Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2024/00321

 

 

 

 

    2024      04         09                                           .5./ШШ2024/0032.

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч:  оршин суух Тайж овогт Болдын Агийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: оршин суух Доктор овогт Я А холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ус алдсаны хохирол ..726.457 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын .3-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

..-Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд хариуцагч Я.А манай гэрт ус алдсаны хохирол болох ..638.457 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 88.000 төгрөг буюу нийт ..726.457 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.-Зохигчидын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Б.Агийн нэхэмжлэлтэй, Я.А холбогдох ус алдсаны хохирол ..726.457 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь болох 863.228,5 төгрөгнөөс татгалзаж үлдэх 863.228,5 төгрөгийг хариуцагч Я.А нь төлж, барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээг байгуулав. 863.228,5 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.П Хаан банк дахь 5037.3924. тоот дансанд 2024 оны 07 дугаар сарын 0.-ний өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

..-Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Я.А холбогдуулан ус алдсаны хохирол ..726.457 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж заажээ.

3.-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П болон хариуцагч Я.А, хариуцагчийн өмгөөлөгч С.С нар нь нэхэмжлэлийн шаардлага ..726.457 төгрөг гаргуулах тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П нь нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь болох 863.228,5 төгрөгнөөс татгалзаж үлдэх 863.228,5 төгрөгийг хариуцагч Я.А нь төлж, барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээг байгуулж, 863.228,5 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.П Хаан банк дахь 5037.3924. тоот дансанд 2024 оны 07 дугаар сарын 0.-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийн гэрээг баталгаажуулсан тэдгээрийн шүүхэд өгсөн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4. Энэхүү эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож хэн нэгний дарамт шахалтгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

5..Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.., 74.2, 75, .23 дугаар зүйлийн .23..-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар нэхэмжлэгч Б.А нь ус алдсаны хохирол ..726.457 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П нь нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь болох 863.228,5 төгрөгнөөс татгалзаж үлдэх 863.228,5 төгрөгийг хариуцагч Я.А нь төлж, барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээг байгуулж, 863.228,5 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.П Хаан банк дахь 5037.3924. тоот дансанд 2024 оны 07 дугаар сарын 0.-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2..287 төгрөгийг Төрийн сангийн .00.4000094. тоот данснаас, үлдэх 2..287 төгрөгийг хариуцагч Я.А тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

3..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТҮВШИНЖАРГАЛ