| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/03168/И |
| Дугаар | 184/ШШ2024/02257 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2024/02257
2024 04 25
184/ШШ2024/02257
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ************ хороо, **************** хороолол, *************** тоот хаягт байрлах, ************ ББСБ ХХК /РД:*************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ************* хороо, ******************* гудамж, ************* тоотод оршин суух, ************ овогт **************гийн ************ /РД:**************/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,202,609.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... ************ ББСБ ХХК нь 2021 оны 09 дугаар сарын 23-ны өдөр 71-210902977 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 2,699,900 төгрөгийг, сарын 39,6 % хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-иас I PHONE 11 загварын гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн-Интернэшнл ХХК-ийн Хаан банкин дахь 51 11513488 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 3.2, 7.2.1-т ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлбөрийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2.3, 4.2.17 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 5.1.12-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн төлбөр 2,376,876.88 төгрөг, төлөх ёстой хүү 813,732.83 төгрөг нотариатын зардал 12,000 төгрөг нийт 3,202,609.71 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ************ ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 3,202,609.71 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 750,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 2,452,609.71 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************ ББСБ ХХК нь хариуцагч Д.************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,202,609.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.************ нь нэхэмжлэлийн шаардлага 3,202,609.71 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 750,000 төгрөгийг төлж, үлдэх 2,452,609.71 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 06/698 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ************ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,202,609.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,202,609.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 750,000 төгрөгийг төлж, үлдэх 2,452,609.71 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,192 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Д.************аас 33,096 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 33,096 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************ ББСБ ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ