| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00286/И |
| Дугаар | 103/ШШ2024/00326 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2024/00326
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* 6 дугаар гудамжны 5 тоотод оршин суух, ******* *******т холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 317,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь ******* *******т холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 317,160 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* 13 дугаар гудамжны 06 тоотод оршин суух иргэн гэрт "Мөнгө өгөх гэж байхад нэхлээ, гэж дуудлаа" гэх шалтгаанаар хохирогч рүү ширээн дээр байсан цайны аягыг шидсэний улмаас түүний эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэн хацар хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Н.*******т холбогдох хэргийг хянан хэлэлцээд 2020/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Н.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас иргэн (91090431)-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч ******* дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гэмтлийн оношоор яаралтай тусламж үзүүлэн 317,160 (гурван арван долоон мянга, нэг зуун жаран) төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд Н.*******аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 317,160 (гурван зуун арван долоон мянга нэг зуун жаран) төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, ******* тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1- т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* миний бие ******* дүүргийн ******* газраас нэхэмжилсэн 317,160 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Н.******* нь 317,160 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******т холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 317,160 /гурван зуун арван долоон мянга, нэг зуун жаран/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 10,165 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 5,082 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ