Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2024/00332

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* гудамж, 9/1 тоотод байрлах, ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* 6 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, ******* *******, ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 21,967,458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь ******* *******, ******* ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 21,967,458 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч М.*******, О.******* нар нь ******* банкны ******* салбарын тооцооны төвөөс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ/264 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 14,380,106.74 төгрөгийг жилийн 16,8%, сарын 1.4% хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлого барьцаалуулан зээлийг авсан. 2018 оны 11 дугаар сарын 27-ны өдөр №35/264 тоот дугаартай зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээл 2,708,136 төгрөг, зээлийн хүү 1,283,309 төгрөг нийт 3,991,446 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас №ЗГ/264 тоот гэрээт зээл хугацаа хэтэрч 1713 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №31/264 тоот гэрээг цуцлах 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Үндсэн зээлийн үлдэгдэл 11,671,970.74 төгрөг, Зээлийн хүү 9,845,066.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 443,921.15 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 6,500 төгрөг, Нийт 21,967,458.07 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.*******, О.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.*******, О.******* бид нар нь ******* банкнаас нэхэмжилсэн 21,967,458 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч М.*******, О.******* нар нь 21,967,458 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******, ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 21,967,458 (хорин нэгэн сая, есөн зуун жаран долоон мянга, дөрвөн зуун тавин найм) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,787 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 133,894 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч М.*******, О.******* нараас 133,894 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ