Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/02417

 

2024 05 01

 

 

184/ШШ2024/02417

 

 Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******** хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж Интер ХХК-ийн байр, ********оот хаягт байрлах, ************ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Хангайн ******* тоот хаягт оршин суух, ****** овогт *******ийн ************ /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,493,690.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

...************ББСБ ХХК нь 2021 оны 07-р сарын 27-ний өдөр 21070136 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 1,599,900 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хзрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлзэр Сайн Интернэшнл ХХК-аас RB29FERNDSA/WT загварын хөргөгч худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт эргэн төлөлтийг огт хийгээгүй болно. Иймд зээлийн гэрээний 3.2, 7.2-т дугаар хэсэгт заасан нөхцөл байдлыг хариуцагч үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд 2024 оны 04-р сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 890,116.42 төгрөг, зээлийн хүү 534,048.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,025.53 төгрөг, нотариатын төлбөр 8,500 төгрөг нийт 1,493,690.75 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...************ББСБ-ын нэхэмжилсэн 1,493,690.75 төгрөгийг хүлээн зөвшөөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 243,690.75 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************ББСБ ХХК нь хариуцагч Д.************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,1493,690.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 250,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 243,690.75 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 24/301 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд ************ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,493,690.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,493,690.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 07 дугаар сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 08 дугаар сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 243,690.75 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,850 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Д.************гаас 19,425 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 19,425 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************ББСБ ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ