| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/00374/И |
| Дугаар | 151/ШШ2024/00307 |
| Огноо | 2024-04-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2024/00307
2024 04 04 151/ШШ2024/00307
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,
Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух Тахилгат овогт Г Б холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1.075.911,44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд үлдэх төлбөр 717.274,29 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 358.637,15 төгрөг нийт 1.075.911,44 төгрөгийг Г.Бээс гаргуулж өгнө үү” гэжээ.
2.-Хариуцагч Г.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Б миний бие “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1.075.911,44 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 300.000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 300.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 475,911.44 төгрөгийг тус тус “Ж” ХХК-ийн Хаан банкны 5007456131 тоот дансанд төлж барагдуулъя” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч Г.Б холбогдуулан гэрээний үүрэгт 1.075.911,44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж заажээ.
3..Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага 1.075.911,44 төгрөгийг 3 хувааж 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 300.000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 300.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 475,911.44 төгрөгийг тус тус “Ж” ХХК-ийн Хаан банкны 5007456131 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.-Иймд “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5..Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага 1.075.911,44 төгрөгийг 3 хувааж 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 300.000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 300.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 475,911.44 төгрөгийг тус тус “Ж” ХХК-ийн Хаан банкны 5007456131 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.372 төгрөгийн тал хувь 15,186 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15,186 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 15,186 төгрөгийг хариуцагч Г.Бээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ