| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/03220/И |
| Дугаар | 184/ШШ2024/01918 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2024/01918
| 202 н 0 са ры 11 өдөр |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, ******* плаза, ******* давхар *******03 тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК /РД:2*******7*******9**************/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, **************- тоот хаягт бүртгэлтэй боловч дүүрэг, -р хороо, байр, давхар, 03 тоот хаягт оршин суух овогт ийн /РД:ЖГ920901/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,127,3******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д. нь ******* ББСБ ХХК-тай 2021 оны 12-р сарын 2*******-ны өдөр *******1 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,099,990 төгрөгийг 36 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан ... Хариуцагч нь өнөөдрийг хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байх тул Д.гээс 1,127,3******* төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
... ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,127,3******* төгрөгийг Хариуцагч Д. нь 202 оны 0-р сарын 20-ны өдөр 37*******,000 төгрөг, 202 оны 0*******-р сарын 20-ны өдөр 37*******,000 төгрөг, 202 оны 06-р сарын 20-ны өдөр 377,3******* төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,127,3******* төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэгчтэй уг төлбөрийг 202 оны 0-р сарын 20-ны өдөр 37*******,000 төгрөг, 202 оны 0*******-р сарын 20-ны өдөр 37*******,000 төгрөг, 202 оны 06-р сарын 20-ны өдөр 377,3******* төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1, 7.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.
*******.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,127,3******* төгрөгийг хариуцагч Д. нь 202 оны 0-р сарын 20-ны өдөр 37*******,000 төгрөг, 202 оны 0*******-р сарын 20-ны өдөр 37*******,000 төгрөг, 202 оны 06-р сарын 20-ны өдөр 377,3******* төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,60******* төгрөгийн тал хувь 1*******,*******0 төгрөгийг улсын төсвийн 10020090091 тоот данснаас, 1*******,*******0 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН