| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/03665/И |
| Дугаар | 184/ШШ2024/02408 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2024/02408
2024 05 01
184/ШШ2024/02408
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******** хороо, Үйлдвэрчний гудамж, ******* давхарт ******тоотод байрлах, ************ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ****** хороо, Алтайн ******* тоотод оршин суух, Зазгар овогт ************гийн ************ /РД:******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,443,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...************ББСБ ХХК нь Ц. ************гийн хүсэлтээр 2020.10.07-ны өдөр 2265 тоот Зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2022.04.06-ны өдөр 540,000 төгрөгийг 30 хоногийн 6.0% хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ************ББСБ ХХК-аас зээл авах хүсэлтийг Хаан банкин дахь 5006165879 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2022.06.06-ны өдрөөс хойш удаа дараа залган, очиж уулзаж зээлийн тзлаар сануулсан боловч огт эргэн төлөлт болон сунгалт хийлгүйгээр итгэл эвдэн өдий хүрч зээлийн гэрээний 2.6.7-д заасан нөхцөл байдал үүссэн. Зээлийн гэрээний 2.6.5-т ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр. түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг зөрчсөн. гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 3.2.1 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 3.3.6-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 6.3.1. 6.3.7-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд үндсэн зээлийн үлдэгдэл 540,000 төгрөг, хүүгийн төлбөр 758,160 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 145,152 төгрөг нийт 1,443,312 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ************ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,443,312 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 743,312 төгрөгийг өтлж дуусгана. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************ББСБ ХХК нь хариуцагч Ц.************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,443,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.************ нь нэхэмжлэлийн шаардлага 1,443,312 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 743,312 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24/163 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ************ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,443,312 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,443,312 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 743,312 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,042 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Ц.************гаас 19,021 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 19,021 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ