Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 136/ШШ2024/00206

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

Нэхэмжлэгч: Г ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Зд холбогдох,

Хариуцагч: Чид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 5,779,889.66 төгрөгийн төлбөрийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,...Үндсэн зээл 5,437,075.21 төгрөг, хүүнд 316,765.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 8,549.43 төгрөг, нийт 5,762,389.66 төгрөг болон нотариатын зардалд 17,500 төгрөг, нийт 5,779,889.66 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.

Хариуцагч З, Ч нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт нэхэмжилсэн 5,779,889.66 төгрөгтэй маргах зүйл байхгүй тул төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч З, Ч нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, 5,779,889.66 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч З, Ч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, 5,779,889.66 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Г ХК-ийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, 5,779,889.66 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг З, Ч нар нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177,628.23 төгрөгөөс 88,814.11 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 88,814.11 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 88,814.11 төгрөгийг хариуцагч З, Ч нараас гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ