Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2024/00533

 

2024       06        05                                          151/ШШ2024/00533                                                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Бүрэн сум, дөхөм баг, 1-1 тоотод оршин суух 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.О

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.М нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Ш.М нь Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд 1981 оноос 1983 оныг дуустал, 1986 оноос 1989 оныг дуустал малчин, жолооч, слесэрээр тасралтгүй ажилласан юм байна. Гэтэл малчнаар 1981 оноос 1982 оныг дуустал ажилласан болон 1986 онд цэргээс халагдаж ирээд нэгдэлд ажилчнаар орсон, 1989 онд нэгдлийн слесэрээс чөлөөлөгдсөн тушаалууд нь архиваас гарахгүй, тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдэж үгүй болсон тул өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байгаа юм байна. Иймд Ш.М Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд малчнаар 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, мөн нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачин, жолооч, слесэрээр ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

“Ш.М нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар анхны нэхэмжлэлийг дараах байдлаар өөрчлөн тогтоож өгнө үү. Үүнд:

Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал жолоочоор, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолооч, слесараар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.  

3. Нэхэмжлэгчээс  Төв аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 24/11 дүгээр зөвлөмжийн хуудас (хх-3), Ш.М цалингийн түүвэр (хх-4), Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 259 дүгээр албан бичиг (хх-5), Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тушаалын хуулбар (хх-6), Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаалын хуулбар (хх-7), Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 139 дүгээр тушаалын хуулбар (хх-8), Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар тушаалын хуулбар (хх-9), Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06/433 дугаар албан бичиг (хх-10), Ш.М 1412000481 дүгээр баталгаажилтын хуудас (хх-11), 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0119 дүгээр итгэмжлэл (хх-12), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-18), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О 024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-40), зэрэг баримтуудыг шүүхэд шүүхэд гаргаж өгсөн байна.   

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр албан бичиг (хх-23), Ш.Мандахын хаягийн хуудас, БНМАУ-ын хүн амын регистрийн карт (хх-24-25), Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар албан бичиг (хх-26), Ш.М цалингийн түүвэр (хх-27), Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тушаалын хуулбар (хх-28), Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 122 дугаар тушаалын хуулбар (хх-23-30), Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 139 дүгээр тушаалын хуулбар (хх-31), Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаалын хуулбар (хх-32), Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар тушаалын хуулбар (хх-33), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

5. Шүүхээс гэрч Ц.Р иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-35-36), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Ш.М нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“Ш.М нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар анхны нэхэмжлэлийг дараах байдлаар өөрчлөн тогтоож өгнө үү. Үүнд:

Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал жолоочоор, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолооч, слесараар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

- 11 дүгээр зөвлөмжийн хуудас (хх-3),

- Ш.М цалингийн түүвэр (хх-4),

- Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 259 дүгээр албан бичиг (хх-5),

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06/433 дугаар албан бичиг (хх-10),

- Ш.М 1412000481 дүгээр баталгаажилтын хуудас (хх-11),

- 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0119 дүгээр итгэмжлэл (хх-12),

- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-18),

- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О 024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-40),

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр албан бичиг (хх-23),

- Ш.М хаягийн хуудас, БНМАУ-ын хүн амын регистрийн картад “...Ш.М Бүрэндэлгэрэх нэгдэлд жолооч...” гэх бичилт (хх-24-25),

- Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар албан бичиг (хх-26),

- Ш.М цалингийн түүвэрт “1982 оны 5 сард 192 төгрөг, 6 сард 192 төгрөг, 7 сард 192 төгрөг, 10 сард 237 төгрөг, нийт 73 хоног, 1983 онд 5 сард 360 төгрөг, 1986 онд 10 сард 300 төгрөг, 11 сард 491 төгрөг, 12 сард 627 төгрөг, 1987 онд 1 сард 350 төгрөг, 3 сард 200 төгрөг, 4 сард 206 төгрөг, 5 сард 583 төгрөг, 7 сард 618 төгрөг, 11 сард 892 төгрөг, 12 сард 409 төгрөг” гэх бичилт (хх-27),

- Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тушаалын хуулбарт “...Ш.М 04 дүгээр сарын 01-ны өдрөөс...” гэх бичилт (хх-28),

- Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 122 дугаар тушаалын хуулбарт “...Ш.М..” гэх бичилт (хх-29-30),

- Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 139 дүгээр тушаалын хуулбарт “...Ш.М...” гэх бичилт (хх-31),

- Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаалын хуулбарт “...Ш.М...” гэх бичилт (хх-32),

- Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар тушаалын хуулбарт “...Ш.М 04 дүгээр сарын 22-ны өдрөөс слесариар” гэх бичилт (хх-33),

- гэрч Ц.Р иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-35-36), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ш.М нь Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэлд 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал жолоочоор, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолооч, слесариар тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Ш.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” тогтоолгох учир шаардах эрхтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгин овогт Шг Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэлд 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал жолоочоор, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолооч, слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ТҮВШИНЖАРГАЛ