| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2026/0155/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/149 |
| Огноо | 2026-05-06 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 17.11.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2026/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам
Улсын яллагч: Н.Зулаа
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514004330152 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* ******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэн *******ын унаж явсан ******* улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр унаж явахдаа Баянхонгор сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдэлчин зочид буудлын уулзварын гэрлэн дохионы шонг мөргөж тээврийн хэрэгсэлд 4.555.000 төгрөгийн, нийтийн эзэмшлийн гэрлийн шонд 1.101.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна...хохирлыг төлж барагдуулсан...гэх мэдүүлэг (хх-ийн 122-123),
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн өглөөний 06 цаг 30 минутын орчимд Хөх толгойд *******гийн гэрт байж байтал гаднаас *******, ******* хоёр орж ирээд машиныг чинь 4 замын уулзвар дээр бордюур мөргүүлчихлээ гээд ирсэн. Тэгээд би 4 замын уулзварт ирээд цагдаад дуудлага өгсөн. Би тухайн өдрийн урьд өдөр нь *******, *******, ******* нарын хамт *******гийн гэрт пиво ууж хоносон. ******* нь манай 10 жилийн нэг ангийн найз тухайн өдөр ******* найз охин *******тэйгээ уулзахдаа надаар хүргүүлж очсон. ******* нь тухайн үед Хөх толгойд *******гийн гэрт байсан. Бид нар уулзаад дэлгүүр орохоор дунд зах дээр ирээд байж байтал ******* дэлгүүр ороод ундаа чипс, пиво авч гарч ирээд *******гийн гэр лүү нь очсон. Тэндээ очоод шөнийн 01 цаг өнгөртөл 2.5 литрийн савалгаатай Сэрүүн гэх нэртэй пиво 2 савыг хувааж уусан. Дараа нь би өглөө эрт ажилтай гээд унтаад өгсөн. Өглөө нь 06 цагийн үед сэрээд хартал *******, ******* хоёр байхгүй байсан. *******ээс асуухад бие засах гээд гарсан байхаа гэж хэлсэн. Би гараад хартал миний машин байхгүй байсан. Түлхүүрээ куртикнийхээ халаасанд үзтэл байхгүй байсан. *******ийг ******* рүү залгаад хаана байгааг нь асуугаадах гэж хэлээд утас руу нь зөндөө залгуулсан, утсаа аваад одоо очлоо гэсэн. Тэгээд төд удалгүй *******, ******* хоёр явган алхаад ороод ирчихээд машины чинь буфер нь хагарчихсан асахгүй байна лээ цагдаад битгий хэлээрэй гэж байсан..гэх мэдүүлэг (27-28)
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө манай байгууллагын эзэмшлийн эд зүйл болох Баянхонгор сумын Номгон 1-р багт байх Нэгдэлчингийн гэрлэн дохио болон гэрэлтүүлгийн шонг улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн байна гэж цагдаагийн байгууллагаас манай байгууллагад утсаар мэдэгдсэн. Би өөрийн биеэр очиж үзэхэд манай байгууллагын хариуцсан эд зүйл болох сум, явган хүний гэрлэн дохио, зохицуулагчгүй гэрлэн дохио, төмөр шон зэргийг мөргөж гэмтээж манай байгууллагад хохирол учруулсан байсан. ...Манай байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй. Тухайн эд хөрөнгө нь нийтийн зориулалттай төрийн өмч мөн. ...байгууллагын үйл ажиллагаа тасалдсан хохиролтой холбоотой манай байгууллагын үнэлгээний акт гарсан. Түүний хохиролыг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг (хх-ийн 40-41),
Иргэний нэхэмжпэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай хүү болох ******* миний машиныг аймагт унадаг байсан. Тухайн өдөр найз нь болох *******тэй уулзаж байгаад хамт уулзаж байсан. ******* гэх охин миний машиныг унаж яваад шонгийн мод мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46),
Гэрч Х.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...*******гийнд очиж уугаад манай найз залуу найз нь болох хоёр нэлээн согтсон байсан. Хэсэг юм ярьж сууж байгаад согтуу манай найз *******д гар утас, тамхи, машины түлхүүр гурваа өгч байсан. Тухайн үедээ хадгалж бай гэж өгч байсан. Тэгээд үүр цайж байсан чинь би ариун цэврийн өрөө орохоор болоод найз болох *******д цуг оръё гэж хэлээд хамт гараад ариун цэврийн өрөө орчихоод манай найз ******* аав нь нас бараад удаагүй байсан, надад найзынх нь сэтгэл санаа хэцүү байна би жолооны үнэмлэхээ авсан. Огтонотой булаг орчихоод ирье гээд бид хоёр гийн машинаар булаг орчихоод Баянхонгор аймгаар бараг бүтэн тойрч булгаас гарч яваад "Нэгдэлчингийн" гэрлэн дохиогоор эргэх гэж байгаад санаандгүй шон очиж мөргөсөн. Удаагүй бид хоёр машинаасаа бууж ирээд *******гийн гэрт очиж , хоёрыг босгоод машин руу нь явуулчихаад би *******гийнд унтаад өгсөн...гэх мэдүүлэг (хх-ийн 49-50),
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 618 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 103-107),
Энх нахиа” ХХК-ийн шинжээч Л.Наранцэцэгийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №980/№33746904 дугаартай “тээврийн хэрэгслийн эвдрэлийг төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт (хх-ийн 59-62),
Ашид билгүүн” ХХК-ийн шинжээч Б.Хөхөөгийн 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №526-916438 дугаартай...гэрлийн шонгийн эвдрэлийг 1.342.000 төгрөгөөр үнэлсэн" дүгнэлт (хх-ийн 71-73),
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 10 /, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 114-118/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-15/, шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 82/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 83/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэн *******ын унаж явсан улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр унаж явахдаа Баянхонгор сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдэлчин зочид буудлын уулзварын гэрлэн дохионы шонг мөргөж тээврийн хэрэгсэлд 4.555.000 төгрөгийн, нийтийн эзэмшлийн гэрлийн шонд 1.101.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч *******ын...Өглөө нь 06 цагийн үед сэрээд хартал *******, ******* хоёр байхгүй байсан. *******ээс асуухад бие засах гээд гарсан байхаа гэж хэлсэн. Би гараад хартал миний машин байхгүй байсан. Түлхүүрээ куртикнийхээ халаасанд үзтэл байхгүй байсан,...төд удалгүй *******, ******* хоёр явган алхаад ороод ирчихээд машины чинь буфер нь хагарчихсан асахгүй байна лээ цагдаад битгий хэлээрэй гэж байсан..гэх мэдүүлэг (27-28)
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч...Нэгдэлчингийн гэрлэн дохио болон гэрэлтүүлгийн шонг улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн, манай байгууллагын хариуцсан эд зүйл болох сум, явган хүний гэрлэн дохио, зохицуулагчгүй гэрлэн дохио, төмөр шон зэргийг мөргөж гэмтээж манай байгууллагад хохирол учруулсан байсан, хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41),
Иргэний нэхэмжпэгч ...Манай хүү болох ******* миний машиныг аймагт унадаг байсан,.... ******* гэх охин миний машиныг унаж яваад шонгийн мод мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46),
Гэрч Х.*******гийн...Огтонотой булаг орчихоод ирье гээд бид хоёр гийн машинаар булаг орчихоод Баянхонгор аймгаар бараг бүтэн тойрч булгаас гарч яваад "Нэгдэлчингийн" гэрлэн дохиогоор эргэх гэж байгаад санаандгүй шон очиж мөргөсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 49-50),
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 618 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 103-107),
Энх нахиа” ХХК-ийн шинжээч Л.Наранцэцэгийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №980/№33746904 дугаартай “тээврийн хэрэгслийн эвдрэлийг төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт (хх-ийн 59-62),
Ашид билгүүн” ХХК-ийн шинжээч Б.Хөхөөгийн 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №526-916438 дугаартай: “...гэрлийн шонгийн эвдрэлийг 1.342.000 төгрөгөөр үнэлсэн" дүгнэлт (хх-ийн 71-73),болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр устгасан, гэмтээсэн,
авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т…гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэн *******ын унаж явсан улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр унаж явахдаа Баянхонгор сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдэлчин зочид буудлын уулзварын гэрлэн дохионы шонг мөргөж тээврийн хэрэгсэлд 4.555.000 төгрөгийн, нийтийн эзэмшлийн гэрлийн шонд 1.101.600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ ...Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй... ”гэж заасан.
Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг байна.
Түүнчлэн гэм буруутай этгээдийн идэвхтэй үйлдэл байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг.
Эд хөрөнгө устгасан гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, сэргээн завсарлагдахааргүй болгосныг ойлгоно гэж,
Эд хөрөнгө гэмтээсэн гэж эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгохыг хэлнэ.
Тээврийн хэрэгслийг авч явах гэж автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт хөдөлгүүрийг асаах болох өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэх, чирэх байдлаар авч явсныг ойлгоно.
Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан бөгөөд гэмт этгээд тухайн автотээврийн хэрэгслийг өөрийн өмч болох гэсэн зорилгогүй, түр унах, зугтаах, зэргээр авч явсан байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын унаж явсан улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр унаж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодон явсан, мөн унаж явах үедээ нийтийн эзэмшлийн цахилгаан холбооны хэрэгсэл болох гэрлийн шонг мөргөсөн, шинжээчийн дүгнэлтээр нийт 5,655,600 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд холбоо хамааралтай байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч байгууллагын төлөөлөгч 1,101,600 төгрөг, хохирогч *******т 4,555,000 төгрөгийг хохирлыг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нар шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, нэмж нэгтгэн нийт есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах..дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 1-т...Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ...гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, хохирогч байгууллагын төлөөлөгчид хохирлыг төлж барагдуулсан , шүүгдэгчийн хувийн байдал/ ангид холбоочноор суралцаж байгаа, оюутан, түүний сурах боловсрол эзэмших эрхийг зөрчихгүй байх, түүнчлэн хөдөлмөрлөх буюу цагийн ажил хийх, орлого олох боломжтой, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т .. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бсуад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...гэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгох яыг төлөх хугацааг хэсэгчлэн буюу шүүгдэгч *******д оногдуулсан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгийн торгох ялыг цалин хөлс, орлогыг харгалзан хэсэгчлэн буюу 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй ... энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр устгасан, гэмтээсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаао дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан .Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн буюу 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч *******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА