Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2024/00333

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн 9 дугаар хороо, ******* *******, 7 давхар, 712 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* 16 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, ******* овогтой холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 502,961 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч М. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 502,961 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: "******* ******* ББСБ" ХХК нь ******* овогтой 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 00739 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 350,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.65 хувийн хүүтэй 2000020138 тоот зээлийг банк дахь 5750444 тоот дансанд, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 133,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.9 хувийн хүүтэй 2000053936 тоот зээлийг банк дахь 5750444 тоот дансаар зээлдэгч нь шилжүүлэн авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-04-16-ны өдрийн байдлаар: 2000020138 тоот зээл 2024 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр дуусч үндсэн зээлээс 103,814 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 246,186 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 189 хоног/ зээлийн гэрээний 90 + хугацаа хэтэрсэн 99+0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 111,654 төгрөг + шимтгэл 0 төгрөг, хүүнд төлсөн 28,706 төгрөгийг хасаж нийт хүү 82,948, Нийт дүн 329,134 төгрөг, 2000053936 тоот зээл 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 133,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 151 хоног/ зээлийн гэрээний 90 + хугацаа хэтэрсэн 61+0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 39,497 төгрөг + шимтгэл 1,330 төгрөг, хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 39,497, 173,827 төгрөг болсон. Иймд үндсэн зээл 379,186 төгрөг, хүү 122,445 төгрөг, шимтгэл 1,330 төгрөг, нийт 502,961 /таван зуун хоёр мянга есөн зуун жаран нэгэн/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 502,961 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нь 502,961 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******гийн холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 502,961 /таван зуун хоёр мянга, есөн зуун жаран нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,739 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,870 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ээс 7,870 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ