Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 157/ШШ2024/00097

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:157/2024/00090

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Гэрэлт-Одод холбогдох 1,083,789 (нэг сая наян гурван мянга долоон зуун наян ес) төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Гэрэлт-Од нь Мобифинанс ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 10 сарын 22-ны өдөр 1400000675529 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.Гэрэлт-Од нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 07 сарын 22-ны өдөр сарын 2,2% хүүтэй 720,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

Б.Гэрэлт-Од нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. Б.Гэрэлт-Одын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 720,000 төгрөг, зээлийн хүү 307,139 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,650 төгрөг нийт 1,083,789 төгрөг гаргуулахаар байна.

Мобифинанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол Улсын Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.Гэрэлт-Одоос зээлийн гэрээний үүрэгт 1,083,789 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Жич: Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг Мобифинанс ББСБ-ын Хаан банк дахь 5077152233 тоот дансанд төлж болно.” гэжээ.

 

Хариуцагч Эцээд овогт Бямбаагийн Гэрэлт-Од шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ”Бямбаа овогтой Гэрэлт-Од миний бие нь “Мобифинанс” ББСБ ХХК-иас 720,000 төгрөгийн зээл авсан. 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. 1,083,789 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.” гэжээ.  

                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Б.Гэрэлт-Одод холбогдуулан “1,083,789 (нэг сая наян гурван мянга долоон зуун наян ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ” ХХК, хариуцагч Б.Гэрэлт-Од нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр №140000675589 дугаартай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, зээлийн үндсэн зээл 720,000 төгрөг, зээлийн хүү 307,139 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,650 төгрөг нийт 1,083,789 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Гэрэлт-Од нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,083,789 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

            5.Хариуцагч Б.Гэрэлт-Од нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,083,789 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

6.Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,561 төгрөгийн тал хувь болох 15,280 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 15,280 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.Гэрэлт-Одоос улсын тэмдэгтийн хураамж 15,280 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,083,789 (нэг сая наян гурван мянга долоон зуун наян ес) төгрөгийг хариуцагч Б.Гэрэлт-Од нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,561 төгрөгийн тал хувь болох 15,280 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 15,280 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.Гэрэлт-Одоос улсын тэмдэгтийн хураамж 15,280 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобифинанс ББСБ ХХК-нд олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Гэрэлт-Од нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ