| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2020/00412/И |
| Дугаар | 136/ШШ2024/00199 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 136/ШШ2024/00199
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн хуралдаанаар:
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: *** талбайтай орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох, Нын мөн нутаг дэвсгэрт байрлах 744м2 газрын эзэмших эрхийн *** дугаартай гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хгаас 13,000,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч,нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Х,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Ж, С,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж
Нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х, Х нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** газрын, мөн нутаг дэвсгэрт байрлах 58,9м2 талбайтай орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох, Нын мөн нутаг дэвсгэрт байрлах 744м2 газрын эзэмших эрхийн *** дугаартай гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулах
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хгаас 13,000,000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х, өмгөөлөгч Ж., С.О, хариуцагч Ц, хариуцагчийн төлөөлөгч Ж. нар шүүх хуралдааны шатанд хийсэн эвлэрлийн гэрээнд: 1.Нэхэмжлэгч талаас 30,000,000/гучин сая/ төгрөгийг хариуцагч Цд 2024 оны 10 дугаар сарын 01-нд 15,000,000 /арван таван сая/, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг өгч дуусгахаар тохиров. 2.Хариуцагч Ц нь 30,000,000 /гучин сая/ төгрөгийг авсан өдрөө *** байрлах *** дугаарын гэрчилгээтэй 744 м.кв газар, *** дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй 58.9 м.кв орон сууцыг нэхэмжлэгч Хын өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцов. 3. Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ. 4.Нэхэмжлэгч, хариуцагч нар маргаан бүхий асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй. 5. Гэрээг 3 хувь үйлдсэн бөгөөд хувь тус бүр хуулийн адил хүчинтэй. 6.Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: *** нутаг дэвсгэрт байрлах 744м2 газрын, мөн нутаг дэвсгэрт байрлах 58,9м2 талбайтай орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох, Нын мөн нутаг дэвсгэрт байрлах 744м2 газрын эзэмших эрхийн *** дугаартай гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:Хгаас 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага талууд тус тус гаргажээ.
2.Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэх санал гаргасан байх ба эвлэрлийн гэрээ байгуулжээ.Эвлэрлийн гэрээнд:
Нэхэмжлэгч талаас 30,000,000/гучин сая/ төгрөгийг хариуцагч Цд 2024 оны 10 дугаар сарын 01-нд 15,000,000 /арван таван сая/, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг өгч дуусгахаар тохиров.
Хариуцагч Ц нь 30,000,000 /гучин сая/ төгрөгийг авсан өдрөө *** байрлах *** дугаарын гэрчилгээтэй 744 м.кв газар, *** дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй 58.9 м.кв орон сууцыг нэхэмжлэгч Хын өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцов.
Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.
3.Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг,106.6 дахь хэсэг,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч талаас 30,000,000/гучин сая/ төгрөгийг хариуцагч Цд 2024 оны 10 дугаар сарын 01-нд 15,000,000 /арван таван сая/, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг өгч дуусгахаар тохирож, хариуцагч Ц нь 30,000,000 /гучин сая/ төгрөгийг нэхэмжлэгчээс авсан өдрөө *** байрлах *** дугаарын гэрчилгээтэй 744 м.кв газар, *** дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй 58.9 м.кв орон сууцыг нэхэмжлэгч Хын өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцов гэж талууд харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгөөс 178,975 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 178,975 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, 178,975 төгрөгийг хариуцагч Ц, Н нараас гаргуулж, нэхэмжлэгч Х, Х нарт олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгөөс 111,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 111,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, 111,475 төгрөгийг нэхэмжлэгч Х, Х нараас гаргуулж, хариуцагч Ц, Н нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ