Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2024/00349

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2024/00349

******* хот

 

 

 

 

2024 05 31 103/ШШ2024/00349

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* *******, 6-6 тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******нуур дүүргийн 1 дүгээр хороо, ******* хороолол, 4 дүгээр байрны 85 тоотод оршин суух, ******* овгийн холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,250,418,19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,250,418,19 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн нь манай компанитай 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр № БН-СТГ/2023-113228 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,702,410 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар цахилгаан барааг худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу

Apple Iphone 14 Pro Max Space Black 128 GB MQ9P3ZP/A загварын гар утсыг Пи Си молл' ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч нь БН-СТГ/2023-113228 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4,702,410 төгрөг төлөх, *******ийн хүү 1,504,627,57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,380,62 төгрөг, нийт 6,250,418,19 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу огт төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ 311 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Санхүүгийн түрээсийн гэрээний 6.1-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 6.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, ээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний 6.7 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд зээлдэгч оос 6,250,418,19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-иас 6,250,418,19 төгрөг авсан нь үнэн. Одоо нэхэмжилж 6,250,418,19 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нь 6,250,418,19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,250,418,19 /зургаан сая, хоёр зуун тавин мянга, дөрвөн зуун арван найман төгрөг, арван есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,957 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 57,478 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч оос 57,478 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ