Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2026/ШЦТ/228

 

2026        04           24                                     2026/ШЦТ/228

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 307/2026/0218/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Б.*******,

Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ..........холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2618000000234 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...........2005 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Гэр бүл" супер маркетад кассчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчдийн 14 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч М.******* бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.******* нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах " " зочид буудалд Г.*******, Г.*******, Г.******* нарыг бие үнэлэхэд зуучилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ийн мэдүүлсэн: “Би буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2618000000234 дугаартай хэргээс:

Гэрч Г.*******ын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний шөнө гэртээ байж байхад 23 цагийн үед манай найз *******, ******* нар манай гэрт ирсэн. Тэгээд бид гурав баар орохоор ярилцаад манай гэрээс гарч Диди бааранд очиж пиво ууж хэсэг сууж байгаад бид гурав баарнаас гараад ******* манай найз ******* рүү залгаж чи хаана байна гэж асуухад Микрт байна гэж хэлсэн. Тэгээд бид гурав такси барьж Микр хороололд ирж *******ийг авч байхад манай найз ******* сая бааранд нэг эмэгтэй Хятад хүмүүстэй явж байна хүүхэн асуухаар нь дугаарыг нь авсан гээд дугаар руу залгаж яриад “ ” зочид буудлын гадна уулзахаар тохироод бид дөрөв явж очиход орчуулагч эмэгтэй бид нарыг тосож аваад дотогш ороход нэг давхарт таван эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд бид нар бөөндөө 5 давхарт гарч нэг өрөөнд орж хэсэг юм ярьж сууж байгаад орчуулагч гэх эмэгтэй нарыг нэг нэг эрэгтэй хүнтэй өрөөнд оруулсан. Би 7 давхрын 7001 тоот өрөөнд орж хамт орсон хүнтэйгээ секс хийж байхад гаднаас цагдаагийн алба хаагчид орж ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

Гэрч Г.*******ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний орой 22 цагаас өөрийн төрсөн 3 дүү *******, *******а, *******, ******* нарын хамт Дархан сумын спорт заалыг 2 цагаар авч тоглосон тэгээд 00 цагийн үед манай найз иа хочтой ******* өөрийн гэсэн дугаараас миний эзэмшлийн  дугаар луу залгаад “андаа “ ” зочид буудалд хэдэн Өвөр монгол хүмүүс байна тэнд очоод мөнгө төгрөг аваад унтаад хэдэн төгрөгтэй болох уу” гэж ярьсан надад мөнгөний хэрэг байсан учраас би болно гэж зөвшөөрөөд би такситай явж байна гэж хэлтэл иа дундаа уулзъя гээд хуучин Дарханы Магнолиа дэлгүүрийн урд би буугаад байж байтал манай найз иа хочтой *******, хуурай эгч *******, аа гэж дууддаг эгчийн хамт таксинаас буугаад ирсэн тэгээд бид нар уулзаад Өвөр монгол залуучууд байгаа гэж ярилцаад дахин таксинд суугаад зочид буудлын гадаа очтол нэг танихгүй эмэгтэй орчуулагч нь гээд тосож аваад бид нарыг дотогш дагуулаад ортол лифтний урд хэсэгт үүдэнд 5-6 орчим залуучууд байсан тэгээд лифтээр дээшээ хоёр хуваагдаад буудлын 5 давхарт гараад 5005 гэсэн өрөөнд ортол тухайн залуучууд өөр өрөөнд ороод хоорондоо ярилцана гээд орсон. Бид дөрөв 5 минут орчим хүлээж байтал орчуулагч гэх эмэгтэй гарч ирээд та нар энэ эмэгтэйчүүдээс сонгоод тэгээд эртхэн амар мөнгийг нь төлнө нэг хүний 600.000 төгрөг өгнө гэсэн. Тэгээд нөгөө залуучууд иа хочтой *******, хуурай эгч *******, аа гэж дууддаг эгч бид дөрвийг хуваарилаад өрөө өрөөндөө аваад орсон. Намайг орчуулагч нь гэх залуу 5003 дугаартай өрөөнд дагуулж ороод нөгөө залуу шүршүүрт орсон. Би буудлын ресейпшн лүү залгаад 4 ширхэг шилтэй пиво захиалж авчхаад хажуу талын ******* эгчийн орсон өрөө рүү ортол ******* эгчтэй байсан залуу бас шүршүүрт орж байсан. Тэгээд манай өрөөнд 5003 дугаартай өрөөнд орж ирээд байж байтал гаднаас иа орж ирээд тэр хятад хүний гар утас хаана байгаа юм гээд асуусан. Тэгтэл орчуулагч гэх эмэгтэй аваад явсан гэж ярилцаад иа гараад явсан. Би дахиад дөрвөн шилтэй пиво захиалаад задлаад уух гэж байтал хаалга тогшихоор нь ******* эгч онгойлготол гаднаас цагдаа нар орж ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

Гэрч Г.*******ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Миний бие 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шөнийн 23 цагийн үед *******, аа гэх 2 охинтой Диди нэртэй бааранд орж пиво ууж сууж байгаад гараад Микр хороололд иа гэх дүүтэй уулзаад бид хамт байж байтал ******* хүнтэй утсаар ярьж дуусаад "Хятад улсын иргэн уулзах эмэгтэй хүн хайгаад байгаа юм байна дөрвөөс таван эмэгтэй гэнээ яах уу гэж бид хэдээс асуусан. Тэгээд бид дөрөв хоорондоо ярилцаад юу ч гэсэн очиж уулзаад болж бүтэхээр бол уулзъя бүтэхгүй бол бүгдээрээ буцаад гараад ирье гэж ярьж тохирсон. Тэгээд ******* Хятад залуугийнх нь орчуулагч гээд хүнтэй утсаар яриад улмаар бид дөрөв “ ” зочид буудалд очиход үүдэнд орчуулагч гэх эмэгтэй 4 залуугийн хамт байсан. Тэгээд тухайн буудлын 5 давхарт гараад бид нар нэг өрөөнд ороод ярилцсан ба тухайн орчуулагч эмэгтэйтэй ******* нь хоногоор уулзана хүний 600,000 төгрөг гэж ярилцсан бололтой байсан. Тэгээд нэг Хятад залуутай ******* нэг өрөөнд орсон, аа Монгол залуутай нэг өрөөнд орсон, харин иа бид хоёр хоёр Монгол залуутай хамт нэг өрөөнд хамт байж байтал гаднаас цагдаагийн алба хаагчид орж ирсэн юм." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

Гэрч О.ын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...зочид буудлын 502 тоот өрөөнд байж байтал гаднаас үл таних 4 эмэгтэй хүн ирэхээр нь би тухайн орж ирсэн 4 эмэгтэй хүнээс 1 эмэгтэй хүнийг нь дагуулаад өрөө рүүгээ ороод тухайн үл таних хүнтэй бэлгийн харьцаанд орсон. Манай орчуулагч эмэгтэй тухайн 4 хүнийг дуудсан гэж байсан. Би тухайн бэлгийн харьцаанд орсон эмэгтэйд мөнгө өгөөгүй. Маргааш өглөө мөнгийг нь манай орчуулагч өгөхөөр тохиролцсон гэж байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

Гэрч Э.ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Би тэр орчуулагч гэх эмэгтэйг танина. гэдэг бааранд байхад тухайн биеэ үнэлдэг гэх эмэгтэйчүүдтэй холбогдсон гэсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

Гэрч Ж.ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Би Улаанбаатар хотоос Хятад улсын 3 иргэн болон зүс таних Монгол залуугийн хамт 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 17 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймаг явахаар бид 7 хамтдаа 1 машинтай хөдөлсөн. Тэгээд замд удаан яваад орой болчихсон болохоор Дарханд хонохоор тохиролцож нэртэй зочид буудалд ороод 5001, 5002, 5003, 5004, 6009, 7001 тоот өрөөнүүдийг авч байрласан. Удалгүй бүгд хамтдаа Диди нэртэй шөнийн цэнгээний газар руу нь орж пиво захиалж уусан. Тэгтэл баарны зохион байгуулагч бололтой том биетэй 40 орчим насны эмэгтэй ирээд одоо бүжгийн талбай дээр үзүүлбэртэй та нар хамт явж байгаа залуучуудаасаа нэгийг нь гаргаж болно шүү гэх зүйлийг надад хэлэхээр нь би сонирхоод ширээний хүүхэн гэж байдаг уу гэж асуухад тийм эмэгтэй байхгүй гэхээр нь тэгвэл хамт явчих 4-5 эмэгтэй байдаг уу гэж асуухад олоод өгье гэж хэлсэн. Тэгээд би тухайн эмэгтэйтэй өөрийн гар утасны дугаараа солилцсон юм. Тэгээд баарнаас гараад байрласан байсан буудлын гадаа ирж байхад дугаарын утаснаас над руу залгаад охин авна гэсэн үү, хаана байгаа вэ, бааранд ажилладаг эгчээс дугаарыг чинь авлаа гэхээр нь би “ ” буудалд байна гэхэд араас 4 охин орж ирсэн ба бид нар хамтдаа байрлаж байсан өрөө рүү орцгоосон. Тухайн охидуудыг танихгүй болохоор хэн хэн гэдгийг нь мэдэхгүй байна хамт явж байсан гурван Хятад улсын иргэний 2 өрөөндөө ороод шууд унтаж амраад үлдсэн. Нэг Хятад улсын иргэн, гурван Монгол залуучууд гаднаас ирсэн 4 охин нэг нэгээрээ өрөөнүүдэд орсон. Тэгээд удалгүй байж байтал цагдаагийн алба хаагчид шалгалтаар орж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

М.*******ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрчээр, 2026 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр сэжигтнээр, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний шөнө гэртээ байж байгаад 23 цагийн үед найз *******, ******* бид 3 гурав баар орохоор ярилцаад Диди бааранд очиж пиво ууж хэсэг сууж байхад нэг эмэгтэй “хоногоор уулздаг охин байдаг болов уу” гэж асуухаар нь гараад холбогдъё гээд дугаарыг авсан. Тэгээд бид гурав баарнаас гараад *******, ******* залгаж чи хаана байна гэж асуухад Микрт байна гэж хэлсэн. Тэгээд бид гурав такси барьж Микр хороололд ирж *******ийг авсан. Тэгээд би бааранд дугаарыг авсан эмэгтэйтэй дугаарын утсаар холбогдоход манай хэдэн залуучуудтай хамт гурван Өвөр Монгол залуу явж байгаа юм таван эмэгтэй хэрэгтэй байна гэж хэлсэн ба бид нар дөрвүүлээ байна, тав болох боломжгүй гэхэд за юу ч гэсэн яах буудалд хүрээд ир хүлээж байя гэхээр нь бид нар хоорондоо ярилцаад явж очиход орчуулагч эмэгтэй бид нарыг тосож аваад дотогш ороход нэг давхарт таван эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд бид нар бөөндөө 5 давхарт гарч нэг өрөөнд орж хэсэг юм ярьж сууж байгаад орчуулагч гэх эмэгтэй “намайг Хятад эрэгтэй хүнтэй хамт өрөөнд оруулсан ба хамт өрөөнд орсон эрэгтэй их архи уусан бололтой согтуу байсан. Харин ******* нэг Монгол залуутай нэг өрөөнд,  *******, ******* нар хоёр Монгол залуутай хамт нэг өрөөнд орсон байсан. Тэгээд намайг Хятад улсын иргэнтэй хамт нэг өрөөнд байж байхад буюу орондоо ороод удаагүй байтал гаднаас цагдаагийн алба хаагчид орж ирсэн.” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 29, 61, 67 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч М.*******ийг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга авах зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч .......бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч М.*******ийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.*******ийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавихыг  харьяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.ИДЭР