| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/03582/И |
| Дугаар | 184/ШШ2024/02385 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2024/02385
2024 05 01
184/ШШ2024/02385
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ****** хороо, Монгол ньюс барилга *****тоот хаягт байрлах, ************ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ****** хороо, Аптаун вилла хотхон ***** тоотод оршин суух, ************ын ************ /РД:***********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 538,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ************ББСБ ХХК нь ************ овогтой ************тай 2023.10.30-ны өдөр 20231030-15075 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 10 сарын 31-ний өдөр 400,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000037541 тоот зээлийг Хас банк дахь 5004136466 тоот дансанд, дээрх зээлүудийг зээлдэгч Ц.************ нъ шилжүүлэн авсан. Хариуцагч Ц.************ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024.03.25-ний өдрийн байдлаар Z000037541 тоот зээл 2023 оны 11 сарын 30-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 400,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 146 хоногийн хүү 134,320 төгрөг, шимтгэл 4,000 төгрөг тэрнээсхүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 134,320 төгрөг Ннйт дүн 538,320 төгрөгийг улсьш тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ************ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... ************ББСБ ХХК хариуцагч Ц.************аас зээлийн гэрээний үүрэгт 538,320 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг мөнгөн дүнг хариуцагч Ц.************ нь бүрэн төлж өр төлбөргүй болсон тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************ББСБ ХХК нь хариуцагч Ц.************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 538,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
Иймд ************ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.************д холбогдох зээлийн гэрэнэий үүрэгт 538,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 538,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,800 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 8,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************ББСБ ХХКнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ