Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 124/ШШ/2023/0018

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

                 татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би ХЦ-ийн дугаар ангийн “Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 08-ны өдрийн А/01 дүгээр захирамжийн ХЦ-ийн дугаар ангид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХЦ-ийн дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Баруунтуруун сумын Засаг дарга шүүхэд хариу тайлбар ирүүлэхдээ манай Хилийн 0311 дүгээр ангийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй, “У” ХК-д 1675 га газар эзэмшүүлэхдээ манай эзэмшиж байсан газрыг давхцуулан эзэмшүүлсэн талаар тайлбар гаргаж ирүүлсэн байна. Газрын мэдээллийн санд “У” ХК нь 1606 га газар эзэмшдэг гэдэг нь харагдаж байна. Бид өмнө нь манай эзэмшиж байсан газрыг “У” ХК-д эзэмшүүлснийг мэдээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдлээ. Баруунтуруун сумын Засаг дарга ХЦ-ийн дугаар ангийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохгүйгээр дур мэдэн “У” ХК-д давхцуулан эзэмшүүлж бидний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн байна. Иймд Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 08-ны өдрийн А/01 дүгээр захирамжийн ХЦ-ийн дугаар ангид холбогдох хэсгийг хүчингүй болгож бидний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сумын Засаг даргын 2019 оны 01 дугаар сарын 08 -ны өдрийн А/01 дугаар захирамжаар 'У"- ХХК нь 3 дугаар багт үр тарианы зориулалтаар 1675 га газрыг эзэмшсэн боловч газрын кадастрын мэдээллийн санд 1606 га газар эзэмших эрхээр орсон байна.

Мөн Хилийн цэргийн 0311 дугаар анги 2011 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн А/51 тоот захирамжаар үр тарианы зориулалтаар 54 га газар эзэмшиж 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр газрын кадастрын мэдээллийн санд тус тус байгаа болно” гэжээ.

3. Гуравдагч этгээд “У” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удаанжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “У" ХК/РД: 2001314/ нь 1991 онд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн өмч хувьчлалаар 48.8 сая төгрөгийн дүрмийн сантайгаар анх байгуулагдсан бөгөөд тус компанийн үндсэн хөрөнгийн ихэнх хувь нь Баруунтуруун Сангийн аж ахуйн эзэмшилд байсан үр тарианы зориулалттай 2000 га талбай бүхий 1986 онд ашиглалтад орсон усалгааны систем, барилга байгууламжууд эзэлж байсан.

Тус компани нь өөрийн эзэмшил бүхий Увс аймаг, Баруунтуруун сум, 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах үр тарианы зориулалттай газрыг анх 2002 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрчилгээжүүлэн авсан буюу Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын захирамжаар 1639 га талбайг 1901000267 дугаар Газар эзэмших гэрчилгээний дагуу эзэмшиж ирсэн болно.

Улмаар газрын эрхээ Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/01 дүгээр захирамж, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу үр тарианы зориулалтаар нэгж талбарын 8502000861 дугаар бүхий 1675 га газрыг эзэмшиж, газар тариалангийн зориулалтаар усалгааны системийг бүрэн шинэчилж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.

Нэхэмжлэгч Хилийн 0311 дүгээр ангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад дурдсанаар "Баруунтуруун сумын Засаг дарга Хилийн 0311 дүгээр ангийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохгүйгээр дур мэдэн "У" ХК-д давхцуулан эзэмшүүлж бидний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн байна. Баруунтуруун сумын Засаг даргаас манай эзэмшиж байсан газрыг "У" ХК-д эзэмшүүлэх талаар огт мэдэгдээгүй. Иймд Баруунтуруун зумын Засаг даргын 2019 оны 01 сарын 08-ны өдрийн А/01 дүгээр захирамжийн Хилийн 0311 дүгээр ангид холбогдох хэсгийг хүчингүй болгож бидний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү" гэжээ.

Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй "У" ХК нь маргаан бүхий газрыг 1991 оноос хойш эзэмшиж, 2002 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу гэрчилгээжүүлэн эзэмшиж ирсэн тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3- т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэснийг зөрчиж "У" ХК-ийн эзэмшил бүхий газартай давхцуулан Хилийн 0311 дүгээр ангид газар олгосон нь хууль зөрчиж байна.

Мөн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцахад Хилийн 0311 дүгээр ангийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байх төдийгүй "Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А\01 дүгээр захирамжийн Хилийн 0311 дүгээр ангид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлээс 94 дүгээр зүйлд зааснаар Урьдчилан шийдвэрлэх журмаар Увс аймгийн Засаг даргад гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байх шаардлагыг хангаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэгч Хилийн 0311 дүгээр ангийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч ХЦ-ийн дугаар ангийн захирагч Д.Д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан эрхийнхээ хүрээнд 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 23 тоот албан бичгээр Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/01 дүгээр захирамжийн ХЦ-ийн дугаар ангид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа хоёр байгууллага харилцан тохиролцсоны үндсэн дээр бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ХЦ-ийн дугаар анги нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдуулан “Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 08-ны өдрийн А/01 дүгээр захирамжийн ХЦ-ийн дугаар ангид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХЦ-ийн дугаар ангийн захирагч Д.Дугаржав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, хүсэлтээ ирүүлсэн байна.

3. Иймд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

ХЦ-ийн дугаар анги нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХЦ-ийн дугаар ангийн “Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 08-ны өдрийн А/01 дүгээр захирамжийн ХЦ-ийн дугаар ангид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд зааснаар ХЦ-ийн дугаар анги нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ОЮУНГЭРЭЛ