Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2024/00296

 

 

 

 

  2024       04        01                                         151/ШШ2024/00296

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч: байрлах Тнэхэмжлэлтэй,

Хариуцагч: оршин суух Боржигон овогт Н Зт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3.107.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч Тнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...хариуцагч Н.Заас зээлийн үлдэгдэл төлбөр 3.100.000, нотариатын үйлчилгээний төлбөр 7.500, нийт 3.107.500 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дансанд төлүүлж Төв аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

2.-Хариуцагч Н.З нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н.З миний бие Тнэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 3.107.500 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор Төв аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Төрийн сангийн 100140037010 тоот дансанд төлж барагдуулъя” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч Тнь Н.Зт холбогдуулан гэрээний үүрэгт 3.107.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж заажээ.

3..Хариуцагч Н.З нь нэхэмжлэлийн шаардлага 3.107.500 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор Төв аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Төрийн сангийн 100140037010 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд Тнэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.З нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5..Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар хариуцагч Н.З нэхэмжлэлийн шаардлага 3.107.500 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор ТТөрийн сангийн 100140037010 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тнь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 64.670 төгрөгийн тал хувь 32.335 төгрөгийг хариуцагч Н.Заас гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ТҮВШИНЖАРГАЛ