| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00397/И |
| Дугаар | 103/ШШ2024/00345 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2024/00345
| 2024 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 103/ШШ2024/00345 | Улаанбаатар хот |
2024 05 30 103/ШШ2024/00345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******73 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт, ******* дүүрэг дэх ******* хэлтсийн ******* тасгийн ажилтай, ******* дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны 120 тоотод оршин суух, овгийн сайханы ******* зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хүсэлт гаргагч: Ц.сайхан
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.сайхан нь Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албаны ******* аймаг дахь салбарт дэд ахлагч цолтой шүхэрчин, гал сөнөөгчөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч нь шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Ц.сайхан шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ц.сайхан миний бие *******91 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албаны ******* аймаг дахь салбарт шүхэрчин, десантын гал сөнөөгчөөр дэд ахлагч цолтой томилогдож ажиллаж байгаад *******94 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр гарсан. Энэ хугацаанд байгууллага маань тушаал гаргаж чөлөөлөхдөө дэд ахлагч цолыг тушаалд бичээгүй орхигдуулсан, архиваас энэ талаарх баримтыг шүүлгэж үзэхэд цалингийн түүвэрт цолны мөнгө гэж тэмдэглэгдсэн байна. Одоо тэтгэвэрт гарах гэтэл нийт ажилласан жил тэтгэвэрт гарах жилд хүрэхгүй байна. Иймд намайг *******91 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс *******94 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дэд ахлагч цолтой шүхэрчин, гал сөнөөгчөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхээс хэрэгт авагдсан: Иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Түймэр эсэргүүцэх Агаарын харуулын албаны ******* аймаг дахь салбарын даргын тушаалын хуулбар, ******* аймгийн Байгалийн гамшигтай тэмцэх салбарын даргын тушаалуудын хуулбар, ******* аймгийн Онцгой байдлын газрын тодорхойлолт, ******* аймгийн архивын тасгийн цалингийн түүврийн хуулбар, фото зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч Ц.сайханы шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.сайхан нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд ******* зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлтээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэж байна.
Ц.сайханыг Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албаны ******* аймаг дахь салбарын даргын *******91 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар гал сөнөөгчийн ажилд авсан боловч дэд ахлагч цол олгосон талаар тушаалд бичигдээгүй байх тул дэ******* үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах ******* хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний тухайн байгууллагад дэд ахлагч цолтой ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
Тэрээр тухайн үйл баримтаа тогтоолгох зорилгоо Хуульд зааснаар тэтгэврээ тогтоолгох гэж тодорхойлжээ.
Хүсэлт гаргагч нь *******91 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс *******94 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албаны ******* аймаг дахь салбар, ******* аймгийн Байгалийн гамшигтай тэмцэх салбарт тус тус шүхэрчин, гал сөнөөгчөөр ажиллахдаа *******92 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс *******94 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд буюу 26 сар дэд ахлагч цолтойгоор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албаны ******* аймаг дахь салбарын даргын *******91 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Ц.сайханыг гал сөнөөгчөөр томилсон, *******92 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай Шүхрээр дадлагын буулт хийх тухай тушаалаар ПТЛ-72 шүхрээр бууж дадлагажих хүмүүсийн нэрсийг хавсралтаар баталж, хавсралтын 3 дугаарт Ц.сайхан гэж бичигдсэн байна. /хх-ийн 5, 8-9 дүгээр тал/
- Байгалийн гамшигтай тэмцэх салбарын даргын *******93 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай Шагнах тухай тушаалаар ******* аймаг үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тохиолдуулан ой хээрийн түймэр байгалийн гамшигтай тэмцэх ажилд идэвхи зүтгэл гаргасан Ц.сайханыг шагнаж урамшуулсан, *******94 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар овогтой сайханыг өөр газар шилжих болсон тул өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 6-7 дугаар тал/
-******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 08/108 дугаартай лавлагаагаар Ц.сайханы ажиллаж байхдаа авч байсан цалингийн түүвэр гарч ирсэн. Уг түүвэрт: *******92 оны 11 дүгээр сараас эхлэн *******94 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд сар бүр цолны мөнгө 100-400 төгрөг авч байсан байна. /хх-ийн 11 дүгээр тал/
-******* аймгийн Онцгой байдлын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 37/156 дугаартай тодорхойлолтод: сайхан нь *******91-*******94 онд ******* аймгийн Байгалийн гамшигтай тэмцэх салбарт шүхэрчин гал сөнөөгчөөр ажиллаж байсан бөгөөд ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 08/108 дугаар цалингийн түүврийн лавлагааг үндэслэн Ц.сайхан нь 15 сар цолны мөнгө авсан болохыг тодорхойлов гэжээ. /хх-ийн 10 дугаар тал/
- Хавтаст хэргийн 12 дугаар талд ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зураг авагдсан байна.
- Дэ******* баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэн Ц.сайханыг дэд ахлагч цолтой, гал сөнөөгч, шүхэрчинээр ажиллаж байсан болохыг тогтоон шийдвэрлэв.
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар овгийн сайханыг *******91 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс *******94 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албаны ******* аймаг дахь салбар, ******* аймгийн Байгалийн гамшигтай тэмцэх салбарт тус тус шүхэрчин, гал сөнөөгчөөр ажиллахдаа *******92 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс *******94 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд буюу 26 сар дэд ахлагч цолтойгоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах *******тэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4, 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дэ******* хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ