| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00387/И |
| Дугаар | 103/ШШ2024/00335 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2024/00335
| 2024 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 103/ШШ2024/00335 | ******* хот |
2024 05 27 103/ШШ2024/00335
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* 5 ******* *******, 7 давхар, 701 тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг дэх ******* дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүмүүжигч овогтой холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 987,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Ү. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 987,425 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр инвестментс ББСБ-тай СГ20210722-007 тоот Зээлийн гэрээ байгуулж, 1,099,900.00 төгрөгийг жилийн 34.8% хүүтэйгээр 24 сарын хугацаатай А-52 гар утас худалдан авах хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэггэй боловч уг хуваарийг зөрчиж нийт 653,000.00 төгрөг төлсөн ба 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй байна. 2023 оны 04 дугаар сарын 19-ний өдөр ******* Интернэшнл ХХК-д №2023/04/06 тоот Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ ний дагуу шилжүүлэн өгсөн болно. Зээлийн гэрээний 5.1.10 Зээлдэгч нь нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээлийн төлөлтийг Зээл эргэн төлөлтийн хувиар-ийн дагуу төлөөгүй /хуваарийг зөрчсөн/ тохиолдолд гэрээг цуцалж, нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, зээлийн үндсэн төлбөрийг гаргуулахаар шаардан нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 711,129.82 төгрөг, хүү 248,015.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,780.59 төгрөг, нотариатын зардал 13,500.00 төгрөг, нийт 987,425.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "******* Интернэшнл" ХХК-д олгож лэж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие ******* ******* ХХК-иас гаргасан 987,425 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож лэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нь 987,425 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар лэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч гийн холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 987,425 (есөн зуун наян долоон мянга, дөрвөн зуун хорин таван) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,248 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,124 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч гаас 14,124 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн ийн нэгэн адил албадан журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан лэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан лүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ