Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 154

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                               

ТОГТООХ нь:

 

1. Ц.Т-ыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг захиалж, зохион байгуулж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн,  мөн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, биедээ болон бусадтай бүлэглэн хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,  

- Б.Б, О.Б нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

- Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар,

- О.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 /тав/ жил 01 /нэг/  сарын хугацаагаар хорих ялын зарим болох 01 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, Ц.Т-ын биечлэн эдлэх ялыг бүгд 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Т, О.Б нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 04 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-ын цагдан хоригдсон 197 /нэг зуун ерэн долоо/ хоног, Б.Б-ийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт заасныг баримтлан 20-12 УНН улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн, 20-12 УНН улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг эзэмшигч өмчлөгч Ц.Алтанцэцэгт буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

“Adidas” гэсэн бичигтэй хар хөх өнгийн, дөрвөлжин хэлбэртэй үүргэвч цүнхийг ялтан Ц.Т-т буцаан олгож,

-105,1 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах төрлийн бодис, зиплок түгжээ бүхий 2 ширхэг хоосон уут, “Mountain” гэсэн бичигтэй таггүй хуванцар сав, 2 нүх гаргаж цоолсон 1 нүхэнд нь цагаан өнгийн резинэн соруул хийсэн цагаан өнгийн таглаа, хоёр ширхэг нүх гаргаж цоолон шар, улаан өнгийн 2 ширхэг хуванцар соруул хийсэн ногоон өнгийн таглаа, “Pocket Scale” гэсэн бичигтэй хайрцагтай хар өнгийн жижиг гар жин, Samsung Galaxy A7 бичигтэй цагаан өнгийн хайрцаг, тээврийн хэрэгслээс хураан авсан гадуур нь битүү скочоор бүрж, баруун талд нь цэнхэр өнгийн лентээр нааж, урсан, дээр нь хар өнгийн үзгэн балаар 99200024 гэж бичсэн хар өнгийн гялгар уут 1 ширхэгийг тус тус зохих журмын дагуу устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан О.Б-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, ялтанд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харъяалах Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Б-д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Ц.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, ялтан нарын эдлэх ялыг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Ялтан, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

 

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ц.Т, Б.Б нарт авсан цагдан хорих,  ялтан О.Б-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД 

                                

                                   ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                                 П.ТУЯАТ