Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 143

 

                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Я.Галбадрах, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхмэнд овогт Ядмаагийн Галбадрахад холбогдох эрүүгийн 201701000068 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

 Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмэг эх, эгч нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 2 дугаар гудамж 84 тоотод оршин суух хаягтай, одоо Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Анар хотхон 801 дүгээр байр, 177 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Энхмэнд овогт Ядмаагийн Галбадрах /РД:УУ92021174/,  

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Я.Галбадрах нь 2016 оны 09 дүгээр сарын дундуур Хөвсгөл аймгийн нутгаас 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт грамм тодорхойгүй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч,   2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд дээрх бодисуудыг  Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Анар хотхоны 801 дүгээр байрны 177 тоотод байх гэртээ болон 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр биедээ болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хаанс Вилл хотхоны 104 дүгээр байрны 1001 тоотод тус тус хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Галбадрахаас: “...Би 2016 оны 8 дугаар сарын дундуур 7-8 залуучуудтай зураг авалтаар Хөвсгөл аймаг руу явсан. Бид нар Хөвсгөл аймагт 2 хоногоор явсан. Хөвсгөлд очсон эхний өдөр надтай хамт явсан залуучууд өвс гаргаж ирээд бид нар хамт хэрэглэсэн. Харин маргааш нь бид нар архи согтууруулах ундаа хэрэглэж байхад надад дахин өвс өгсөн. Би тухайн үед тэр өвсийг хэрэглээгүй халаасандаа хийсэн. Тэгээд нөгөө халаасандаа хийсэн өвсөө мартаад куртикээ шүүгээндээ хийгээд 2017 оны 3 дугаар сард куртикээ гаргаж ирэхэд нөгөө халаасанд хийсэн өвс гарч ирсэн. Тэгээд манай дүү гэртээ ганцаараа байна гэхээр нь гэрт нь очоод нөгөө халаасандаа байсан өвсийг хамт татсан...” гэв.

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд:

- 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Хан-Уул дүүргийн дуудлага мэдээллийн бүртгэлийн хуулбар /хх-ийн 62 дугаар хуудас/,

-2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн: “...Үзлэгийг ХУД-ийн 15-р хороо Хаанс Вилл хотхоны хашаа доторхи урагш харсан 1 орцтой 104 байранд хийв.Үзлэгийг үргэлжлүүлж урагш харсан шилэн хаалгатай орцоор орж урагш харсан хаалгатай цахилгаан шатаар 10-р давхарт гарахад хойш харсан 1001 тоот бор өнгийн хаалга байх ба уг хаалгаар орж цагийн зүүний дагуу үзлэгийг үргэлжлүүлэхэд зүүн талд бор өнгийн хувцасны шкаф байх ба...уг хаалганы үүдэн дээр цэнхэр тортой эд зүйл байх ба дотор нь “Сэнгүр” гэсэн бор өнгийн 3-н ширхэг хуванцар сав байв.Цэнхэр уутны дэргэдэх цагаан өнгийн уутыг асгаж дотор талыг нь үзэхэд 2 ширхэг ахуйн газны сав, комiх гэсэн уутнууд, 20x20 см хэмжээтэй хар гялгар уут байх ба хар үртэс мэт шатсан зүйлээр бохирлогдсон зүйлүүд байв.Дэргэд нь байсан талх гэсэн уутны догор талд Вита гэсэн бичигтэй хуванцар сав байх ба дотор нь хүрэн бор өнгийн наалдацтай, мөн дотор 100 төгрөгийг хуйлж нарийн болгон хийсэн байв....Үргэлжпүүлэн урагш харсан хаалгаар ороход зүүн талд цагаан өнгийн “Samsung” гэсэн угаалгын машин байх ба дээр нь ногоон саарал ургамлын үлдэц байв...цагаан өнгийн угаалтуур байх ба дээр нь 10 төгрөгийг нарийн болгож хуйлсан байх ба 2 тал нь шарласан байв...зүүн тийш харсан бор хаалгаар ороход цагаан өнгийн суултуур, зүүн талд цагаан өнгийн угаалтуур байх ба дээр нь цайвар цэнхэр хуванцар савыг шахаж нугалсан байдалтай байв...” зэргийг эд мөрийн баримтаар хураан...авав...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-15 дугаар хуудас/,

Мөрдөн байцаагчийн: “...”SE Multi-Drug screen test cup” гэсэн бичигтэй сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл шалгах тестээр Ядмаагийн Галбадрахыг шалгахад эхний 1 тест нь 2 зураастай, 2 дахь нь нэг зураастай, 3 дахь нь 2 зураастай, 4-5 дахь нь нэг зураастай, 6 дахь нь хоосон байв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

-Эд зүйлд үзлэг хийсэн: “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Khaans Vill” хотхоны 104 дүгээр байрны 1001 тоотод хийсэн үзлэгээр хураан авсан: 1. 20x20 см хэмжээтэй хар өнгийн гялгар уут байх ба хэргийн газрын үзлэгийн явцад 23x16 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутанд битүүмжлэн авсан байна. Уг уутан дотор хар өнгийн нунтаг үртэс мэт зүйл байх ба жинлэх боломжгүй байна. Хар өнгийн уутыг дэлгэн үзэхэд дотроо ногоон өнгийн зүйлийн наалдацтай байв. /уг зүйлийг шинжилгээнд хүргүүлэхэд шинжээчийн 2602 дугаартай дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн/ Зиплок түгжээ бүхий уутанд хийж №50 гэж дугаарлав. 2.Хэргийн газраас хураан авсан хар ногоон өнгийн ургамал мэт зүйлийг битүүмжлэн авсан 23x16 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут байна. Уутан дотор хар өнгийн зүйл нь жинлэх боломжгүй бага хэмжээтэй байв.Уг зүйлийг шинжилгээнд хүргүүлэхэд шинжээчийн 2602 дугаартай дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн/ №51 гэж дугаарлав. З.Дотроо тугалган цаастай Вита бичиглэл бүхий шошготой 0,5 литрийн багтаамжтай цэвэр усны таггүй сав байх ба хажуу хэсэгт нь 0,5x1 см хэмжээтэй хайлуулж цоолсон, дотор нь базсан мөнгөлөг цаас байна. Мөнгөлөг цаасыг задлан үзэхэд дотор нь шатсан хар ногоон өнгийн ургамал мэт зүйл байх ба жинлэх боломжгүй байна. Уг зүйлийг шинжилгээнд хүргүүлэхэд шинжээчийн 2602 дугаартай дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн/. №52 гэж дугаарлав. 4. АН6120078 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт байх ба нилэнхүйдээ шарлаж хатсан байдалтай байна. Уг зүйлийг шинжилгээнд хүргүүлэхэд шинжээчийн 2602 дугаартай дүгнэлтээр Дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн/. №54 гэж дугаарлав. 5.АМ7367172 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт байх ба нилэнхүйдээ шарлаж хатсан байдалтай байна. Уг зүйлийг шинжилгээнд хүргүүлэхэд шинжээчийн 2602 дугаартай дүгнэлтээр дельта-9 тетрагидроканабинол илрсэн/. №53 гэж дугаарлав. б.Ямар нэгэн шошгогүй дунд хэсгээрээ нугаларсан 0,5 литрийн хэмжээтэй хуванцар сав.Уг зүйлийг шинжилгээнд хүргүүлэхэд шинжээчийн 2602 дугаартай дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн/. №55 гэж дугаарлав...” гэх тэмдэглэл, эд зүйлсийн гэрэл зургийг бэхжүүлэн авсан гэрэл зураг /хх-ийн 54- 58 дугаар хуудас/,

үзлэг хийсэн эд зүйлсүүдийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан /хх-ийн 59 дүгээр хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 2603 дугаартай дүгнэлт /хх-ийн 74-76 дугаар хуудас/,

         - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 2602 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

         -2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын гаргасан 406 дугаартай дүгнэлт /хх-ийн 95-96 дугаар хуудас/,

           

         Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд Я.Галбадрахын сэжигтэн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд:

Яллагдагч Я.Галбадрахын: “...Би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. ...Би 2016 оны 09 дүгээр сард Хөвсгөл аймагт зураг авалтын ажлаар явсан. Дуучид хамтлагийн ковер зураг авалт хийсэн бөгөөд тэр үед би өвс, мөс гэх зүйлийг олж авсан. Би тухайн үед зурагчны ажил хувиараа хийдэг байсан юм. Уг хамтлагийн залуучууд намайг өдрийн 160,000 төгрөгөөр хөлслөн авч явсан юм. Нэг хамтлагийн 4-5 хүн байсан бөгөөд мөн найзууд нь гэх мэт олон хүн цуг явсан. Би уг хамтлагийн нэр болон уг залуучуудын нэрийг тогтоож аваагүй. Зураг авалтын орой нь архи дарс, пиво ууцгаасан бөгөөд уг залуучууд өвс гаргаж ирж татаад байх шиг байсан. Би уг өвснөөс нь тэгэхэд анх удаа сорж үзсэн. Надад ямар нэгэн мэдрэмж төрөөгүй ямар төрлийн өвс татаж байгааг нь би мэдээгүй. Тухайн үед тамхи гэж бодоод сорсон. Шөнө дундын үед зарим хүмүүс нь унтаад би уг залуучуудын 2 залуутай нэг машинд цуг сууж юм ярьсан. Миний санаж байгаагаар уг 2 залуугийн нэгийг Гукс, нөгөөг нь Жепри гэж дуудаад байх шиг байсан. Тэгээд уг 2 залуу цагаан өнгийн давс шиг зүйл гаргаж ирээд тарианы усны шилэнд хийгээд доороос нь асаагуураар асаагаад ууршсан утааг нь ундааны соруулаар сороод чи үзэх үү гэхээр нь би хар тамхи байж магадгүй гэж бодоод тухайн үед сороогүй, харин үлдсэнийг нь аваад өмсөж явсан цувны халаасанд хийсэн. Би тэр 2 залуугаас жоохон өвс болон мөс гэх зүйлийг аваад цувныхаа халаасанд хийсэн байсан бөгөөд орой нь унтахдаа цуваа цүнхэндээ хийгээд унтсан. Тэгээд гэртээ маргааш нь очоод цүнхтэй хувцасаа гаргаад нөгөө өвс, мөс хийсэн улаан өнгийн куртикээ гаргаж ирээд гадаа хүйтэрч өвөл болох гэж байсан учир чемондандаа хийгээд далд хийсэн. Тэгээд би өмсөж явсан хувцасны халаасанд өвс, мөс гэх зүйл байсныг мартсан байсан. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гадаа дулаарсан байсан учир би улаан өнгийн куртикээ чемонданаасаа гаргаж ирж өмсөөд халаасанд нь нөгөө зун олж авсан өвс, мөс гэх бодис байгааг мэдсэн. Өвс нь хар өнгийн ууттай, мөс нь тарианы усны шил дотроо байсан. Би гэрээсээ өглөө 10 цагийн үед гарсан ба уг зүйлүүдийг аваад гарсан. Тэгээд 120 мянгат орж хүнтэй уулзах гэж яваад 13 дугаар байрны орцонд орсон. Тэнд байх хугацаандаа нөгөө тарианы усны шилтэй мөс гэх зүйлийг нь ганцаараа хэрэглэсэн бөгөөд байрны хажуу талын дэлгүүрээс соруултай ундаа аваад Жепри, Гукс нар сорж байсан шиг сорж хэрэглэсэн. Би уг зүйлийн утааг 2 сороод дууссан. Би уг соруул шил 2-ыг гадаа гаргаад хаячихсан. Би 120 мянгатад байж байгаад Мөнхтөмөр гэх Нисэхэд байдаг залуу руу утсаар яриад ахын дүү пивоны мөнгө байна уу ганц 2 пиво уух уу гэтэл Мөнхтөмөр би гэртээ Жигүүрийн хамт байна манай нэг найз пиво авчирч байгаа та хүрээд ирэхгүй юу гэж хэлэхээр нь би 3 цаг орчмын дараа очсон. Гэрт нь ороход Жигүүр, Мөнхтөмөр нар үл таних нэг залуугийн хамт байсан бөгөөд уг залууг Пүрэвбаатар гэж байсан. Гэрт нь ороод нэг том лааз пивотой байсан бөгөөд би бас нэг лааз авч ороод 1 лааз пивийг нь ууж дуусгасан.Тэгээд би халааснаасаа өвсөө гаргаж ирээд татахаар болоод Мөнхтөмөр, Жигүүр нарт харуулсан, тэд нар энэ юу юм бэ гээд байхаар нь би тамхи л гэж хэлсэн. Би урд өмнө уг өвс гэх зүйлийг хэрэглэж үзээгүй учир өвсөө хийж сорох саваа хийж чадахгүй урд нь харж байсан сонсож байсан зүйлээ дуурайж хийхийг оролдсон. Эхлээд нэг шошгогүй цэвэр усны саванд гуурс шиг зүйл шургуулаад нөгөө надад байсан хар ууттай өвснөөсөө хийгээд сорох гэтэл болохгүй сорогдохгүй байхаар нь тэр саванд татахаа болиод дахин нэг цэвэр усны савыг цоолоод хуйлсан мөнгө шургуулаад, нэг талд нь тугалган цаас шургуулаад хуйлсан мөнгөөр сорж хэрэглэсэн. Би уг зүйлий 00-ынх нь өрөөнд ганцаараа хийчихээд Жигүүр, Мөнхтөмөр, Пүрэвбаатар нарыг дуудаад энэнээс сорж үзэх үү гээд нэг нэг соруулсан. Тэд нар уг зүйлийг татаж чадахгүй нэг сороод ханиалгаад гараад явсан. 2 дахь ундааны саваар хийсэн зүйлээс бол 4-үүлээ сорж хэрэглэсэн. Би өөрт байсан бүх өвсөө татаж хэрэглэсэн. Их жоохон хэмжээтэй, атганы тал хүрэхгүй 2 хуруу хэмжээтэй л өвс байсан учир хэд хэд сороод дууссан. 2 сав, 2 хуйлсан мөнгө, тугалган цаас зэргийг хогийн уутанд хийчихсэн байсан. Бид нар хоол иднэ гээд Пүрэвбаатар гэр лүүгээ явлаа замдаа хогоо хаячихъя гээд хогийн уут аваад гарсан чинь 2 цагдаа орж ирээд бид нарыг баривчилсан. ...Би тэр хамтлагийн нэрийг санахгүй байна. Миний мэдэхийн амьд хөгжмийн хамтлаг байсан бөгөөд дуу клип байдаг талаар мэдэхгүй байна.Одоо би Жепри, Гукс нарыг харвал таних байх. Гукс гэдэг нь биеэрээ битүү шивээстэй 24-25 настай 165 см орчим өндөртэй туранхай биетэй, Жепри нь 175 см өндөртэй, халзан, мөн 24-25 насны залуу байсан...Жигүүр, Мөнхтөмөр, Пүрэвбаатар нь юу татаж байгаагаа мэдээгүй, хар тамхи, мансууруулах бодис гэдгийг нь мэдээгүй. Би бол мэдэж байсан. Би тэд нарт уг өвсний талаар тайлбарлаж өгөөгүй...Өвс, мөс гэх зүйл надад байгааг хэн ч мэдээгүй, би уг зүйлүүдээс хэн нэгэнд өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-123 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 148 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 149 дүгээр хуудас/

            Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 150 дугаар хуудас/,

Боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 152-156 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

             Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

Шүүгдэгч Я.Галбадрах нь 2016 оны 09 дүгээр сарын дундуур Хөвсгөл аймгийн нутгаас 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт грамм тодорхойгүй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч,   2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд дээрх бодисуудыг  Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Анар хотхоны 801 дүгээр байрны 177 тоотод байх гэртээ болон 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр биедээ болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хаанс Вилл хотхоны 104 дүгээр байрны 1001 тоотод тус тус хадгалсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Хан-Уул дүүргийн дуудлага мэдээллийн бүртгэлийн хуулбар /хх-ийн 62 дугаар хуудас/,

-2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-15 дугаар хуудас/,

  Мөрдөн байцаагчийн: “...”SE Multi-Drug screen test cup” гэсэн бичигтэй сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл шалгах тестээр Ядмаагийн Галбадрахыг шалгахад эхний 1 тест нь 2 зураастай, 2 дахь нь нэг зураастай, 3 дахь нь 2 зураастай, 4-5 дахь нь нэг зураастай, 6 дахь нь хоосон байв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

-2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлсийн гэрэл зургийг бэхжүүлэн авсан гэрэл зураг /хх-ийн 54- 58 дугаар хуудас/,

-2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан /хх-ийн 59 дүгээр хуудас/,

        - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 2603 дугаартай дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн   “Я.Галбадрах 2017.03.06” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол /ТНС/, Метамфетамин /МАМР/ илэрсэн. Илэрсэн Тетрагидроканнабинол /ТНС/, Метамфетамин /МАМР/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 74-76 дугаар хуудас/,

      - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 2602 дугаартай дүгнэлтэнд: 1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Вита” гэсэн шошготой хуванцар сав, ямар нэгэн шошгогүй хуванцар сав, мөнгөлөг цаас, хар өнгийн гялгар уут, дотроо ургамал мэт зүйлийн үлдэгдэлтэй өнгөгүй гялгар уут, АН6120078 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, АМ7367172 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно... гэсэн дүгнэлт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

        -2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын гаргасан 406 дугаартай дүгнэлт

  1. Я.Галбадрах нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. Я.Галбадрах нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Я.Галбадрах нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  4. Я.Галбадрах нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. Я.Галбадрах нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.
  6. Я.Галбадрах нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  7. Я.Галбадрах нь сэтгэцийн хувьд одоогоор ял эдлэх чадвартай байна.
  8. Я.Галбадрахад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
  9. Я.Галбадрах нь мансуурах донтой, эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. гэсэн дүгнэлт /хх-ийн 95-96 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хараат байдлыг үүсгэж, донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлж, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, хүн амын эрүүл мэнд, удмын санд нөхөж баршгүй хор учруулдаг, нийгмийн хор,аюул уршигаар өргөн хүрээнд хамран сарниулдаг хортой үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх, эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах,тээвэрлэх,илгээх,борлуулах бүхий л үйл ажиллагааг хориглож, гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис гэдэгт Монгол Улсын олон улсын гэрээнд багтан орсон 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 1,2,3,4 дүгээр жагсаалтад орсон байгалийн болон нийлэг аливаа бодис, материалыг ойлгох бөгөөд хууль ёсны буюу зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх,зөвхөн эмчийн жороор олж авахаас бусад аргаар өөрийн эзэмшлийн болгосон, хувь хүний хувьд сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад аливаа хэрэглэсэн үйлдэл, тохиолдлийг “хууль бусаар олж авсан” гэж, уг бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл,цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах саванд байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус ойлгоно.

          Иймд шүүгдэгч Я.Галбадрахыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх, мөн дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд дээрх бодисуудыг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Анар хотхоны 801 дүгээр байрны 177 тоотод байх гэртээ болон, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр биедээ болон Хан-Уул дүргийн 15 дугаар хороо, “Хаанс вилл” хотхоны 104 дүгээр байрны 1001 тоотод болон биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Я.Галбадрах нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Я.Галбадрахад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №50 гэж дугаарласан 20х20 см хэмжээтэй хар өнгийн гялгар уут, зиплок түгжээ бүхий уутанд битүүмжилсэн, №51 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутанд битүүмжлэн авсан хар ногоон өнгийн үртэс мэт зүйл, №52 гэж дугаарласан дотроо тунгалаган цаастай вита бичиглэл бүхий шошготой 0.5 литрийн багтаамжтай цэвэр усны таггүй сав, №53 гэж дугаарласан АМ7367172 серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт, №54 гэж дугаарласан АМ6120078 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт, №55 гэж дугаарласан ямар нэгэн шошгогүй дунд зэргээрээ нугаларсан 0.5 литрийн хэмжээтэй хуванцар сав зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Галбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.