 удаа шороо хийсэн.” гэх мэдүүлэг /1-хх-42-43,62-63,66-67,103-104/

            Гэрч Б. Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Майхан хар” гэх газарт 2019 онд нөхөн сэргээлт зарлагдаагүй,2015,2017 онд нөхөн сэргээлт хийх тогтоол гараад 2018 онд хүчингүй болсон. 2017 оны 60 дугаар тогтоолоор “Хавтаг богд” ХХК-тай гэрээ байгуулсан боловч тогтоол хүчингүй болж гэрээ цуцлагдсан одоо ямар нэгэн гэрээ байхгүй гэсэн үг” гэх мэдүүлэг   /1-хх-ийн 44-45/

Гэрч Б.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”Сумын Засаг  даргын Тамгын дарга Д.Баатарсүрэнгийн албан бичгийг би “Алтайн хишиг нөхөрлөлд  өгсөн,энэ бичгийг би өөрөө төлөвлөж боловсруулсан.Засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн хуралд мэдэхгүй,дүү Б.******* бид хоёр ярьж байгаад тэдний нөхөрлөлийг оруулсан.Тухай үед цагдаагаас хүн ирвэл үзүүлэх бичиг хэрэгтэй гээд энэ бичгийг үйлдэх болсон юм.”   гэх мэдүүлэг /1-хх-38-39/

 Гэрч   Д.Баатарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Б.Алтангэрэл  дарга миний өрөөнд орж ирээд  “Алтайн хишиг говь” нөхөрлөлийн нэрээр нөхөн сэргээлт хийж Засаг даргад хүлээлгэн өгөхийг мэдэгдэх тухай албан бичиг төлөвлөж орж ирсэн. Энэ ажлыг өөрөө хариуцна та энэ дээр гарын үсэг зураад тэмдгээ дар гэхээр би тэр бичиг дээр би гарын үсэг зурж тэмдэг дарсан.”   гэх мэдүүлэг /1-хх-117/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-8-11,14-17,23,28/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-19-22,24,26,27,29-31,/

“Вендо” ХХК-ний 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №ХЦ21-23 дугаартай эд зүйлийн үнэлгээ /1-хх-226-227/

Байгаль экологид учирсан хохирол төлсөн баримт /1-хх-241/  

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ний 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №1-22 дугаар шинжээчийн дүгнэлт/1-хх-181-183/   

“Ашид билгүүн”ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн БГД 1000894 дугаар дүгнэлт /2-хх24-26/   зэрэг  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, хэрэгт хамааралтай ,ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.                                                                                                                                                                                                                                                                                                                         

4.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ын үйлдлийг прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд зааснаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хэргээр зүйлчлэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд зүйлчлэл тохирсон байна.

Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт буруугийн хэлбэрт нь тохирсон,  гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны болон шударга ёсны зарчмуудад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 5. Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын Б.*******д холбогдох хэрэг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар давж заалдах журмаар  гомдол гаргахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл бий болсон гэжээ. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Б.*******ын холбогдсон хэргийн үйлдлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан  бүхий л баримтуудыг мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар харьцуулж үнэлэхэд, түүнийг “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах,олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Харин шүүгдэгч Б.******* нь 2019 оны 4 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд “Алтайн хишиг говь” нөхөрлөлийн нэр дээр “нөхөн сэргээлт” хийх нэрийдлээр С.Мөнхбатаараар ******* УБ улсын дугаартай ковш жолоодуулан хууль бусаар  тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж, хайж байгаль экологид 933.156 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд учирсан хохирлыг төлж барагдуулсан хэргийн үйл баримт бүрэн, эргэлзээгүй тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.*******ын үйлдэлд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй нөхцөл байдал бий болоогүй бөгөөд энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол нотлох баримтад үндэслэгдээгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул тэдний гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

            1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 С.ӨМИРБЕК

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Н.ТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

6 хувь