Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2024/02253

 

2024 04 25

 

 

 

 

 184/ШШ2024/02253

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *********, ШУТИС-ийн 1 дүгээр байр, *********** тоот хаягт байрлах, ************/РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***********, ************** тоотод оршин суух, ********* овогт ************ийн ************ /РД:**********/-т холбогдох,

 

Сургалтын төлбөрт 3,099,808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургууль шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ШУТИС-ийн ҮТС-д 2022 онд Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр элсэн орсон оюутан бөгөөд 2022-2023 оны хаврын улиралд суралцах хугацаандаа 15 кредитийн 3,399,808 төгрөгний төлбөрөөс сургалтын төлбөрийг дутуу төлж 3,099,808 төгрөгийн өр төлбөртэй болсон. Өр төлбөрөө төлөхийг удаа дараалан шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд дээрх маргааныг 3,099,808 төгрөгийн гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үйлдвэрлэлийн технологийн ;ургуулийн нэхэмжлэлтэй Ч.************т холбогдох 3,099,808 төгрөг гаргуулах фгэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардпагыг хүлээн зөвшөөрч, уг гөлбөрийг 2024.06.15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.07.15-ны өдөр 1,000,000 гөгрөг, 2024.0.8.15-ны өдөр 1,098,808 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************нь хариуцагч Ч.************т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,099,808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.************ нь нэхэмжлэлийн шаардлага 3,099,808 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар 15-ны өдөр 1,000,000 гөгрөг, 2024 оны 08 дугаар 15-ны өдөр 1,098,808 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэхэмжлэлтэй Ч.************т холбогдох сургалтын төлбөрт 3,099,808 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэхэмжлэлтэй, Ч.************т холбогдох сургалтын төлбөрт 3,099,808 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн оны 07 дугаар 15-ны өдөр 1,000,000 гөгрөг, 08 дугаар 15-ны өдөр 1,098,808 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.************ээс улсын тэмдэгтийн хураамж 32,273 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100200900941 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ