Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/02419

 

2024 05 01

 

 

 

184/ШШ2024/02419

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 байр, 701Б тоот хаягт оршин суух, ************ инвест ББСБ ХХК /РД:****************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 23 дугаар байр Өнөр-23 СӨХ-ны дугаар орц 00 тоот хаягт оршин суух, ********** овогт ************ийн ************ /РД:**************/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,287,483.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************ инвест ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б.************ нь манай компанитай 2021 оны 08 сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай real me 7 загварын rap утас худалдаж авах зориулалтаар 1,099,900 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч Б.************ нь зээлийн гэрээний хавсралтанд заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж зээлээ төлөхгүй, зээлийн гэрээний хаягтаа амьдрахгүй, олдохгүй байсан тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.06-ны өдрийн 102/ШШ2023/02598 тоот шийдвэрээр эрэн сурвалжилж, цагдаагийн байгууллагаас одоо амьдарч байгаа хаягийг тогтоосон тул уг хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үндсэн зээл 1,099,900 төгрөгөөс 306,253.24 төгрөг төлж, үлдэгдэл 793,646.76 төгрөг төлөөгүй, 2021 оны 08 сарын 19-ний өдрөөс 2024 оны 04 сарын 16-ны өдрийг хүртэл 971 хоногийн үндсэн хүү 781,571.02 төгрөгөөс 381,892.83 төгрөг төлж, үлдэгдэл 399,678.19 төгрөг төлөөгүй, 2024.04.16-ны өдөр хүртэл зээлээ төлөөгүй графикт хугацаа хэтрүүлсэн үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү 70,897.15 төгрөгөөс 46,938.90 төгрөг төлж, үлдэгдэл 23,958.25 төгрөг төлөөгүй, Эрэн сурвалжлах зардалд манай компани 70,200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн. Иймд хариуцагч Б.************ээс нийт 1,287,483.2 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилж байна. гэжээ.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...************ инвест ББСБ -ын нэхэмжилсэн 1,287,483.2 төгрөгийг хүлээн зөвшөөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 210,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 210,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 210,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 210,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 210,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 237,483.2 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************ инвест ББСБ ХХК нь хариуцагч Б.************т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,287,483.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл сар бүр 210,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 237,483.2 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 173 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд ************ инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.************т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,287,483.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************ инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.************т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,287,483.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 210,000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 24-ний өдөр 210,000 төгрөг, 07 дугаар сарын 24-ний өдөр 210,000 төгрөг, 08 дугаар сарын 24-ний өдөр 210,000 төгрөг, 09 дүгээр сарын 24-ний өдөр 210,000 төгрөг, 10 дугаар сарын 24-ний өдөр 237,483.2 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,450 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Б.************ээс 17,725 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 17,725 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************ инвест ББСБ ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ