| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/00306/И |
| Дугаар | 151/ШШ2024/00330 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 151/ШШ2024/00330
2024 04 12 151/ШШ2024/00330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух Б овогт . Д,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч Д.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Иймд Д.Дг Т аймгийн биеийн тамир спортын хороонд 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан хугацааг шүүхийн журмаар тогтоож өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгчээс Т аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 24/02 дугаар зөвлөмжийн хуудас (хх-3), Д.Дгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-4-5), Б хамгаалахын Т архивын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 7524 дүгээр албан бичиг (хх-6), Т аймгийн Төрийн архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 696 дугаар албан бичиг (хх-7), Т аймгийн Х бэлтгэлийн удирдах газрын даргын 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 167 дугаар тушаалын хуулбар (хх-8), Т аймгийн Х бэлтгэлийн удирдах газрын даргын 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 165 дугаар тушаалын хуулбар (хх-9), О үйлдвэрийн нэгдлийн харьяа ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар тушаалын хуулбар (хх-10), О үйлдвэрийн нэгдлийн харьяа ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-11-12), О үйлдвэрийн нэгдлийн харьяа ажлын хувцасны үйлдвэрийн 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 124 дүгээр тушаалын хуулбар (хх-13), О үйлдвэрийн нэгдлийн харьяа ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр тушаалын хуулбар (хх-14), Д.Дгийн ажилласан жилийн мэдээлэл (хх-15), Д.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-16), 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 81 дүгээр итгэмжлэл (хх-17), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ды шүүхэд гаргасан хүсэлт (хх-22), Д.Дгийн хөдөлмөрийн дэвтэр (хх-36), зэрэг баримтуудыг шүүхэд шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 323 дугаар албан бичиг (хх-26), Д.Дгийн БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас (хх-27-28), Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 227 дугаар албан бичиг (хх-29) зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Д.Дгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Үүнд:
“...Иймд Д.Дг Т аймгийн биеийн тамир спортын хороонд 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан хугацааг шүүхийн журмаар тогтоож өгнө үү” гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
- Т аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 24/02 дугаар зөвлөмжийн хуудас (хх-3 хуудас),
- Д.Дгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-4-5 хуудас),
- Б хамгаалахын Т архивын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 7524 дүгээр албан бичиг (хх-6 хуудас),
- Т аймгийн Төрийн архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 696 дугаар албан бичиг (хх-7 хуудас),
- Т аймгийн Х бэлтгэлийн удирдах газрын даргын 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 167 дугаар тушаалын хуулбарт “...Д.Дг 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс...” гэх бичилт (хх-8 хуудас),
- Т аймгийн Х бэлтгэлийн удирдах газрын даргын 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 165 дугаар тушаалын хуулбарт “...Д.Д...” гэх бичилт (хх-9 хуудас),
- О үйлдвэрийн нэгдлийн харьяа ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар тушаалын хуулбарт “...Д.Дг засварчнаар...” гэх бичилт (хх-10 хуудас),
- О үйлдвэрийн нэгдлийн харьяа ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тушаалын хуулбар, хавсралтад “...Д.Д...” гэх бичилт (хх-11-12 хуудас),
- О үйлдвэрийн нэгдлийн харьяа ажлын хувцасны үйлдвэрийн 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 124 дүгээр тушаалын хуулбарт “...Д.Д...” гэх бичилт (хх-13 хуудас),
- О үйлдвэрийн нэгдлийн харьяа ажлын хувцасны үйлдвэрийн даргын 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр тушаалын хуулбарт “...Д.Д...” гэх бичилт (хх-14 хуудас),
- Д.Дгийн ажилласан жилийн мэдээлэл (хх-15 хуудас),
- Д.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-16 хуудас),
- 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 81 дүгээр итгэмжлэл (хх-17 хуудас),
- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ды шүүхэд гаргасан хүсэлт (хх-22 хуудас),
- Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 323 дугаар албан бичиг (хх-26 хуудас),
- Д.Дгийн БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас (хх-27-28 хуудас),
- Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 227 дугаар албан бичиг (хх-29 хуудас)
- Гэрч П.А шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг (хх-32 хуудас)
- Д.Дгийн хөдөлмөрийн дэвтэрт “Т аймгийн биеийн тамир спортын хорооны даргын 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 83 тоот тушаалаар 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс аймгийн биеийн тамир спортын хороонд мужаанаар авч ажиллуулав. Т аймгийн биеийн тамир спортын хорооны даргын 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 38 тоот тушаалаар 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс аймгийн биеийн тамир спортын хорооны мужааны ажлаас өөр газар шилжих болсон тул чөлөөлөв” гэх бичилт (хх-36 хуудас), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Д нь Т аймгийн Биеийн тамир спортын хороонд 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал мужаанаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Д.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” тогтоолгох учир шаардах эрхтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт . Дг Т аймгийн Биеийн тамир спортын хороонд 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ