| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/03285/И |
| Дугаар | 184/ШШ2024/02249 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2024/02249
| 2024 04 25 |
184/ШШ2024/02249 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: ************************** тоотод байрлах, ************ ББСБ ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********************** тоотод оршин суух, ********** овогт *************ийн ************ /РД:*********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,129,728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Зээлдэгч ***************ийн ************ нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022.08.10-нд 7104420121 тоот "Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,980,000 төгрөгийн зээлийг 2.8%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 623,704 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 181,436 төгрөг, нийт 805,140 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 7105021495 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023.08.05-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7104420121 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 1,536,254 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 700,415 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 93,011 төгрөг, 7105021495 тоо гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 550,042 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 216,211 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 28,795 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 3,129,728 төгрөгийг зээлдэгч **************ийн ************аас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ************ ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 3,129,728 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 129,728 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************ ББСБ ХХК нь хариуцагч Д.************ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,129,728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.************ нь нэхэмжлэлийн шаардлага 3,129,728 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 129,728 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 04/3399 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ************ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.************ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,129,728 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.************ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,129,728 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 06 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 07 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 08 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 09 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 10 дугаар сарын 22-ны өдөр 129,728 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,026 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Д.************аас 32,513 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 32,513 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************ ББСБ ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ