Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2024/00350

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2024/00350

******* хот

 

 

 

2024 05 31 103/ШШ2024/00350

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* ******* 7/1 тоотод байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******нуур дүүргийн хорих ******* дугаар ангид ял эдэлж байгаа, ******* овгийн ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 48,406,800,16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* банк ХК нь ******* овгийн ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 48,406,800,16 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Б. нь ******* банктай 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 41/04 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, фидуцын гэрээ байгуулж 28,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан жилийн 21,6 хувийн хүүтэй, сарын 1,8 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч Б. нь ******* банк ХК-тай 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан дугаар 41/04 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 41/04 тоот барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч Б. нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 41/04 тоот авто машин барьцаалсан хэрэглээний зээл авснаас хойш үндсэн зээлээс 5,458,280,56 төгрөг, үндсэн хүү 6,727,830,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,471,23 төгрөг тус тус төлсөн байна. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 41/04 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй боловч 2019 оны 12 дугаар сарын 24-нөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж нэхэмжлэгч ******* банк ХК-д хохирол учруулаад байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 талуудын хооронд байгуулсан 41/04 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 23,041,719,44 төгрөг, хүү 22,661,191,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,703,888,73 төгрөг, нийт 48,406,800,16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие овогтой нь ******* банкны молл салбараас 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 28,500,000 төгрөгийн хэрэглээний зээл авч улмаар 2019 оны 12 сараас ковид цар тахал болон үргэлжлүүлэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж төлөх чадваргүй болсон учир хүүгийн төлбөр олон үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрүүдийг нэхэмжлэлд дурьдсанаар 48,406,800,16 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч нарын бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Б. нь 48,406,800,16 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овгийн ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 48,406,800,16 /дөчин найман сая, дөрвөн зуун зургаан мянга, найман зуун төгрөг, арван зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399,984 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 199,992 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч 199,992 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ