| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00313/И |
| Дугаар | 131/ШШ2024/00302 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 131/ШШ2024/00302
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч:*******,,,, тосгонд байрлах,, /регистрийн дугаар 3132218/-д холбогдох
Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 2,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус компани нь хариуцагчид 3,800,000 төгрөгийн эм барааг зээлээр худалдан борлуулсан. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл эм барааны төлбөрийн үлдэгдэл болох 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг төлж барагдуулаагүй байна.
Иймд хариуцагчаас худалдан борлуулсан эм барааны төлбөрийн үлдэгдэл болох 2,000,000 /хоёр сая/төгрөгийг зохих журмын дагуу гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Цэрэнпагма миний бие*******-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж буй 2 сая төгрөгөөс 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулна. Нэхэмжилж буй мөнгөтэй маргах зүйлгүй гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь-д холбогдуулан эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 2,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Мөнхийн тун ХХК, нар нь тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, нийт 3,800,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон ба үлдэгдэл 2,000,000 төгрөгийг төлөх эсэх асуудал дээр зохигчид маргаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн болох нь Хаан банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдсон, үлдэх 1,000,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Рашаант тун фарм ХХК нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 23,475 төгрөг, хариуцагч-иас 23,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийн шаардлагыг биелүүлж, үлдэх 1,000,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 23,475 төгрөг, хариуцагч-иас 23,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **************-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА