Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/02098

 

2024 он 04 сары 1 өдөр

184/ШШ2024/0208

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******, өөрийн байранд байрлах Сонгинохайрхан дүүргийн *******, ******* ******* хэлтэс /РД:*******/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ******* ******* -р гудамж, 31 тоот хаягт оршин суух овогт н /РД:ОЮ101607/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,356,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Сонгинохайрхан дүүргийн ******* ******* ******* хэлтэс нь М.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,356,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

... Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн ******* ******* ******* хэлтсийн нэхэмжилсэн 1,356,000 төгрөгийг хариуцагч М. нь 2024 оны 04-р сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 05-р сарын 30-ны өдөр 578,000 төгрөг, 2024 оны *******-р сарын 30-ны өдөр 578,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн ******* ******* ******* хэлтэс нь хариуцагч М.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,356,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь нэхэмжлэгчтэй уг төлбөрийг 2024 оны 04-р сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 05-р сарын 30-ны өдөр 578,000 төгрөг, 2024 оны *******-р сарын 30-ны өдөр 578,000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.

5.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн ******* ******* ******* хэлтсийн нэхэмжилсэн 1,356,000 төгрөгийг хариуцагч М. нь 2024 оны 04-р сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 05-р сарын 30-ны өдөр 578,000 төгрөг, 2024 оны *******-р сарын 30-ны өдөр 578,000 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн ******* ******* ******* хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.Намуундариас улсын тэмдэгтийн хураамжид 36,646 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН