Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 124/ШШ/2023/22

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсан татгалзлыг  батлах тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 12 айлын орон сууцны  8 тоотод оршин суух иргэн Б.Б-ийн “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 10 сарын 08-ны өдрийн А/577 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Бэгзжавын Батгэрэл миний бие Увс аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/325 дугаар захирамжаар Улаангом сумын 5-р багт байрлах 1500м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн. 2023 онд уг газартаа худалдаа үйлчилгээний зориулалтаар барилга байгууламж барихаар төлөвлөж байсан. Гэтэл манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар хүнээс сонссон. Увс аймгийн Засаг дарга миний газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо надад огт мэдэгдээгүй. Би 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Засаг даргын Тамгын газраас олж мэдлээ. Увс аймгийн Засаг дарга миний газар эзэмших эрхийг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгож миний газар эзэмших эрхийг зөрчиж байна. Увс аймгийн Засаг дарга миний газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо надад огт мэдэгдээгүй, газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй байна. Иймд Увс аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/577 дугаартай захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Б.Б миний бие Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Увс аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 10 сарын 08-ны өдрийн А/577 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлэн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бийн “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 10 сарын 08-ны өдрийн А/577 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.АЛТАНЦЭЦЭГ