| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/00263/И |
| Дугаар | 151/ШШ2024/00305 |
| Огноо | 2024-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2024/00305
2024 04 04 151/ШШ2024/00305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Б сум, 4 дүгээр баг, Үдлэг 1 дүгээр гудамж, 53 тоотод оршин суух Гурван шарынхан овогт Ж Ө,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Ө нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.“...Иймд Ж.Өг Төв аймгийн Б сумын О ХК-д саальчнаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү” гэжээ.
2.-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:
“Ж.Өгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох шүүх хуралдаанаар анхны нэхэмжлэлийг дараах байдлаар өөрчлөн шийдвэрлэж өгнө үү. Үүнд:
Төв аймгийн Б сумын О ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байснаар шүүхээс шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Ж.Өгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-3), Төв аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06/20 дугаар албан бичиг (хх-4), “О” ХК-ийн цалингийн тооцооны хүснэгт, цагийн балансын хуулбар (хх-5-25), Ж.Өгийн гэрлэсний бүртгэлийн дэвтрийн хуулбар (хх-26), 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0021 дүгээр итгэмжлэл (хх-29), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-34), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага (хх-51) зэрэг баримтуудыг шүүхэд шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 293 дугаар албан бичиг (хх-39), Ж.Өгийн БНМАУ-ын хүн амын регистрийн карт (хх-41), Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 146 дугаар албан бичиг (хх-42), гэрч Н.Э иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-43-45), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Шүүх Ж.Өгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь шүүх хуралдаанд дараах үндэслэлээр шаардах эрхээ өөрчилсөн. Үүнд:
“Ж.Өгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох шүүх хуралдаанаар анхны нэхэмжлэлийг дараах байдлаар өөрчлөн шийдвэрлэж өгнө үү. Үүнд:
Төв аймгийн Б сумын “О” ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байснаар шүүхээс шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
- Ж.Өгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “...1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тушаалаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс “О” ХК-д саальчнаар авч ажиллуулав...” гэх бичилт (хх-3),
- Төв аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06/20 дугаар албан бичиг (хх-4),
- “О” ХК-ийн цалингийн тооцооны хүснэгт, цагийн балансын хуулбарт “1992 онд 02 сард 1.200 төгрөг, 10 сард 2.281 төгрөг, 30 хоног, 11 сард 885,85 төгрөг, 12 сард 1461,94 төгрөг, 1 сард 1.200 төгрөг, 31 хоног, 1993 онд 3 сард 1.503 төгрөг” гэх бичилт (хх-5-25),
- Ж.Өгийн гэрлэсний бүртгэлийн дэвтрийн хуулбар (хх-26),
- 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0021 дүгээр итгэмжлэл (хх-29),
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-34),
- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 293 дугаар албан бичиг (хх-39),
- Ж.Өгийн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар (хх-41),
- Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 146 дугаар албан бичиг (хх-42),
- Гэрч Н.Э иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-43-45),
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага (хх-51) зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж.Ө нь Төв аймгийн Б сумын “О” ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Ж.Ө нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” тогтоолгох учир шаардах эрхтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гурван шарынхан овогт Ж Өг Төв аймгийн Б сумын “О” ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ