Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 145

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч У.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Боорж овогт Уртнасангийн Билгүүнд холбогдох эрүүгийн 201726030618 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Чингилтэй дүүргийн 155 дугаар цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо “Орчлон” хороолол, 46-96 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боорж овогт Уртнасангийн Билгүүн /РД: УМ89102517/,

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч У.Билгүүн нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Тэнүүн” пивоны газарт  2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр М.Мөнхтулгыг “ахыгаа өмөөрлөө” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч У.Билгүүнээс: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч М.Мөнхтулгын: “...2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Тэнүүн” пабад хамаатны ах Баярмагнайтай уулзах гэж ороход Баярмагнай ах 2 найзтайгаа архи уугаад сууж байсан бөгөөд би эгч Мөнхзултай хань болоод хамт сууж байтал Баярмагнай ах болон хамт байсан 2 найз нар нь маргалдаад тэд нарын дунд зодоон эхэлсэн бөгөөд Баярмагнай ах салгаж байхаар нь би дундуур нь орж салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд би дийлэхгүй юм байна гээд орхиод хажуу талд байрлах буйдан дээр сууж байхад Билгүүн нь “чи хүргэн ахыгаа өмөөрлөө” гээд миний нүүрэн тус газар 1 удаа цохиод авсан. Тэгээд би босож чадахгүй нэлээд манаралтын байдалд орсон бөгөөд тэр үед манай найз Ганбат намайг сугадаад ариун цэврийн өрөө рүү ороод толинд хартал миний хамар хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №6812 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-22 дугаар хуудас/,

 

 Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч У.Билгүүнээс: “...2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Тэнүүн” пабад багын найз Баярмагнай, Батдэлгэр нар нь намайг ойрд уулзаагүй учир хамт ууж сууцгаая гэж дуудсан. ...Түүний дараагаар Баярмайгнайгийн багын найз нар нь гараад явсан. Тэр үед Баярмагнай, Батдэлгэр бид 3 сууж байгаад би Батдэлгэртэй тоглоом шоглоомоор нэг нэгнийгээ үгээр идэж байгаад маргалдаж эхэлсэн. Тэр үед Батдэлгэр нь миний толгой руу гараараа зөөлөн цохих үед Баярмагнай Батдэлгэр лүү уурлаж “боль та хоёр” гээд маргалдаад эхэлсэн юм. Тэр үед Баярмагнай Батдэлгэрийг цохиод авсан. Тэр үед би болиулах гээд очтол Батдэлгэр нь намайг цохиод авсан бөгөөд бид гурвын дунд зодоон эхэлсэн. Тэгээд удалгүй Батдэлгэр нь яваад өгсөн. Зодоон дуусахад Баярмагнай нь над руу хандаж “ямар учиртай дүүг маань цохьдог юм” гээд над руу уурласан. Би тэр үед архи нэлээд хэрэглэсэн байсан учир маргааны дараа Баярмагнайгийн дүүг “ахыгаа өмөөрлөө” гэх шалтгаанаар 1 удаа нүүрэн тус газар цохьсон. Тэгээд дараа нь эмнэлгээр хамт явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/,

-Захиргааны зөрчлийн бүртгэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч У.Билгүүн нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Тэнүүн” пивоний газарт  2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр М.Мөнхтулгыг “ахыгаа өмөөрлөө” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Мөнхтулгын мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №6812 дугаартай дүгнэлтэнд

  1. М.Мөнхтулгын биед баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд хаван цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо.
  2. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
  3. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. гэсэн дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

          2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-22 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

          Иймд шүүгдэгч У.Билгүүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.Билгүүн нь хохирогч М.Мөнхтулгын эмчилгээний зардал болон, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 500.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

            Дээрх гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүгдэгч У.Билгүүн, хохирогч М.Мөнхтулга нар нь харилцан тохиролцож сайн дураараа эвлэрсэн, төлөх төлбөргүй, гомдол саналгүй гэсэн учир шүүх үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, У.Билгүүн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.