| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00407/И |
| Дугаар | 103/ШШ2024/00351 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2024/00351
| 2024 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 103/ШШ2024/00351 | ******* хот |
2024 05 31 103/ШШ2024/00351
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* ******* чөлөө-9, ******* ******* байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* 6 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, ******* овгийн холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,536,373 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ХХК нь холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,536,373 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дараа төлбөрт Postpaid Mongoldoo 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90077700 дугаарын эзэмшигч болсон. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Samsung Galaxy A53 маркын гар утас 12 сарын хугацаатай лизингийн нөхцөлөөр авсан. нь гар утас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргээ үл биелүүлж 90077700 дугаарын 2024 оны 02 сарын байдлаарх төлбөр 615,873 төгрөг, 2024 оны 03 сараас 2024 оны 08 сар хүртлэх гар утасны лизинг болон ярианы төлбөрийн үлдэгдэл 915,000 төгрөг, нийт 1,530,873 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд гаас 1,536,373 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие зээлээр гар утас худалдаж авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 1,536,373 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч нарын бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нь 1,536,373 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овгийн холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1,536,373 /нэг сая, таван зуун гучин зургаан мянга, гурван зуун далан гурван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,532 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19,766 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч гаас 19,766 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ