Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2024/00327

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* 3-5 тоотод оршин суух, ******* овогтой ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* 1А тоотод оршин суух, ******* холбогдох 5,207,9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч нь хариуцагч Г. холбогдуулан 5,207,9 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай охин хамт дунд сургууль төгссөн ангийн найз хамаатны ах гэх хүн мөнгө байвал сургуульд чинь оруулж өгч чадна гэсэн байсан. Ингээд манай охин бидэнд хэлж би гэх хүнтэй нь утсаар нь холдбогдон асуухад ямар ч байсан 9 сарын 1-нд орохоор болсон гээд 6 сард нь урьдчилгаа 2,500,000 төгрөгийг өөрийн 50342932 тоот дансанд шилжүүлж авсан. Үүнийг би өөрийн 21028104 тоот харилцах данснаас утгаар шилжүүлсэн. Дараа нь 8 сард охиныхоо 20662766 данснаас ын 50342932 тоот дансанд шилжүүлж хэлсэн мөнгийг нь бүрэн төлсөн. Гэвч нь утсаа авахгүй байсан тул хүүхдийг маань оруулж чадахгүй юм байна гэж бодоод өгсөн мөнгөө нэхэхэд одоо надад хамаагүй явдаг газраар нь яв яах гэж миний дансанд мөнгө хийсэн юм. Хэрэв оруулж чадахгүй байсан бол энэ талаараа надад хэлсэн бол ийм аргаар охиноо сургуульд оруулахгүй байсан. Иймд овогтой аас Сургуульд оруулж өгнө гэж авсан 5,000,000 төгрөг, мөн ******* руу дүү явуулж уулзуулж хөөцөлдүүлсэн зардал 207,9 төгрөг буюу нийт 5,207,9 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.******* гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Г. би өөрийн дансандаа аас шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг хүлээн авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 5,207,9 төгрөгийг 2024 оны 05 дугаар сараас 30-наас 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сар бүрийн 30-ны өдөр 520,7 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч Г. нь төлбөр төлөх хугацаан дээр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Н.******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох 5,207,9 /таван сая, хоёр зуун долоон мянга, таван зуун далан есөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь төлбөрийг 2024 оны 05 дугаар сараас 30-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сар бүрийн 30-ны өдөр 520,7 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 49,136 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.аас 49,136 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ