Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/04

 

Б.Д-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор А.Амгалан /цахимаар/,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

Шүүгдэгч Б.Д /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Володя даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/109 дугаартай шийтгэх  тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Д-д холбогдох 1928002000095Т дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

З овгийн Б-ийн Д, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж, 6 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгасан, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө суллагдсан,

Шүүгдэгч Б.Д нь:

1. 2020 оны 3 дугаар сард Ө аймгийн Ц сумын тоотод оршин суух иргэн Б.Н-ы гражинд хууль бусаар нэвтэрч загварын мотоциклийг хулгайлж 1500000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө 01 цагийн үед Ө аймгийн Б сумын Х  дугаар багийн Х хорооллын 4-14 тоотод оршин суух Т.М-ын эзэмшлийн улсын дугааргүй загварын улбар шар өнгийн мотоциклийг хулгайлж 1500000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Б.Х, А.Г, О.Б нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 23-наас 25-ны хооронд Ө аймгийн Ц сумын Н багийн нутаг Х гэх газарт бэлчээрлэж байсан иргэн П.А-ийн 22 ямаа, 29 хонь нийт 51 бог буюу олон тооны малыг хулгайлж 7720000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч Д.Б, Г.А нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Ө аймгийн М сумын  дүгээр баг тоотод Ө.Ү-ийн гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой эмээл, ташуур, хазаар, мөнгөн аяга, эмэгтэй хүний  толгойн мөнгөн гоёл, 500000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 25140000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Шүүгдэгч Д.Б, Г.А нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Ө аймгийн М сумын  дүгээр баг тоотод Д.О-ын гэрт болон грашинд хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой эмээл, хазаар, мөнгөн аяга, эмэгтэй хүний үнэт эдлэл, архи, 20 литр бензин зэрэг эд зүйлийг хулгайлж 32214300 төгрөгийн хохирол учруулсан,

6. Шүүгдэгч О.Б, А.Г нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сард Ө аймгийн Х сумын Ж багийн нутаг Х гэх газраас иргэн Т.С, А.А нарын 12 тооны бог малыг хулгайлж 1920000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Шүүгдэгч О.Б, А.Г, Б.Х нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сард Ө аймгийн Х сумын Ж багийн нутаг Х гэх газраас иргэн Д.Ц-ын 10 тооны хонь, 4 тооны ямаа нийт 14 бог малыг хулгайлж 2040000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Шүүгдэгч О.Б, А.Г нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сард Ө аймгийн Х сумын Ө багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Х-ын 21 тооны бог малыг хулгайлж 4180000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Шүүгдэгч О.Б, А.Г, Б.Х нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сард Ө аймгийн Б сумын Х багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.А-ийн 12 тооны хонь, 1 тооны ямаа нийт 13 бог малыг хулгайлж 2290000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Шүүгдэгч О.Б-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 03-ны үед Ө аймгийн Х сумын М багийн нутаг дэвсгэрээс иргэн С.Б-ын 1 тооны үхрийг хулгайлж 1800000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Шүүгдэгч О.Б, А.Г, Б.Х нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 09 дүгээр сард Ө аймгийн Ц сумын Н багийн нутаг дэвсгэр Ч гэх газраас иргэн Х.Д-ийн 18 тооны хонь, 2 тооны ямаа нийт 20 бог малыг хулгайлж 3930000 төгрөгийн хохирол учруулсан,

12. Шүүгдэгч О.Б, А.Г, Б.Х нартай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сард Ө аймгийн Ц сумын Н багийн нутаг дэвсгэрээс иргэн П.А-ын эзэмшлийн 4 тооны хонь хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Шүүгдэгч О.Б, А.Г, Б.Х нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Ө аймгийн Х сумын М багийн нутаг У гэх газарт оршин суух иргэн Ц.С-ын өвөлжөөнд байх амбаарт хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой хазаар, худрага, архи зэрэг эд зүйл хулгайлж 5248400 төгрөгийн хохирол учруулсан,

14. Шүүгдэгч О.Б, Б.Х, А.Г нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сард Ө аймгийн Х сумын М багийн нутаг дэвсгэр Х энгэрийн бууц гэх газраас иргэн С.Н-ийн 20 хонь, 10 ямааг хулгайлж 3700000 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

15. Шүүгдэгч О.Б-Тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Ө аймаг Х сумын дүгээр баг –д оршин суух иргэн Д.М-ын гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж жижиг сэйф, “Айфоне 6 плас” гар утас, мөнгөн аяганы хуулж авсан мөнгө, хэтэвч, гоёл чимэглэлийн хайрцаг зэрэг эд зүйл хулгайлж 510000 төгрөгийн хохирол учруулсан,

16. Шүүгдэгч О.Б-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Ө аймгийн Х сумын төв Ш суурьшлын бүсэд суух иргэн Ц.Ш- ний гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч 46 инчийн “Самсунг” загварын зурагт, ДДИШ-ийн цагаан хүлээн авагч, гарнет нэртэй пүүз 1 хос, “Айфоне-5” загварын гар утас зэрэг эд зүйл хулгайлж 990000 төгрөгийн хохирол учруулсан,

17. Шүүгдэгч О.Б-тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 03 дугаар сарын 16-наас 26-ны өдрийн хооронд Ө аймгийн Ц сумын Б тоотод оршин суух иргэн Д.Э-ын гэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн бүс, нөүтбүүк компьютер, даралт хэмждэг аппарат зэрэг эд зүйл хулгайлж 3140000 төгрөгийн хохирол учруулсан,

18. Шүүгдэгч А.Г, Б, О.Б нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ө аймгийн Ц сумын Б багийн тоотод оршин суух иргэн Д.С-ийн гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч 40 инчийн Конка зурагт, суурин компьютер, хивс зэрэг эд зүйл хулгайлж 2365000 төгрөгийн хохирол учруулсан,

19. Шүүгдэгч А.Г, Б.Х, О.Б нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ө аймгийн Ц сумын Ц багийн тоотод оршин суух иргэн Б.Э-ийн гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн хазаар, бага гарын халтар манан хөөрөг, мөнгөн гинж, хуримын монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлж 6250000 төгрөгийн хохирол учруулсан,

 20. Шүүгдэгч Б.Х, А.Г нартай бүлэглэн, улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 02 цагийн үед Өвөрхангай аймгийн Сант сумын Майхан 5 дугаар багийн Залаа хорооллын 2-10 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Толгод сант” дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 5660900 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь Б.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Д-д 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан  3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ын цагдан хоригдсон 290 /хоёр зуун ер/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-аас нийт 36844249 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-д 500000 төгрөг, Т.М-д 1500000 төгрөг, П.А-д 1930000 төгрөг, Ө.Ү-д 8380000 төгрөг, Д.О-д 10738100 төгрөг, А.А-д 640000 төгрөг, Д.Ц-д 510000 төгрөг, Б.Х-т 1393333 төгрөг, Б.А-т 572500 төгрөг, С.Б-д 900000 төгрөг, Х.Д-д 982500 төгрөг, П.А-т 200000 төгрөг, Ц.С-д 1312100 төгрөг, С.Н-д 925000 төгрөг, Д.М-д 255000 төгрөг, Ц.Ш-д 495000 төгрөг, Д.Э-д 1570000 төгрөг, Д.С-т 591250 төгрөг, Б.Э-д 1562500 төгрөг, О.М-д 1886966 төгрөг тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Д-ын өмсөж явсан годон гутал 1 хос, 22,5 см хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хадгалагдаж байгаа мотоциклийн мотор 1, мотоциклийн урд дугуй амортизатор зэргийг тус тус улсын орлогод оруулахыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3500000 төгрөгнөөс шүүгдэгч Б.Д-д оногдох 875000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Ц.Х-ийн эзэмшлийн загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 13000000 төгрөгнөөс шүүгдэгч Б.Д-д оногдох 4333333 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3500000 төгрөгнөөс шүүгдэгч Б.Д-д оногдох 1750000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Б.Д-аас 30000 төгрөг гаргуулж хохирогч П.А-д, 148333 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт /төрийн сангийн 100900000707 дугаартай дансанд/ тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний урьд өмнө хийсэн хулгайн гэмт хэрэг шалгагдаж байгаа тул хавтаст хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдэгдээгүй байгаа хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Иймд миний гомдлыг хүлээн авч надад ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн хувьд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн яллах дүгнэлтээр 2021 оны 10 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд үйлдсэн үйлдлийн улмаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан. Энэ нь өмнөх шүүхийн шийтгэх тогтоолд холбоогүй. Хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Сүүлд шалгагдаж байгаа гэмт хэргийг тусад нь шалгаад эдлээгүй үлдсэн ялыг өмнөх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх саналтай байна. Шүүгдэгчийн давж заалдах гомдол нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хуульд заасан үндэслэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, нотлох баримтуудыг үнэлж, хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан нийт 10 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Гэм бурууд нь тохирсон гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй байна.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлийг заасан. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол нь хуульд заасан хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлийн алинд ч хамаарахгүй байх учир гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүхээс шийтгэх тогтоол гарсны дараа өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж хуульчилсан. Үүнээс үзвэл гомдолд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна.” гэв.

Шүүгдэгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтээс татгалзах зүйл байхгүй. Ял шийтгэл оногдуулсантай холбоотойгоор давж заалдах гомдол гаргасан. Миний хувьд гэмт хэрэгт холбогдоод анхан шатны шүүхээр гэм буруу хэлэлцэгдэж байх шатанд дахин гэмт хэрэгт холбогдсон. Уг хэрэг маань мөрдөн шалгах ажиллагаанд байгаа учир өнөөдөр хянагдаж байгаа эрүүгийн хэрэгтэй нэгтгэн, улмаар нэгтгэсэн хэрэгтээ нэг шийтгэх тогтоолоор нэг ял шийтгэл эдлэх хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, одоо мөрдөгдөж байгаа эрүүгийн хэрэгтэй нэгтгэн ял шийтгэл оногдуулах, эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Одоо мөрдөн шалгах ажиллагаагаар мөрдөгдөж байгаа хэрэгтэй нэгтгэснээр ямар ач холбогдолтой вэ гэвэл

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ гэж заасан. Мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалтаар эрүүгийн хэргүүдийг нэгтгэж болохыг хуульчилсан. Иймээс шүүгдэгчийн хэргүүдийг нэгтгэх боломжтой байна гэж үзэж байна. Хуулийн санкцыг харгалзан үзэх хэрэгтэй. Одоо шалгагдаж байгаа хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг бөгөөд 2-8 жилийн ялтай. Тэгэхээр шийдэгдсэн гэмт хэрэг буюу хүнд ялтай гэмт хэрэгт хөнгөн ялтай гэмт хэргийг нэгтгэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой байна.

2. Хуулийн энэрэнгүй, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимтай. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх талаарх хуульчилсан. Үүнтэй маргахгүй. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг буцаах эрх хэмжээ давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд байна. Тэгэхээр үйлдэл, цаг хугацаа ач холбогдолтой. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 109 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Гэхдээ шүүгдэгч 2021 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө дахин гэмт хэрэг үйлдсэн. Тэгэхээр эрүүгийн хэрэг нээсэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, хэрэгт дугаар авсан цаг хугацаа маш чухал ач холбогдолтой. 2021 оны 10 дугаар сарын 09-нд Цагдаагийн байгууллагад Д-д холбогдох хэргийн талаар гомдол гараад мөн сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Өөрөөр хэлбэл прокурор шүүгдэгчид холбогдох хэрэг шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаас өмнө дахин гэмт хэрэг үйлдээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсныг эрх хэмжээнийхээ хүрээнд мэдэж байсан гэж үзэж байна. Прокурорт 2 эрүүгийн хэргийг нэгтгэх эрх хэмжээ хуулиар олгогдсон. Гэтэл хүний эрх зүйн байдлыг дордуулаад тус тусад нь яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлэж байгаа нь хуулийн энэрэнгүй зарчим алдагдсан. Залуу хүүхэд алдаж энэдэж болно. Гэхдээ яагаад эрх зүйн байдлыг нь дээрдүүлж болохгүй гэж. Иймээс шийдэгдсэн хэрэгтэй шинэ гэмт хэргийг нэмж нэгтгэж болохгүй гэж хуульчилсан зүйл байхгүй учир шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Д-ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр бичсэн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Д нь: 2019 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө, 2019 оны 9, 10 дугаар саруудад, 2020 оны 03 дугаар сарын 16-наас 2020  оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд, 2020 оны 04 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд ганцаараа 2 удаагийн үйлдлээр, бусадтай бүлэглэж, 18 удаагийн үйлдлээр нийт 20 удаагийн үйлдлээр, Ө аймгийн Х, Б, М, Х, Ц сумуудад болон Ө аймгийн С, Б сумын нутаг дэвсгэрт машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, мөн бусадтай бүлэглэн машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлж, мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад нийтдээ. 90272600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ны “...манай дүү 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр очиж харахад манай граш онгорхой байхаар нь граш руу орж харахад миний загварын улаан шар өнгийн мотоцикль алга болсон байна гэж надад хэлсэн. Би мотоциклио хүлээж авсан. Миний мотоцикль гаалийн бичигтэйгээ таарч байсан. Миний мотоциклийн хянах нь эвдэрсэн, өвдгөвч нь хугарсан, арын дугуй болон янданг сольсон байсан. Миний мотоциклийн зарим зүйл өөрчлөгдөж эвдэрсэн тул 500000 төгрөг нэхэмжилнэ.” /4 дүгээр хавтаст хэргийн 130-136 дахь тал/ гэх мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 521 дугаартай дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 154 дэх тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 124 дэх тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 125-126. 163-166 дахь тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 162 дахь тал/,

2. Хохирогч Т.М-ын “...2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 07 цагийн орчимд босоод бие засах гээд гарсан чинь миний эзэмшлийн улсын дугааргүй шар өнгийн “Сүкида” загварын мотоцикль миний байрлуулсан газар байхгүй байсан. Манай хашааны том хаалга мотоцикл гарахаар зайтай онгойчихсон байсан” /5 дугаар хавтаст хэргийн 225 дахь тал/ гэх, гэрч Ө.Ц-ийн “Би 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 06 цагт боссон. ...06 цаг 05 минутын орчимд манай гудамжны 14 тоотод байрлах Т.М-ын хашааны үүднээс М-ын эзэмшлийн дөрвөн нүхтэй гяндантай, загварын мотоцикль асаад ертөнцийн зүгээр баруун тийшээ хөдлөөд гудамжны үзүүр дээрээс зүүн гар тийш эргээд цааш явчих шиг болсон. Тухайн үед би М-ыг ажилдаа явж байна, аль эсвэл адуунд явж байгаа юм байна гэж бодсон.” /5 дугаар хавтаст хэргийн 215 дахь тал/ гэх, гэрч Г.Х-ийн “...Ажил дээр ирсэн хойно манай нөхөр М над руу залгаад мотоцикль алга болчихсон байна, өглөө явахад чинь байсан уу гэж асуухаар нь би анзаараагүй гэж хэлсэн. Ц надад хэлэхдээ 06 цаг 05 минутын орчимд танай гаднаас М-ын мотоцикль дуугараад баруун тийшээ явчихсан гэж хэлсэн.” /5 дугаар хавтаст хэргийн 217 дахь тал/ гэх, гэрч Б.Ц-ийн “...Бид хэдийг хөдөө явахад Т.М-ын эзэмшлийн шар өнгийн загварын мотоцикль нь өөрийн байшингийн ертөнцийн зүгээр зүүн талд нь хойш нь харуулан тавьчихсан байсан. Бид хэд хашаанаас гараад хашааны хаалгыг хааж дотроос нь цоожилчхоод явсан. Маргааш нь мотоциклоо алдчихсан сураг байсан.” /5 дугаар хавтаст хэргийн 228 дахь тал/ гэх, гэрч Ч.Ц-ын “2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох урд У гэх газар адуу тууж явтал жалган дотор шар өнгийн загварын мотоциклийн банк, рам төмөр, суудал, ачаа, хойд 2 амортизатор, хойд дугуй хагарсан, жижиг боолтнууд нь хажууд нь унагаачихсан, рам, төмөр, банк, суудал нь үргэлжээрээ хагас дээш харсан байдалтай байсан. Би Н-д хэлсэн чинь Н ганцаараа яваад ололгүй дараа нь надтай очиж үзээд Т.М руу залгаж хэлсэн. Тухайн үед сумын төвөөс Т.М гэх залуу шар загварын мотоцикль алдсан гэж сонссон.” /5 дугаар хавтаст хэргийн 236 дах тал/ гэх мэдүүлгүүд болон Л ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09/39 дугаартай үнэлгээний тайлан /5 дугаар хавтаст хэргийн 231-233 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 250 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал/, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 4 дэх тал/, тодорхой газар оронд үзлэг хийж эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /6 дугаар хавтаст хэргийн 6-9 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хавтаст хэргийн 18-23 дахь тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 26-27 дахь тал/ ,

3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А-ийн “...Би өөрийн бага малаа тоолж үзэхэд 22 ямаа, 29 хонь дутаж байсан. Ж.Б бид 2 хөдөө хонь хоносон газар очиход машин болон хүний гутлын мөрнүүд байсан./1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дэх тал, 94-95 дахь тал/ гэх, гэрч Д.Б-ийн “...А гэх айлаас мал хулгайд алдагдсан гэж сонссон. А-ийн мал 2 чих цуулбар имтэй, будаггүй байдаг”. /1 дүгээр хавтаст хэргийн 98 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон “А” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ӨМА-395 дугаартай үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 128-130 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 75-84 дэх тал/, О.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1 дүгээр хавтаст хэргийн 86-89 дэх тал/,

4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Ү-ийн “...2020 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 08 цаг өнгөрч байхад төвд эхийн гэрт хоночхоод өөрийн гэртээ очтол гэрийн цоож байхгүй тавыг нь цүйнд нь буцаагаад хийсэн байдалтай байсан. Гайхаад очоод харахад цүйг нь сэт цохиод цоожийг нь газар орхисон байсан. Гэрийн хаалгыг онгойлгоод шагайж хартал гэрийн авдар онгойлгоод бүх юмыг онгичоод гаргаад хаясан байсан.  ...12 цагаантай 30 лангийн орцтой мөнгөн тоногтой эмээл 1, мөнгөн дугтуйтай 9 баримын урттай 10 лангийн мөнгөн орцтой хүрэн суман ташуур 1, битүү мөнгөн ороолттой 10 товруутай 25 лангийн орцтой морин толгойтой зэс амгаатай суран жолоотой мөнгөн хазаар 1, тавимал угалзтай 6 товруутай морин толгойтой зэс амгаатай суран жолоотой 25 лангийн орцтой мөнгөн хазаар 1, мөнгөн хээтэй 10 лангийн орцтой хормойн боолт 1, хулганатай цутгамал хээтэй 13 лангийн орцтой хормойн боолт 1, 20 лангийн орцтой мөнгөн хударга 1, Ноён сэврэй хийцийн 16 сантиметрийн диаметртэй 20 лангийн орцтой мөнгөн аяга 2, 13 сантиметрийн диаметртэй 6 лангийн мөнгөн аяга 1, 12 сантиметрийн диаметртэй 5 лан мөнгөн орцтой мөнгөн аяга 1, 5 сантиметрийн диаметртэй 2 лангийн орцтой мөнгөн аяга 1, гинжин  хэлхээтэй 4 лангийн мөнгөн бугуйвч 1, 4 лангийн орцтой шүрэн шигтгээтэй толгойн гоёл ээмэг хосоороо, 15 сантиметрийн диаметртэй цагаан зэс аяга 1, алтан шармал сувдан шигтгээтэй энгэрийн саран зүү 1, таван зуун мянган төгрөг бэлнээр, эмэгтэй хүний гоёлын бугуйвч 1, өнгө нь арилдаггүй шармал ээмэг гинжний хос 1, улсын бүртгэлийн логотой энгэрийн тэмдэг 1, эрээн даавуун хөвөнтэй хөнжил 1 зэрэг эд зүйл алдагдсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дахь тал/ гэх мэдүүлэг болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 229-236 дахь тал/, “А” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай дүгнэлт /8 дугаар хавтаст хэргийн 190-195 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 158-165 дахь тал/, гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 дүгээр хавтаст хэргийн 166-183 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 185-189, 191-194 дэх тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 190 дэх тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 196-197 дэх тал/ ,

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.О-ын “...Би маргааш өглөө нь эхнэртэйгээ сумын төвд ирээд хашаандаа ороход машины граш онгорхой байсан. Эхнэр гэрээ онгойлгож байхад би гарааш руу орж үзэхэд грашид хүний мөр их гарсан байсан. ...байшингийн өрөөнүүдийн хаалга онгорхой, авдар онгорхой, доторх юмнуудыг бүгдийг ухаад ил гаргаад орхисон, мөн сейф хөшиж онгойлгоод дотор нь байх бичиг баримтыг бүгдийг нь гаргаад орхисон байсан. Баруун өрөөний цонх онгорхой, цонхны гадна талын хамгаалалт төмрийг хажуу тийш нь мурийлгаад орж ирсэн байсан. Грашид байсан 20 литрийн шар савтай 20 литр АИ-80 бензин байхгүй болсон байсан. Мөн хашааны баруун хойд төмөр саадыг татаж мурийлгаж онгойлгон орж ирсэн байсан. Байшингийн гадна талын хаалга цоожтой байсан. ...12 цагаантай мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн хазаар 4 ширхэг, том жижиг нийлсэн мөнгөн аяга 18 ширхэг, хормойн боолт 1 ширхэг, жижиг цагаан саванд хийсэн алт 2-3 цэн, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, монетон ээмэг 2 ширхэг, эмэгтэй хүний бөгж 1 ширхэг, эрэгтэй монетон гинж 1 ширхэг, эмэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, эрэгтэй савхин куртка 1 ширхэг, литрийн шар Чингис архи 1 ширхэг, литрийн Эдэн архи 1 ширхэг, түмний кола ундаа 6 ширхэг, жижиг лаазтай пиво 10 ширхэг, хүүхдийн хувцас хийдэг улаан даавуун цүнх 1 ширхэг, хүүхдийн бөгж, ээмэг хийдэг савтай байсан монетон ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 1 хос, спорт гэсэн бичигтэй хувцас хийж барьдаг цэнхэр өнгийн цүнх 1 ширхэг, нөүтбүүкийн  хар саарал өнгийн гар цүнх 1 ширхэг, үүдний амбаарт байсан 1 килограмм орчим ноолуур алдагдсан байсан. /2 дугаар хавтаст хэргийн 38-39 дэх тал/, гэрч Б.Э-ийн “...2020 оны 04 дүгээр сарын 23-наас 2020 оны 04 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Ө аймгийн М суманд байх манай байшинд хулгай орсон байсан. Гэрээс мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн хормойн боолт 1 ширхэг, мөнгөн хазаар 4 ширхэг,  мөнгөн аяга 18 ширхэг, жижиг савтай алт, мөнгөн бүс 2 ширхэг, эмэгтэй монетон ээмэг 2 хос 4 ширхэг, эмэгтэй монетон гинж 1 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, савхин куртка 2 ширхэг, хүүхдийн жижиг чемодантай монетон ээмэг 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн ээмэг 2 ширхэг, 100,000 /нэг зуун мянган төгрөг/, хүүхдийн хар өнгөтэй пүүз 1 ширхэг, “ADIDAS” гэсэн бичигтэй цэнхэр цүнх 1 ширхэг, “ADIDAS” гэсэн бичигтэй улаан өнгөтэй босоо цүнх 1 ширхэг, компьютерийн хар цүнх 1 ширхэг, мишокны хар уут 1 ширхэг, гэрт авдарт байсан У нэртэй 1 шил архи, 1 дарс, гэрийн нөгөө өрөөнд байсан “Ч” нэртэй 1 литрийн архи 1 ширхэг, Эдэн нэртэй 0.75 литрийн архи 2 ширхэг, хайрцагтай набор 2 ширхэг, ууттай чихэр, “Нийслэл” нэртэй 1 хайрцаг пивоноос 12 ширхэг, Кола нэртэй 2 литрийн ундаа 6 ширхэг, печень 10, хиам 4 ширхэг, ногоон ууттай 1 кг ноолуур, 20 литрийн шар савтай бензин гэсэн зүйлүүд манай гэрээс алдагдсан.” /2  дугаар хавтаст хэргийн 49-50 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон “А” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай үнэлгээний дүгнэлт /8 дугаар хавтаст хэргийн 199-204 дэх тал/,  Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 68-74 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 10-21 дэх тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 22-31 дэх тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 32-35 дахь тал/,

6. Хохирогч Т.С-ийн “Миний бие өөрийн хадам аав А.А-ийн малыг өөрийн малын хамтаар малладаг. Манайх 2019 оны 10 дугаар сарын үед 10 гаруй  мал алдсан ба ойр хавын айлуудаар яваад сураг гараагүй... Манай мал буруу талын чих нь сам имтэй зөв талын эвэр нь цэнхэр будагтай байдаг. Хонь нь хондлой дээрээ цэнхэр будагтай байдаг.” /2 дугаар хавтаст хэргийн 109 дэх тал/ гэх, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А-ийн “...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дахин малаа тоолоход 12 мал дутсан байсан... Манай алдсан мал буруу талын чих сам имтэй, хонь хондлой дээрээ цэнхэр өнгийн будагтай байсан. Хязаалан, соёолонгоос дээш эр хонь байсан.” /2 дугаар хавтаст хэргийн 112-113 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон “Х” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 455 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 117 дахь тал/, О.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 100-104 дэх тал/,

7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ц-ын “...10 дугаар сарын 10-ны өдөр малаа тоолоход 14 тооны мал дутаж байсан. Манай мал зөв талын чих нь онь, буруу талын чих нь эрхэм имтэй, зөв талдаа ногоон ээмэгтэй малууд байдаг юм. Хонь нь цувраа ногоон будагтай, ямаа нь буруу талын эврийн үзүүр нь ногоон будагтай байдаг.” /2 дугаар хавтаст хэргийн 146, 151-152 дахь тал/ гэх, гэрч Б.М-ын “...Манай багийн иргэн Б нь 2019 оны 10 дугаар сарын үеэр над руу залгаж манай 10 гаруй мал алдчихлаа гэж байсан ба хонь голдуу алдчихлаа гээд ярьж байсан. /2 дугаар хавтаст хэргийн 154 дэх тал/ гэх мэдүүлгүүд болон “Х” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 159 дэх тал/, О.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 140-144 дэх тал/,

8. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Х-ын “...малаа усалтал манай хар толгойтой бүдүүн эр хонь байхгүй болохоор нь малаа тоолоход 20 тооны бүдүүн хонь, 1 тооны бүдүүн эр ямаа алга байхаар нь тасраад явчихсан юм болов уу гэж бодоод өдөржин хайгаад байхгүй болохоор нь ойр орчмын айлуудаар сурахад манай ойр орчмын айлуудаас хэд хэдэн айл хулгайд малаа алдсан гэхээр нь Х сумын хэсгийн төлөөлөгчид малаа хулгайд алдсан талаар дуудлага өгсөн.” /2 дугаар хавтаст хэргийн 195-196 дахь тал/ гэх мэдүүлэг болон “Х” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 474 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 200 дахь тал/, О.Б, А.Г нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 183-190 дэх тал/,

9. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.А-ийн “...Малаа тоолоод үзсэн чинь 10 гаруй хонь, нэг ямаа байхгүй байсан... Нас гүйцсэн эр хонь ямар ч байсан 7 дутсан, бусад нь хязаалан хонинууд алга байсан, зүсээр 1 бүдүүн эр ямаа байхгүй байгаа юм. 8 ингээд нийт 13 тооны мал лав байхгүй байгаа юм.” /2 дугаар хавтаст хэргийн 229 дэх тал/ гэх мэдүүлэг болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 465 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 235 дахь тал/, О.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 217-225 дахь тал/,

10. Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б-ын “...2020 оны 04 дүгээр сарын эхээр манай нэг тооны үхэр алга болсон... Манай үхэр хөх саарал өнгийн цагаан толгойтой нас бие гүйцсэн үхэр байгаа юм. Хоёр чих нь хагалбар чихлээстэй, баруун талын чихэндээ ундааны бөглөөгөөр имнэсэн байдаг.” /3 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал/ гэх мэдүүлэг болон “Х” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 458 дугаартай дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 29 дэх тал/, О.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 15-19 дэх тал/,

11. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Д-ийн “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр бага малаа усалж байтал зүсээр 7-8 хонь дутуу байх шиг байсан. Манайхаас нийт 2 ямаа, 18 хонь алдагдсан байна. Бага мал 2 чих нь урдаасаа эрхэм имтэй, ямааны зөв талын эврийн дотор талд улбар шар өнгийн хуучин будагны оромтой, хонинд чихлээснээс өөр тэмдэг байхгүй. Ээмэггүй байсан.” /3 дугаар хавтаст хэргийн 51-52 дахь тал/ гэх мэдүүлэг болон “Х” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 453 дугаартай дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 58 дахь тал/, О.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 45-48 дахь тал/,

12. Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.А-ын “... 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр байх нэг өдөр хонио усалж байгаад зүс мэдэх 4 эр хонь харагдахгүй байсан... Миний мэдэж байгаагаар хар толгойтой, хар нүдэн, бор толгойтой, халзан зүсмийн бүдүүрсэн 4 эр хонь харагдахгүй байсан. Бага мал буруу талын чихний 2 талаас ухам, /шоргоолжин чихлээс гэж нэрлэдэг/ манай мал зарим нь сэрвээн дээрээ цэнхэр будагтай, зарим нь будаггүй, ээмэггүй. Алдагдсан хонинууд голдуу нас гүйцэж бүдүүрч байгаа хонинууд байсан.” /3 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал/ гэх мэдүүлэг болон “Х” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 460 дугаартай дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 107 дахь тал/, О.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 78-80 дахь тал/, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 82-89 дэх тал/, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 90-94 дэх тал/, тээврийн хэрэгсэл хураан авсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 97 дахь тал/,

13. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.С-ын “...2019 оны 08 дугаар сарын 20-д гаргаад өдөр уурга, бугуйлчдын наадам үзчихээд ямаагаа хураагаад өвөлжөөн дээрээ аваачсан чинь манай өвөлжөөнд хулгай орчихсон цоожийг нь эвдээд мөнгөн тоногтой хударга 1 ширхэг, мөнгөн тоногтой хазаар 1 ширхэг, Экс нэртэй 18 шил архи, гэрийн шинэ берзент 50 метр, хүрэн торгон нэхий дээл 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Мөнгөн тоногтой хазаарын амгай нь гуулин морины толгойтой бас мөнгөн тоногтой хударга нь эртнээс өвлөж ирсэн эд зүйлс байсан.” /3 дугаар хавтаст хэргийн 161 дэх тал/ гэх мэдүүлэг болон “А” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 174-176 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 139-149 дэх тал/, О.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 150-154 дэх тал/,

4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Н-ийн “...2020 оны 10 дугаар сарын 16-ны  шөнө 01 цаг өнгөрч байхад манай нохой хуцаад байсан. Нохой хуцаад байхаар нь Г бид хоёр хотлуулсан байсан мал дээр машинтай очиход манай нэг эм хонь гэдсээ цувуулаад явж байсан. Ойр хавьд гэрэлтүүлэхэд ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Маргааш өглөө тухайн газартаа очоод үзэхэд манай бууцны зүүн хойд талд машины мөр байсан. Тэр малын ойр хавиар мал хориод дугуйлаад хүний мөр байсан... Тэр үед 20 тооны эм хонь, 10 тооны эм ямаа алга болсон байсан.” /3 дугаар хавтаст хэргийн 203-204 дэх тал/ гэх, гэрч Н.Г-ын “...2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө С.Н бид хоёр гэртээ байж байхад шөнө 23 цагийн үед манай гэрээс хойш 1 километр газарт байдаг өвөлжөө рүү нохой хуцаад байсан. Бид хоёр машинаа асаагаад өвөлжөө рүү очсон чинь хонь үргэсэн хагас хонь саравчин дотор, хагас нь гадна талд нь нэг хонь гэдсээ унжуулсан явж байсан. Бид 2 хонины голыг тасдаж машинд ачаад тэр хавиар машинаар гэрэлтүүлэхэд ямар нэгэн зүйл таараагүй. Маргааш өглөө ирж хонь тоолох гэтэл бэлчээд явсан байсан. С.Н мөрийг нь үзлээ жижиг машины мөр болон мотоциклийн мөр байна, дугуйлдаад явсан мөртэй байна гэж байсан. Нөгөөдөр нь буюу 2019 оны 10 дугаар сарын 18-нд малаа хашиж байгаад тоолоход 20 эм хонь, 10 эм ямаа дутуу байсан.” /3 дугаар хавтаст хэргийн 205 дахь тал/ гэх, гэрч П.Б-ийн “...Надад бэр С.Н хэлэхдээ 2019 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 01 цаг өнгөрч байхад нохой хуцаад байхаар нь гарч харахад гэрийн хойд талаас манай сувай мал цуваад ирсэн гэж хэлсэн. Тэгээд ирсэн хонь руу очоод үзэхэд нэг хонь нь гэдсээ чирээд ирсэн байсан гэж хэлсэн. Шөнө нь машинаараа эргэж тойроход ямар нэгэн зүйл харагдаагүй. Өглөө эрт босоод мөрөөр нь явахад машины мөртэй, хүн тухайн малыг дугуйлаад хөөсөн мөр байсан. Мөн цаана нь нэг машины мөр байсан гэж хэлсэн. Маргааш нь малаа тоолоход 20 хонь, 10 ямаа дутсан юм байна лээ.” /3 дугаар хавтаст хэргийн 207 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон “Х” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаартай дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 216 дахь тал/,

15. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д-ын “...Гэрт байсан төмөр жижиг сейф дотор нь байсан миний түрийвч болон манай гэр бүлийн бичиг баримт, эхнэрийн гоо сайхны хэрэгслийн сав, үйлдвэрийн дунд гарын мөнгөн аяганы хуулсан мөнгө нэг ширхэг болон хүргэн хүүгийн “Iphone 6 plus” утас зэрэг зүйлс алдагдсан.” /3 дугаар хавтаст хэргийн 246 дахь тал/ гэх, гэрч Д.М-ын “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө С-ийн хамт гэртээ ирэхэд хашааны хаалга хаалттай байсан. Тэгэхээр нь онгойлгож ороход гэр онгорхой байсан. Гэрийн хаалгаар ороход онгичсон байдалтай байхаар нь цагдаа дуудсан. Манай найз залуугийн “Iphone 6 plus” болон жижиг төмөр сейф, тухайн сейф дотор хоёр ширхэг шинэ цагийн мөнгөн аяганы мөнгө болон хадгаламжийн дэвтэр байсан.” /3 дугаар хавтаст хэргийн 248 дахь тал/ гэх, гэрч Э.С-ийн “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны үдээс өмнө найз охин М-ын гэрт очиход гэр онгорхой байсан. Гэрийн хаалгаар ороход онгичсон байдалтай байхаар нь цагдаа дуудсан. Миний “Iphone 6 plus” болон жижиг төмөр сейф алга болсон. Тухайн сейф дотор хоёр ширхэг шинэ цагийн мөнгөн аяганы мөнгө болон хадгаламжийн дэвтэр байсан гэж М надад хэлсэн.” /3 дугаар хавтаст хэргийн 250 дахь тал/ гэх, гэрч Б.Э-ын “...Хажууханд эвдсэн бололтой сейф байхаар нь цагдаад мэдэгдсэн. Би анх хараад юу байгаа талаар нь мэдээгүй. Цагдаа ирээд үзэхэд нь харахад хүний бичиг баримт болон хадгаламжийн дэвтэр байсан. Нэг ч мөнгө байхгүй бичиг баримттай түрийвч байсан. Өөр зүйл сайн хараагүй.” /4 дүгээр хавтаст хэргийн 1-2 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон Ө аймгийн Х сумын З-ын газрын үнэлгээний комиссын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай албан бичиг /4 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 237-240 дэх тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дугаар хавтаст хэргийн 3-5 дахь тал/,

16. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ш-ний “...2020 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө Х сумын төвд байрлах гэртээ ирэхэд гэрийн цоож эвдэрсэн байхаар нь гэр рүүгээ ороод хартал 46 инч зурагт, ДДИШ-ийн хүлээн авагч, миний пүүз байхгүй байхаар нь цагдаад хандсан. Сүүлд нь гэртээ сайн үзэхэд цахилгаан тогоо, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч, дэлгэц нь эвдэрсэн  “Iphone 5” загварын гар утас зэрэг алдагдсан./4 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал, 8 дугаар хавтаст хэргийн 107 дахь тал/ гэх, гэрч Н.Батчулууны “...Намайг хөдөө байхад эхнэр Шинэхүүхэн сум орчхоод ирнэ гэж хэлээд явсан. Тэгсэн гэрт хулгай орсон эд зүйл алдагдсан байна цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн.” /4 дүгээр хавтаст хэргийн 40 дэх тал/ гэх мэдүүлгүүд болон “А” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-921/76 дугаартай үнэлгээ /8 дугаар хавтаст хэргийн 207-210 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 29-33 дахь тал/,

17. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э-ын “...Би 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хөдөө гэрээсээ Ц сумын Ц-ийн 730 тоот сумын төвд байрлах гэртээ ирэхэд манай байшингийн гал тогооны цонх онгорхой байсан. Ороод хартал манай гэрийн авдар, шкаф зэрэг зүйлсийн доторх зүйлүүдийг гаргаад хаячихсан байсан. Тэгээд юу алга болсныг нь хартал авдар дотор байсан Notebook, 3 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй мөнгөн бүс, цахилгаан даралт хэмждэг аппарат гэх зүйлс алдагдсан байсан.” /4 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал/ гэх, гэрч Н.Оюунгэрэлийн “...Би Э-ын гэрт нь хулгай орж эд зүйлс алдагдсан гэж 3 сарын сүүлээр мэдсэн.  Манай эмээ өөрөө над руу залгаж гэрт хулгай ороод мөнгөн аяганууд, өвөөгийн чинь бүс, мөн чиний нөүтбүүк алдагдсан байна, сумын цагдаагийн хэлтэст дуудлага өгөөд шалгуулж байгаа гэж хэлж байсан. Миний нөүтбүүк “DELL” брэндийн хар өнгийн, дотор талдаа товчлуурын доод хэсэгтээ элэгдэж халцарсан нөүтбүүк байсан.” /4 дүгээр хавтаст хэргийн 86 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 70-77 дахь тал/,

18. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.С-ийн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүүхдүүдийн хамт Ө аймгийн Д сум руу яваад 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн үүдний пингийн цоож нь онгойсон байсан. Гэр рүү ороход гэрийн доторх байдал эмх замбараагүй байдалтай хулгай орсон байсан. Гэрээс 40 инчийн Конка зурагт, Хьюндай брэндийн суурин компьютер, 4х6 метрийн хэмжээтэй цагаан шаргал өнгийн хүрэн өнгийн товгор хээтэй хивс, Флипс брэндийн индүү, будаа агшаагч, Самсунг брэндийн тоос сорогч, манай хүүхдийн 3 ширхэг фудволк, 2 ширхэг цамц зэрэг алга болсон байсан.” /4 дүгээр хавтаст хэргийн 200 дахь тал/ гэх мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 191-196 дахь тал/, А.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 223-232 дахь тал/,

19. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн “Манай гэрт 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хулгайч орж 2 ширхэг мөнгөн хазаар, бага гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, хуримын бөгж 1 ширхэгийг авсан байсан.” /5 дугаар хавтаст хэргийн 39 дэх тал/ гэх мэдүүлэг болон “Х” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/08 дугаартай дүгнэлт /8 дугаар хавтаст хэргийн 213 дахь тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтаст хэргийн 30-36 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

20. Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.М-ын “...2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай дэлгүүрийн худалдагч А утсаар залгаад дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тооллого хийсэн чинь 5676413 төгрөгийн бараа дутсан. Ямар ч л байсан одоо мэдэгдэж байгаа бараа нь 3804300 төгрөгийн бараа байхгүй байна. Манай дэлгүүрт хулгай орохдоо 2 цоож эвдэлж орсон. 2 ширхэг камер утсыг нь таслаад одоо ажиллахгүй байгаа. ... 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 02 цаг 26 минутад манай дэлгүүрийн гадна талын камерт дэлгүүрийн урдуур машин баруун тийш өнгөрөөд буцаж эргэж гэрэл нь харагдаад зүүн тийш яваад өнгөрч байгаа бичлэг байсан. Удалгүй дэлгүүрийн үүдэнд 3 хүн ирж байгаа дүрс байсан. Удалгүй 02 цаг 43 минутад дэлгүүрт нэг эрэгтэй хүн орж ирээд лангуун дээгүүр даваад камерын  утсыг татаад тасалж байгаа бичлэг байсан. Камер салаад унтарсан. Манай дэлгүүрт орсон хүн бээлий өмссөн, багтай, малгай дараад өмссөн хүн байсан. ” /5 дугаар хавтаст хэргийн 108-109 дэх тал/ гэх, гэрч Н.Адьяагийн “...Би Ө аймгийн С сумын 5 дугаар багийн З хорооллын  дугаар гудамжны тоотод байх Т дэлгүүрийн худалдагчийн ажил хийдэг. 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 08 цагийн орчимд Ө аймгийн С сумын  дугаар багт байх Т дэлгүүрээ онгойлгохоор ирсэн. Манай дэлгүүрийн гадна, дотор талын цоожийг эвдэлсэн байсан. Ороод харсан лангуун дээгүүр хүнсний бараа зөөгөөд авч ирээд тавьсан байсан. Камер асаагаад шүүсэн чинь 2019 оны 09 дүгээр сарын 27-ноос 2019 оны 09 дүгээр сарын 28-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед манай дэлгүүрийн урд талаас жижиг машин зүүнээс баруун тийш өнгөрөөд явснаа гэрэл нь эргээд манай дэлгүүрийн үүдээр гараад зүүн тийшээ яваад өнгөрсөн. Удалгүй 3 хүний толгой үүдэнд нь ирж байгаа харагдсан. Нэг нь 3-4 минут болоод дэлгүүрт орж ирээд тэгээд лангуун дээгүүр даваад камер салгаж байгаа бичлэг байсан. Камер унтарсан. Камерт бичигдсэнээр орос хувцастай хүмүүс байсан. Дэлгүүрт орж ирсэн хүн нь пүүзтэй, өмд нь цайвар, саравчтай малгайтай, савхин куртка өмссөн, нүүрээ битүү боосон, нүд нь ил, бээлий өмссөн байсан.” /5 дугаар хавтаст хэргийн 112-113 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон Ө аймгийн шүүх шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 167 дугаартай дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 144-146 дахь тал/, Ө аймгийн шүүх шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 168 дугаартай дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 152-155 дахь тал/, “Л” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11/42 дугаартай үнэлгээний тайлан /5 дугаар хавтаст хэргийн 165-169 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтаст хэргийн 86-105 дахь тал/,

Яллагдагч Б.Х-ын “...2019 оны 09 дүгээр сарын 10-дын үеэр ...Д, Б, Г бид дөрвүүлээ хоёр машинаар шөнийн 22 цагийн үед байх Ө аймгийн Ц сум руу явсан. Ц сумын антены хойд талд байдаг том самбарын хойд талд хонь, ямаа хэвтэж байхаар нь бид нар замаас хойд зүг рүү гараад машинаа малын хойд талд нь тавиад бид дөрөв машинаас буугаад малыг тууж ирээд Д тууж ирсэн малыг хурааж байхад нь Б 3 хонь, Г 2 хонь, би мөн 2 хонийг барьж аваад бүгдийг алаад машиныхаа арын багаж болон дотор талд нь тавьсан. ...Аймагт 2 хоночхоод бүгдээрээ дахиад явж нөгөө малаас хэдийг авч ирж зарж мөнгө олъё гээд дахиад хоёр машинаараа шөнө 20 цагийн үед Ц сум руу засмал замаар яваад 70 гаруй километрт байдаг замын хойд талд том самбарын хажууд очоод зогсоход замын хойд талд бага мал бэлчиж байхаар нь бид дөрөв машинаас буугаад би тэр бэлчиж байгаа малыг хурааж байхад Д, Г, Б нар 2 ямаа, 6 хонь барьчихсан байсан. Барьсан малыг Б, Д хоёр алаад миний машинд 3 хонь, нэг ямааг хийгээд үлдсэн 1 ямаа, 3 хонийг нь Б-ын машинд нь хийсэн...Би 2019 оны 09 дүгээр сарын 05-наас 10-ны үед Ө аймаг дээр байж байхдаа Г, Д, Б нартай хоёр машинтай Б сум руу явж баазын хойд тал дээр байсан малаас 12 хонь барьж газар дээр нь алчхаад машиндаа хувааж ачаад шороон замаар урагшаа явж байгаад зүүн тийшээ гарч замгүй явж байгаад нэг жалга сайртай газарт очиж 12 малынхаа гэдэс дотрыг гаргаад буцаж машиндаа ачсан. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний үед байх Г, Д, Б нар ярилцаад хойшоо явж мал хулгайлж авч зарж мөнгө болгоё гээд Б-ын машинаар аймгаас 40 гаруй километр шороон замаар явж байхад эзэнгүй айлын бууц таарсан, тэр бууцны хажууд төмөр пин байхаар нь пингийн цоожийг Д, Г хоёр чулуугаар цохиж цоожийг нь эвдээд дотор нь орж 1 ширхэг мөнгөн хазаар, 3 шил архи, хуйлаатай 10 орчим метр брезентийг хулгайлж авсан. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны үед байх Г, Д, Б нар хоорондоо ярилцаад хөдөө явж мал хулгайлж авч зарж мөнгө болгоё гээд Г, Д, Б нартай хоёр машинаар аймгаас урагшаа явж байгаад 20 гаруй километр явж байхад тал дээр хэдэн мал хэвтэж байхаар нь бид дөрөв машинаас буугаад малыг хурааж бөөгнүүлээд 6 хонь, 1 ямаа бариад тэнд амийг нь таслаад буцаад аймаг руу явсан. ...Маргааш өглөө нь Б бид хоёр машинтай явж “Э” зоогийн газарт 4 хонийг 520000 төгрөгөөр зарсан. ...2019 оны 10 дугаар сарын эхээр Г бид хоёр миний “Г” загварын цагаан өнгийн автомашинтай Б, Д хоёр Б-ын эзэмшлийн загварын саарал өнгийн автомашиныг унаад Б, Г, Д бид дөрөв мал хулгайлахаар Ө аймгийн Д сумаас орой нэлээн аажуухан гараад урд зүг рүү шороогоор 20 гаран километр явж дэл сул эзэнгүй мал хайж байтал тал газарт 400 орчим тооны бог мал бэлчиж байхаар нь ойр орчмоор нь эзэн нь байна уу гэж гэрэл тусгахад хүн байхгүй байхаар нь уг мал дундаас Б, Г, Д бид дөрөв 10 хонь, 4 ямааг бариад голыг нь таслаад би машиндаа 5 хонь, 2 ямааг ачсан. Мөн Б адил 5 хонь, 2 ямаа, нийт 10 хонь, 4 ямааг хувааж ачсан. Маргааш өглөө нь босоод Б-тай хамт 5 хонь, 2 ямааны махаа “Э” зоогийн газарт 800000 гаран төгрөгөөр зарсан. Тухайн үед мал хулгайлах санааг Д гаргасан. ...Д, Г бид гурав Ө аймгийн С суманд дэлгүүрээс ойр зуурын зүйл хулгайлж байгаад цагдаад баригдаад автомашинаа хураалгасан.

2019 оны 09 дүгээр сард би өдрийг нь санахгүй байна, Д, Б нар надтай уулзаад ганц нэг малд явах уу гэсэн /малд явна гэдэг нь мал хулгайлах уу гэсэн утгаар ярьсан/ Тэгээд би зөвшөөрсөн. Тэр өдрөө явахаар болоод миний загварын улсын дугаартай машинтай /машины серийг буруу хэлж байж магадгүй/ мөн Б-ын загварын автомашинтай /дугаарыг нь мэдэхгүй байна/ Д, Б, Г бид дөрөв Б сумын тийшээ явсан. Б сумын төв орж ганц нэг пиво авъя гээд тэндээс хөдлөөд давхиж байтал баазын хойд тал дээр бог мал байгаа харагдсан. Тэнд очоод бид 4 уг малыг тойрч хурааж байгаад дандаа эр хониноос нь 12 тооны хонь барьсан. Г, Б хоёр барьсан хонинуудыг алаад ачаад байсан. 2 машиндаа зургаа зургаагаар нь хувааж ачсан. ...2019 оны 09 дүгээр сарын 20-ны үед Ө аймгаас Б, Г, Д нартай миний эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Б-ын эзэмшлийн загварын дугаарыг нь мэдэхгүй байна 2 машинтай Д сумаас У хот явах засмал зам руу 19 цагийн үед явсан. Бид нар аймгаас 80 гаруй километр яваад антены цаана байх том самбар өнгөрөөд явж байтал засмал замын зүүн гар талд уулын энгэр дээр нэлээд олон тооны мал байхаар нь бид 4 очоод жалганд нь хурааж байгаад 10 хонь, 2 ямаа барьж голыг нь тасдаад 2 машиндаа хувааж ачсан. Мал хулгайлах санааг Д, Б нар гаргадаг байсан. ...2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 22-ны хооронд Өмнөговь аймгаас Б, Г, Д нартай миний эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Б-ын эзэмшлийн загварын дугаарыг нь мэдэхгүй байна 2 машинтай Даланзадгад сумаас Улаанбаатар хот явах засмал зам руу 18 цагийн үед явсан. Бид нар аймгаас 70-аад километр яваад антены цаана байх том самбар өнгөрөөд явж байтал тал дээр мал байхаар нь зогсоод харуй бүрий болохыг хүлээж байгаад харанхуй болохоор нь очоод хурааж байсан чинь зүүн хойд талаас гэрэл гарч ирсэн. Сандраад нэг, нэг мал барьж аваад нийт 4 хонь бариад амьдаар нь гурвыг нь миний машинд, нэгийг нь Б-ын машинд ачаад буцаж засмал зам руу ороод аймаг руу явсан. ...Намайг манай хүргэн Г-ынд байж байтал 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 20-21 цагийн үед Д, Б хоёр ирсэн. Тэр хоёр Г бид хоёрт хэдүүлээ хойшоо явж ганц, хоёр малд явах уу гэсэн /малд явах уу гэдэг мал хулгайлах уу гэж байгаа юм/ Тэгэхээр нь тэгье гээд Г, Б, Д бид 4 Б-ын загварын машинтай аймгийн төвөөс хойшоо шороон замаар явсан. 40 гаран километр явж байтал шөнө нэг айлын өвөлжөө таарсан. Уг өвөлжөөн дээр 3 төмөр амбаараас өөр зүйлгүй газар байсан. Амбаарынх нь нэг нь цоожтой байсан. Тэгсэн чинь Д энэ амбаарт юу байна үзье гээд Д, Б хоёр түрүүлээд машинаас буусан. Түүний дараа Г бид хоёр араас нь буугаад очсон чинь Д, Б хоёр 3 амбаарынх нь цоожийг нь эвдлээд хаалгыг онгойлгочихсон байсан. Дараа нь дунд талын амбаарт нь орсон чинь амбаарын урд хэсгээр хоолны шкаф тавиатай байсан. Харин хойд талд авдар тавиатай байсан. Авдар нь цоожгүй байсан. Авдрыг нь Д онгойлгоод ухсан чинь ёроолоос нь мөнгөн хазаар, мөн мөнгөн хударга байсан. Түүнийг бид нар авсан. Уг амбаарын урд талд байх хоолны шкафыг би онгойлгосон чинь дотор нь 3 бүтэн, 1 тал нийт 4 шил архи байсан. Дөрвүүлээ “Экс” 0,75 литрийн архи байсан. Тэрийг мөн авсан. Машинд архийг нь хийгээд байж байтал араас Г хуйлаатай цагаан өнгийн брезент бариад хүрээд ирсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 136-138 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 166-167, 240-242 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 68-69, 121-122, 181-182 дахь тал/ гэх,

Яллагдагч О.Б-ын “...Ихэвчлэн Д, Г бид гурав хамт явж автомашинтай хулгай хийдэг байсан. Ойролцоогоор Х, Д, Г нартай хамтарч 20 гаран удаагийн орон байр болон малын хулгай хийсэн үйлдэл байгаа. Хулгайлсан малуудаа өөрсдөө Даланзадгад сумаас урагш байдаг хогийн цэгийн цаах нь талд үнсэн дээр янзлаад махыг нь аваад дотор гэдэс, арьс толгой ширийг нь үнсэнд булаад махаа зоогийн газар, махны дэлгүүрүүдэд зардаг байсан. 1 удаа гэрийнхээ хашаанд 10 орчим мал янзалж байсан. Ц болон Х суманд орон байранд орж хулгайлсан эд зүйлээ бөөгнүүлж байгаад 2 удаа Улаанбаатар хот руу Д, О, Х  нар хамт явж зараад нийт 3 сая орчим төгрөг олоод тэрийгээ Г, Д бид гурав тэнцүү хувааж авсан. ...2019 оны 09 дүгээр сарын эхээр Д, Г хоёр Х-ын загварын цагаан өнгийн автомашиныг унаад би өөрийнхөө эзэмшлийн загварын саарал өнгийн автомашиныг унаад Доржнамбал, Ганбаатар бид гурав мал хулгайлах зорилгоор Ө аймгийн Д сумаас 20 цагийн үед хогийн цэгийн хажуугаар явсан шороон замаар нэвт яваад уулан дундуур явдаг шороон замаар хэсэг явж байхад талд нэг эзгүй хороо буюу өвөлжөө байсан. Уг өвөлжөөний хажуухан Д, Ганбаатар бид гурав 2 машинаа тавьчхаад уг хорооны хажуу талд байх уулан дээр олон тооны хонин сүргийн захаас нь 30 орчим хонь тасдаад машиныхаа ойролцоо тууж ирж байгаад эхлээд 12 хонины голыг нь тасдаад автомашинд 6 хонь ачаад, би өөрийнхөө  загварын автомашинд 6 хонь ачаад ...би 6 хонины махаа “Э” зоогийн газарт 600000 орчим төгрөгөөр зарсан. Манай охин Э 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрөхдөө тархины цус хуралттай гэсэн оноштой төрсөн. Гар, хөл нь татдаг өвчтэй байсан. Тухайн эмчилгээг хийлгэхэд 2000000 төгрөг хэрэг болсон учраас би Д, Г хоёрт санал тавихад зөвшөөрөөд хамт явж мал хулгайлдаг байсан. ...2019 оны 10 дугаар сарын эхээр Г, Х хоёр Х-ын загварын цагаан өнгийн автомашинтай Д бид хоёр Б-ын эзэмшлийн загварын саарал өнгийн автомашиныг унаад Х, Г, Д бид дөрөв мал хулгайлахаар Ө аймгийн сумаас нэлээн орой шөнө болж байхад гараад Н сум руу явдаг замаар урд зүг рүү шороогоор 30 гаран километр яваад мал хайж байтал тал дээр ойролцоогоор 400-500 орчим тооны бог мал бэлчиж байхаар нь уг мал дундаас Х, Ганбаатар, Д бид дөрөв 10 хонь, 4 ямааг бариад голыг нь таслаад би машиндаа 5 хонь, 2 ямааг ачсан. Х машиндаа мөн адил 5 хонь, 2 ямаа нийт 10 хонь, 4 ямааг хувааж ачаад Д суманд ирсэн. Мал хулгайлах санааг Д гаргасан. ...2019 оны 09 дүгээр сарын эхээр Д, Г хоёр Х-ын загварын цагаан өнгийн автомашиныг унаад би өөрийнхөө эзэмшлийн загварын саарал өнгийн автомашиныг унаад Д, Г бид гурав мал хулгайлах зорилгоор Ө аймгийн Д сумаас 20 цагийн үед шиг санагдаж байна Ц сум руу явдаг засмал замаар 50 орчим километр явж байгаад Д, Г хоёр замын урд тал руу шороо руу буухаар нь би араас нь дагаж буугаад 1 километр орчим яваад нэг бор өнгөтэй худгийн хажууд хонь, ямаа нийлээд 100 орчим тооны бог мал байсан газар бид гурав зогсоод Д, Г хоёрын унаж байсан автомашин руу 4 хонь ачаад, урд талд нь байх уул руу 3 километр орчим явж байгаад толгодын орой дээр байсан хонь ямаануудаас 4 хонь, 1 ямааг өөрийн загварын автомашиндаа ачаад Д сум руу явж ...гэртээ очиж амраад маргааш өглөө нь “Э” зочид буудлын доод талд байх зоогийн газарт 4 хонь, 1 ямааны махаа зарсан. ...Уг явдлаас хойш 2 хоногийн дараа мөн адил Д, Г хоёр Х-ын загварын автомашиныг унаад би өөрийнхөө автомашиныг унаад 2 хоногийн өмнө 8 хонь, 1 ямаа хулгайлсан газарт очиход тухайн газарт хонь, ямаанууд байсан. Гадаа гэгээтэй байхаар нь цаашаа хар замаар явж байгаад харанхуй болгоод уг худгийн хажууд байх засмал замын хойд тал руу буугаад 2 километр орчим явж байхад жалган дотор 600 орчим хонь, ямаа хэвтэж байхаар нь автомашинд 6 хонь, би өөрийн автомашинд 6 хонь ачаад ...гэртээ очиж унтсан. ...2019 оны 09 дүгээр сард Д, Г, Х бид 4 мал хулгайлахаар ярилцаад 18 цагийн үед аймгийн төвөөс миний өмнө нь байсан саарал өнгийн загварын улсын дугаартай машинтай болон Х-ын 2” загварын цагаан өнгийн машинтай Б сум руу явсан. Б сум руу явдаг шороон замаар явж байтал нээх холдоогүй байхад зам дээр хонинууд хэвтэж байсан. Түүнээс 12 тооны эр хонинуудыг бариад тэндээ амийг нь таслаад 2 машиндаа зургаа зургаагаар нь хувааж ачаад тэндээсээ шууд хөдөлж явсан. ...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Д утсаар надтай яриад дүүд нь мөнгөний хэрэг гараад байна. Хоёулаа ганц малд яваад ирье гэж хэлсэн. Тэр мал хулгайлах тухай хэлж байгаа юм. Д 17 цагийн үед ирсэн. Шууд гараад өөрийнхөө саарал өнгийн загварын /дугаарыг нь мэдэхгүй байна/ машиндаа бензин хийгээд морь барианы тэрүүгээр чигээрээ хойшоо гараад явсан. 30 гаруй километр явж байтал хэсэг адуун дотор хэдэн үхэр явж байгаа харагдсан. Би Булган руу хол явж байхаар энэ үхрээс нэгийг авчихъя гэж хэлээд уг үхрүүд дээр очсон. Шүдлэн бололтой жижиг биетэй хөх цагаан алаг зүстэй эр үхэр байсныг нь хоёулаа хоёр талаар нь дээс барьж гүйж дээсээрээ ороож барьж авсан. Шууд тэр тал дээр буюу үхрээ барьсан газраа Д-аар бариулж байгаад нугасалж алаад цусалж янзлаад гэдэс дотрыг нь хаясан. ...2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 30-ны хооронд Өмнөговь аймгаас Х, Ганбаатар, Д нартай Х-ын эзэмшлийн дугаарыг нь мэдэхгүй байна, миний эзэмшлийн загварын улсын дугаартай 2 машинтай Д сумаас У хот явах засмал зам руу 19 цагийн үед явсан. Бид нар аймгаас 70-аад километр яваад антены цаана байх том самбар өнгөрөөд явж байтал засмал замын зүүн гар тал уулын энгэр дээр 800 гаруй хонь байсан тэндээс бид 4 тав таваар нь 10 хонь голыг нь тасдаад 2 машиндаа хувааж ачсан. ...2 хоногийн дараа Х, Г, Д нартай Х-ын эзэмшлийн дугаарыг нь мэдэхгүй байна, миний эзэмшлийн загварын улсын дугаартай 2 машинтай Д сумаас У хот явах засмал зам руу 18 цагийн үед явсан. 2 хоногийн өмнө 10 мал хулгайлсан газрын ойр хавиас би өөрийнхөө машинд 5 хонь, Х машиндаа 5 хонь ачсан шиг санагдаж байна. ...2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Д хойшоо мал хулгайлахаар явах уу гэж асуусан. Би хэдэн төгрөг хаана ч юм бэ гэж бодоод за тэгье гээд бид хоёр манайхаас миний улсын дугаартай загварын машинтай явсан. Бид хоёр гараад Х, Г хоёрыг аваад явъя гээд Г-ынд очоод Х, Г хоёроос явах эсэх талаар асуухад хамт явъя гээд бид дөрөв гараад дэлгүүрээс 2 том савтай пиво аваад аймгаас хойшоо гараад явсан. Ханхонгор сумын нутагт 3 амбаартай малын хороотой өвөлжөө таарсан. Хүнгүй айлгүй болохоор нь энэ амбааруудыг нь үзье гээд очоод машинаас Д, Г хоёр буугаад түрүүлж очоод 3 амбаарын дунд талын амбаарыг нь онгойлгочихсон байсан. Уг амбаарт нь хивс, эсгий зэрэг зүйлүүд байсан. Хоолны шкаф нь дотор хайрцагтай архинууд байснаас 4 шилийг нь авсан. Нөгөө зүүн талын амбаарыг онгойлгосон чинь дотор нь мотор гэх мэт зүйлүүд тавиатай байсан. Тэндээс хуйлаатай цагаан өнгийн брезент байсныг авсан. Машин дээр ирсэн чинь Х авдраас авлаа гээд цагаан өнгийн боодолтой зүйл барьчихсан байж байсан. Түүнийг задлаад үзсэн чинь нэг мөнгөн хазаар, нэг мөнгөн хударга байсан. ...Бид нар уг амбааруудаас мөнгөн хазаар, хударга хоёр, 4 шил архи, хуйлаатай брезент хулгайлсан. Хазаар хударга хоёр нь мөнгөн тоногтой, товруутай хазаар, хударга хоёр байсан. ...Д машинд орж ирэхдээ 2 ширхэг нөүтбүүк, 10 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс зэрэг зүйл авч ирсэн. ...Би 2019 оны 09 дүгээр сарын үед Хатанбаатар, Доржнамбал, Г нарын хамт миний өөрийн эзэмшлийн улсын дугаартай саарал өнгийн загварын автомашин, Х-ын цагаан өнгийн /дугаарыг нь сахгүй байна/ загварын автомашинтайгаар Ц сум руу явсан. Д анх Ц-д уул уурхайд ажилладаг гайгүй айл байгаа байх хулгай хийе, айл ухъя гэсэн санааг гаргаад бид нар хамт явсан.  Д-аас гарахдаа дэлгүүрээс 2 том пиво аваад замдаа хувааж уусан чинь Х согтчихоор нь Ц сумаас хойно Х-ыг машинтай нь үлдээчхээд Д, Г бид 3 миний машинаар Х сум явсан. Ц сум ороод сумын төвийн зүүн хойд хэсэгт Д нэг айл үзчихээд ирлээ энэ айл эзгүй байна оръё гэж хэлсэн. Тэр айл хашаандаа үүдний амбаартай нэг гэртэй айл байсан. Д хашааг нь давж ороод хаалгыг нь онгойлгоод бид нар хашаанд нь ороход Д гэрийнх нь тооноор орж үүдний амбаарыг нь дотроос нь онгойлгосон. Тэр айлаас суурин компьютерийг нь дэлгэцтэй нь аваад машиндаа авч очиж тавьсан. Тэр үед Д нэлээд том хэмжээтэй нимгэн дэлгэцтэй зурагт, Г шалан дээр нь дэвсээтэй байсан хивсийг нь хуулж авч ирсэн. Дараа нь Д, Г нар дахиж яваад будаа агшаагч, индүү, тоос сорогч зэрэг зүйл авч ирсэн. ... Дараа нь сумын төвийн зүүн хойд захад нэг монгол гэртэй айл руу орж 39-40 инчийн зурагт, пүүз хоёр аваад сумаас гараад аймаг явсан. /1 дүгээр хавтаст хэргийн 139-140 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 125-127, 168-169, 207-208, 243-244 дэх тал, 3 дугаар хавтаст хэргийн 32-33, 66-67, 183-185 дахь тал, 4 дүгээр хавтаст хэргийн 114-115 дахь тал, 5 дугаар хавтас хэргийн 1-2, 69-70 дахь тал/ гэх,

Яллагдагч А.Г-ын “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр би гэртээ буюу Ө аймгийн Д сумын дүгээр багт байж байхад Х, Д, Б нар манайд 2 машинтай ирсэн. Намайг гадаа машинд суучих гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад Б-ын загварын машинд нь суусан. Харин Х, Д нар загварын /улсын дугаарыг нь мэдэхгүй байна/ тээврийн хэрэгсэлд суугаад манайхаас гарч явсан. ...Тэгэхэд 17 цаг өнгөрч байсан байх. Аймгийн төвөөс 60 км яваад антен өнгөрөөд нэг том сурталчилгааны самбар таарсан. Түүнийг өнгөрөөд нээх удаагүй замын хойд талд тал дээр мал байхыг харсан. Тэндээ зогсож байгаад гадаа харанхуй болохыг хүлээсэн. Харанхуй болгоод 21 цагийн үед засмалын хажуу руу буугаад мал руу чиглэж хажууд нь очоод зогссон. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм гэсэн чинь гялс буу хэдэн мал ачна гэж хэлсэн. Би буугаад малыг хамт хураалцаад том эр хонинуудыг нь барьж эхэлсэн. Барьсан хонио хоёр машиндаа амьдаар нь ачсан загварын машинд 5 хонь амьдаар нь барьж ачсан. загварын машинд нь мөн 5 хонь амьдаар нь ачсан. ...Тэрнээс хойш 2 хоногийн дараа Д надтай уулзалдаад дахиад явж ирэх үү гэхээр нь би үгүй би одоо хөдөө явлаа гэсэн чинь Д өнөөдөр ганц явчхаад маргааш хөдөө явчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд нөгөө загварын 2 машинтай дахиад Х, Б, Д нарын хамт аймгаас зүүн тийшээ засмалаар эндээс 17 цаг 30 минутын үед гарч давхисан. Мөн нөгөө антены цаана байдаг самбарын тэр хавьд очоод замынхаа урд тал руу буугаад зогсож байсан чинь Д тэнд мал харагдаж байна гэж хэлсэн. 20 цагийн үед уг малын наанаас нь очоод зогсож байгаад малыг нь хурааж байгаад эр хониноос нь барьж эхэлсэн. 2 машиндаа 5, 5 хонь амьдаар нь барьж ар багаж болон дотор талд нь хийгээд засмал зам руу орохгүй нэг хэсэг явж байгаад засмал руугаа орсон. ....би тэр гуравтай нийлж 2 удаа л 2 жижиг тэргээр явж нийт 20 эр хонь хулгайлсан. Харин уг самбараас наашаагаа аймгийн төвөөс 45 километрт 2019 оны 09 дүгээр сарын сүүлчээр Б, Х, Д бид 4, нөгөө хоёр машинтайгаа явж байхад худаг дээр хэдэн цөөхөн мал хэвтэж байсан. Тэндээс машинд 5 эр хонь авч хийсэн. ...Тэрнээс хойш 3 хоногийн дараа дахиад 2 машинтай түрүүнийхээ авсан буюу 45 орчим километрт замынхаа хойд талд хэвтэж байсан малаас 5 хонь машинд ачсан. 3 ямаа, 2 хонь машинд ачсан. Дандаа харанхуйд “...2019 оны 10 дугаар сард аймгаас хойшоо ...Б сумын замаар явж байгаад 100-гаад мал байхаар нь малыг нь хурааж байгаад 5 хонь барьж голыг нь тасдаад 2 машиндаа ачаад ...аймаг руу авч явсан. ...Аймагт орж ирээд Бямбажаргалын хашаанд буулгачхаад ахиад шөнөө нөгөө мал руугаа очоод 5 хонь 5 ямаа барьж голыг нь тасдаад аймгийн зүүн урд байдаг үнсэн дээр гэдэс дотрыг нь хаяад аймаг орсон. ...4 хоногийн дараа Д, Х, Б бид 4 дахиад Б сумын тийшээ өмнө авч байсан малын хажуугаас дахиад 10 хонь аваад голыг нь тасдаад 2 машиндаа хувааж ачсан. ...2019 оны 09 дүгээр сарын сүүлээр ...Ө аймаг руу явна гэж хэлсэн. Тэгсэн чинь Д би энд найзтайгаа уулзаад ирье гээд машинаас буугаад үлдсэн. Тэгэхэд харанхуй шөнө л байсан. Би цагийг нь сайн мэдэхгүй байна. Тэгж байтал Д та хэд явж бай би араас чинь яваад очъё гэж утсаар хэлсэн. Явж байтал араас Д мотоцикль унаад давхиад ирсэн. Х бид хоёр юун мотоцикл юм бэ гэж асуусан чинь сая найзтайгаа уулзаад мотоцикль авчихлаа мөнгийг нь дансаар хийчихнэ гээд тохирчихлоо гэж хэлсэн. Цаашаа явж байтал мотоциклынх нь дугуй нь хагарсан чинь Д энэ мотоциклын мотор, дугуйг нь авчихъя бусдыг нь хаячихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу гэж худалдаж авсан юмаа хаяж байдаг юм гэсэн чинь Д ямар хамаатай юм гэж хэлээд жалганд оруулаад мотор болон өмнө талын дугуйг нь аваад явсан. Тэр нь худалдаж аваагүй хулгайн юм байсан юм билээ. Тэгээд цаашаа явсаар байгаад Ө аймаг руу өглөө 06 цагийн үед орсон. Д, Х бид гурав аймаг руу буцсан. Шөнө гарч яваад төөрөөд нэг сум руу явж орсон. Тэгсэн С гэх суманд очсон байсан. Наашаа явах замаа олох гээд явж байтал нэг дэлгүүрийн үүдний гэрэл нь асаалттай дэлгүүр таарсан. Тэгсэн чинь Д би орчхоод ирье гэж хэлээд буугаад явсан. Удаагүй Д ирээд дэлгүүрийг нь онгойлгочихлоо гэж хэлсэн. Х бид хоёр согтчихсон байсан болохоор оръё гээд машинаас буугаад дэлгүүр рүү орсон чинь /хаалгыг нь онгойлгочихсон байсан юм./ Өмнөөс Д цаасан хайрцагтай эд зүйлүүд өгсөн. Тэгэхээр нь би аваад машиндаа оруулсан. Түүний дараа Х дэлгүүрээс нэг хайрцаг пиво аваад гараад ирсэн. Д болохоор цаасан хайрцагтай архинууд авч ирсэн. Д эргэж ороод угаалгын нунтаг, шоколад зэрэг зүйлүүд тэврээд ороод ирсэн. Бид хэд машинтайгаа хөдлөөд давхисан.” /1 дүгээр хавтаст хэргийн 141-143 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 225-228 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 191-193 дахь тал/ гэх,

Яллагдагч Д.Б-ын “...2020 оны 04 дүгээр сарын сүүлээр Д, А бид гурав Ө аймаг дээр уулзаж ярилцаж байгаад хулгай хийхээр болоод аймгаас хойшоо явсан. Бид нар ...машинаа сумаас зүүн урагшаа тавьж орхиод мотоцикльтой гурвуулаа сундлаад М сумын төвөөр явж байгаад сумын хойгуур буюу Д-д байх айлуудын гудамжаар явсан. Явж байсан чинь А энд нэг айл байна гээд мотоциклоос үсрээд сугараад үлдсэн. Д бид хоёр мотоциклоо арай зайтай тавьчхаад хүрээд очсон. Тэгсэн чинь А гэрийнх нь гадаа цоожийг нь эвдэх гээд зогсож байсан. Хаалганы цоожийг нэг төмрөөр эвдэх шиг болсон. А, Д хоёр тэр айл руу орсон. Би гэрийнх нь гадаа хүн хараад үлдсэн. Уг айл 4 тал банзан хашаатай урд талдаа хаалгагүй онгорхой хэсэгтэй дотроо ганц гэртэй айл байсан. Тэр хоёр удаж удаж хөнжилд боодолтой эд зүйлүүд аваад гараад ирсэн. Гарч ирээд бид гурав мотоцикль дээрээ гурвуулаа сундлаад би бариад сумын зүүн урд тавьсан байсан машин дээрээ ирсэн. Авсан юмаа машинд үлдээсэн. Авсан зүйлүүдэд нь эмээл, ташуур, хазаар мөнгөн аяга зэрэг нэлээн их юм байсан.”

... 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр М сум руу орсон. Д бид хоёр улаан тоосгон дэлгүүр шиг байшин дээр ирэхэд хүнгүй юм шиг байсан. Баруун урд талын цонхны сараалжин төмрийг нь татаж мурийлгаад цонхыг хөшиж онгойлгосон. Д бид 2 дотогшоо ороод зүүн талын өрөөнд байсан эмээлийг авсан. Түүний дэргэд сейф байсныг эвдлээд дотроос нь мөнгөн эдлэлүүд байсныг авсан, нэлээн хэдэн аяга байсан. Харанхуй байсан болохоор юу юу хэдэн ширхэг байсныг хэлж мэдэхгүй байна. 2 савхин куртка, ноолуур, канистртай бензин зэрэг зүйлүүд байсныг авсан. Мөн хэдэн шил архи, пиво байсныг авсан. Тэндээс гараад А дээр очоод машинд хулгайн зүйлүүдээ хийгээд Ц сум руу явсан. ... Эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс Оргилын гэрээс хулгайлсан. Эрэгтэй, эмэгтэй 2 ширхэг мөнгөн тоногтой бүс байсан. А, Д бид гурав хулгай хийсэн. ... Бид гурав дахиад айл ухах гээд мотоциклтойгоо сумын төв рүү явж орсон. Төвд нэг байшинтай хажуудаа гарааштай айл байсан. Эхлээд гарааш руу цоожийг нь эвдлээд орсон. Тэгсэн грашинд 20 литрийн шар савтай бензин байсныг аваад би гараад мотоцикль дээрээ очсон. Бид гурав байшингийнх нь урдуур тойроод баруун урд талын цонхны төмөр хаалтыг татаж ханзлаад вакум цонхыг отверткаар Д хөшиж онгойлгоод дотогшоо А эхлээд орсон. Араас нь Д орсон. Тэр хоёрыг орсноос хойш би хэсэг гадаа зогсож байгаад мөн араас нь орсон. Тэгсэн чинь А авдрыг нь ухаж байсан, Д нэг сейф байсныг эвдэж онгойлгосон. Тэр сейфнээс мөнгөн аяга, мөнгөн хазаар зэрэг зүйлүүд гарч ирж байсан. Тэр айлаас мөнгөн тоногтой эмээл, мөнгөн хазаарууд, мөнгөн аяганууд, мөнгөн хондлойвч, мөнгөн хормойн боолт, савхин куртка, архи пиво гээд нэлээд эд зүйлүүд байсныг авсан.” /2 дугаар хавтаст хэргийн 82-85 дахь тал,  7 дугаар хавтаст хэргийн 99-101 дэх тал, 8 дугаар хавтаст хэргийн 180 дахь тал/ гэх,

Яллагдагч Г.А-ийн  “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өглөө нь Д, Б хоёртой Д сумаас Б сум явах засмал зам дээр байх шатахуун түгээх станц дээр уулзсан. Д надад ах хойшоо манай эгчийнх рүү яваад үхэр аваад ирье, нэг үхэр ав гэсэн байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний машин дийлэх юм уу гэсэн чинь Д дийлэхгүй бол гуяыг нь ч болов мотоцикль дээр дүүрээд аваад ирье гэж хэлсэн. Би “Т” загварын улсын дугаартай эх Ц.Х-ийн эзэмшлийн автомашинтай явж байсан. Миний машинд Б суугаад Д мотоциклио унаад өмнө зам заагаад явсан. Явсаар байгаад М сумын баруун талаар хойшоо гараад явсан. Уг сумаас хойшоо 40 орчим километр яваад нэг нарийн гол гатлаад хойшоо дахиад 10 гаруй километр яваад дахиад гол дээр очсон. Тэгсэн чинь Д наанаа зогсож бай энэ голыг гатлах хэцүү эндээ байж бай бид хоёр энэ айлд оччихоод ирье гэж хэлээд мотоциклтойгоо гол гатлаад яваад өгсөн. 2 цаг гаруй хугацаатай яваад ирсэн. Эгчийнд хүн байдаггүй. Энэ хавиар хүн байдаггүй хайж байгаад ирлээ буцъя гэж хэлсэн. Б миний машиныг бариад явсан. Би хажууд нь нойр хүрээд жаахан унтсан. Унтаж байгаад сэрсэн чинь М сумын урд талд 2 километр зайтай газар зогсчихсон байсан. Би яасан гэсэн чинь ах бид хоёр сум ороод бензин аваад ирье, бензин дуусаж байна гэж хэлээд Б, Д хоёр явсан. 1-2 цагийн хугацаа өнгөрсний дараа эргээд ирсэн. Эргэж ирэхдээ хөнжлийн даавуунд боодолтой баахан юм аваад ирсэн. Хальт харахад эмээл, мөнгөн аяга гэх зэрэг зүйлүүд харагдаж байсан. Нэлээн их юм харагдаж байсан. Би энэ юу юм бэ гэж асуусан чинь хоёр айлаар ороод гараад ирлээ /хулгайлсан юмаа гэх утгатай зүйл ярьсан/ гэж хэлсэн. Тэр хоёр хулгайлсан зүйлээ Ц сумын наана байдаг Ханангийн антенаас өөрсдөө аваад явсан.” /7 дугаар хавтаст хэргийн 114-116 дахь тал/ гэх,

Яллагдагч Б.Д-ын “...Би 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б, А нарын хамт Онгийн гол орохоор М сум руу А-ийн “Т” загварын машинтай явсан. Буцах замдаа М сумын төвөөр Б бид хоёр мотоциклтой явсан. Дэнж хороололд хаалга нь цоожтой гэрийн цоожийг хашаанд нь байсан төмрөөр эвдлээд би дотогш орсон. Б гадаа хүн хараад байж байсан. Би тэднийхээс мөнгөн тоногтой эмээл, хазаар, мөнгөн аяганууд зэрэг жижиг сажиг зүйлүүд авсан.... Машин дээрээ очоод нөгөө зүйлүүдээ ачаад явцгаая гэсэн чинь А хэдүүлээ нэгэнт хийж байгаа юм чинь дахиад айлаар оръё гэж хэлсэн. Дахиад гурвуулаа явсан. Сумын төвд байх хуучин дэлгүүр байсан Мини маркет гэсэн хаягтай байшинд хүн байхгүй юм шиг байхаар нь хашаанд нь ороод хаалгыг нь тогшиж үзсэн. Тэгээд хүн гарч ирэхгүй байхаар нь грашийг нь онгойлгоод тэр дотроос нь 20 литр бензин аваад гадаа гаргаад мотоциклынхоо хажууд тавьчхаад урд цонхны хамгаалалт төмрийг нь А бид хоёр татаад цонхыг нь отверткаар би хөшиж онгойлгоод А түрүүлээд орсон. Дараа нь би орсон. Дотор байсан сейфийг эвдэж онгойлгоод дотроос нь мөнгөн аяганууд болон мөнгөн хазаарууд гэх зэрэг мөнгө болчихоор зүйлүүдийг авцгаасан. Б сейф онгойлгосон дараа бас цонхоор ороод ирсэн. Бид гурав тэндээс мөн хохирогч нарын хэлж мэдүүлсэн алдсан гэх эд зүйлүүдийг бүгдийг авсан.

 “...2019 оны 09 дүгээр сарын эхээр Г бид хоёр Х-ын” Г” загварын цагаан өнгийн автомашиныг унаад Б өөрийнхөө эзэмшлийн “К” загварын саарал өнгийн автомашиныг унаад Б, Г бид гурав мал хулгайлахаар Ө аймгийн Д сумаас 20 цагийн үед Х-ын ард талд байх өвөлжөөний хажууд байсан малаас Г бид хоёр машиндаа 6 хонины голыг нь тасдаж ачаад Б “К” загварын автомашиндаа мөн адил 6 хонины голыг нь тасдаж ачаад үнс хаядаг төв цэг дээр 12 хонио янзлаад дотор эрхтэн, арьс, толгойг нь булаад Г бид хоёр машиндаа 6 хонины мах, Б автомашиндаа үлдсэн 6 хонины махыг ачаад Г-ын гэрт очиж унтсан. “...2019 оны 10 дугаар сарын эхээр Х, Г хоёр Х-ын “Г” загварын цагаан өнгийн авто машиныг унаад Б бид хоёр Б-ын эзэмшлийн “К” загварын саарал өнгийн автомашиныг унаад Б, Г, Х бид дөрөв мал хулгайлахаар Өаймгийн Д сумаас нэлээн орой гараад явсан. Тухайн үед би унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь нүдэн баримжаагаар 300 орчим тооны бог малын хажууд ирээд зогсчихсон байсан. Тэр мал дотроос Б, Г, Х бид дөрөв 10 хонь, 4 ямааны голыг нь таслаад хоёр машиндаа долоо долоогоор нь ачсан. ...2019 оны 09 дүгээр сарын эхээр Г зорчигчийн суудал дээр суугаад Х-ын “Г” загварын цагаан өнгийн автомашиныг би унаад Бл өөрийнхөө “К” загварын саарал өнгийн автомашиныг унаад Б, Г бид гурав мал хулгайлахаар Ө аймгийн Д сумаас нар жаргаж байхад У хот руу явдаг засмал замаар 50 гаран километр явж байсан чинь засмал замын урд талд худгийн хажууд олон тооны мал байхыг хараад би замын урд тал руу шороо руу буусан. Миний араас Б дагаж буугаад 1 километр хүрэхгүй шахуу газар яваад бор өнгөтэй худгийн хажууд хонь ямаанууд байсан газар бид гурав зогсоод миний унаж байсан “Г” автомашин руу 4 хонины голыг нь тасалж ачаад, урдхан талд байх толгодын орой дээр байсан бог малаас 4 хонь, 1 ямааны голыг тасалж Б-ын “К” загварын автомашинд ачаад Д сум руу явсан. ...Тухайн явдлаас хойш 2 хоногийн дараа Г, Б бид гурав урьд нь явж байсан машинуудаараа 8 хонь, 1 ямаа хулгайлсан газарт очиж ойр хавиас буюу замынх нь эсрэг талаас нийт 12 ширхэг хонийг зургаа зургаагаар нь хувааж хоёр автомашиндаа ачаад ...маргааш өглөө нь би 6 хонины махаа зарсан. Мал хулгайлах санааг хамгийн анх би гаргасан. Дараа нь Б гаргасан. Мөнгө хэрэг болоод мал хулгайлж зарсан. ...Уг улбар шар өнгийн мотоциклыг 2020 оны 04 дүгээр сарын эхээр Ц сумын төвийн хойд талд байх гэр хороололд байшин граш хоёрын дунд нэг гэртэй хашаа байсан. Хашааны хойд хэсэг нь урагшаагаа нурчихсан байсан. Тэр хэсгээр нь ороод грашны цоожийг нь төмрөөр эвдлээд дотор нь байсан нэг улбар шар өнгийн мотоциклийг унаж яваад замдаа хээр хоноод маргааш нь аймгийн төвд ирсэн. Б бид хоёр М суманд ...гудамжаар нь өгсөөд явж байтал нэг хашаан дотор ганц гэртэй уг гэрийн үүд нь цоожтой байгаа харагдсан. Би буугаад цоожийг нь төмрөөр хөшиж эвдээд гэрт би орсон. Харин Б гадаа хүн хараад үлдсэн. Би ороод гэрийн зүүн хойд талд байсан мөнгөн тоногтой эмээл 1, хазаар 2, ташуур 1, хормойн боолт 2, мөнгөн хударга 1 байсныг авсан. Гэрийн баруун хойд хэсэгт байсан стенкнээс мөнгөн аяганууд би тоолоогүй болохоор тоог нь санахгүй байна. Зүүн талд байх татдаг шүүгээнд байсан түрийвчнээс бэлэн 70,000 төгрөг байсныг авсан. Гэрийн баруун хойд талд байх авдраас мөнгөн бугуйвч 1, толгойн гоёл 1, гинж 1, ээмэг 1 хос, МР тоглуулагч зэрэг зүйлүүд байсан. Заримыг нь сайн санахгүй байна. Өөр авсан зүйлүүд байж магадгүй. Хулгайлсан зүйлүүдийг гэрийн баруун талд байх хувцасны шүүгээнд байсан хөнжилд боогоод аваад гарсан. А-ийн машин дээр очоод машиных нь багаажинд хийсэн. А-д манай нэг таньдаг ахынх байгаа юм гэж хэлсэн. Б бид хоёр дахиад мотоциклтойгоо сумын төвөөр явж байгаад сумын төв хэсэгт нэг улаан тоосгон дэлгүүр байсан. Түүний урд талын хамгийн баруун талын цонхны сараалжин төмрийг татаж зай гаргаад цонхыг нь нөгөө отверткаар хөшиж онгойлгоод Б бид хоёр орсон. Тэгээд орсон чинь дэлгүүр биш айлын эд зүйлүүд байсан. Өрөөн дотор нэг цүнх байсныг авсан. Цаад өрөө рүү нь оронгуут баруун гар талд мөнгөн тоногтой эмээл байсныг авсан. Эмээлийн хажууд сейф байсныг нь унагаж байгаад хаалгыг нь эвдэлсэн. Дотор нь байсан 2 хэсэг болгон боосон мөнгөн аяганууд болон мөнгөн хазаарууд байсныг аваад нөгөө цүнхэнд хийсэн. Тоог нь сайн мэдэхгүй байна. Мөн мөнгөн 2 бүс, мөнгөн 2 гинж, мөнгөн ээмэг, кола ундаанууд 6 ширхэг, шүүгээнд бичиг баримтын завсар байсан 70,000 төгрөгийг авсан. Мөн тэндээс Шар чингис, Эдэн архи 1 ширхэг, лаазтай 10 ширхэг пиво, нөүтбүүкний хар цүнх, бас нэг улаан цүнх байсныг авсан. Савхин 2 куртка болон авсан эд зүйлүүдээ цүнхэндээ хувааж хийсэн. Буцаад цонхоороо гарсан. Би уг байшинг тойрч очоод гараашийг нь онгойлгоод шар өнгийн 20 литрийн савтай бензин байсныг авсан. Буцаж яваад машин дээр ирсэн. А-ийн машинд хийсэн. Ц суман дээр очоод А-ийн машинаас эд зүйлүүдээ бүгдийг нь бид хоёр авсан.

...2019 оны 09 дүгээр сард Б, Г, Х бид 4 саарал өнгийн “К” загварын улсын дугаартай машинтай болон Х-ын “Г” загварын цагаан өнгийн машинтай мал хулгайлахаар ярилцаад аймгийн төвөөс орой гарсан. Бид нар Б сумын чигтээ явсан. Б сумын төвөөс баруун урагшаа байх нэг жуулчны баазын хойд талд байх уулан дээр гарсан. Б сум руу явдаг замаар явж байтал замд мал тааралдсан. Тэр мал нь тэнд байсан баазаас зүүн хойхно байсан. Тэндээс 12 тооны хонь, 1 ямаа барьж амийг нь тасдаад 2 машинд хувааж хийсэн. ...2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б бид хоёр мал хулгайлахаар ярилцаад 17 цагийн үед аймгаас хойшоо гараад явсан. Тэгээд явж байтал 20-30 километрт хэдэн үхэр байсан. Уг үхрүүдээс цагаан толгойтой хөх зүсмийн жижиг биетэй үхрийг барьж аваад Б нугасалж алаад тэнд нь бид хоёр хамт төхөөрсөн. ...2019 оны 09 дүгээр сарын 20-ны үед Ө аймгаас Х, Г, Б нартай “Г” улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “К” улсын дугаартай машинуудтай У хот явах засмал зам руу 17 цагийн үед явсан. “Г” машинд би Г-тай хамт явсан, би жолоодож явсан. Нөгөө “К” машиныг Х хажууд нь сууж Б жолоодож явсан. Бид нар аймгаас 90-ээд километр яваад антены цаана том самбар өнгөрөөд явж байтал замын урд талд нэлээн олон мал байсан. Бид 4 засмалын хажуу тал руу шахаж зогсоод харанхуй болохыг хүлээсэн. Орой харуй бүрий тасарсан үед засмал замын урд талд байсан мал руу очоод малаас 10 хонь, 2 ямаа аваад 12 малын голыг нь таслаад 2 машиндаа зургаа, зургаагаар нь хувааж ачсан. 7 удаагийн малын хулгайн үйлдэл байгаа, ...2019 оны 09 дүгээр сарын 10-наас 20-ны хооронд өдрийг нь сайн санахгүй байна Б, Х, Г бид 4 “Г” улсын дугаартай машинтай, “К” загварын улсын дугаартай машинуудтай Ө аймгийн төвөөс Ц сум явах засмал замын 85 дахь километрт засмал замын хойд талд байх бага малаас 4 хонь аваад амьдаар нь Ганбаатарын унаж явсан “Г” машинд гурвыг нь ачаад Б-ын унаж явсан “К” машинд 1 хонио ачаад авч явсан. ...Би 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Б-ынд очоод мал хулгайлах уу гэж ярилцсан. Бид хоёр Б-ынхаас Б-ын улсын дугаартай “К” загварын машинтай гарсан. Бид хоёр Г-ынд очоод Г, Х хоёртой уулзаад малд хамт явах эсэх талаар асуусан. Тэгсэн тэр хоёр тэгье гээд бид дөрөв аймгийн төвөөс хойшоо шороон замаар гарсан. Мал олдохгүй байхаар нь хойшоогоо Б сумын чиглэлд мал хайгаад явж байсан. Тэгж явахдаа аймгийн төвөөс хойшоо 40 орчим километрт Х сумын нутагт нэг бууцны хажуугаар гарсан. Гарахдаа харахад 3 амбаартай гэр нь хүнгүй юм шиг байхаар нь очсон. Буугаад 3 амбаар /пингийн/ дунд талынх руу нь орсон. Уг амбаарт байсан авдраас мөнгөн хазаар, мөнгөн хударга хоёрыг Х, Б хоёр аваад гараад ирсэн. Мөн уг амбаарт нэг хайрцаг дотор “Экс” нэртэй архинууд байснаас 4-5 шил архи авсан. Б хуйлаатай брезент байсныг авсан. ... Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны үед хүргэн ах Б-ын хамт Ө ймгийн Д сумаас Х сумын төв рүү явсан. Х суманд 20 цагийн үед очоод Б-ын хамт сумын хойд хэсэгт гудмаар явж байгаад хашаандаа байшинтай урдаа гэртээ айлууд гэрэлгүй байхаар нь ...гэрийнх нь цоожийг тухайн хашаанд байсан төмрөөр эвдэн ороод гэрийн хойд талд жижиг сейф байхаар нь тэр сейфийг мөн  “Iphone 6 plus” загварын гар утас байсныг аваад сумын хойно цэнгэлдэх хүрээлэнд очоод хулгайлсан сейфийг эвдлэхэд дотроос нь мөнгөн аяганы мөнгийг хуулж авсан мөнгө, бичиг баримтууд гарч ирсэн. Хуулсан мөнгөн аяганы мөнгийг нь аваад бусад эд зүйлийг тухайн газарт үлдээгээд шууд Д сум руу гарсан. ...2020 оны 03 дугаар сарын 20-ныг өнгөрөөгөөд Ө аймгийн Д сумаас хүргэн ах Б-ын хамт Х сумын төв рүү орсон. Тэр оройны 20 цагийн үед очоод Х сумын төвийн хойд хорооллоор нь явж байгаад хашаандаа нэг гэртээ модон хашаатай айл байхаар нь хашааных нь завсраар харсан чинь гэр нь цоожтой харагдсан. Хашааг нь давж ороод гэрийнх нь цоожийг эвдэж ороод гэрээс 40 гаран инчийн зурагт, дэлгэц нь хагарсан Iphone 5 загварын гар утас, цахилгаан тогоо, мөнгөн бугуйвч, ДДИШ хүлээн авагч,  Garnet 38 размер пүүз зэрэг зүйлүүдийг аваад явсан. ...Би 2019 оны 10 дугаар сарын эхээр Б, Х, Г нартай хамт Ц сум явсан. Ц сумын төв ороод сумын төвийн гэр хороолол дунд гэрэлгүй айл харж явж байгаад хойшоо харсан модон хашаатай үүдний пинтэй гэр гэрэлгүй байхаар нь би хашааг нь давж ороод гэрийнх нь хаалганы цоожийг би эвдлээд орж суурин компьютер, 40 инчийн КОНКО гэсэн бичигтэй зурагт, шалан дээр нь байсан ногоон өнгийн хивс гээд нэлээд зүйл авсан. Тэгээд авсан зүйлээ машинд хийчхээд дахин нэг гудамжинд Б-ыг машинтай нь үлдээчхээд Г бид хоёр явган яваад сумын төвийн зүүн хойд хэсэгт байсан блокон хашаа давж ороод гэрийн үүдний пингийн цоожийг эвдлээд тэр айлаас мөнгөн хазаар 2 ширхэг, мөнгөн гинж, монетон бөгж зэрэг зүйл авсан. Тэр айлаас гараад машин дээрээ ирээд шууд Өаймгийн төв явсан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Б бид хоёр хамт Х сум орж 3 айл ухаж эд зүйл авчхаад буцаж явах замдаа шөнө харанхуй болсон байхад Ц сум ороод Б машиндаа унтаад үлдсэн. Би ганцаараа яваад улаан тоосгон байшинтай айлын жижиг вакум цонхоор ороод 1 ширхэг хар цүнхтэй нөүтбүүк, 3 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй мөнгөн бүс зэрэг зүйл авчхаад эргэж машин дээрээ ирээд шууд Даланзадгад сум явсан.  Дараа нь энэ оны 04 дүгээр сарын эхээр ганцаараа замын машинд суугаад Ц сум орсон. Тэнд очоод хулгай хийх санаатай эзгүй айл харж явж байгаад нэг хашааны хашаа нь нурах гэж хазайсан байсан хэсгээр орж байшингийнх нь зүүн талд байсан гараашных нь хаалганы цоожийг эвдэж онгойлгож ороод улбар шар өнгийн UВ мото гэсэн бичигтэй шинэ мотоцикль хучаатай байсныг түрж грашнаас нь гаргаад хашаанд нь асаагаад унаад шууд Даланзадгад руу явсан. Гурван мөнгөн аяга, 1 ширхэг нөүтбүүк авсан. Ханбогдоос авсан мөнгөн аягтай нийлээд 10 мөнгөн аяга болж байсан. Би өөрөө аваад мөнгөн хазаарын мөнгөн тоног, мөнгөн бүсний мөнгийг нь салгаж аваад Б-тай хамт У ороод Нарантуул зах дээр мөнгө авдаг хүнд зарсан.  2019 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө Богд сум руу Г, Х, Х-ын эхнэр М хүүхэд нь болох Б-ийн хамтаар Х-ын эзэмшлийн “Г” улсын дугаартай тээврийн хэрэгслээр сум руу орсон. Тэгээд би сумын төвд машинаас буугаад айлын хашааны завсраар хараад явж байтал монгол гэртэй хашаанд мотоцикл харагдсан. Тэгээд хашаан дотор нь ороод хартал улбар шар өнгийн улсын дугааргүй мотоцикль байсан. тэгээд би тэр мотоциклийг түрж гаргаад кундакторыг нь салгаад дэвсэж асаагаад унаад хойшоо Өвөрхангай чиглэлд явсан. Өвөрхангайг чиглээд явж байтал 20-иод км яваад хойд дугуй нь хагарчихсан. Тэгэхээр нь би Х- руу залгаж өөрийнхөө байгаа газар хүрээд ир гэж утсаар хэлчхээд мотоциклоо хажуугийн жалга руу оруулж тавиад урд дугуй, мотор, урд талын том гэрэл зэргийг нь авсан. Тэгээд Х-ыг ирэхээр нь машиных нь багаажинд тэдгээр зүйлийг ачаад Өвөрхангай аймаг руу явсан. /2 дугаар хавтаст хэргийн 78-81, 123-124, 164-165, 205-206, 245-246, 244-248 дахь тал, 3 дугаар хавтас хэргийн 34-35, 64-65, 119-120, 188-189 дэх тал,  4 дүгээр хавтаст хэргийн 20-22,  51-52, 110-113, 160-161 дэх тал, 6 дугаар хавтас хэргийн 39 дэх тал, 7 дугаар хавтаст хэргийн 102-104 дэх тал/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Д-ыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-ыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Д-д 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Шүүгдэгч Б.Д-ын хувийн  болон хүнд гэмтэл учирсан эрүүл мэндийн байдлыг нь харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.  

 Шүүгдэгч Б.Д нь “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний урьд өмнө хийсэн хулгайн гэмт хэрэг шалгагдаж байгаа тул хавтаст хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдэгдээгүй байгаа хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд миний гомдлыг хүлээн авч надад ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул прокуророос шүүхэд шилжүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг ...хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд дээрх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Д-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан тул Б.Д-ын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 104 /нэг зуун дөрвөн/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д-ын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 104 /нэг зуун дөрвөн/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                                                                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ