Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/02416

 

2024 05 01

 

 

184/ШШ2024/02416

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 

хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ***** хороо, ****** хороолол, ******, Улс гол цогцолбор, ******* тоот хаягт байрлах, ************ ББСБ ХХК /РД:******/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг****** хороо, Баруун баян уул ****** тоот хаягт оршин суух, *****овогт *****дын ************ /РД:*****/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,685,622.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

...************ ББСБ" ХХК нь иргэн Г.************тай 2021 оны 12 сарын 23-ны өдөр ЗГ№21/12/989 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,568,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 2,9 хувийн үндсэн хүүтэй, хэрэглээний зориулалтаар зээл олгосон. Мөн өдөр Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор №БГ№21/12/989 тоот Барьцааны гэрээ байгуулсан. Г.************ нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн ба 2022 оны 02 сарын 04-ний өдрийг хүртэл үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 170,000 төгрөг төлж, үүнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Манай ББСБ-аас 2023 оны 10 сарын 09-ний өдрийн 23/231 тоот өмгөөлөгчийн мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.2, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.1, 453.1 заалтыг тус тус үндэслэн хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,455,571.13 төгрөг, зээлийн хүү 1,099,223.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,328.19 төгрөг, нотариатын төлбөр 16,500 төгрөг нийт 2,685,622.4 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...************ ББСБ-ын нэхэмжилсэн 2,685,622.4 төгрөгийг хүлээн зөвшөөөрч, уг төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************ ББСБ ХХК нь хариуцагч Г.************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,685,622.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 24/257 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд ************ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,685,622.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,685,622.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,920 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Г.************аас 28,960 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 28,960 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************ ББСБ ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ