Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 155

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарантуяа хөтлөн,

улсын яллагч Ц.Мөнхжаргал,

шүүгдэгч З.Доржзадавд, түүний өмгөөлөгч Я.Баатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суганц овогт Загарын Доржзадавдад холбогдох эрүүгийн 201624000795 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 04 ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 6, эх эгч, дүү нарынхаа хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт 3 гудамж 83 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Суганц овогт Загарын Доржзадавд /РД: ЙИ92090417/

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч З.Доржзадавд нь 2016 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Түргэний голын замд “Хонда Фит” маркийн 08-09 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй П.Гомбо-Очирт жолоогоо шилжүүлсний улмаас түүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч З.Доржзадавдаас: “...Намайг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний орой 19 цагийн үед гэртээ  байж байхад Болдбаатар манайд орж ирсэн. Араас нь талийгаач орж ирсэн. Тэр үед манай эгч ирээд гэртээ орсон. Тэр хооронд би Болдбаатар, талийгаач хоёрыг явж бай гэж хэлээд эгчийн машиныг унаад гарсан. Тэгээд Болдбаатар, талийгаач бид 3 шатахуун түгээгүүрийн газар очоод, дараа нь талийгаач дэлгүүр орж  2 литрийн пиво авчирсан. Тэгээд пиво уух гээд саад руу явах замд машины дугуй хагарсан. Дугуйгаа засуулаад сааданд очиж пивоо хувааж уугаад талийгаач бид хоёр Болдбаатарыг шатахуун түгээгүүрийн газар хүргэж өгөөд цаашаа явж байгаад цагдаагийн постны наана талийгаач жолоогоо сольё гэсэн. Би тухайн үед ажил хийгээд нойрмог явж байсан болохоор талийгаачид жолоогоо шилжүүлсэн. Тэгээд эмнэлэгт ухаан орсон...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд  хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвсүрэнгийн: “... Талийгаач машин барьдаггүй. Жолоо барих эрхийн үнэмлэх байхгүи. Гомдолтой байна 2016 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Доржзадавдын ар гэрийнх нь манайд ирж манай гэрийнхнийг авч явж ослын газарт очиход л миний хүү П.Гомбо-Очир нь газар дээрээ өнгөрчихсөн байсан. Тэрнээс бол ослын талаар мэдэх зүйл байхгүй. Оршуулгын зардалд З.Доржзадавдын ар гэрийнхнээс увуулж цувуулаад нийт 2.5 сая төгрөгийг өгсөн. Оршуулгын зардалд нийт 5 сая төгрөгийг зарцуулсан. Би нэхэмжлэх зүйлээ нарийвчлан гаргаж байгаад нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 21-22 хуудас/

Хохирогч З.Анхтуяагын “...Би төрсөн дүү З.Доржзадавдад машин барих зөвшөөрөл өгөөгүй. Харин намайг хувцас хунараа сольж байх хойгуур машины түлхүүрийг авч гарсан байсан. Гомдол санал байхгүй. Машин нь миний төрсөн аав Х.Загарын эзэмшилд байдаг. Гэхдээ аав маань 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өвчнөөр нас барсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

Гэрч Г.Болдбаатарын “...Бид нар архи бол уугаагүй, харин тэр үедээ З.Доржзадавд нь 1.5 граммын пиво хоёр ширхэгийг худалдаж авахуулахаар ...мөнгө өгөөд ...дэлгүүр лүү оруулж, пиво худалдаж аваад гарч ирсэн. Тэгээд бид нар тоглоомын сааданд дөрвүүлээ пиво уугаад суусан. Тухайн үед З.Доржзадавд нь машин барьж явсан. З.Доржзадавд нь пиво уух санаачлагыг гаргасан...” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 37 дугаар хуудас/

Гэрч Д.Цэцгээгийн “...Талийгаач машин барьдаггүй. ...би талийгаачийг жолоонд сууж жолооч бол гэж хэлж байсан боловч би машин барихгүй ээ гээд жолоонд суугаагүй юм. Миний хувьд машин барьж байхыг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/

Гэрч Н.Соронзонболдын “...2016 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цаг болж байсан байхаа З.Доржзадавд нь машинаа бариад жолоочийн хажуу талын суудал дээр Гомбо-Очир нь суугаад явсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 45 дугаар хуудас/

 

          Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд:

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны  09 дүгээр сарын 23-ны өдрийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн автотехникийн шинжээчийн №5541 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-61 дүгээр хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн эмнэлгийн шинжилгээний №1683 дугаартай дүгнэлт /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээчийн №7907 дугаартай дүгнэлт /хх-ийн 86 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн тусгай шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн №7906 дугаартай дүгнэлт /хх-ийн 87 дугаар хуудас/

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тусгай шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн №7892 дугаартай дүгнэлт /хх-ийн 91 дүгээр хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээчийн №7893 дугаартай дүгнэлт /хх-ийн 93 дугаар хуудас/,

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээчийн №4039 дугаартай дүгнэлт /хх-ийн 182 дугаар хуудас/,

        2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-10 дугаар хуудас/,

2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Автомашин, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17 дугаар хуудас/,

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Талийгаач П.Гомбо-Очир нь жолоочийн бүртгэлийн /ТРS/ санд бүртгэж үзэхэд бүртгэлгүй, жолоодох эрх олгогдоогүй талаарх Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвийн албан тоот /хх-ийн 122 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

            Шүүгдэгч З.Доржзадавд нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...П.Гомбо-Очир нь машин барьж явсан би зүүн урд талд нь жолоочийн хажууд сууж явсан.   Хэн нэгнээс машин барих зөвшөөрөл аваагүй. Жолооны үнэмлэх хүчингүй бөгөөд 2016 оны 05-р сард жолооны эрхээ хасуулсан. 0,5 граммын шилтэй пиво 3 ширхэгийг уусан. Жолооны эрхээ хасуулчихсан мөн жаахан пиво уучихсан байсан учираас би түүнийг машин баръя гэхээр нь бариулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 109-111 дугаар хуудас/,

            Шүүгдэгч З.Доржзадавд нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэгээд би гэр лүү оронгуутаа шүүгээн дээр байсан машины түлхүүрийг аваад машинаа жолоодоод хоёрдугаар буудал руу очсон чинь тэр 3 гурвуулаа буудлын урд талд зогсож байхаар нь машиндаа суулгаад колонкийн хойд талд байх хүнсний дэлгүүр лүү очиж 1.5 литрийн пиво хоёр ширхэгийг талийгаач худалдаж авсан. Тэгээд би нар саад руу очиж пивоо уугаад сууж байгаад 23 цагаас 00 цагийн хооронд гэр гэр лүүгээ харихаар болоод би машинаа бариад колонкийн хажууд зогсоод Соронзонболд, Болдбаатар нарыг буулгаж, лагер луу очих зорилгоор явж байгаад нэгдүгээр буудал өнгөртөл: талийгаач нь надад “чи жолооны эрхээ хасуулчихсан юм чинь би машиныг чинь бариад явъя” гэж хэлэхээр нь жолоогоо солиод явж байсан чинь гэнэт гэрэл гялбах шиг болсон. Тэгээд үүнээс хойш юу ч санахгүй байна. Нэг мэдсэн чинь гэмтлийн эмнэлэгт сэргэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-113 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 133 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 143 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байхаас гадна хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.   

 

          Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

Шүүгдэгч З.Доржзадавд нь 2016 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Түргэний голын замд “Хонда Фит” маркийн 08-09 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй П.Гомбо-Очирт жолоогоо шилжүүлсний улмаас түүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар хуудас/, хохирогч З.Анхтуяагын мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч Г.Болдбаатарын мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Д.Цэцгээгийн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрч Н.Соронзонболдын мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн автотехникийн шинжээчийн №5541 дугаартай дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Хонда пит” маркийн 08-09 УНО улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.
  2. Уг автомашинд баруун, зүүн урд, хойд далбаа, баруун талын хоёр хаалга, зүүн урд хаалга, урд баганууд, капот, дээвэр, арын хаалга, арын шил, салхины шил, баруун талын хаалгын шилнүүд, урд гурвалжин шилнүүд, баруун талын хажуугийн шил, баруун урд дугуйн обод, баруун урд амортизатор, урд хөндөл, хөргөлтийн радиатор, агаар шүүр, зүүн их гэрэл, хурдны хайрцаг, жолооны аппарат, арын гэрлүүд, арын бамбай зэрэг эд ангиуд эвдэрэл гэмтэлтэй, аюулгүйн хийн дэр ажиллаж задарсан, баруун урд дугуйн хээний гүн стандарт шаардлага хангахгүй байна.
  3. Баруун урд дугуйн хээний элэгдлээс бусад эвдрэл, гэмтлүүд ослын үед үүсэн тул осол гарахад нөлөөлөхгүй.
  4. Осол хэргийн материалд тоормосны мөргүй, тоормосны системийн ажиллагааг бүрэн шалгах боломжгүй тул баруун урд дугуйн хээний гүн осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй.
  5. Шингэн удирдлагатай, АВS системээр тоноглогдсон тоормостой. 4 дугуйн тоормосны хавчигч, тэлэгчүүд ажиллана.
  6. Автомашин асаж, өөрөө явах боломжгүй АВS системийн ажиллагаа, зам дээр мөр үүсэх эсэхийг тодорхойлох боломжгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 59-61 хуудас/,

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн эмнэлгийн шинжилгээний №1683 дугаартай дүгнэлтэнд

  1. Талийгаач П.Гомбо-Очирын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархи, цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл, гавлын суурь ясны баруун, зүүн талын чулуулаг хэсгийн хугарал, тархины 2 тал бөмбөлгийн духны дэлбэн, бага тархины 2 тал бөмбөлгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дух, дагзны хуйхны цус хуралт, баруун 4,5,6,7-р хавирганы хугарал, 2 уушигны ар гадаргуугийн тархмал няцрал, цус хуралт, гол судасны дагуух зөөлөн эдийн цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн язрал, хэвлийн хөндий дэх цус хуралт, баруун гарын атгаал ясны далд хугарал, зүүн гарын атгаал ясны ил хугарал, дух, зүүн хөмсөг, зүүн дээд зовхи, зүүн доод зовхи, зүүн хацар, шанаа, зүүн чихний дэлбэн, хэвлийн урд хана, зүүн гуя, баруун шуу, тохойнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Талийгаач нь дээрх оношинд дурдсан хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.
  4. Эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломж муутай байжээ.
  5. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.
  6. АВО системээр О 1-р бүлгийн цустай байна
  7. Задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээчийн №7907 дугаартай дүгнэлтэнд П.Гомбо-Очир гэж хаягласан цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харьяалалтай байна гэсэн дүгнэлт /хх-ийн 86 дугаар хуудас/

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн тусгай шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн №7906 дугаартай дүгнэлтэнд шинжилгээнд ирүүлсэн “П.Гомбо-Очир 23/эр 2016.09.10” гэж хаягласан цусанд 1,4 промилли, ходоодны шингэнд 1,6 промилли спиртийн агууламж илрэв.  гэсэн дүгнэлт /хх-ийн 87 дугаар хуудас/

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тусгай шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн №7892 дугаартай дүгнэлтэнд шинжилгээнд ирүүлсэн “Доржзодов 24/эр” гэж хаягласан цусанд 1,0 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 1,0 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 91 дүгээр хуудас/,

        2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-10 дугаар хуудас/,  2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Автомашин, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17 дугаар хуудас/, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн талийгаач П.Гомбо-Очир нь жолоочийн бүртгэлийн /ТР5/ санд бүртгэж үзэхэд бүртгэлгүй, жолоодох эрх олгогдоогүй талаарх Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвийн албан тоот /хх-ийн 122 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Иймд З.Доржзадавдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

         Шүүхээс шүүгдэгч З.Доржзадавдад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

            Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч З.Доржзадавдаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвсүрэнд талийгаачийн оршуулгын зардал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 9.000.000  төгрөгийг  төлж барагдуулсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвсүрэн нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, гэсэн тул шүүгдэгч З.Доржзадавдыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч З.Доржзадавд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.